Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/646

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Журагат хөтлөн,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч У.М-, түүний өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн
үнэмлэхийн дугаар 1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд
нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт У-ы М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3
дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж
4 ирүүлсэн холбогдох эрүүгийн 1908 0193 90672 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын
21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт У-ы М- нь Монгол Улсын иргэн, 1993 оны 7
дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй,
мэргэжилгүй, Нарны адис ХХК-нд ачигчаар ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ,

Прокуророос шуухэд шилжуулсэн хэргийн агүулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

У.М- нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түргэн үйлчилгээний
цэг буюу жижиг хүнсний мухлаг ажиллуулдаг иргэн Э.С-д “...өөрийгөө цагдаагийн
ажилтан байна, таны түргэн үйлчилгээний цэгт тамхи зарах зөвшөөрөл гаргаж өгнө” гэж
зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд
оруулж 40.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

2

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.М-аас: Мөрдөн байцаалтад болсон
асуудлаар ярьсан. Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0193 90672 дугаартай хэргээс судалсан нотлох баримтууд:

  1. Хохирогч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр
    сарын 10-ны өдөр өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ сууж байхад гаднаас нэг үл
таних залуу орж ирээд “би цагдаагийн ажилтан байна, танайх тамхи зардаг уу” гэсэн.
Тэгэхээр нь би “тийм ээ, манайх зардаг” гэтэл, тэр залуу надад зөвшөөрөл гаргаж өгнө
гэсэн. Тэгээд бас ханан дээр зурагтай зөвшөөрлийг хадаж өгнө гээд нэг ТҮЦ-нээс 20.000
төгрөг авна гэхээр нь зөвшөөрөл авах гээд 20.000 төгрөг өгсөн. Тэгээд бас бүх ТҮЦ-ээр
орж байгаа гэхээр нь би хажуу талын ТҮЦ бол манай дүүгийнх, тиймээс би 20.000 төгрөг
давхар өгье гээд түүнд 40.000 төгрөг өгсөн. 2 өдрийн дараа “Макс” дотор явж байтал тэр
үл таних залуу нэг эмэгтэйтэй хамт явж байхаар нь шууд барьж аваад дүүгийнхээ ТҮЦ-
рүү орсон. Би дүүгээсээ энэ хүн мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн. Би худлаа хэлж мөнгө
авсан талаар мэдсэн байсан болохоор цагдаа дуудсан. Тэр үл таних хүн бол 170 см
орчим байх, жаахан бондгор царайтай байсан. Тухайн үедээ цэнхэр өмд, шаргал алаг
куртиктэй байсан. Хохирлын 40.000 төгрөгөө авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст
хэргийн 18 дугаар тал),

  1. Гэрч Б.Эрдэнэтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын
    04-ний өдөр өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ТҮЦ-
    ний үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед намайг
    ТҮЦ-ндээ байж байхад гаднаас энгийн хувцастай 30 орчим насны залуу орж ирээд “Энд
    урьд нь суудаг байсан залуу яасан юм бэ” гэж асуухаар нь “өнөөдрөөс эхлээд би энэ ТҮЦ-
    ийг түрээсэлж байгаа гэж хэлсэн. Би тухайн хүнээс “та яах гэж байгаа юм” гэж асуухад
    “Би тооцоо хийх гэж байгаа юм, сарын эцэст болон сарын эхээр байнга 20.000 төгрөгийн
    торгууль авдаг юм” гэсэн. Тэгэхээр нь би “та ямар учиртай торгууль авдаг хүн бэ” гэхэд
    “Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороог хариуцдаг цагдаа байна” гээд, “Би 22 цаг
    хүртэл ажилладаг байсныг 23 цаг болгосон. Одоо та нарт үйл ажиллагаа явуулдаг
    самбар авчирч өгнө. Тухайн самбар нь дэд хурандаагийн гарын үсэг, тамга тэмдэгтэй,
    ямар ч цагдаа харсан үйл ажиллагаа явуулж байхад чинь торгох эрх байхгүй” гээд “та
    одоо тооцоогоо хийх боломж байна уу” гэхээр нь “боломж алга байна” гээд эгч
    С-ээс 20.000 төгрөг зээлж тэр залууд өгсөн. Тэр хүн надад маргааш самбараа
    авчирна гэж хэлсэн. Тэгээд тэр хүн явчихсан юм. Тухайн хүнээс манай эгч бичиг
 

