Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1093

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021            10               21                                                    2020/ШЦТ/1093

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

 

улсын яллагч Ц.Ганцэцэг,

 

шүүгдэгч Б.Э.Б, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа /ҮД: 32-16/,

 

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Э.Б Э.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 04846 2528 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эх болон дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 22-226/б/ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.Э.Б нь согтуурсан үедээ буюу 2019 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны 63-940 тоотод иргэн М.Төмөрболдыг аягаар толгой руу нь цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн чамархайн яс, дух яс, зүүн гайморын хөндийн урд, ар хана, нүдний ухархайн доод, дээд хана, зүүн хацар ясны хугарлууд, зүүн зулай, чамархай, дагзны хуйхны шарх, зүүн хацрын зулгаралт, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

  • 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр CU нэртэй түргэн хоолны газарт иргэн З.Оюунсүрэнгийн “Ай фоне 11 про” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр,
 

2

 

хууль бусаар авч бусдад 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч Г.Азбаяртай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Б.Золзаяагийн “Ай фоне-7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.169.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвд ажилладаг иргэн Д.Далайхүүгийн лангууны орлогын бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн орчимд байрлах түргэн үйлчилгээний цэгт үйлчлүүлж байхдаа орлогын 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Айгүлд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 10 дугаар гудамжны 42 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Сутайн овоо” хүнсний дэлгүүрээс гахайн утсан мах, хиам, “Ай фоне-6 плас” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Болорцэцэгт 381.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Б.Э.Б нь ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ширхэнцэг” хүнсний дэлгүүрийн лангуунаас орлогын бэлэн 450.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.Ганчимэгт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

  • .Даваадоржтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунгалаг” төвийн лангуунаас иргэн З.Нямсүрэнгийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

  • 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” худалдааны төвийн 11 дүгээр лангуунаас иргэн С.Саранхүүгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 267.000 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 815.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.082.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

 

  • .Тэмүүжинтэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 дүгээр хороололын 712 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас хохирогч Т.Мягмарсүрэнгийн эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч
 

3

 

бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

  1. Хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 164 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Төмөрболдын өгсөн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төрсөн дүү болох Мижиддоржийн Алтанцэцэгийн гэрт 16 цагийн үед халамцуухан очсон. Тэгээд орой 23 цагийн орчим унтаж байтал Алтанцэцэгийн том хүү Батзоригийн Э.Б нь шөнө 4 хүний хамт орж ирээд гэрт хэн унтаад байгаа юм гэх шалтгаанаар хамт орж ирсэн дөрвөн хүнийхээ хамтаар намайг нийлж байгаад зодсон. Миний толгойн дээр аяганууд хагалаад, намайг газар унагааж байгаад толгой тархи болон хаа таарсан газраа бүгдээрээ нийлж байгаад өшиглөсөн. Би арай гэж гараад зугтаатал миний араас хөөж намайг барьж аваад , миний толгойтой үснээс чирч гэр рүүгээ оруулж байгаад дахин бүгдээрээ нийлээд зодсон. Намайг зодчихоод өглөө үүрээр дүүгийн том хүү нь болох Э.Б хамт ирсэн нэг хүүхнийхээ хамтаар зугтаагаад яваад өгсөн. Бас нөгөө 3 эрэгтэй нь хүртэл зугтаагаад явчихсан. Би эмнэлэг орж толгой дээрээ арван хоёр оёдол тавиулсан. ...миний биед учирсан гэмтлийг манай төрсөн дүү М.Алтанцэцэгийн төрсөн хүү Б.Э.Б учруулсан. Тухайн үед миний толгой руу аягаар цохисон хүн нь Э.Б юм. Хамт явж байсан найзууд нь намайг зодсон боловч биед гэмтэл учруулахаар зодоогүй. Э.Б л миний толгой болон нүүр рүү аяга болон гар, хөлөөрөө цохиод байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 175-

 

  1. дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Алтанцэцэгийн өгсөн: ...Тухайн үед Төмөрболд ахыг орон дээр миний араар хэвтэж байхад манай хүүгийн найз Мөнхцоож Төмөрболдын гэдэс дээр нь өшиглөөд босгоод ирсэн. Тэгтэл манай хүү Э.Б Төмөрболд ахын толгойг шаазан аягаар цохисон. Тухайн үед манай гэр тоггүй, харанхуй байсан. ...Төмөрболд ахын толгой нь хагарчихсан цус гарч байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 188 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Сувданшүрийн өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би Алтанцэцэг эгчийн гэрт 22 цагийн үед очиход Алтанцэцэг, Лхагвадорж ах, Төмөрболд ах Өлзийсайхан 4 архи уугаад сууж байсан. Тэгээд Алтанцэцэгийн гэрт унтаж байхад шөнө 04 цагийн үед гаднаас Алтанцэцэг эгчийн хоёр хүүхэд болох Э.Б найз охин болон өөр хоёр залуутай хамт согтуу орж ирээд үгийн зөрөөгүй Өлзийсайханыг Э.Б өөр нэг залуутай хамт дээрээс нь дэвсээд чулуугаар толгой руу цохиод байсан. Зүүн талын орон

 

4

 

дээр Төмөрболд ах хана руу хараад хэвтэж байсан юм. Тэгтэл Баттулгын найз охин нь Э.Бд хайраа энэ орон дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байна гэж хэлэхэд Э.Б нөгөө залуутайгаа хамт Төмөрболд ахыг толгой дээрээс нь дэвсэж чулуугаар толгой руу цохисон. Тэр зодоонд оролцоогүй нэг эрэгтэй нь намайг эгчээ та гар зугтаахгүй бол таныг бас зодох байх гэхээр нь би гэрээс гарч зугтаасан. Миний араас Мөнхтөгс гарч зугтаасан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 190 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Цэнд-Аюушийн өгсөн: ... 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай найз залуу Б.Э.Б, Азбаяр, Мөнхцоож бид дөрөв уулзсан. Надтай уулзахдаа Э.Б, Мөнхцоож, Азбаяр 3 архи уучихсан согтуу байсан. Тэгээд бид 4 Баттулгын ээжийнх нь гэрт очиж хонохоор ярилцаад Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хаданд Баттулгын ээжийнх нь гэрт очсон. Баттулгын ээжийнх нь гэр Шар хаданд байдаг юм. Бид нар шөнийн хэдэн цагт очсоноо одоо санахгүй байна. Бид нарыг очиход Баттулгын ээж зүүн талын орон дээр 2 эрэгтэй хүнтэй унтаж байсан. Газарт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэвтэж байсан. Баруун талын орон дээр Баттулгын ээж хэвтэж байсан. Ээжийн цаад талаар нэг ах хэвтэж байсан. Тэгэхээр нь би газарт хэвтэж байсан хоёр хүний хөнжлийг сөхөөд тэр хоёрыг босгосон. Тэгтэл тэр хоёр хүн гэрээс гараад зугтаасан. Тухайн үед гэр тоггүй харанхуй байсан болохоор би царайг нь харж чадаагүй. Тэгтэл Баттулгын ард хэвтэж байсан ах босоод ирсэн. Тэгтэл Э.Б чанга орилоход Баттулгын дүү нь болох 1 ой гаран настай Минжээ уйлахаар нь би дүүг авч гэрээс гарсан. Тэр үед Э.Б гэр дотор чанга орилоод байсан. Намайг гадаа зогсож байхад зүүн талын орон дээр унтаж байсан нэг эрэгтэй хүн нь гэрээс гараад явахаар нь би гэрт ортол Баттулгын ээжийнх нь ард хэвтэж байсан ахтай Э.Б юм яриад сууж байсан. Тэр ах Э.Бд ахыгаа уучлаарай. Ах нь дахиж энэ гэрт архи уухгүй гэж хэлж байсан. Бид нар тэндээ хоносон. Өглөө нь утаж байхад нэг эгч орж ирээд Баттулгыг чи Төмөрболд ахыг зодсон байна гэж хэлээд Баттулгыг цохиод байсан. Тэгээд бид нар тэндээс явцгаасан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 196-197 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Лхагвадоржийн өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би Алтанцэцэгийн гэрт ирж хоносон юм. Намайг ирснээс хойш Алтанцэцэгийн гэрт Төмөрболд, өөр бас танихгүй хоёр эрэгтэй, бас нэг эмэгтэй ирж архи ууцгаасан. Орой болж Алтанцэцэгийн гэрийн зүүн талын орон дээр Алтанцэцэг, Төмөрболд хоёр унтсан Би баруун талын орон дээр унтсан. Гэрийн хойморт шалан дээр ор засаад танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтсан. Миний хажуу талд бас нэг залуу унтсан санагдаж байна. Шөнө нэг сэрэхэд Алтанцэцэгийн хүү Э.Б найзуудтайгаа ирчихсэн зодолдоод байх шиг байсан. Тухайн үед Алтанцэцэгийн гэр нь тоггүй харанхуй байсан болохоор би хэн нь хэн хэнтэйгээ зодолдоод байгааг хараагүй. Тэгээд унтацгаагаад өглөө сэрэхэд гэрт Алтанцэцэг, Төмөрболд, бид гурваас өөр хүн байгаагүй. ...өглөө нь Төмөрболдыг хэн зодоод толгойг нь хагалчихсан юм гэж асуухад Алтанцэцэг, Төмөрболд хоёр надад Э.Б аягаар толгой руу цохиод хагалчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 199-200 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9484 дугаартай:

 

5

 

    1. М.Төмөрболдын биед зүүн чамархай яс, дух яс, зүүн гайморын хөндийн урд, ар хана, нүдний ухархайн доод, дээд хана, зүүн хацар ясны хугаралууд зүүн зулай, чамархай, дагзны хуйхны шарх, зүүн хацрын зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
    2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
    3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

 

    1. Уг гэмтэл нь тухайн болсон гэх хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

 

    1. Эмчилгээ хийгдсэн тул согтууруулах, сэтгэцэд нөлөөлөл эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт /3-

 

  • хх-ийн 206-207 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 238 дугаар тал/,

 

  1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 10 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Оюунсүрэнгийн өгсөн: ...Би өнөөдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СU хүнсний дэлгүүрт охин, дүү хоёрын хамтаар ороод ширээн дээр сууж байгаад юм идсэн. Тэгээд дахин захиалга өгөх гээд босохдоо өөрийн “Ай-фоне 11 про” маркийн гар утсаа ширээн дээр орхисон. Тэгээд тооцоогоо хийгээд зогсож байхад 5 настай охин Үжин ирээд “сая нэг ах задгай мөнгө байна” гэж асуугаад таны ширээн дээр байсан гар утсыг аваад гараад явчихлаа” гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...би гар утсаа 2019 оны 12 дугаар сард 3.200.000 төгрөгөөр авч байсан. Одоо хайрцаг сав нь байгаа. Би гар утсаа энэ үнээр нь үнэлнэ... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 35 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Минжинсорын өгсөн: ...Би 2020 оны 08 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн Ботаникийн цэцэрлэгийн ойролцоо байрлах сагсны шийдэн дээр Э.Б, Энхбаатар хоёртой сагс тоглож байгаад танилцаж байсан юм. Тэгээд тухайн хэрэг гардаг өдөр би Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах хоёрын буудлаас автобусанд суугаад дүүргийн буудал дээр бууж Сувдаа, Э.Б, Энхбаатар нартай таарсан юм. Тухайн үед Дүүргийн буудлаас ямар нэгэн зорилгогүйгээр 13 дугаар хорооллын автобусны буудал хүртэл алхаж байгаад Сувдаа бие засах гээд СU хоолны газар руу Э.Б, Энхбаатар нарын хамт ороод 5-10 минут орчим болсон бөгөөд гарч ирээд надад тухайн хулгайлж авсан гар утсаа Э.Б харуулж байсан юм.Тухайн үед миний “ХААН” банкны виза картыг Э.Б гуйж аваад чипс, бохь зэрэг зүйл худалдан авсан байсан юм. Тухайн үед орой болсон байсан учир Пейсмолл дэлгүүрийн ард байрлах эмээгийнхээ гэр рүү явлаа гээд тухайн хүмүүсээс салаад явсан.Тэгээд хэд хоногийн дараа Сувдаа, Э.Б нартай дахин уулзсан. Тэр үед Энхбаатар надтай хамт байсан юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 38 дугаар тал/,

 

6

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхбаатарын өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед найз Э.Б Сувд-Эрдэнэ Минжинсор нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх үед Сувд-Эрдэнэ чипс авч идье гэхээр нь CU дэлгүүрээс чипс бохь авахаар ороод тооцоогоо хийх гээд зогсож байтал урд зогсож байсан эгч өөрийн гар утсаа алдчихлаа гээд худалдагчид хэлхээс өмнөхөн Э.Б CU-ээс гараад гүйсэн. Тэр үед Баттулгыг тэр эгчийн утсыг авахыг хараагү. Тэгээд би бохь чипснийхээ тооцоог хийчхээд гараад доошоо алхаад Баттулгыг олоогүй. Тэгээд Минжинсорыг явсны дараа Баттулгыг хүлээгээд зүүн дөрвөн замын уулзвар дээр зогсож байтал орой 23 цагийн үед Э.Б танихгүй дугаараас миний 89041283 гэсэн утас руу залгаад Шар хадны эцэс дээр хүрээд ир гэхээр нь Сувд-Эрдэнэ бид 2 явж очоод Э.Бас “Чи Cu-д байсан тэр эгчийн утсыг авчихсан юм уу” гэж асуухад Э.Б тиймээ би аваад зарчихсан гэсэн. Тэгээд бид 3 зарсан утасных нь мөнгөөр Сансарын буудал орж хоносон. Хонохдоо пиво ундаа идэж уух юм аваад орсон. Тухайн гар утсыг Э.Б хаана зарсан гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ өмнө нь Офиццерын ТҮЦ-ээс хулгайлсан “ОППО” гар утсаа Монел руу явж байгаад нэг дэлгүүрийн гадаа зогсоод нэг хүнтэй уулзчихаад ирье гээд “ОППО”-г зараад мөнгө аваад хүрээд ирж байсан. Тэр хүнд л CU-ээс хулгайлсан утсаа зарсан байх. Бид хоёр хамтарч 3 удаа хулгай хийж байсан. Эхлээд Офиццерын буудлын хажуугийн ТҮЦ-ээс “ОППО” гар утас хулгайлсан. Дараа нь автобусанд явж байсан нэг жаахан хүүхдээс Ж3 гар утас хулгайлсан. Дараа нь CU дэлгүүрт хүүхэдтэйгээ үйлчлүүлж байсан эгчийн “Ай-фоне 11” маркийн гар утас хулгайлсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 40 дүгээр тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн “Ай-фоне 11” маркийн гар утсыг 2.920.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 45-46 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрт Минжинсор Энхбаатар, Сувд-Эрдэнэ нарын хамтаар юм идэх гэж орсон. Тэгээд орсон чинь цонхон талын ширээн дээр хоёр жоохон хүүхэд байсан. Тэгээд би тэр хоёр дээр очоод малгайгаа утсан дээр нь тавиад задгай мөнгө байна уу гэж гуйсан тэгээд явахдаа малгай доор байсан гар утсыг аваад гарсан. Тэгээд тэр утсаа Монтел дээр гадаа зогсож байсан хүнд 400,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө хоол идээд архи ууж үрсэн... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 55 дугаар тал/,

 

  1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 52-53 дугаар тал/,

 

2.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Золзаяагийн өгсөн: ...Манай нөхөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтай центр” дотор ажилладаг юм. Би сургуулиа тараад 16 цагийн үед нөхрийнхөө ажил дээр очих гээд явж байгаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Пэйс Молл” худалдааны төвийн зүүн талд байрлах “Си Ю” нэртэй сүлжээ дэлгүүрээс кимбаб авж идэхээр орсон юм.

 

7

 

Тэгээд би кассан дээрээс захиалгаа өгчихөөд хоолоо авчихаад суудал дээр суугаад хоолоо идэж байтал гаднаас хоёр залуу орж ирээд миний сууж байсан ширээн дээр ирээд гартаа сэтгүүл барьчихаад сэтгүүлээ нүүрний урд бариад байхаар нь би гараараа тус сэтгүүлийг нь холдуулаад, уурлаад “болиоч” гэтэл “задгай мөнгө байвал өгөөч” гэсэн. Би “надад байхгүй” гэтэл “сүртэй пизда вэ? Эргүү гичий вэ” гэж хэлээд гараад явсан. Би тухайн үед хоолоо идэхдээ гар утсаа ширээн дээрээ тавьчихсан байсан. Би тэр хоёр хүнийг гараад явсны дараа нэг орчим минутын дараа гар утсаа алга болсон гэдгээ мэдээд тус газрын ажилчдад “миний утсыг хулгайлчихлаа” гэж хэлээд араас нь гартал нөгөө хоёр хүн алга болчихсон байсан. Би буцаж ороод тус ажилчдаас гуйгаад камерын бичлэг шүүгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон. ... хар өнгийн бомбер загварын куртик, цагаан подволк, хар өнгийн өмд, цагаан өнгийн пүүз, цагаан өнгийн саравчтай малгайтай байсан. 16-18 орчим настай, туранхай 160 орчим см өндөр нуруутай, бор халтар цараатай хүн байсан. ...“Ай фоне 7-плас” маркын хар өнгийн гар утас, хар өнгийн цэцгэн гэртэй, шилэн наалттай ямар нэгэн сэвгүй утас байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.Азбаярын өгсөн: ...Би 2018 оны 10 дугаар сарын эхээр найз Э.Б /Ногоон Тулгаа/-ын хамт “Пэйс молл” их дэлгүүрийн зүүн талд байдаг “Nice to CU” дэлгүүр дотор ороод сандал дээр сууж байсан нэг эгч дээр очоод “эгчээ сэтгүүл авах уу” гээд ширээн дээр байсан гар утсан дээр сэтгүүлээ тавиад “авахгүй” гэхээр нь “задгай мөнгө байна уу” гэж хэлээд би гар утсыг нь сэтгүүлэн доороо хийгээд аваад гарсан. Тухайн үед 21 цагийн үе байсан. Харанхуй болчихсон байсан. Тэгээд “Тэди” төв дээр ирээд гадаа нь зогсож байсан нэг ахад үзүүлтэл “өө энэ чинь манай эгчийн утас байна” гэж хэлээд надаас утсыг авсан. Тэгэхээр нь Э.Б бид хоёр зугтаачихсан.

