| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2017/00368/И |
| Дугаар | 103/ШШ2017/00428 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2017/00428
2017 10 25 10*******/ШШ2017/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд *******-******* аймагт төрсөн, ************** настай, эмэгтэй, ******* ******* ******* ТӨХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
иуцагч ******* ******* ******* ТӨХК-д холбогдох, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/*******0 дугаар даргын тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., хариуцагч байгууллагын төлөөлөгч М., шүүх хуралдааны ийн бичгийн даргаар Ц.Баясай оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай байгууллага 96 жилийн ойгоо 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр аймгийн сумын нуурын амралтын газарт тэмдэглэсэн юм. Хүлээн авалт дууссаны дараа биднийг салхинд суун ярилцаж байхад слесарь нь намайг өдөж хоргоодоод байхаар нь би танай эхнэр биш гэж хэлсний төлөө над руу уурлан бид хэсэг маргалдсан. Гэтэл байгууллагын дарга дээрх асуудалтай холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/*******0 дугаар тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулсан. Би өөрийгөө сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа тул дээрх тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 27-нд байгууллагын амралт зугаалга болоод хамт олонтойгоо ууж идээд сууж байхад намайг татаж чангаагаад байхаар нь би чи зүгээр бай, танай эхнэр шиг биш шүү л гэсэн. Тухайн үед эхлээд миний нөхрийг тэнэг, мангар, тархины саатал, мэдрэлтэй, амралт зугаалганд явж байхад яах гэж нөхөртэйгөө ярьж байдаг юм гэсэн, тэгэхээр нь чи миний нөхрийг ингэж ярьдаг хэн юм, би нөхөртэйгөө яагаад ярьж болдоггүй юм гэсэн. ер нь байнга л намайг татаж чангааж оролдох гэдэг. Би эхнэрийг нь өөрөөр ярьж хэлээгүй, тэгтэл элдэв юм ярьсан юм шиг л бичсэн байна. Би 10 гаруй жил холбоонд ажиллаж байна, зөндөө л дарга солигдож ажиллаж байсан, ийм даргыг огт үзээгүй, би байнгын дарамтанд ажиллаж байна. Намайг юм хэлэхээр чи яах гээд байгаа юм, гар гээд хөөдөг, миний үгийг авч хэлэлцдэггүй, надтай нохой шиг л харьцдаг. Намайг эхлээд ажлаас халахад нь би шүүхээр явж байгаад эргээд ажилдаа орсон, тэгсэн дараа нь 2 сар цалинг маань 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэр өдөр бид хоёр маргалдаад босоод ирсэн чинь ыг татаад явангуут нь би харанхуйд харалгүй ыг түлхэх гэж байгаад дундуур ороод хамартаа цохиулсан байсан, тэгээд хамраас нь цус гарчихсан байсан. Бид тарцгаагаад би гэр лүүгээ орж унтсан. Гэтэл дарга намайг чи айлын авгайг янхан, энэ тэр гэлээ гэж хэлсэн, би уг нь тэгж хэлээгүй. бид хоёр хоёулаа нэг нэгийгээ түлхэж самардах үед ын хамарт хүрчихсэн байсан. Тухайн үед бид амралтын хашааны гадаа сууж байсан. Би нэг их согтуу байгаагүй, болсон үйл явдлыг санаж байгаа, 2-******* шил пиво уусан, архи уугаагүй байсан. Би ын эхнэрийг биеэ үнэлэгч, янхан, банзал гэж хэлээгүй, эд намайг хэлсэн гэж гүтгээд дарамтлаад байгаад би гомдолтой байна. Бид тойроод сууж байхад миний хажууд сууж байсан, тэгээд энд тэндээс барьж базлаад, нуруу бөгс рүү гараа хийгээд оролдоод байсан. Ер нь ажил дээр ч оролдоод байлгадаггүй, чамайг нэг л өдөр тэгнэ, ингэнэ гэдэг байсан, хүчиндэх гээд байгаа