баримтаа үзүүл гэхэд миний бичиг баримт алга, машинд байгаа, одоо үзүүлнэ гэж хэлж
яваад буцаж ирээгүй. Түүнээс хойш өнөөдөр 4 дүгээр сарын 04-ний өдөр манай эгч 17
цагийн үед цагдаа гэж хэлээд мөнгө авсан залууг дагуулж орж ирээд энэ нөгөө залуу мөн
үү гэж асуугаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн хүн миний үнэмлэх алаг тэргэнд байгаа,
одоо надад байхгүй гэж хэлсэн. Тэр хүн манай ТҮЦ-нд орж ирэхдээ энгийн хувцастай,
шар цоохор өнгийн куртиктэй, жижиг гар цүнхтэй байсан. 20.000 төгрөг өгсөн гэсэн бичиг
хийлгэж авсан. Тэр залуу халимаг үстэй, үсээ хажуу тийшээ самнасан, дугуй царайтай,
170 см орчим өндөр, 25-30 орчим настай залуу байсан. Баруун гарын хуруундаа том
мөнгөн бөгжтэй, хажуугийн хуруундаа амьтны дүрстэй мөнгөн бөгжтэй байсан. ...Миний
мэдэж байгаагаар надаас болон манай эгчийн ТҮЦ-нээс 40.000 төгрөг авсан. Тэр залуу 4
дэх өдөр мэргэжлийн хяналтынхантай хамт шалтгалтаар явна, хугацаа дууссан
бүтээгдэхүүн зарж болохгүй, юмаа сайн шалгаж аваарай гэж хэлж байсан. ...” гэх
мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),

-2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дахин мэдүүлсэн:

“...Тухайн үед би ТҮЦ анх ажиллуулж эхэлж байсан учир мөнгөгүй байсан ба манай
бэр эгч С- миний өмнөөс 20.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн
27 дугаар тал),

  1. Шүүгдэгч У.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дүгээр сарын
    03-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Цамбагаравын автобусны буудлын ойролцоо байдаг ТҮЦ-рүү ороод тухайн ТҮЦ-
нд зогсож байсан эмэгтэй хүнд “цагдаагаас явж байна, танайх тамхи зардаг юм байна,
тамхиар чинь торгоно” гэж хэлсэн. Тэгээд 40.000 төгрөг аваад гарч явсан. 2019 оны 4
дүгээр сарын 04-ний өдөр “Соёмбо” дотор кино үзэж байгаад гараад супермаркет дотор
надад торгуулсан ТҮЦ-ний эмэгтэйтэй дайралдсан. Нөгөө хүн явж байна гээд тэр ТҮЦ-нд
суудаг эгч хэлээд цагдаа дуудаад, цагдаа дээр ирсэн. ...Би цагдаагийн байгууллагад
ажиллаж байгаагүй. ...Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн
Чулуун овоогийн ТҮЦ-нээс 30.000 төгрөг авч байсан. Энэ асуудлаараа торгуулсан. ...Би
хохирлын 40.000 төгрөгийг төлнө. Одоогоор би эрхэлсэн тодорхой ажилгүй байна. ...” гэх
мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

  1. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

4.1 Гэрч Д.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын
08-нд өгсөн:

Би У.М-тай 2019 оны 2 дугаар сарын 20-доос хойш хамт СХД-ийн 23
дугаар хороо Хангайн 45-10а тоотод амьдарсан. ...М- эхээс зургуулаа.
...Өвөрхангай аймагт цэргийн алба хааж байсан гэсэн, тэндээ хилийн хамгаалах газрын
шалган нэвтрүүлэх дээр 1 жил гаран ажилласан. гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн
20 дугаар тал),

