| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0493/ |
| Дугаар | 2017/ШЦТ/504 |
| Огноо | 2017-11-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ц.Батхолбоо, улсын яллагч Д.Нямсүрэн, гэрч Т.Туваансүрэн, Г.Нэргүй,
шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир /№1981/,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх
хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Од холбогдох эрүүгийн 1711002780023 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын
28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.О нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шадивлан” зуслангийн задгай тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Эгийн зүүн далан тус газарт, хар иштэй хутгаар хутгалж, түүний биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Туваансүрэнгийн өгсөн: “Чи архи уухаараа дандаа манайд орж ирж хэл амаар доромжилж, хулгай хийдэг одоо болоо юм биш үү гэж О Эд хэлээд хэрэлдээд гарсан. Э өөдөөс нь нэг болохоор уучлаарай Отгоо эгчээ гэж хэлээд нэг болохоор манай нөхөр хаана байна гээд хэрэлдээд байсан. Гэрт байхдаа тийм зүйл хэлж яриагүй. Гадаа гараад чамайг бодвол миний 4 хүүхэд амьд байгаа, чамтай адилхан шороонд булсан хүн надад байхгүй гэж хэрэлдээд байсан. Гэрт дотор бол ямар нэгэн зүйл болоогүй. Намайг Нэргүйгийн гэрт орж ирээд сууж байтал Э согтуу орж ирсэн. Тэгээд сууж байтал О гаднаас орж ирсэн. О орж ирээд Энтайваныг дандаа согтуу орж ирэхийн архи ууж орж ирээд эрүүлжээд гардаг газар чинь манайх юм уу, хоол ундыг чинь би бэлдэж өгөх ёстой юм уу, манайхаас гар яв гэж хөөсөн. Тэгээд л гэрээс гарцгаасан. Яв, яв гээд түлхээд гаргасан. Э гадаа гарчихаад О руу орилоод байсан. Манай нөхөрийг хаана аваачиж хийсэн, хаана байна гэж ярьж байснаа нэг болохоор О эгчээ уучлаарай хоёулаа уулзъя тантай ярих юм байна гээд байсан. Эрүүлдээ хүнтэй нээх юм яриад байдаггүй хүүхэн байдаг. Согтуу үедээ танихгүй хүн байсан ч тэвэрч аваад байдаг хүүхэн байдаг. Архи уучихаараа Э Нэргүйгийн гэрт орж ирээд л Оыг хэл амаар доромжлоод байдаг хүүхэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Нэргүйн өгсөн: “...Эхнэр маань илүү дутуу зан ааш гаргаад байдаг хүн биш, хохирогч Э бол архи уухаараа байнга манайд орж ирээд янз бүрийн ааш гаргаж байдаг. Нуух зүйл байхгүй ээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээрэй л манай эхнэрийг хэл амаар доромжлоод янз бүрээр хэлээд л явж байдаг тийм хүн байдаг. О хүүгээ алдсанаас хойш зан байдлын хувьд нэг л тогтворгүй, хаяа зан аашийн хувьд сонин болдог тохиолдол байгаа. Өмнө нь нэгнийгээ таньдаг байсан юм шиг байна лээ. Хохирогч Э бол байнгын л эхнэрийг минь ийм тийм гэж хэл амаар доромжилдог байсан. Намайг элдэв янзаар доромжлоод байх юм аа гэж хэлдэг байсан. Э бол гэрт орж ирэх болгондоо гэрээс байнга эд зүйл хулгайлаад гардаг байсан. Миний утсыг хүртэл аваад гараад л явж байсан удаа байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Оийн өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 17 цагийн үед гэртээ ороход Э манай гэрт согтуу сууж байсан. Би гэртээ ороод Эг чи яагаад дандаа манайд согтуу орж ирдэг юм бэ гэж хэлэхэд Э би ахынхаа гэрт орж ирсэн болохоос биш чиний гэрт орж ирээгүй гээд өөдөөс хэрэлдээд суугаад байсан. Би Эыг гар гэж хөөж гаргаад хоол хийгээд сууж байхад Э буцаж гэрт орж ирсэн. Орж ирэхээр нь би яваачээ гэж хөөхөд Туваансүрэн Оогий чи хүн хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Би гараа хартал хар иштэй хутга барьсан Эы зүүн далан тус газар хутгалчихсан байсан. Би яанаа хүн хутгалчихлаа гээд алчуур аваад далан дээр нь алчуураар дарсан. Тэгээд түргэн дуудаад түргэн ирж Эыг авч яваад, намайг цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан гэв.