юм уу, яах гээд байдгийг хэлж мэдэхгүй байна. ин энэ хэл ам гарснаас хойш оролдохоо больсон. Тухайн үед оролдоод суулгахгүй болохоор нь чи зүгээр байгаач, би чиний авгай шиг биш шүү л гэж хэлсэн, өөрөөр элдэв янзаар хэлээгүй. Гэхдээ ын хамраас цус гаргаж зөрчил гаргасан нь үнэн боловч тухайн үед бүгдээрээ л ууж идсэн байсан, бас орой нь бүжгэн дээр очоод зодоон нүдээн хийхэд дарга тэр хүмүүст арга хэмжээ аваагүй, ганцхан надад арга хэмжээ авсан. Тухайн үед даргад мэдэгдэхгүй гээд чимээгүй өнгөрсөн, сүүлд дарга мэдсэн байсан, мэдсэн мөртлөө тэд т юм хэлээгүй өнгөрсөн. Миний нөхрийг хэлэх хэлэхгүйгээр доромжилсонд гомдолтой байна, миний амьдрал хэцүү ганцаараа ажил хийдэг, ажлын байран дээрээ зөрчил гаргаагүй байхад ийм шийтгэл оногдуулсанд гомдож байна, дарга намайг орж ирснээс хойш өө хайж дарамтлаад байгаа, арынхаа хүнийг бэлдчихээд яаж энэ хүнийг халах вэ гэсэн бодлоор жижиг зүйл дээр шалтаглаад байна гэв.
иуцагч байгууллагын төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсад харилцаа холбоо үүсч хөгжсөний 96 жилийн ойн баяр болж, мөн ******* ******* компани үүсч хөгжсөний 10 жилийн ойн баяр тохиосон байсан. Тэгээд бид амралтанд 2017 оны 7 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд ажилчдаа амраах зорилгоор тэнд амарч өнгөрүүлсэн. Очсон өдрийнхөө орой баяраа тэмдэглээд залуучууд гадаа салхилаад сууж байхад , маргалдаж, ын гэр бүлийн хүнийг янхан, банзал, танай эхнэр биеэ үнэлэгч гэж хэлэхэд нь хоёулаа хоорондоо маргалдаж, хэрүүл маргааныг зогсоох гээд ыг очиход нь нэхэмжлэгч ын хамар луу цохиод цус гаргасан. Энэ байдлыг нь дарга дуудаж уулзаад болон өөрсдөө маш их тэвчээртэй хүмүүс юм, хэрвээ ууртай омогтой хүн байсан бол эхнэрээ доромжлуулчихаад зүгээр байхгүй, үүнээс илүү муу үр дагавар гарч болох байсан гэдгийг ажлын зөвлөлийн хурлаар энэ хүнд хэлж байсан. Даргын тушаалын үндэслэл нь манай компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.4.9 дэх хэсэгт зааснаар ажлын байранд болон олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан гэсэн үндэслэлээр 2 сарын цалингийн хэмжээг 20 хувь бууруулах газрын даргын тушаал гарсан байгаа, мөн хөдөлмөрийн дотоод журамд эхний удаа сануулах арга хэмжээ авна гэж заасан байгаа, энэ дагуу 2017 оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр нэхэмжлэгч сануулах шийтгэл хүлээж байсан, 2 дахь зөрчил нь энэ арга хэмжээ болж байна. 2017 оны ******* дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүд, хамт олноороо суухад энэ хүн бас архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж асуудал гаргахад нь дарга өрөөндөө дуудаж өөрт нь чамд архи, согтууруулах ундаа зохихгүй, цаашдаа энэ асуудал дээрээ анхаар гэж хэд хэдэн удаа сануулж байсан. Нэхэмжлэгч сая тайлбартаа намайг оролдсон гэсэн тайлбар хэлж байна, тэр хүмүүсийн дунд би байсан, тухайн үед энэ хүнийг оролдож чангаасан асуудал байгаагүй, худлаа ярьж байна, хүний нэр хүндийг хамаагүй унагааж болохгүй гэж хэлмээр байна, бид бүгд тойроод нүүр нүүрээ хараад сууцгааж байсан. Мөн ын эхнэрийг элдвээр хэлж доромжлоогүй гэж хэлж байна, энэ тодорхойлолтыг хамт байсан бүх хүмүүс гаргасан, танай эхнэр гичий, янхан, биеэ үнэлэгч гэж орилсон нь үнэн. Амралтын газар байсан хүмүүс бас сонсоод маргааш нь манай даргад танайхан урьд шөнө юу болсон