Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2017/00417

 

 

 



2017 10 19 103/ШШ2017/00417



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, *******-******* ХХК-д холбогдох татварын улсын байцаагчийн актаар тавигдсан төлбөрийн үлдэгдэл 6.028.664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-******* ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот актаар 16.000.000 төгрөгийн төлбөр тогтоосон. Уг төлбөрөөс 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 6.071.356 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 3.900.000 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл 6.028.664 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулаагүй байна. Актыг гарсан өдрөөс хойш 15 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэхэд зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Иймд *******-******* ХХК-иас татварын өр 6.028.664 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2011 онд НӨАТ-ын хэсэгчилсэн хяналт шалгалт хийгдээд *******-******* ХХК нь НӨАТ-ын хий бичилттэй падан ашиглаж, ногдох татвараа бууруулсан гэсэн үндэслэлээр ******* улсын байцаагчийн дүгнэлт гарч, 2012 онд Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжин Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тухайн үед *******-******* ХХК-ийн захирал нь Төгс .... ХХК-ийн санхүүгийн тамга дарагдсан НӨАТ-ын падан дээр 160.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авсан мэтээр хий бичилт хийж, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж дүгнэлт бичигдэж шалгагдсан байдаг. Тэгээд анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Тус ААН нь үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч, ногдсон татвараа төлөхөө хүлээн зөвшөөрсөн учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ******* ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дүгнэлтийг эрх бүхий байгууллагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэснийг үндэслээд 2016.12.26-ны өдөр татварын улсын байцаагч , нар дээрх зөрчилд акт бичсэн байдаг. Дээрх актаар торгууль 4.800.000 төгрөг, алданги 8.000.000 төгрөг нийт 12.800.000 төгрөгийг өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож, зөвхөн 16.000.000 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр акт тогтоосон байсан. Өмнө нь Улсын мөрдөн байцаах газар шалгагдаж байх үедээ 16.000.000 төгрөгийн нөхөн татвараас 6.071.356 төгрөгийг 2013.02.26-ны өдөр төлсөн, 2016 онд акт дахин бичихдээ өмнө нь төлсөн 6.071.356 төгрөгийг хасаад 9.928.644 төгрөг төлүүлэхээр тогтоосон. Үүнээс 2017.04.26-ны өдөр 3.900.000 төгрөгийг төлж, 6.028.664 төгрөг үлдсэн. 4 сараас хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй учир тухайн татварын өрийг *******-******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч *******-******* ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* хэлтэсээс манай байгууллагын татвар төлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар актаар 16.000.000 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан. Уг төлбөрөөс 2013 онд 6.071.356 төгрөг, 2017 онд 3.900.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Эдийн засгийн хямралаас шалтгаалан үлдэх татварыг төлөхөд хүндрэлтэй байна. Иймд нэхэмжилсэн 6.028.664 төгрөгийн татварыг 12 сарын хугацаанд төлбөрийн хуваарь гарган төлөх хүсэлтэй байна гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан татвар төлөгчийн карт, татварын тооцооллын жагсаалт, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар татварын улсын байцаагчийн акт, мэдэгдэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч *******-******* ХХК-аас 2016.12.02-ны өдрийн ******* тоот актаар тавигдсан төлбөрийн үлдэгдэл 6.028.664 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч *******-******* ХХК-ийн 2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалтгалт хийж татварын улсын байцаагчийн 2016.12.02-ны өдрийн ******* тоот актаар 16.000.000 төгрөгийн төлбөр тавьсан, хариуцагч нь уг акттай танилцаж гарын үсэг зурсан, уг төлбөрөөс 9.971.156 төгрөгийг төлж, үлдэгдэл 6.028.664 төгрөгийг төлөх талаар татварын улсын байцаагч хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлэх зэргээр хуульд заасан ажиллагааг хийсэн болох нь татварын улсын байцаагчийн акт, мэдэгдэх хуудас гардуулсан баримт зэргээр тогтоогджээ.

Хариуцагч *******-******* ХХК-ийн нь ******* Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд татвараа төлөх үүрэгтэй, 18.1.4- д заасан Татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх гэсэн заалтуудыг зөрчжээ.

******* Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д Татвар төлөгч нь татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо ******* албаны дэргэдэх маргаан таслах зөвлөл болон шүүхийн журмаар гаргах эрхтэй, 18 дугаар зүйлийн 18.1.5-д татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй байгаа бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д Маргаан таслах зөвлөл нь татварын акт дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ гэж тус тус заасан бөгөөд татвар төлөгч *******-******* ХХК-ийн захирал нь өөрт нь хуулиар оногдсон эрхээ хэрэгжүүлээгүй, татварын улсын байцаагчийн тавьсан актыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, уг актанд гомдол гаргаагүй учраас татварын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон байна.

Иймд *******-******* ХХК-иас татварын улсын байцаагчийн актаар тавигдсан төлбөрийн үлдэгдэл 6.028.664 төгрөгийг гаргуулж ******* дүүргийн ******* хэлтэст олгох нь зүйтэй гэв үзэв.

Хариуцагч *******-******* ХХК-ийн захирал д шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.    ******* Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4 дэх хэсэгт зааснаар *******-******* ХХК-иас татварын улсын байцаагчийн актаар тавигдсан төлбөрийн үлдэгдэл 6.028.664 төгрөгийг гаргуулж ******* дүүргийн ******* хэлтэст олгосугай.

2.    Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* хэлтэс нь тэмдэгтийн хураамж 111.409 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 111.409 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