 

4

 
    1. Гэрч П.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 02-
      ны өдөр өгсөн:

“...Миний бие М-ы төрсөн ээж юм. ...Манай хүү бага байхдаа 1 дүгээр
ангид 87 дугаар сургуульд орсон ба, сургуулиас нь гаргасан. Манай хүү бичиг, үсэг

мэдэхгүй, сурлагын амжилтгүй. ...Сүүлийн үед нэг цагдаа хүүхэдтэй үерхсэн        Урьд өмнө

бас нэг ТҮЦ-нээс мөнгө авсан асуудал гарсан ба тэр тал дээр миний бие өөрөө хамт
яваад торгуулийг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

    1. Гэрч У.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар
      сарын 02-ны өдөр өгсөн:

“...Миний бие М-ы төрсөн эгч нь юм. ...Манай дүү бичиг, үсэг мэдэхгүй,
сурлагын амжилтгүй. ...Сүүлийн үед найз охинтой болоод байх шиг байсан. ...Урьд өмнө
бас нэг ТҮЦ-нээс мөнгө авсан асуудал гарсан, тэр тал дээр манай ар гэрийнхэн уг нь сайн
хэлсэн. Манай дүүд тогтсон ажил байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар
тал),

    1. Шүүгдэгч У.М-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32
      дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст
      хэргийн 42 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто
      тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), эд хөрөнгө
      бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст
      хэргийн 37 дугаар тал), Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст
      хэргийн 41 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй
байх талаар санал гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч У.М- нь иргэн Э.С-д өөрийгөө
“...цагдаагийн ажилтан байна, таны түргэн үйлчилгээний цэгт тамхи татах зөвшөөрөл
гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар
бусдыг төөрөгдөлд оруулж 40.000 төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх
хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн
дүгнэлтийг;

 

Өмгөөлөгч Л.Батаагаас “шүүгдэгч У.М- нь гэм буруугийн талаар
маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч
У.М-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус
баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжпэн судалсан
болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч У.М- нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түргэн үйлчилгээний
цэг буюу жижиг хүнсний мухлаг ажиллуулдаг иргэн Э.С-д “...өөрийгөө цагдаагийн
ажилтан байна, таны Түргэн үйлчилгээний цэгт тамхи зарах зөвшөөрөл гаргаж өгнө” гэж
зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд
оруулж 40.000 төгрөг авч залилсан болох нь:

-хохирогч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ сууж байхад гаднаас үл
таних залуу орж ирээд “би цагдаагийн ажилтан, танайх тамхи зардаг уу” ...зөвшөөрөл
гаргаж өгнө гэсэн. ...би зөвшөөрөл авах гээд өөрийн ТҮЦ-ний 20.000 төгрөгийг өгсөн.
...хажуу талын ТҮЦ бол манай дүүгийнх, тиймээс би 20.000 төгрөг давхар өгье гэсэн.
Ингээд тэр хүнд 40.000 төгрөг өгсөн. ...хоёр өдрийн дараа Макс дотор явж байтал тэр үл
таних залуу нэг эмэгтэйтэй хамт явж байхаар нь шууд барьж аваад дүүгийнхээ ТҮЦ-рүү
орсон. Би дүүгээсээ энэ хүн мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн. ...худлаа хэлж мөнгө
авсан талаар мэдсэн байсан болохоор цагдаа дуудсан ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн
18 дугаар тал),