 

...2018 оны 09 дүгээр сарын бас эхээр өдөр 14 цагийн үед ганцаараа Ард кино театрын автобусны хажууд байдаг “Түлүүгийн давааны бууз” нэртэй цайны газар руу ганцаараа бууз идэх гэж орсон юм. Текин дээр нь очтол текнийх нь доор 2 ширхэг гар утас байсан. Би 4 бууз захиалаад аваад гарахдаа текин доор байсан “Ай фоне” бас “Ай фоне 6” маркын хоёр гар утсыг нь аваад гараад явсан. Тэгээд бид хоёр “Теди”-гийн гадаа зогсдог Алтансүх гэдэг гэлжгийдүү хүзүүдээ намхан ахад хоёр гар утсаа нийлүүлээд 100.000 төгрөгөөр зарсан.

 

...2017 оны 05 дугаар сарын эхээр “”Ард” кино театрын зүүн талын автобусны буудлаас “Монтел” орох замд байрны 1 давхарт байдаг нэг хүнсний дэлгүүр рүү ороод лангууны цаана байсан чихэр лүү заагаад “тэр чихрийг авъя” гэж хэлээд эмэгтэй худалдагч нь цаашаа харах хооронд лангуун доор байсан “Самсунг Жи-7” маркын гар утсыг нь аваад гарсан. Тэгээд утсыг нь аваад “Монтел” орж явуулын хүнд 150.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Ай-фоне 7 plus” маркийн гар утас, гар утасны кейсийг 1.169.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 65-66 дугаар тал/,

 

8

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: ... Би хуучны танил Азбаяртай хамт гадуур явж байгаад Шөлөндөө зоогийн газар хоол идчихээд “Пэйс Молл” худалдааны төвийн зүүн талд байрлах “Nice to CU” нэртэй хүнсний дэлгүүрт орж юм үзэж байгаад уг дэлгүүр дотор байдаг хөнгөн зуушны газар луу ороход хоолны ширээний ард нэг эгч суучихсан гар утсаа ширээн дээр тавьчихсан байхаар нь Азбаяр бид хоёр гар утсыг нь хулгайлахаар ярилцаад бид хоёр барьж явсан цаасаа бариад би тэр эгчийн өөдөөс цаасаа бариад “задгай мөнгө байна уу өгчих” гэж анхаарлыг нь сарниулж байх хооронд Азбаяр барьж байсан цаасаараа халхалж байгаад гар утсыг нь хулгайлаад гарсан. Бид хоёрын хулгайлсан утас “ай фоне 7 плас” загварын гар утас байсан ба уг гар утсыг зарах гээд “Тэди” худалдааны төвийн үүдээр авах хүн хайгаад явж байхад нэг ах ирснээ “та хоёр өнөөдөр дэлгүүрээс манай эгчийн гар утсыг аваа биз дээ” гээд тэр гар утсыг асууж үзсэнээ “манай эгчийн гар утас мөн байна” гэж хэлээд бид хоёрыг дагуулаад цагдаагийн хэлтэс рүү явахаар нь бид хоёр зугтаачихсан юм. Бид хоёрыг зугтааж байхад араас бас 2 цагдаа хөөгөөд гүйж байсан. Мөн бид хоёроос гар утас авсан хүн араас хөөгөөд гүйгээд байсан бид хоёр “Ард” кино театр руу зугтааж байгаад машин доогуур орж нуугдаж цагдаа нараас салсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн

 

  1. дүгээр тал/,

 

    1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн

 

151-152 дугаар тал/,

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 154 дүгээр тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 155 дугаар

 

тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 157 дугаар/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Далайхүүгийн өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн хажууд гар утасны худалдааны төвийн 1 давхарт байрлах лангуу дээрээ ирсэн. Миний бие лангуу дээр гоо сайхны бараа, сонин сэтгүүл зэрэг бараа бүтээгдэхүүн зардаг юм. Тэгээд худалдаа үйлчилгээгээ хийж байтал 17 цагийн орчим үл таних 20-25 насны намхан нуруутай нэг залуу ирээд “сормуусны будаг авъя” гэхээр нь би сормуусны будаг гаргаад өгтөл “энэ бишээ, тэрийг авъя” гэхээр нь би тэрийг авч өгтөл бас “биш” гээд дахиад өөрийг үзүүлэхийг шаардсан. Тэгсэн цаанаас нэг өндөр нуруутай 20-25 орчим насны эрэгтэй ирээд “үсний будаг авъя” гэхээр нь аваад өгтөл “энэ бишээ ногоон өнгөтэйг авъя” гэхээр нь би сандал гишгээд үсний будгийг аваад өгтөл нөгөө нэг өндөр залуу “карт унших уу” гэхээр нь “уншихгүй” гэтэл “гараад мөнгө аваад ирье” гээд гараад явсан. Тэгсэн араас нь нөгөө намхан залуу худалдан авалт хийлгүй гараад явсан. Тэрний дараа би лангууны доор байрлах кофены хайрцгаас мөнгө авах гэтэл байхгүй болчихсон байсан. Нийт дөрвөн өдрийн орлого мөн хүмүүсээс өрөө авсан мөнгө гээд 400,000 орчим мянган төгрөгийн хохирол учирсан байна. 20-25 орчим насны 170 орчим

 

9

 

өндөртэй, цайвар царайтай, бүлтгэр давхраатай нүдтэй, үсээ арагшаа самначихсан, бараан өнгийн хувцастай байсан. Туранхай залуу байсан. Дараагийн залуу нь 20-25 орчим насны 160 орчим өндөртэй, бордуу царайтай бараан өнгийн хувцастай байсан. Харвал би тэр хоёр залууг танина. Хяналтын камер байгаа. Харин хэд хоног хадгалсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 161 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Азбаярын өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “4G” худалдааны төвийн 01 тоот лангуун дээрээс найз Баттулгын хамт орж Э.Б худалдагч гээд 50 орчим насны эмэгтэй хүн байсныг саатуулж байгаад би цаасан хайрцган дотор байсан бэлэн 400.000 төгрөгийг авсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шиг санагдаж байна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Их орд” төвийн 2 давхарт байрлалтай 14 дугаартай гар утасны лангуунд худалдагч гээд 25 орчим насны эмэгтэй байсныг саатуулж байгаад 2 ширхэг “Самсунг Жи-7” загварын гар утсыг хулгайлсан. Тухайн үед бол би ганцаараа явж байсан. ...Тухайн өдрөө “Тэди” худалдааны төвтийн гадна зогсож байсан 30 орчим насны эрэгтэй хүнд нийлүүлээд 280.000 төгрөгт зарсан. ...би танихгүй анх удаа харж байсан хүн байсан. ...Цахим тоглоом тоглоод дуусгасан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162 дугаар тал/,

 

    1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Айгүлийн

 

өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг өнгөрөөд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн автобусны буудал байрлах “ТҮЦ”-дээ байж байтал гаднаас хоёр эрэгтэй залуу орж ирээд эхлээд чихэр асуугаад “байхгүй” гэсэн чинь “би нэг 25-тай найзыгаа эргэх гэсэн юм” гэхээр нь би “юунд дуртай юм” гэж асуухад “Чук гэж чихэрт дуртай” гэхээр нь би “байхгүй” гэтэл нэг нь “пафрика чипс, том чокопая авъя” гэхээр нь би юмаа авч өгөх гээд эргээд харсан. Манай нөхөр тухайн үед лангууны араар сууж байсан. Нэг нь манай тухайн өдрийн орлогын мөнгийг авч байсан. Манай нөхөр “яаж байна аа” гээд орилоод бостол тэр хоёр гараад зугтаасан. Манай нөхөр араас нь гараад нэг эрэгтэйг нь бариад аваад ТҮЦ-дээ оруулж ирсэн. Оруулж ирээд байж байтал тэр баригдсан залуу зугтаах гээд байхаар нь нөхөр ганц хоёр цохисон чинь тэр залуу бас эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ороод ирсэн... гэх мэдүүлэг /2-