хохирогч Ц.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 24-ний орой 18-19 цагийн орчим өөрийн гэрээс гараад тамхи асуухаар танил ах Нэргүй ахынд очсон. Намайг гэрт нь ороход Нэргүй ах болон түүний найз Туваан нар тамхи татаад сууж байсан. Тэгээд би тамхи байна уу гэтэл Нэргүй ах ороодог тамхи надад өгсөн. Тэгээд би тамхи ороогоод сууж байтал 5-10 орчим минутын дараа Нэргүй ахын эхнэр Оогий эгч гаднаас орж ирсэн. Тэгээд намайг янхан юу хийж манай гэрт орж ирсэн юм бэ? гэхээр нь би уучлаарай Оогий эгчээ би тамхи гуйж орж ирсэн юм одоо гарлаа гэсэн. Тэгээд тамхиа хагас дутуу ороож байтал Оогий эгч гэр дотроо намайг гэрийнхээ багана тойроод хөөсөн. Тэгээд би гэрийнх нь босгыг даваад гишгэтэл миний зүүн талын дал руу халуун оргиод эхэлсэн. Тэгэхээр нь би урагшаа 2 гараараа тулаад унасан. Тэгтэл Оогий эгч миний зүүн далан дээр алчуур тавиад яанаа би хүн хутгалчихлаа гээд байсан. Тэгээд хэсэг байж байгаад ухаан ортол Оогий эгчийг цагдаа нар авч явсан. Нөхөр нь хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд цагдаа нарт өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х / гэрч И.Туваансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Нэргүй бид 2 хоол хийж идээд Нэргүй эргээд хэвтсэн. Тэгэхээр нь за за би явлаа гээд байж байсан чинь Тайван гэх эмэгтэй гаднаас согтуу орж ирээд О эгч хаашаа явсан юм гэсэн. Тэгтэл удалгүй араас нь О орж ирээд Тайван яах гэж манай гэрт орж ирсэн юм. Чи дандаа элдэв янзын юм ярьж явдаг гээд тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүмүүсийн маргаанд оролцоод яахав гээд сууж байхад Ооос тэдний гэрт үлдээсэн ажлын куртикээ асуух гээд гарсан чинь Тайван намайг О эгч хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллага болон түргэний байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд түргэн ирээд Тайваныг аваад, цагдаа ирээд Оыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн гаргасан шинжээчийн № 9810 дүгнэлтэд:
“...Ц.Эы биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/
2017 оны 8 дугаар сарын 17-ны шинжээч эмч Ш.Пүрэвдуламын гаргасан шинжээчийн №7437 дүгнэлтэд: “...Хар өнгийн хутганаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/
2017 оны 8 дугаар сарын 25-ны шинжээч эмч Ш.Пүрэвдуламын гаргасан шинжээчийн №8109 дүгнэлтэд: “...Шинжилгээнд биеэр ирсэн Ц.Э, С.О нарын ДНХ-ийн тогтоцыг тогтоов. 7437 дугаартай шинжилгээний объект болох хар өнгийн иштэй хутганаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Ц.Эы ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 7437 дугаартай шинжилгээний объект болох хар өнгийн иштэй хутганаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь С.Оы ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48х/, 190 мм-ийн хэмжээтэй, ажлын хэсгийн өргөн нь 19 мм-ийн хэмжээтэй, хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан тогтоол /хх-ийн 16х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.О нь урьдын таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Этай маргаж улмаар хутгаар түүний зүүн даланд хутгалж, хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба түүнийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч С.Од ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, түүний 61 настай хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хохирогч Ц.Э нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролдоо гарсан эмчилгээний зардалаа бүрэн барагдуулж авсан, “одоо биеийн байдал зүгээр, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Ог бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Оы гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 190 мм-ийн хэмжээтэй, ажлын хэсгийн өргөн нь 19 мм-ийн хэмжээтэй, хар өнгийн иштэй 1 ширхэг хутга нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эд мөрийн баримтын өөрөнд хадгалагдаж байх ба шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6 , 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
С.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД Г.БУЯННЭМЭХ
Б.ХАЛИУН