бэ?, нэлээд дуу шуугиан гарсан гэж хэлж байсан, энэ нь бас байгууллагын нэр хүндийг унагасан асуудал гэж үзэж байна. Нэхэмжлэгч ын хамарт хүрсэн гэж тайлбар хэлж байна, маш өндөр хүн. Энэ хоёрыг маргалдах үед болио гээд очиход хамар луу цохьсон гэдэг нь үнэн, бас архи уугаагүй гэж хэлж байна, архи согтууруулах ундаа хэрэглэсэн л байсан. Энэ хүн хэлсэн хийснээ мэдэхгүй байгаа юм уу, ямар учраас ингээд байгаад гайхаж байна. Энэ хүний гаргасан зан авир одоо хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хуулийн хэмжээнд яригдах асуудал, нөгөө хүн нь ухаантай, хүлээцтэй байж энэ талаар юм яриагүй, тийм байхад энэ хүнийг ингэж хэлж болохгүй гэв.
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан ******* ******* ******* ТӨХК-ийн даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/*******0 дугаар тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, ******* ******* ******* ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь Сахилгын шийтгэл ногдуулах тухай хариуцагч ******* ******* ******* ТӨХК-ийн даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/*******0 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
иуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.2, Хөдөлмөрийн гэрээний *******.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1.2, 11.1.4.9-д зааснаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Г.ийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгууллага хамт олны баярын тэмдэглэлт үйл ажиллагааны үеэр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж бусдыг үл хүндэтгэн хэл амаар доромжилсон зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.2, хөдөлмөрийн гэрээний *******.1.2, компанийн дотоод журмын 11.1.1.2, 11.1.4.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нэхэмжлэгч Г. нь ******* ******* ******* ТӨХК-д үйлчлэгчээр 2007 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан болох нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн ******* Холбооны газрын 2007 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч Г., ажил олгогч ******* ******* ******* ТӨХК-ийн хооронд 2017 оны ******* дугаар сарын 9-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гэрээний гол нөхцлийг тохиролцож 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх-15-16/
******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/79 дугаар тушаалын хавсралтаар баталж мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт хөдөлмөрийн дотоод журамд заагдсан ёс зүйн хэм хэмжээ, ажилтны хориглох зүйл, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, зааварчлагааг зөрчсөн ажилтанд гүйцэтгэх захирал, аймаг дүүргийн газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна, 11.1.4 дэх хэсэгт дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална, үүнд...11.1.4.9 дэх хэсэгт. Ажлын байранд, олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, заналхийлсэн, танхайрсан, эрх чөлөөнд нь халдсан, хүч хэрэглэсэн, бусдыг үл хүндэтгэсэн бол гэж, Хөдөлмөрийн гэрээний *******.1.2 дахь хэсэгт ажил олгогчийн эрх үүрэгт: ажил олгогч нь ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, компанид мөрдөгдөж буй дүрэм, журам, тушаал, шийдвэр, энэхүү гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж тус тус заажээ.