-гэрч Б.Эрдэнэтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр
сарын 01-ний өдөр 11 цагийн үед намайг ТҮЦ-ндээ байж байхад энгийн хувцастай 30
орчим насны залуу орж ирээд ...Би тооцоо хийх гэж байгаа юм, сарын эцэст болон сарын
эхээр байнга 20.000 төгрөгийн торгууль авдаг юм” ...“Би Сонгинохайрхан дүүргийн 14
дүгээр хороог хариуцдаг цагдаа байна” гээд, ...та нарт үйл ажиллагаа явуулдаг самбар
авчирч өгнө ...гэхээр нь эгч С-ээс 20.000 төгрөг зээлж тэр залууд өгсөн. ...бичиг
баримтаа үзүүл гэхэд миний бичиг баримт алга, машинд байгаа, одоо үзүүлнэ гэж хэлж
яваад буцаж ирээгүй. ...4 дүгээр сарын 04-ний өдөр манай эгч 17 цагийн үед цагдаа гэж
хэлээд мөнгө авсан залууг дагуулж орж ирээд энэ нөгөө залуу мөн үү гэж асуугаад
цагдаад дуудлага өгсөн. ...Миний мэдэж байгаагаар надаас болон манай эгчийн ТҮЦ-нээс
40.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),

-шүүгдэгч У.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Цамбагаравын автобусны буудлын ойролцоо байдаг ТҮЦ-рүү ороод тухайн ТҮЦ-
нд зогсож байсан эмэгтэй хүнд “цагдаагаас явж байна, танайх тамхи зардаг юм байна,

 

6

 

тамхиар чинь торгоно” гэж хэлсэн. Тэгээд 40.000 төгрөг аваад гарч явсан. ...2019 оны 4
дүгээр сарын 04-ний өдөр ...супермаркет дотор надад торгуулсан ТҮЦ-ний эмэгтэйтэй
дайралдсан. Нөгөө хүн явж байна гээд тэр ТҮЦ-нд суудаг эгч хэлээд цагдаа дуудсан.
...Би цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53
дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох
баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан
шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт
хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул
хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд
өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа
зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд
хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх
гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, худал амлах, хуурамч бичиг
баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч У.М- нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай
сэдэлтээр цагдаагийн байгууллагад ажилладаггүй атлаа төрийн тусгай албан хаагчийн
нэр барьж, хохирогчийг хуурч, худал хэлж, зохимол байдпыг зориуд бий болгон,
хохирогчийн хөрөнгийг залилах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай үйлдлээр
үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч У.М- нь хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож
хохирогчийг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил өмчлөлд
шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул улсын яллагчийн
дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч У.М- нь хохирогч Э.С-ээс 40.000 төгрөгийг залилан авч
хохирол учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч
У.М- нь хохирогч Э.С-ийн 40.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн
байх тул шүүгдэгч У.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч У.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу
700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

 

7

 

Өмгөөлөгч Л.Батаа “шүүгдэгч У.М- нь анх удаа тохиолдлын шинжтэй
нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг
нөхөн төлсөн, ажилд орсон зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж
торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн
байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь
харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.М- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан
хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй
байна.

Шүүхээс шүүгдэгч У.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт
хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байх ба,
хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч У.М-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний
хувийн байдал зэргийг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил
хийлгэх ял оногдуулж, уг ялын хэмжээг нэг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр
тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд
мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж
шийдвэрлэв.

Шүүгдэгч У.М-ы хувийн байдлыг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтэд
дурдсан торгох ялыг оногдуулах боломжгүй байна.

  1. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж
ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардалгүй, У.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт
шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6,
36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2,
4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт У-ы М-ыг хуурч, зохиомол байдлыг
    зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн
    эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 

8

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч У.М-ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил
    хийлгэх ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
    шүүгдэгч У.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн
    хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч У.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд
    тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
    мэдэгдсүгэй.

 

  1. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд
    мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
    У.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж
    ирээгүй, хохирогч Э. С-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба У.М-д урьд
    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
    дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын
    яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар
    хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн
    хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг
    тайлбарласугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох
    хүртэлх хугацаанд ялтан У.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх
    арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.АЛТАНТУЯА