  • хх-ийн 193 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Азбаярын өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо эмнэлгийн хойд замын ТҮЦ рүү Э.Б бид хоёр орлогын мөнгийг нь авахаар тохиролцоод Э.Б анхаарлыг нь сарниулаад би орлогын мөнгийг нь авахаар тохиролцоод орсон. Э.Б ороод нэг эгчтэй анхаарлыг нь сарниулаад лангууны араас орлогын мөнгийг нь авах гээд автал лангууны араас нэг эрэгтэй “хөөе яаж байна аа” гэхээр нь би гараад зугтаасан. Э.Б миний араас гарах гэж байгаад баригдаад үлдсэн. Тэгээд би хороолол орсон мөнгийг нь үлдээсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн

 

  1. дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: ...2020 оны

 

10

 

01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гуравдугаар эмнэлгийн арын засмал замын хажууд автобусны буудал дээр байдаг ТҮЦ дотроос хулгай хийх санаатай найз Азбаярын хамт би анхаарлыг нь сарниулаад Азаа мөнгийг нь авах санаатай үгсэн тохиролцсон. Ороход нэг худалдагч эмэгтэй байхаар нь би ороод “эмнэлэг орж хүн эргэх гэсэн юм эгч юу авбал зүгээр вэ” гэж асуусан. Тэгэхэд тэр эгч “эмнэлэгт байгаа хүн чинь юунд дуртай вэ” гэж асуухаар нь “чихэрт дуртай гээд пафрика, чипс, том чокопая, авъя” гээд тэр эгчийг бараанаасаа авах хооронд найз Азбаяр лангууны араас орлогын мөнгийг нь авсан. Яг тэгэхэд лангууны араас нэг эрэгтэй сууж байгаад “хүүш чи яаж байна аа” гэсэн. Азаа эхлээд хаалгаар гараад би араас нь гарах гэж байгаад баригдсан. Тэр ах намайг “найзыгаа авч ир” гээд цохисон. Тэгэхээр нь би уурлаад зөрүүлээд “намайг яагаад зодож байгаа юм” гээд цохисон. Тэгээд цагдаа нар ороод ирсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 216 дугаар тал/,

 

  1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 2-3 дугаар тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 10 дугаар

 

тал/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Болорцэцэгийн өгсөн: Би хувиараа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 10-42 тоотод “Сутай-Овоо” 8 нэрийн миний маркет ажиллуулдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байтал 19 цаг өнгөрч байх үед гаднаас 18 орчим насны хоёр залуу орж ирээд яг авсан зүйл байхгүй. Тамхи болон зайдас, хиамны үнэ асууж байгаад юм авалгүй гараад явчихсан юм. Тухайн хоёр залуу гарснаас хойш 30 минутын дараа гаднаас манайхаар байнга үйлчлүүлдэг зүс таних залуу дээрхи хоёр залуугийн нэг болох шар өнгийн куртиктэй залууг дагуулж орж ирээд “энэ сая танайхаас гар утас хулгайлсан байна” гээд ороод ирсэн бөгөөд тэгтэл кассны хажууд байсан миний “Ай фон-6 Эс плас” маркын утас байсан бөгөөд тухайн гар утсаа би буцааж авсан. Тэгээд орой тухайн явдлаас ойролцоогоор хоёр цаг орчмын дараа хяналтын камераа шалгаад үзтэл дээрх хоёр залуугийн шар өнгийн куртиктэй залуу нь гахайн мах нэг ширхэг, хиам 2 ширхгийг авч куртикнийхээ дотор тал руу хийгээд авч явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тухай өдрөөс хойш гурав хоногийн дараа нөгөө зүс таних ах нь гээд залуу орж ирэхээр нь гахайн мах, хиам алдагдсан талаар хэлсэн чинь би өөрсдийг нь баригдахаар хохирлыг нь барагдуулъя та битгий цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн боловч тухайн хүмүүс одоог хүртэл хохирол барагдуулаагүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-71 дүгээр тал/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн “Ай-фоне 6 эс плас” маркийн гар утас болон 2.9 кг-аар савласан “Хаан хүнс” ХХК-ийн утсан гахайн мах, 500 граммаар савласан “Хаан хүнс” ХХК-ийн “Зочин” нэртэй хиам зэрэг эд зүйлийг нийт 381.300 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 78 дугаар тал/,

 

  1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: /2-р хх-
 

11

 

ийн 55-56 дугаар тал/,

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 57-60 дугаар тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 64 дүгээр

 

тал/,

 

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 183 дугаар тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /2-р 186-190 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Г.Ганчимэгийн өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандангийн автобусны буудлын хойд талын “Ширхэнцэг” найман нэрийн хүнсний дэлгүүрт ажил дээрээ байж байхад гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд баахан юм авъя гэж зааж байгаад эд зүйлээ аваагүй гараад явсан. Тухайн үед би мөнгө алдсанаа мэдээгүй. Сүүлд тооллого хийхэд мөнгө дутаад дэлгүүрийн хяналтын камер шүүж үзээд орлогын мөнгө алдсанаа мэдсэн. Би дэлгүүрээс бэлэн мөнгө алдсан. Задгай 80.000 төгрөг бүхэл 300 гаран мянган төгрөг байсан. ...Тухайн үед яг хэдэн төгрөг байсан мэдээгүй сүүлд тооллого хийхэд 450.000 төгрөг дутсан. Би уг мөнгийг цалингаасаа хасуулж төлж байгаа. Тэр баримтыг би авчирч өгнө. ...Хар савхин курткатай, хар цагаантай биеийн тамирын өмдтэй. Баруун гаран дээр болон хүзүүн дээрээ шивээстэй эрэгтэй байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 122-124 дүгээр тал/,

 

    1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Нямсүрэнгийн өгсөн: ... 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын тойрог дээр байх “Тунгалаг” худалдааны төвд жимсний лангуун дээрээ худалдаагаа хийгээд “хүн жимс явъя” гэхээр нь гар утсаа лангууны арын тавиур дээр тавиад худалаагаа хийсэн. Лангуун дээр алим дуусаж байхаар нь би лангууны араас аваад алимаа өрж байтал нэг хүн “лийр хэд вэ” гэж асуухаар нь үнийг хэлтэл яваад өгсөн. Алимаа өрж дуусаад гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгэхээр нь хяналтын камерын бичлгийг үзтэл лангууны араас нэг хүн миний гар утсыг авч байгаа бичигдсэн байсан. Би тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. …2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр П.Батчимэг нь “Мобиком” ХХК-наас нэр дээрээ нэг жилийн хугацаатай 839.000 төгрөгөөр аваад би сар бүрийн төлөлтийг хийдэг юм. Одоо гар утсаа 839.000 төгрөгөөр үнэлж байна. 2019 оны “Самсунг А-50” маркийн хар өнгийн гар утас байгаа юм. Ямар нэгэн гэмтэл, сэв, зураас байхгүй шинээрээ байгаа. Өөрийн алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Тухайн этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө ү. Миний нөхөр утас хулгайд алдсаны дараа миний 99284998 дугаар руу залгахад нэг эрэгтэй хүн авснаа “танай эхнэр чинь хажууд тасарчихсан согтуу байна” гэж хэлсэн байна лээ. Хүний утас хулгайлчихаад хүний нэр хүндэд халдсанд их гомдолтой байна. Би тухайн этгээдийг харвал танина. ...Би
 

12

 

хяналтын камерын бичлгийг үзсэн. Тухайн этгээдийн содон шинж тэмдэг гэвэл 175-

 