Ажилтан Г. нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Г. нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгууллага хамт олны баярын тэмдэглэлт үйл ажиллагааны үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт ажилладаг той муудалцаж самардаж түрхэх явцдаа ажилтан ын хамарын тус газар цохиж цус гарган эрх чөлөөнд нь халдсан, бусдыг үл хүнтэтгэсэн зөрчлийг гаргасан болох нь нэхэмжлэгч Г. шүүх хуралдаанд өгсөн хөдөө амралтын газар хамт олонтойгоо ууж идээд сууж байхад намайг татаж чангаад байхаар нь би танай эхнэр шиг биш шүү гээд ыг түлхэх гэж байгаад ын хамрыг цохиж цус гаргасан зөрчил гаргасан. Миний амьдрал хэцүү ганцаараа ажил хийдэг, ажлын байран дээр зөрчил гаргаагүй байхад ийм шийтгэл оногдуулсанд гомдолтой байна гэсэн тайлбар, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.ийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсад харилцаа холбоо үүсч хөгжсөний 96 жилийн ойн баяр болж, мөн мэдээлэл ******* компани үүсч хөгжсөний 10 жилийн ойн баяр тохиосон байсан. Тэгээд бид амралтанд 2017 оны 7 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд ажилчдаа амраах зорилгоор тэнд амарч өнгөрүүлсэн. Очсон өдрийнхөө орой баяраа тэмдэглээд залуучууд гадаа салхилаад сууж байхад , маргалдаж, ын гэр бүлийн хүнийг янхан, банзал, танай эхнэр биеэ үнэлэгч гэж хэлэхэд нь хоёулаа хоорондоо маргалдаж, хэрүүл маргааныг зогсоох гээд ыг очиход нь нэхэмжлэгч ын хамар луу цохиод цус гаргасан. .., 2017 оны ******* дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүд, хамт олноороо суухад энэ хүн бас архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж асуудал гаргахад нь дарга өрөөндөө дуудаж өөрт нь чамд архи, согтууруулах ундаа зохихгүй, цаашдаа энэ асуудал дээрээ анхаар гэж хэд хэдэн удаа сануулж байсан. .., энэ дагуу 2017 оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр нэхэмжлэгч сануулах шийтгэл хүлээж байсан, 2 дахь зөрчил нь энэ арга хэмжээ болж байна гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
иуцагч нь ажлын байран дээр сахилгын шийтгэл гаргаагүй байхад арга хэмжээ авсанд гомдолтой байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч байгууллагын дагаж мөрдөгдөж байгаа дотоод журмын 11.1.4.9-д заасан зөрчлийг зөвхөн ажлын байранд гэж журамлаагүй, олон нийтийн арга хэмжээний үеэр уг зөрчлийг гаргасан бол хамаарахаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зүй бус асуудал гаргасан болох нь нотлогдож байгаа, түүний гаргасан зөрчил дотоод журмын 11.1.4.9-д заасан зөрчилд хамаарахаар байна.
Ажилтны гаргасан сахилгын зөрчилд ажил олгогчоос ногдуулсан сахилгын шийтгэл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний *******.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1.2 дахь хэсэгт заасан Үндсэн цалинг ******* сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувь бууруулах 11.1.4.9 дэх хэсэгт заасантай тус тус нийцэж байх ба ажилтан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчжээ.
Тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн хамааралтай заалт болон хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын заалтуудыг зөв баримталсан байх ба ажилтны гаргасан зөрчил нь ажил олгогчоос ажилтны гэм буруу, зөрчлийн шинж ча үр дагаварт тохирсон шийтгэл ногдуулсан байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.7-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.
Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт шаардан гаргуулах тухай захирамжаар ирүүлсэн ирцийн бүртгэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримт гаргах, цуглуулах хуулийн шаардлагыг хангахгүй баримтууд байх бөгөөд ажилтныг ажлаас халах болсон үндэслэлд хамаарахгүй, хэрэгт ач холбогдолгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.7 дахь хэсэгт зааснаар овогт нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ТӨХК-д холбогдох үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ ногдуулсан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/*******0 дугаар даргын тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