| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0666/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/632 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 16.7.2., |
| Улсын яллагч |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгч Р.Э,
хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хэргис овогт Рэнчингийн Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711013210324 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 4- 312 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хэргис овогт Р.Э
Шүүгдэгч Р.Э нь 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь, асран хамгаалах үүрэг бүхий хүн бага насны хүүхэдтэй удаа дараа хэрцгий харьцаж бие махбодийн шаналал зовиур үүсгэн зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Р.Э нь 2017 оны 10 дугаар сарын 06, 26, 27-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Булгийн 21-192 тоотод өөрийн дагавар хүүхэд болох бага насны буюу арван дөрвөн насанд хүрээгүй /9 настай/ Б.Тэмүүлэнтэй, "гадуур тэнэлээ" гэх шалтгаанаар удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодийн шаналал зовиур үүсгэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Яллагдагч Р.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна..., .Т>ш өөщй^^лдсэн
гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж, харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/
насанд хүрээгүй /9 настай/ Б.Тэмүүлэнгийн хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: "... хойд аав Р.Э намайг "гадуур тэнэлээ, хичээл номоо буруу хийлээ" гээд гараараа цээж рүү цоХисон, дараа нь өмдний тэлээгээр гуя руу хэд хэд ороолгоод, зүүн нүдний доод тал руу гараараа нэг удаа цохисон. Дараа нь хашаан дотор зогсож байхад мангастаж түлхээд арагшаа цемент дээр унаад толгойгоо хагалсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14х/,
гэрч Э.Шүрэнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өмнөх долоо хоногт манай ангийн хүүхэд Тэмүүлэнгийн толгой нь хагарсан орж ирэхээр нь яасан талаар асуухад би арагшаа унаад толгойгоо хагалсан гэж хэлж байсан. Тэгж хэлснээс хойш дахиад 3-4 хоногийн дараа Тэмүүлэнгийн зүүн талын нүд нь хөхөрөөд ороод ирэхээр нь яасан талаар асуухад том ангийн хүүхэд миний нүд рүү цохисон гэж хэлэхээр нь аав, ээждээ хэлсэн үү гэж асуухад хэлсэн гэж байсан. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баруун нүүр нь шалбараад ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад аав миний нүүр рүү өшиглөөд ийм болгосон гэж хэлэхээр нь биед чинь учирсан өмнөх гэмтлүүдийг аав чинь учруулсан уу гэж асуухад аав намайг зодоод ийм болгосон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16х/
Шүүхийн шинжилгээний үлдэсний хүрээлэнгийн №14220 шинжээчийн: Б.Тэмүүлэнгийн биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 14 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Р.Эыг 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, асран хамгаалах үүрэг бүхий хүн бага насны хүүхэдтэй удаа дараа хэрцгий харьцаж бие махбодийн шаналал зовиур үүсгэн зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.Э нь'Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу
Шүүгдэгч Р.Эд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломж, өөрийн санал зэргийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр
зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