  1. см өндөр, дэлдэн чихтэй, шөвгөр эрүүтэй, хар өнгийн нарны шилтэй, 16-18 настай, өргөн хөмсөгтэй, өндөр хамартай, цагаан улаантай саравчтай малгайтай, цагаан юүдэнтэй цамцтай, хар цамцтай, чөлөөт хар өмдтэй. Хар өнгийн пүүзтэй байсан. Би одоо харвал сайн танина. Тухайн хяналтын камерийн бичлэгийг авах гэсэн боловч амарчихсан байсан. Онгойход нь хаяналтын камерын бичлэгийг авах гэсэн боловч бичлэг нь устсан байсан болохоор авч чадаагүй. Алдсан эд зүйлээ олж авбал өөр санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-19 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Туяагийн өгсөн: ...Би тухайн өдөр өөрийн найз нар болох Г.Азбаяр, түүний найз охин С.Тэргэл, Батзоригийн Э.Б, Гэрэлтуяагийн Дагвадорж нарын хамт Дагвадоржийн гэрээс гараад явж байсан юм. Тэгээд тэдний гэрээс гараад доошоо Толгойтын зам руу ороод Шинэ цэргийн хотхоны зүүн талд зам дагуу байх “Тунгалаг” худалдааны төв рүү орсон. Тухай худалдааны төв руу Дагвадорж, Э.Б бид гурав орсон. Харин С.Тэргэл, Г.Азбаяр нар гадаа тамхи татаад үлдсэн. Бид гурав худалдааны төв рүү ороод дотуур нь юм үзээд явж байсан бөгөөд бид нар архи авах гэж орсон юм. Тэгээд явж байтал Дагвадорж надад “чи найзаа түр гарч бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад тэд нараас холдоод гарсан. Намайг гарсны араас Э.Б, Дагвадорж хоёр гарч ирсэн бөгөөд ирэхдээ архи аваагүй харин “Самсунг А-50” маркийн гар утас авсан байсан. Утсыг Дагвадорж өөртөө аваад явсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-27 дугаар тал/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “Самсунг А-50” маркын гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 29-30 дугаар тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 140 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: ...Тухайн өдөр би найз Г.Азбаяр, С.Тэргэл, Ц.Туяа. Г.Дагвадорж нарын хамт Дагвадоржийн гэрт хамт байж байгаад орой шинэ жил тэмдэглэх гээд гэрээс нь өдөр 15 цагийн үед гарсан. Улмаар бид нар хамтдаа “Тунгалаг” төв дээр очоод Дагвадорж бид хоёр уг төвөөс архи худалдан авахаар орсон. Бид хоёрыг Туяа дагаад орсон. Харин Азбаяр, Тэргэл хоёр гадаа тамхи татаад үлдсэн. Тэгээд дотор ороод явж байтал жимсний нэг лангуун дээр гар утас байсан. Тэрийг Дагвадорж хараад надад “хажуу талын буюу тухайн лангууны эсрэг талын лангуун дээр очоод худалдагчийг нь саатуулаад өгчих би гар утсыг авчихъя” гэсэн. Тэгээд би хажуу талын лангууны худалдагч дээр очоод аяга, тавагны ком асууж анхаарлыг нь сарниулж байх хооронд Дагвадорж тухайн жимсний лангууны доогуур мөлхөөд гар утсыг нь авчихсан. Тэгээд бид нар тэндээс гараад 21-р хороолол орж тэндээ Дагвадорж ганцаараа явж гар утсаа бусдад зарчихлаа гээд 200.000 төгрөгтэй ирсэн. Тэгээд тэр мөнгөөр бид нар шинэ жил тэмдэглэчихсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43 дугаар тал/,

 

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 143-144 дүгээр тал/,
 

13

 

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 146-147 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 161-162 дугаар

 

тал/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Саранхүүгийн өгсөн: ...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 11 дүгээр павилоныг ажлуулж ажил хийдэг. Өнөөдөр хэд хоногийн өмнө найзаасаа зээлсэн 815.000 төгрөгийн өрөө өгөх гээд цүнхэндээ хийгээд лангууны ард байрлах шүүгээн дотор хийсэн байсан. Тэгээд 16 цаг өнгөрөөгөөд манай найз надаас мөнгөө авах гээд ирэхээр нь би цүнхээ үлдээчихээд хамт хоол идэхээр гарсан. Намайг гарахад манай хоёр дүү болох Батаа, Мөнхтамир нар лангуугаа хараад үлдсэн. Тэгээд буцаад 17 цаг өнгөрөөгөөд буцаж ирээд найздаа мөнгөө өгөх гээд шүүгээгээ онгойлготол миний цүнх байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Гэрийн түлхүүр 1 ширхэг, цахим үнэмлэх, дэлгүүрийн 8 түлхүүр танай талийгаачийн нас барсны гэрчилгээ, нүдний шил 1 ширхэг, утасны чихэвч 1 ширхэг, USB оролт 1 ширхэг, гоо сайхны хэрэгсэл, бор өнгийн гар цүнх, бэлнээр 860.000 төгрөг байсан. Нүдний шилээ анх 5000 төгрөгөөр авч байсан. Одоо энэ үнээрээ үнэлж байна. Утасны чихэвчээ үнэлж мэдэхгүй байна. Анх утастайгаа хамт дагалдаж ирсэн. Гар цүнхээ 300.000 төгрөгөөр анх 2017 онд худалдан авч байсан. Одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-153 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Даваадоржийн өгсөн: ...Би 39 дүгээр сургуулийн тэнд байдаг РС тоглоомын газар тоглож байсан чинь Э.Бтай таарсан. Тэгээд хоёулаа “зуун айл ороод шрүүп аваад ирье” гэж хэлсэн. Тэгсэн чинь “за тэгье, ханиндаа явъя” гээд бид хоёр цуг явсан. Тэгээд зуун айлаар алхаж явж байсан чинь “Алтаншагай” гээд худалдааны төв байсан. Тийшээ дөнгөж орсон чинь худалдагч нь байхгүй павилон байсан. Тэгэхээр нь тийшээ орсон чинь шүүгээнээс нь цүнхний үзүүр цухуйсан байсан. Тэгэхээр нь би ороод лангууны цаана байтал шүүгээнээс цухуйсан байсан цүнхийг авч гараад хойшоогоо нэвт гараад эзэнгүй хашаа байхаар нь тийшээ орж цүнхийг нь ухтал түрийвч гарч ирсэн. Түрийвч дотор 45.000 мянган төгрөг байсан. Жижиг цахилгаан дотор 200.000 мянган төгрөг байсан тэгэхээр нь тэр мөнгөнүүдийг аваад бусад зүйлийг нь тэр хашаа руу шидчихээд яваад өгсөн. Тэгээд Дарь Эх рүү алхаад тэндээс такси бариад “Нарантуул” зах орсон. Тэндээс хувцас аваад авсан хувцсаа “Нарантуул” захын ард байрлах байрны орцонд орж сольж өмсөөд гарч явж байгаад цагдаад баригдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154 дүгээр тал/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 198-199 дүгээр тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 202 дугаар тал/,

 

Мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 203 дугаар тал/,

 

14

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мягмарсүрэнгийн өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажлын байран дээрээ ажиллаж байхад 17 цаг 30 минутын үед манай эмийн санд хоёр залуу орж ирээд олон төрлийн эм асуугаад байсан. Мөн үнийг нь хүртэл асуусан. Тэр үед би асуусан юм болгоныг нь скайнерт уншуулж үнийг нь хэлж өгч байсан. Мөн хөргөгчнөөс эм асуусан. Манай хөргөрч касснаас зайтай байдаг. Энэ хооронд тэр хоёр залуугийн нэг нь араар лангууны арын тавиур дээр байсан миний гар утсыг авсан. Тэгээд би гар утас алдагдсан болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Уг гар утас нь “Самсунг Эс 7” загварын бор шар өнгийн гадаргуутай мөн бор өнгийн гадаргуу хавтастай байсан. 2016 онд “Мобиком” компаниас 1.350 000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан. Би алдагдсан гар утасаа анх худалдан авсан үнээрээ үнэлнэ. Миний гар утсыг авч байсан хоёр залуу камерт бичигдсэн байгаа. Би алдагдсан гар утсаа буцаан олж авмаар байна. Мөн тухайн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-207 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Самсунг Эс-7” маркийн гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 213-214 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тэмүүжингийн өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сард яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Нисэхийн зам дагуу тойргоор урагшаа Төв аймаг руу явдаг зам дагуу байх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хороолол руу хулгай хийхээр явсан юм. Ингээд байран дундуур явж байгаад нэг эмийн сан байсан. Ямар нэгэн нэр хаяггүй “эмийн сан” гэсэн бичээстэй байсан юм. Тэгээд ногоон хочтой Э.Б ахтай хамт тухайн эмийн сан руу орсон бөгөөд худалдагчаас “эм авъя” гэж анхаарлыг нь сарниулж байгаад би компьютерын шилэн ширээ дээрээс нэг гар утас байхаар нь авсан юм. Миний авсан гар утас нь шаргал өнгийн “Самсунг Эс 7” маркын гар утас байсан. Тэгээд Э.Б ах бид хоёр гар утсаа танил “Хархорин” зах дээр гар утас зардаг Батаа гэж ахад өгсөн. Яг хэдэд зарсан талаар мэдэхгүй байна. Ингээд утсаа зарчхаад тэр хавиараа байж байгаад Батаа гээд ахын гэр рүү явсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222 дугаар тал/,

 

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 106-107 дугаар тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 114 дүгээр

 

тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 110-113 дугаар

 

тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 116-117 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-

 

15

 

