Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 143

 

Т О Г Т О О Х нь:

          1.Нэхэмжлэгч Ц.Г нэхэмжилсэн 3096900 /гурван сая ерэн зургаан мянга есэн зуун/ төгрөгийг төлөхөөр, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, дэвтэрт бичилт хийж өгөхөөр хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 64500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

ДАРГАЛАГЧ                                       М.ЭНХМАНДАХ