Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.МөнхЭрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн, улсын яллагч Н.Мөнхцэцэг, шүүгдэгч ___________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ___________ холбогдох эрүүгийн 1805055701290 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________ оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ____________ тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 427 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, _____________. Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Л.Саранхүү нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ____________ эзэмшин үйл ажиллагаа явуулдаг “Ар үр Монгол” авто засварын газрын амрах өрөөнд цэнэглэж байсан “Samsung s-6” “Samsung s-6 edge” маркийн 2 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч иргэн Г.Өлзийбаярт 500.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ 2 ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч ___________ өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 10-р хороо Зүүннаранд Баагий ахын гэр рүү Баагий ахын найз болох Ганаа, Хуягаа бид дөрөв 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэднийхээс гараад орой нь ганцаараа 3 лааз 0,5 литрийн пиво уусан. Тэгээд БГД-н 10-р хороо 13-р сургуулийн хойно байдаг Доржко гээд найз дээрээ автозасварын газарт нь очсон. Доржкотой юм ярьж сууж байгаад Доржко авто засварынхаа гадна машин үзээд зогсож байхаар нь ширээн дээр цэнэглээд тавьчихсан байсан хар өнгийн Samsung S6, бордуу өнгөтэй Samsung S6 edge маркийн гар утаснуудыг хэлэхгүйгээр аваад явчихсан. Тэгээд тэр оройдоо Samsung S6 edge маркийн гар утсыг нь микро автобусанд явж байгаад гээсэн юм шиг байна лээ. Тэр оройдоо Samsung S6 маркийн гар утсыг нь Хархорин захын гадна замын хойно нэг ченжид 130.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед би нилээн согтуу байсан ба харанхуй байсан болохоор ямар ченжид зарснаа сайн мэдэхгүй байна. Тэгээд мөнгөөрөө дэлгүүрээс 2 шил пиво аваад гэр лүүгээ явах замдаа уугаад харьсан. Миний буруу, хохирлыг нь бүрэн барагдуулна, дахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29, 63-64/, Мөрдөн байцаалтад хохирогч Г.Өлзийбаярын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 10-р хороо манай байрны хажууд байдаг Ар үр засварын газарт ажил дээрээ нөхөр, дадлагын оюутан нарын хамт байсан. Тэгсэн гаднаас нөхрийн багын найз гээд _________ халамцуу орж ирээд манай нөхөртэй уулзаад амралтын хэсэгт юм яриад байж байсан. Тэгээд гаднаас үйлчлүүлэгч нар ирээд манай нөхөр машиныг үзэх гээд гараад явсан, би хойноо бас машин засаад байж байсан. Тэгсэн чинь___________ сууж байснаа ямар нэгэн юм хэлж ярилгүй гараад яваад өгсөн. Тэгээд манай нөхөр араас нь дуудсан чинь цаашаа зугатаагаад яваад өгсөн. Нөхөр засварын газартаа орж ирээд__________ зугатаачихлаа та нар гар утсаа байна уу үгүй юу шалгадаа гэхээр нь амралтын хэсэгт цэнэглээд тавьчихсан байсан хар өнгийн Samsung S6, хар өнгийн Samsung S6 edge маркийн 2 гар утас байхгүй байсан. Тэгээд тэр хавиар _________ бид нар хайж яваад олоогүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 21-24/, Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэдэвдоржийн өгсөн: 3 “...Би Баянгол дүүргийн 10 дугаар хороо Ар-Үр засварын газарт автомашин засварын үйл ажиллагаа эхнэрийн хамт ажиллуулдаг. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр багын найз Саранхүү манай ажил дээр орж ирээд бид 2 жаахан юм яриад сууж байсан. Тэгээд би нэг автомашин гадаа хүлээлгэж өгөөд буцаад гараж руу ороход__________ зөрөөд гарч байсан. Тэгээд би эхнэрийн цэнэглэж байсан утсыг харахад байхгүй байсан. Тэгээд манай эхнэр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм. Манай эхнэр Өлзийбаярын Самсунг Эс-6, манай ажилтан Далхсүрэнгийн Самсунг Эс-6 эджи маркийн 2 ширхэг гар утас алга болсон байсан. Эхнэр бид хоёр манай хүүхдийн гар утас алга болсон юм чинь төлөөд өгье гэж бодоод Далхсүрэнд яг адилхан гар утас авч өгсөн. Далхсүрэн бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 79-80/, - эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 33/, - хохирогч Г.Өлзийбаярын “...өөрийн гар утсаа авсан тул ямар нэгэн гомдол саналгүй...” тухай хүсэлт /хх-н 86/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох: - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/ - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч _________ нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугар хорооны нутаг дэвсгэрт иргэн _________н эзэмшин үйл ажиллага явуулдаг “Ар үр Монгол” автозасварын газрын амрах өрөөнд цэнэглэж байсан “Samsung s-6” “Samsung s-6 edge” маркийн 2 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч иргэн Г.Өлзийбаярт 500.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч ____________ “...БГД-н 10-р хороо __________ сургуулийн хойно байдаг _________ гээд найз дээрээ автозасварын газарт нь очсон. Доржкотой юм ярьж сууж байгаад Доржко авто засварынхаа гадна машин үзээд зогсож байхаар нь ширээн дээр цэнэглээд тавьчихсан байсан хар өнгийн Samsung S6, бордуу өнгөтэй Samsung S6 edge маркийн гар утаснуудыг хэлэхгүйгээр аваад явчихсан...” гэх мэдүүлэг, 4 хохирогч Г.Өлзийбаярын “..._________ сууж байснаа ямар нэгэн юм хэлж ярилгүй гараад яваад өгсөн. Тэгээд манай нөхөр араас дуудсан чинь цаашаа зугатаагаад яваад өгсөн. Нөхөр засварын газартаа орж ирээд ________ зугатаачихлаа та нар гар утсаа байна уу үгүй юу шалгадаа гэхээр нь амралтын хэсэгт цэнэглээд тавьчихсан байсан хар өнгийн Samsung S6, хар өнгийн Samsung S6 edge маркийн 2 гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цэдэвдоржийн “...багын найз ___________ манай ажил дээр орж ирээд бид 2 жаахан юм яриад сууж байсан. Тэгээд би нэг автомашин гадаа хүлээлгэж өгөөд буцаад гараж руу ороход Саранхүү зөрөөд гарч байсан. ...Манай эхнэр Өлзийбаярын Самсунг Эс-6, манай ажилтан Далхсүрэнгийн Самсунг Эс-6 эджи маркийн 2 ширхэг гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ______д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Л________ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар Хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан эд зүйл үнэлгээ хийсэн баримтаар хохирогч Г.Өлзийбаярт 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн 86 дугаар талд хохирогч Г.Өлзийбаярын “...өөрийн гар утсаа авсан тул ямар нэгэн гомдол саналгүй...” тухай хүсэлт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч __________ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос_________ 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ. Шүүхээс шүүгдэгч ________ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, 2 хоног баривчлагдсан болохыг дурдав. 5 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч __________ баривчлагдсан 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагтай тэнцүүлэн хасаж биечлэн эдлэх ялыг 384 цагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