ийн 224-225, 228 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  • Б.Э.Б нь согтуурсан үедээ буюу 2019 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны 63-940 тоотод иргэн М.Төмөрболдыг аягаар толгой руу нь цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн чамархайн яс, дух яс, зүүн гайморын хөндийн урд, ар хана, нүдний ухархайн доод, дээд хана, зүүн хацар ясны хугарлууд, зүүн зулай, чамархай, дагзны хуйхны шарх, зүүн хацрын зулгаралт, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Төмөрболдын өгсөн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төрсөн дүү болох Мижиддоржийн Алтанцэцэгийн гэрт 16:00 цагийн үед халамцуухан очсон. Тэгээд орой 23 цагийн орчим унтаж байтал Алтанцэцэгийн том банди Батзоригийн Э.Б нь шөнө 4 хүний хамт орж ирээд гэрт хэн унтаад байгаа юм гэх шалтгаанаар нөгөө хамт орж ирсэн дөрвөн хүнийхээ хамтаар намайг нийлж байгаад зодсон. Миний толгойн дээр аяганууд хагалаад, намайг газар унагааж байгаад толгой тархи болон хаа таарсан газраа бүгдээрээ нийлж байгаад өшиглөсөн. Би арай гэж гараад зугтаатал миний араас хөөж намайг барьж аваад, миний үснээс чирч гэр рүүгээ оруулж байгаад гэр дотроо бас дахин бүгдээрээ нийлээд зодсон. Намайг зодчихоод өглөө үүрээр дүүгийн том хүү нь болох Э.Б хамт ирсэн нэг хүүхнийхээ хамтаар зугтаагаад яваад өгсөн. Бас нөгөө 3 эрэгтэй нь хүртэл зугтаагаад явчихсан. Би эмнэлэг орж толгой дээрээ арван хоёр оёдол тавиулсан. ...миний биед учирсан гэмтлийг манай төрсөн дүү М.Алтанцэцэгийн төрсөн хүү Б.Э.Б учруулсан. Тухайн үед миний толгой руу аягаар цохисон хүн нь Э.Б юм. Хамт явж байсан найзууд нь намайг зодсон боловч биед гэмтэл учруулахаар зодоогүй. Э.Б л миний толгой болон нүүр рүү аяга болон гар, хөлөөрөө цохиод байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 175-180 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Алтанцэцэгийн өгсөн: ...Тухайн үед Төмөрболд ахыг орон дээр миний араар хэвтэж байхад манай хүүгийн найз Мөнхцоож Төмөрболдын гэдэс дээр нь өшиглөөд босгоод ирсэн. Тэгтэд манай хүү Э.Б Төмөрболд ахын толгойг шаазан аягаар цохисон. Тухайн үед манай гэр тоггүй, харанхуй байсан. ...Төмөрболд ахын толгой нь хагарчихсан цус гарч байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 188 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Сувданшүрийн өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би Алтанцэцэг эгчийн гэрт 22:00 цагийн үед очиход Алтанцэцэг, Лхагвадорж ах, Төмөрболд ах Өлзийсайхан 4 архи уугаад сууж

 

16

 

байсан. Тэгээд Алтанцэцэгийн гэрт унтаж байхад шөнө 04:00 цагийн үед гаднаас Алтанцэцэг эгчийн хоёр хүүхэд болох Э.Б найз охин болон өөр хоёр залуутай хамт согтуу орж ирээд үгийн зөрөөгүй Өлзийсайханыг Э.Б өөр нэг залуутай хамт дээрээс нь дэвсээд чулуугаар толгой руу цохиод байсан. Зүүн талын орон дээр Төмөрболд ах хана руу хараад хэвтэж байсан юм. Тэгтэл Баттулгын найз охин нь Э.Бд хайраа энэ орон дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байна гэж хэлэхэд Э.Б нөгөө залуутайгаа хамт Төмөрболд ахыг толгой дээрээс нь дэвсэж чулуугаар толгой руу цохисон. Тэр зодоонд оролцоогүй нэг эрэгтэй нь намайг эгчээ та гар зугтаахгүй бол таныг бас зодох байх гэхээр нь би гэрээс гарч зугтаасан. Миний араас Мөнхтөгс гарч зугтаасан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 190 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Цэнд-Аюушийн өгсөн: ... 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өдөр манай найз залуу Б.Э.Б, Азбаяр, Мөнхцоож бид дөрөв уулзсан. Надтай уулзахдаа Э.Б, Мөнхцоож, Азбаяр 3 архи уучихсан согтуу байсан. Тэгээд бид 4 Баттулгын ээжийнх нь гэрт очиж хонохоор ярилцаад Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хаданд Баттулгын ээжийнх нь гэрт очсон. Баттулгын ээжийнх нь гэр Шар хаданд байдаг юм. Бид нар шөнийн хэдэн цагт очсоноо одоо санахгүй байна. Бид нарыг очиход Баттулгын ээж зүүн талын орон дээр 2 эрэгтэй хүн унтаж байсан. Газарт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэвтэж байсан. Баруун талын орон дээр Баттулгын ээж хэвтэж байсан. Ээжийн цаад талаар нэг ах хэвтэж байсан. Тэгэхээр нь би газарт хэвтэж байсан хоёр хүний хөнжлийг сөхөөд тэр хоёрыг босгосон. Тэгтэл тэр хоёр хүн гэрээс гараад зугтаасан. Тухайн үед гэр тоггүй харанхуй байсан болохоор би царайг нь харж чадаагүй. Тэгтэл Баттулгын ард хэвтэж байсан ах босоод ирсэн. Тэгтэл Э.Б чанга орилоход Баттулгын дүү нь болох 1 ой гаран настай Минжээ уйлахаар нь би дүүг авч гэрээс гарсан. Тэр үед Э.Б гэр дотор чанга орилоод байсан. Намайг гадаа зогсож байхад зүүн талын орон дээр унтаж байсан нэг эрэгтэй хүн нь гэрээс гараад явахаар нь би гэрт ортол Баттулгын ээжийнх нь ард хэвтэж байсан ахтай Э.Б юм яриад сууж байсан. Тэр ах Э.Бд ахыгаа уучлаарай. Ах нь дахиж энэ гэрт архи уухгүй гэж хэлж байсан. Бид нар тэндээ хоносон. Өглөө нь утаж байхад нэг эгч орж ирээд Баттулгыг чи Төмөрболд ахыг зодсон байна гэж хэлээд Баттулгыг цохиод байсан. Тэгээд бид нар тэндээс явцгаасан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 196-197 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Лхагвадоржийн өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би Алтанцэцэгийн гэрт ирж ‘.оносон юм. Намайг ирснээс хойш Алтанцэцэгийн гэрт Төмөрболд өөр бас танихгүй хоёр эрэгтэй, бас нэг эмэгтэй ирж архи ууцгаасан. Орой болж Алтанцэцэгийн гэрийн зүүн талын орон дээр Алтанцэцэг Төмөрболд хоёр унтсан Би баруун талын орон дээр унтсан. Гэрийн хойморт шалан дээр ор засаад танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтсан. Миний хажуу талд бас нэг залуу унтсан санагдаж байна. Шөнө нэг сэрэхэд Алтанцэцэгийн хүү Э.Б найзуудтайгаа ирчихсэн зодолдоод байх шиг байсан. Тухайн үед Алтанцэцэгийн гэр нь тоггүй харанхуй байсан болохоор би хэн нь хэн хэнтэйгээ зодолдоод байгааг хараагүй. Тэгээд унтацгаагаад өглөө сэрэхэд гэрт Алтанцэцэг, Төмөрболд, бид гурваас өөр хүн байгаагүй. ...өглөө нь Төмөрболдыг хэн зодоод толгойг нь хагалчихсан юм гэж асуухад Алтанцэцэг, Төмөрболд хоёр надад Э.Б аягаар толгой руу цохиод хагалчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг

 

17

 

/3-р хх-ийн 199-200 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9484 дугаартай:

    1. М.Төмөрболдын биед зүүн чамархай яс, дух яс, зүүн гайморын хөндийн урд, ар хана, нүдний ухархайн доод, дээд хана, зүүн хацар ясны хугаралууд зүүн зулай, чамархай, дагзны хуйхны шарх, зүүн хацрын зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
    2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учран үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
    3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

 

    1. Уг гэмтэл нь тухайн болсон гэх хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

 

    1. Эмчилгээ хийгдсэн тул согтууруулах, сэтгэцэд нөлөөлөл эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт /3-
  • хх-ийн 206-207 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн хийсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 238 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Баттулгыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б. Баттулгын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж,

 

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Э.Б нь хохирогч

М.Төмөрболдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг үүссэн байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон хавтаст хэрэгт хохирогч М.Төмөрболд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байна

 

18

 

 

Иймд хохирогч М.Төмөрболдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах хор уршгийг харгалзан үзэж өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э.Б үргэлжилсэн 9-н удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлджээ. Үүнд:

  1. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр CU нэртэй түргэн хоолны газарт иргэн З.Оюунсүрэнгийн “Ай фоне 11 про” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэн гэм буруутай болох нь:

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 10 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Оюунсүрэнгийн өгсөн: ...Би өнөөдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С11 хүнсний дэлгүүрт охин, дүү хоёрын хамтаар ороод ширээн дээр сууж байгаа -эм идсэн. Тэгээд ахин захиалга өгөх гээд босохдоо өөрийн “Ай-фоне 11 про” маркийн гар утсаа ширээн дээр орхисон тэгээд тооцоогоо хийгээд зогсож байхад 5 настай охин Үжин ирээд “сая нэг ах задгай мөнгө байна гэж асуугаад таны ширээн дээр байсан гар утсыг аваад гараад явчихлаа” гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...би гар утсаа 2019 оны 12 дугаар сард 3.200.000 төгрөгөөр авч байсан. Одоо хайрцаг сав нь байгаа. Би гар утсаа энэ үнээр нь үнэлнэ... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 35 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Минжинсорын өгсөн: ...Би 2020 оны 08 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн Ботаникийн цэцэрлэгийн ойролцоо байрлах сагсны шийдэн дээр Э.Б, Энхбаатар хоёртой сагс тоглож байгаад танилцаж байсан юм. Тэгээд тухайн хэрэг гардаг өдөр 5и Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах хоёрын буудлаас автобусанд суугаад дүүргийн буудал дээр бууж Сувдаа, Э.Б, Энхбаатар нартай таарсан юм. Тухайн үед Дүүргийн буудлаас ямар нэгэн зорилгогүйгээр 13 дугаар хорооллын автобусны буудал хүртэл алхаж байгаад Сувдаа бие засах гээд СU хоолны газар руу Э.Б, Энхбаатар нарийн хамт ороод 5-10 минут орчим болсон бөгөөд гарч ирээд надад тухайн хулгайлж авсан гар утсаа Э.Б харуулж байсан юм.Тухайн үед миний “ХААН” банкны виза картыг Э.Б гуйж аваад чипс, бохь зэрэг зүйл худалдан авсан байсан юм. Тухайн үед орой болсон байсан учир Пейсмолл дэлгүүрийн ард байрлах эмээгийнхээ гэр рүү явлаа гээд тухайн хүмүүсээс салаад явсан.Тэгээд хэд хоногийн дараа Сувдаа, Э.Б нартай дахин уулзсан тэр үед Энхбаатар надтай хамт байсан юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 38 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхбаатарын өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед найз Э.Б Сувд-Эрдэнэ Минжинсор нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх үед

 

19

 

Сувд-Эрдэнэ чипс авч идье гэхээр нь CU дэлгүүрээс чипс бохь авахаар ороод тооцоогоо хийх гээд зогсож байтал урд зогсож байсан эгч өөрийн гар утсаа алдчихлаа гээд худалдагчид хэлхээс өмнөхөн Э.Б CU-ээv гараад гүйсэн тэр үед Баттулгыг тэр эгчийн утсыг авахыг хараагүй. Тэгээд би бохь чипснийхээ тооцоог хийчхээд гараад доошоо алхаад Баттулгыг олоогүй. Тэгээд Минжинсорыг явсны дараа Баттулгыг хүлээгээд зүүн дөрвөн замын уулзвар дээр зогсож байтал орой 23 цагийн үед Э.Б танихгүй дугаараас миний 89041283 гэсэн утас руу залгаад Шар хадны эцэс дээр хүрээд ир гэхээр нь Сувд-Эрдэнэ бид 2 явж очоод Э.Бас “Чи Cu”-д байсан тэр эгчийн утсыг авчихсан юм уу” гэж асуухад Э.Б тиймээ би аваад зарчихсан гэсэн. Тэгээд бид 3 зарсан утасных нь мөнгөөр Сансарын буудал орж хоносон. Хонохдоо пиво ундаа идэж уух юм аваад орсон. Тухайн гар утсыг Э.Б хаана зарсан гэдгийг мэдэхгүй гэхдээ өмнө нь Офиццерын ТҮЦ-ээс хулгайлсан “ОППО” гар утсаа Монел руу явж байгаад нэг дэлгүүрийн гадаа зогсоод нэг хүнтэй уулзчихаад ирье гээд “ОППО”-г зараад мөнгө аваад хүрээд ирж байсан. Тэр хүнд л CU-ээс хулгайлсан утсаа зарсан байх. Бид хоёр хамтарч 3 удаа хулгай хийж байсан. Эхлээд Офиццерын буудлын хажуугийн ТҮЦ-ээс “ОППО” гар утас хулгайлсан. Дараа нь автобусанд явж байсан нэг жаахан хүүхдээс Ж3 гар утас хулгайлсан. Дараа нь “CU” дэлгүүрт хүүхэдтэйгээ үйлчлүүлж байсан эгчийн “Ай-фоне 11” маркийн гар утас хулгайлсан... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 40 дүгээр тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Ай-фоне 11” маркийн гар утсыг 2.920.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 45-46 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрт Минжинсор Энхбаатар, Сувд-Эрдэнэ нарын хамтаар юм идэх гэж орсон. Тэгээд орсон чинь цонхон талын ширээн дээр хоёр жоохон хүүхэд байсан. Тэгээд би тэр хоёр дээр очоод малгайгаа утсан дээр нь тавиад задгай мөнгө байна уу гэж гуйсан тэгээд явахдаа малгай доор байсан гар утсыг аваад гарсан. Тэгээд тэр утсаа “Монтел” дээр гадаа зогсож байсан хүнд 400.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө хоол идээд архи ууж үрсэн... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 55 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичмэл нотлох баримтуудаар,

 

Г.Азбаяртай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Б.Золзаяагийн “Ай фоне-7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.169.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

  1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 52-53 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Золзаяагийн өгсөн: ...Манай нөхөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтай центр” дотор ажилладаг юм. Би сургуулиа тараад 16 цагийн үед нөхрийнхөө ажил дээр очих гээд явж байгаад

 

20

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Пэйс Молл” худалдааны төвийн зүүн талд байрлах “СU” нэртэй сүлжээ дэлгүүрээс кимбаб авч идэхээр орсон юм. Тэгээд би кассан дээрээс захиалгаа өгчихөөд хоолоо авчихаад суудал дээр суугаад хоолоо идэж байтал гаднаас хоёр залуу орж ирээд миний сууж байсан ширээн дээр ирээд гартаа сэтгүүл барьчхаад сэтгүүлээ нүүрний урд бариад байхаар нь би гараараа тус сэтгүүлийг нь холдуулаад уурлаад “болиоч” гэтэл “задгай мөнгө байвал өгөөч” гэсэн. Би “надад байхгүй” гэтэл “сүртэй пизда вэ? Эргүү гичий вэ” гэж хэлээд гараад явсан. Би тухайн үед хоолоо идэхдээ гар утсаа ширээн дээрээ тавьчихсан байсан. Би тэр хоёр хүнийг гараад явсны дараа нэг орчим минутын дараа гар утсаа алга болсон гэдгээ мэдээд тус газрын ажилчдад “миний утсыг хулгайлчихлаа” гэж хэлээд араас нь гартал нөгөө хоёр хүн алга болчихсон байсан. Би буцаж ороод тус ажилчдаас гуйгаад камерын бичлэг шүүгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон. ... хар өнгийн бомбер загварын куртик, цагаан подволк, хар өнгийн өмд, цагаан өнгийн пүүз, цагаан өнгийн саравчтай малгайтай байсан. 16-18 орчим настай, туранхай 160 орчим см өндөр нуруутай, бор халтар цараатай хүн байсан. ...“Ай фоне 7-плас” маркын хар өнгийн гар утас, хар өнгийн цэцгэн гэртэй. Шилэн наалттай ямар нэгэн сэвгүй утас байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.Азбаярын өгсөн: ...Би 2018 оны 10 сарын эхээр найз Э.Б /Ногоон Тулгаа/-ын хамт “Пэйс молл” их дэлгүүрийн зүүн талд байдаг “Nice to CU” дэлгүүр дотор ороод сандал дээр сууж байсан нэг эгч дээр очоод “эгчээ сэтгүүл авах уу” гээд ширээн байсан гар утсан дээр сэтгүүлээ тавиад “авахгүй” гэхээр нь “задгай мөнгө байна уу” гэж хэлээд би гар утсыг нь сэтгүүлэн доороо хийгээд аваад гарсан. Тухайн үед 21 цагийн үе байсан. Харанхуй болчихсон байсан. Тэгээд “Тэди” төв дээр ирээд гадаа нь зогсож байсан нэг ахад үзүүлтэл “өө энэ чинь манай эгчийн утас байна” гэж хэлээд надаас утсыг авсан. Тэгэхээр нь Э.Б бид хоёр зугтаачихсан.

 

2018 оны 09 сарын бас эхээр өдөр 14 цагийн үед ганцаараа Ард кино театрын автобусны хажууд байдаг “Түлүүгийн давааны бууз” нэртэй цайны газар руу ганцаараа бууз идэх гэж орсон юм. Текин дээр нь очтол текнийх доор 2 ширхэг гар утас байсан. Би 4 бууз захиалаад аваад гарахдаа текин доор байсан “Ай фоне” бас “Ай фоне 6” маркын хоёр гар утсыг нь аваад гараад явсан. Тэгээд бид хоёр “Теди”-ийн гадаа зогсдог Алтансүх гэдэг гэлжгийдүү хүзүүтэй намхан ахад хоёр гар утсаа нийлүүлээд 100.000 төгрөгөөр зарсан.

 

2017 оны 05 сарын эхээр “”Ард” кино театрын зүүн талын автобусны буудлаас “Монтел” орох замд байрны 1 давхарт байдаг нэг хүнсний дэлгүүр рүү ороод лангууны цаана байсан чихэр лүү заагаад тэр чихрийг авъя гэж хэлээд эмэгтэй худалдагч нь цаашаа харах хооронд лангуун доор байсан “Самсунг Жи 7” маркын гар утсыг нь аваад гарсан. Тэгээд утсыг нь аваад “Монтел” орж явуулын хүнд 150.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Ай-фоне 7 plus” маркийн гар утас, гар утасны кейсийг 1.169.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 65-66 дугаар тал/,

 

21

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: ... Би хуучны танил Азбаяртай хамт гадуур явж байгаад Шөлөндөө зоогийн газар хоол идчихээд “Пэйс Молл” худалдааны төвийн зүүн талд байрлах “Nice to CU” нэртэй хүнсний дэлгүүрт орж юм үзэж байгаад уг дэлгүүр дотор байдаг хөнгөн зуушны газар луу ороход хоолны ширээний ард нэг эгч суучихсан гар утсаа ширээн дээр тавьчихсан байхаар Азбаяр бид хоёр гар утсыг нь хулгайлахаар ярилцаад бид хоёр барьж явсан цаасаа бариад би тэр эгчийн өөдөөс цаасаа бариад задгай мөнгө байна уу өгчих гэж анхаарлыг нь сарниулж байх хооронд Азбаяр барьж байсан цаасаараа халхалж байгаад гар утсыг нь хулгайлаад гарсан. Бид хоёрын хулгайлсан утас “ай фоне 7 плас” загварын гар утас байсан ба уг гар утсыг зарах гээд “Тэди” худалдааны төвийн үүдээр авах хүн хайгаад явж байхад нэг ах ирснээ та хоёр өнөөдөр дэлгүүрээс манай эгчийн гар утсыг аваа биз дээ гээд тэр гар утсыг асууж үзсэнээ манай эгчийн гар утас мөн байна гэж хэлээд бид хоёрыг дагуулаад цагдаагийн хэлтэс рүү явахаар нь бид хоёр зугтаачихсан юм. Бид хоёрыг зугтааж байхад араас бас 2 цагдаа хөөгөөд гүйж байсан мөн бид хоёроос гар утас авсан хүн бас араас хөөгөөд гүйгээд байсан бид хоёр “Ард” кино театр руу зугтааж байгаад машин доогуур орж нуугдаж цагдаа нараас салсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 дүгээр тал/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

  1. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвд ажилладаг иргэн Д.Далайхүүгийн лангууны орлогын бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн

 

151-152 дугаар тал/,

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 154 дүгээр тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 155 дугаар

 

тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 157 дугаар/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Далайхүүгийн

 

өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн

 

22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн хажууд гар

 

утасны худалдааны төвийн 1 давхарт байрлах лангуу дээрээ ирсэн. Миний бие нь

 

лангуу дээр гоо сайхны бараа сонин сэтгүүл зэрэг бараа бүтээгдэхүүн зардаг юм.

 

Тэгээд худалдаа үйлчилгээгээ хийж байтал 17 цагийн орчим үл таних 20-25 насны

 

намхан нуруутай нэг залуу ирээд сормуусны будаг авъя гэхээр нь би сормуусны

 

будаг гаргаад өгтөл энэ бишээ тэрийг авъя гэхээр нь би тэрийг авч өгтөл бас биш

 

гээд дахиад өөрийг үзүүлэхийг шаардсан. Тэгсэн цаанаас нэг өндөр нуруутай 20-

 

25 орчим насны эрэгтэй ирээд үсний будаг авъя гэхээр нь аваад өгтөл энэ бишээ

 

ногоон өнгөтэйг авъя нь би сандал гишгээд усны будгийг аваад өгтөл нөгөө нэг

 

22

 

өндөр залуу карт унших уу гэхээр нь уншихгүй гэтэл гараад мөнгө аваад ирье гээд гараад явсан. Тэгсэн араас нь нөгөө намхан залуу худалдан авалт хийлгүй гараад явсан. Тэрний дараа би лангууны доор байрлах кофены хайрцаг дахь мөнгө авах гэтэл байхгүй болчихсон байсан. Нийт 4 өдрийн орлого мөн хүмүүсээс өрөө авсан мөнгө гээд 400,000 орчим мянган төгрөгийн хохирол учирсан байна. 20-25 орчим насны 170 орчим өндөртэй, цайвар царайтай, бүлтгэр давхраатай нүдтэй, үсээ арагшаа самначихсан, бараан өнгийн хувцастай, туранхай залуу байсан. Дараагийн залуу нь 20-25 орчим насны 160 орчим өндөртэй, бордуу царайтай бараан өнгийн хувцастай байсан. Харвал би тэр хоёр залууг танина. Хяналтын камер байгаа харин хэд хоног хадгалсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 161 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Азбаярын өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “4G” худалдааны төвийн 01 тоот лангуун дээрээс найз Баттулгын хамт орж Э.Б худалдагч гээд 50 орчим насны эмэгтэй хүн байсныг саатуулж байгаад би цаасан хайрцган дотор байсан бэлэн 400,000 төгрөгийг авсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр шиг санагдаж байна Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Их орд төвийн 2 давхарт байрлалтай 14 дугаартай гар утасны лангуунд худалдагч гээд 25 орчим насны эмэгтэй байсныг саатуулж байгаад 2017 оны 2 ширхэг Самсунг Жи 7 загварын гар утсыг хулгайлсан тухайн үед бол би ганцаараа явж байсан. ...Тухайн өдрөө “Тэди” худалдааны төвтийн гадна зогсож байсан 30 орчим насны эрэгтэй хүнд нийлүүлээд 280,000 төгрөгт зарсан. ...Үгүй ээ би танихгүй анх удаа харж байсан хүн байсан. ...Цахим тоглоом тоглоод дуусгасан. .. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

    1. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн орчимд байрлах түргэн үйлчилгээний цэгт үйлчлүүлж байхдаа орлогын 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Айгүлд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 183 дугаар тал/,

 

-Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 186-

 

  1. дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Айгүлийн

 

өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг өнгөрөөд Баянгол дүүргийн

 

5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн автобусны буудал

 

байрлах Түцэндээ байж байтал гаднаас хоёр эрэгтэй залуу орж ирээд эхлээд эгчээ

 

чихэр асуугаад “байхгүй” гэсэн чинь “би нэг 25-тай найзыгаа эргэх гэсэн юм” гэхээр

 

нь би “юунд дуртай юм” гэж асуухад “Чук гэж чихэрт дуртай” гэхээр нь би “байхгүй”

 

гэтэл нэг нь “пафрика чипс, том чокопая авъя” гэхээр нь би юмаа авч өгөх гээд

 

эргээд байж байтал манай нөрөх тухайн үед лангууны араар сууж байсан

 

болохоор нэг нь манай тухайн өдрийн орлогын мөнгийг авч байсан. Манай нөхөр

 

23

 

“яаж байна аа” гээд орилоод бостол тэр хоёр гараад зугтаасан. Манай нөхөр араас нь гараад нэг эрэгтэйг нь бариад аваад ТҮЦ-дээ оруулж ирсэн. Оруулж ирээд байж байтал тэр баригдсан залуу зугтаах гээд байхаар нь нөхөр ганц хоёр цохисон чинь тэр залуу бас эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ороод ирсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 193 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Азбаярын өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо эмнэлгийн хойд замын ТҮЦ рүү Э.Б анхаарлыг нь сарниулаад би орлогын мөнгийг нь авахаар тохиролцоод орсон. Э.Б ороод нэг эгчтэй анхаарлыг нь сарниулаад лангууны араас орлогын мөнгийг нь авах гээд автал лангууны араас нэг эрэгтэй “хөөе яаж байна аа” гэхээр нь би гараад зугтаасан. Э.Б миний араас гарах гэж байгаад баригдаад үлдсэн. Тэгээд би хороолол орсон... гэх /2-р хх-ийн 211 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гуравдугаар эмнэлгийн арын засмал замын хажууд автобусны буудал дээр байдаг ТҮЦ дотроос хулгай хийх санаатай найз Азбаярын хамт би анхаарлыг нь сарниулаад Азаа мөнгийг нь авах санаатай үгсэн тохиролцсон. