Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 417/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон

-улсын яллагчаар Т.Төмөртулга

-шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батжаргал, Н.Болормаа

-шүүгдэгч Я.Ж нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.Жжид холбогдох эрүүгийн 1934010190415 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Я.Ж 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төв аймаг Өндөрширээт сум, Уянга 3 дугаар баг “Салхит” гэх газарт иргэн П.Нг зодож эрүүл мэндэд нь хүнд хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Я.Жийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Я.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төв аймаг Өндөрширээт сум, Уянга 3 дугаар баг “Салхит” гэх газарт иргэн П.Нг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 99-100 тал/
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10 тал/,
  • Хохирогч Н.Нэргүйн өвчний түүх, хохирлын баримтууд /хх-ийн 50-59 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт, Прокурорын тогтоол / хх-ийн 119-123 тал/
  • Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №782дугаартай “П.Нн биед цээжний хөндийн хий, цус харвалт, уушги няцрал зүүн 3 5 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.12-д зааснаар насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2019 оны 06-р сард үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,
  • Гэрч П.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би Төв аймгийн Өндөрширээт сумын уянга3  дугаар багийн Өртөө толгой ар гэх газарт малдаа явж байхад манай сумын малчин манай саахалтын айлын хүн Жамбалдорж нь өөрийнхөө вонго з маркийн машинтай ирээд ах нааш ир гээд зам дээр зогсоод дуудахаар нь очиход ах Миний араас яваад ир ганц пиво уух гэсэн юм та яваад ир гэсэн тэгээд би араас нь мотоциклоо унаад Өндөрширээт сумын Салдгийн урд ар дээр очоод нэг том пивыг манай сумын Жамбалдорж, Онгоо, Эрхэмбаяр бид дөрөв уусан юм тэгээд пиво ууж дуусаад сууж байхад Жамбалдорж нь миний машинтай Лүн сум руу явъя дэлгүүрээс пиво авъя гэсэн тэгээд Жамбалдорж, Эрхэмбаяр, Онгоо, дөрөв Жамбалдоржийн машинтай Лүн сум ороод Олимийн дэлгүүрээс том сагс боргио нэртэй пиво авсан. Тэгээд иргээд Өндөрширээт сумын Салдгийн урд ар дээр ирж уусан юм. Бид хэд том пивоноос хоёрыг нь уусан байх гадаа харанхуй болцон байсан тэгтэл Жамбалдорж нь намайг хулгайч танай дүү манай адууг өнгөрсөн жил хулгай хийсэн чиний төрсөн ах Окоо гаргаж өгсөн гэж хэлсэн тэгэхээр нь би уурлаад би яаж мэдэх юм манай дүү хулгай хийгээд ял шийтгэлээ эдэлж байгаа гэж хэлсэн тэгтэл Жамбалдорж нь чи муу намайг байнга дээрэлхээд байдаг гэж хэлээд миний шилэн хүзүүнээс базаад байхаар нь би зүгээр бай гэж хэлэхэд миний хүзүү рүү цохих шиг болсон тухай үед би аягтай пиво гартаа бариад сууж байсан намайг шилэн хүзүү рүү Жамбалдоржийг цохиход би аягаа алдаад газар унагасан тэгээд би аягаа аваад Жамбалдоржийн нүүр лүү нь цохисон тэгээд Жамбалдорж нь босож ирээд намайг ална гэж хэлсэн би өмнөөс босоод чи чаддаг юм бол ал гэж хэлэхэд намайг тонгорч унагаагаад миний зүүн талын хавирга болон цээж, толгой руу өшиглөөд байсан цуг явж байсан Эрхэмбаяр, Онгоо хоёр нь Жамбалдоржийг боль гэж хэлээд салгаад авсан тэгтэл Жамбалдорж нь наад муу новшийг чинь нэг мөсөн машинаараа дайраад алчихъя гэж хэлээд байсан Эрхэмбаяр нь боль гэж хэлээд хориод байсан, тэгээд би босож чадахгүй газар хэвтээд Жамбалдоржоо чи миний хавиргыг хугалчихлаа гэж хэлэхэд битгий хуц чи баашлаад байгаа биз гэж хэлээд өөрийнхөө машинд намайг чихэж суулгаад гэр лүүгээ аваад явсан гэрт нь очиход Жамбалдоржийн эхнэр болон ээж Пүрэв нар нь манай хүүхдийг яагаад чи зодож байгаа юм гээд дайраад байсан би зодоогүй харин танай хүүхэд намайг зодсон гэж хэлээд гэр лүүгээ явган явсан манай гэр Жамбалдоржийн гэрээс баруун хойд зүгт байдаг юм. Би гэртэй үүрээр явган алхаж очоод гэртэй унтаад босох гэтэл миний цээж хүндрүүлээд юм ярих гэхээр цээжээр хатгаж өвдөөд байсан би мотоциклоо үлдээсэн газар луу явган алхаж очоод мотоциклоо асаагаад унах гэтэл унаж чадахгүй байсан би найз Уламсайханыг дуудаад мотоциклоо унуулаад машинд нь сууж гэртэй хүргүүлсэн манай эхнэр Оюунчулуун нь төвөөс ирээд яасан юм гэж надаас асуухад би болсон явдлыг хэлсэн тэгээд Жамбалдоржийн ээж Пүрэв эхнэр Урантогос нар нь ирээд манай нөхрийг яасан гэж зодсон юм гэж асуугаад байсан би харин танай нөхөр намайг зодсон би босож чадахгүй байна танай нөхрийг би зодсон бол эмнэлэг аваад явъя цагдаагийн байгууллагаар шалгуул гэж хэлсэн тэгээд би эхнэртэй хамт Жамбалдоржийн гэрт очиход Жамбалдоржийн зүүн нүд нь хавдсан байсан би Жамбалдоржоо бос эмнэлэг явъя гэж хэлсэн тэгтэл би явахгүй маргааш явъя гэж хэлсэн би маргааш нь эхнэр Оюунчулууныг Жамбалдоржийн гэр лүү очоод аваад эмнэлэг явъя гэж хэлсэн тухай үед миний бие их өвдөөд явж чадахгүй байсан машинд суугаад явахаар миний цээжээр хатгаж өвдөөд байсан амьсгаа авч чадахгүй байсан манай эхнэр ирээд Жамбалдорж явахгүй гээд байна чи өөрөө хот руу эмнэлэг рүү яв гэж хэлсэн би замын унаанд суугаад Улаанбаатар хот руу яваад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд намайг шууд хэвтүүлээд хагалга хийн гэсэн би яасан юм гэж эмчээс асуухад чиний 3-н хавирга хугарсан байна хугарсан хавирган чинь уушгиа хатгаж цоолсон байна гэж хэлсэн. Эмч намайг яасан юм бэ гэж асуухад би мотоцикълноос унасан гэж хэлсэн би гэмтлийн эмнэлэгт 10 гаран хоног хэвтэж эмчилгээ хийлгээд гадуур боолтоо хийлгэсэн, би иргэж  ирээд Жамбалдоржид болон явдлыг хэлэхэд Жамбалдорж нь эхнэртэйгээ ирээд хэдүүлээ цагдаа, шүүхээр яваад явах юм бэ би эмчилгээний мөнгийг чинь өгнө гэж хэлсэн тэгээд надад 500 мянган төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй миний эмчилгээ 2 сая гаран болсон би нааш цааш их явсан Жамбалдорж нь одоо болтол миний биеийг яаж байна гэж асуухгүй байгаа одоо миний бие гүйцэт эдгэхгүй байна эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна би их гомдолтой байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
  • Яллагдагч Я.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн “Салхит” гэх газарт иргэн П.Нг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн үед П.Нтэй маргалдаж зодолдсон боловч хүнд гэмтэл учруулахаар цохиогүй би толгой руу нь 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-104 тал/,
  • Гэрч А.Пүрэвийн  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...өнгөрсөн хавар буюу 2019 оны 06 дугаар сарын дунд үеэр би хэдэн тооны мал заруулах гээд өөрийнхөө хүү Жамбалдоржид өгөөд Улаанбаатар хот руу явуулсан. Тэгээд манай хүү Я.Ж нь Улаанбаатар хот Эмээлт оруулж малаа зарчхаад буцаж явах замдаа нутгийн залуучуудтай архи, пиво уугаад сууж байгаад манай нутгийн Нэргүйтэй зодолдсон гэсэн шөнө гэртээ ирээд нүүр ам нь нэлэнхийдээ цус болчихсон ирсэн. манай сумын Онгоо, Нэргүй, Эрхэмбаяр гурав Жамбалдоржийг гэрт нь авч ирсэн. би Жамбалдоржоос юу болсон талаар асуухад Нэргүй стаканаар цохиод толгой хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн маргааш нь Нэргүй эхнэртэйгээ хамт манайд ирээд Жамбалдоржоос уучлалт гуйгаад ирсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Нэргүй мотоциклоос ойчоод Улаанбаатар хот руу явлаа гэж Нэргүйгийн төрсөн ахын хүүхэд болох Батсайхан нь Онгоогийн эхнэрт хэлсэн гэсэн. Миний мэдэх л ийм юм байна би өөр зүйл мэдэхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 тал/,
  • Гэрч Х.Оюунчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Он сарыг нь сайн санахгүй байна, 2019 оны 05 дугаар сарын сүүл 06 дугаар сарын эхээр санагдаж байна. Би Төв аймагт ажилтай явж байгаад ирж явахад Өндөрширээт сумын салдаг гэх газарт 20 цагийн алдад явж байхад цэнхэр өнгөтэй 2 портер замын урд зогсож байсан тухайн портерыг манай машинд сууж явсан Батмөнх, Хэнмэдэх хоёр танай хүн энд байгаа юм биш үү гэж хэлсэн би хариуд нь намайг хотоос гарахад ярьж байсан малаа туугаад харьж явна чи ирэхээрээ шууд хөдөө гэртээ буугаад үлдээрэй гэж байсан гэртээ байгаа гэж би хариулсан, тэгээд замаараа хөдөө гэртээ очиход гэрийн хаалга дараастай байсан болохоор нөхөр Нэргүйг хэзээ ирэхийг нь мэдэхгүй болохоор төвийн гэрүүгээ шууд яваад гэртээ хоноод маргааш өглөө нь 11-12 цагийн үед манай нөхрийн найз Байгалаа Над руу залгаад нэргүй хүнд зодуулаад бие нь өвдөөд байна чи хурдан ирээ гэсэн тэгээд би хөдөө гэртээ очиход цээж өвдөөд байна гээд хэвтэж байсан юу болсон талаар асуухад Би Жамбалдоржтой пиво ууж байгаад өөрийн төрсөн дүү Суграагийн асуудлаас болж маргалдсан тэгээд Жамбалдоржид зодуулчихлаа яаг яаж зодуулсныг яриагүй миний цээж өвдөөд байна гэж байсан, цээж рүү юугаар цохисныг би мэдэхгүй. Тухайн өдөр манайг гэрт Жамбалдоржийн ээж эхнэр хоёр нь ирээд манай хүүдийг зодсон байна тохиролцохгүй бол цагдаад хэлнэ тэгээд яваад өгсөн тухайн өдрөө манай нөхөр бид хоёр Жамбалдоржийнд очоод уучлалт гуйсан манай нөхрийн бие нь өвдөөд байсан мөртлөө очсон, өвдөж байгаа талаар Жамбалдоржид хэлсэн Жамбалдорж тоохгүй байсан, тэгээд гэртээ хариад маргааш нь би дахиад Жамбалдоржийнд очиход толгойны эм бохир цэвэрлэдэг уусмал аваад очиход Жамбалдорж наадах чинь хэргүй өөрөө аваад яв гэсэн, маргааш нь маш их бороо орсон тухайн үед манай нөхөр миний цээж их өвдөөд байна, гэхээр нь би Жамбалдоржийн гэмтэл ил харагдаж байна чинийх далд тийм учраас явж үзүүл гээд зам дээрээс машинд суугаад явсан тухайн шөнө нойргүй хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 тал/,
  • Яллагдагч Я.Жийн дахин өгсөн “...Би Нэргүйтэй уулзаад уучлалт гуйгаад учруулсан хохирлыг нь гаргаж өгсөн би өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-112 тал/,
  • Хохирогч П.Нн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Одоо миний бие эрүүл саруул болсон. Би энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний зардал болон бусад шаардлагатай зардлаа гаргуулаад авсан болохоор надад цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Ж нь 2020 оны 08 сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 120 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 08 сарын 28-ний өдөр 138 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шйидвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-123 тал/ 2020 оны 08 сарын 31-ний өдөр яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч Я.Ж нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Я.Жид холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Я.Ж нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Я.Жийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Я.Жжийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Я.Жжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Жид оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Жийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
  2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Ю.ЭНХМААТ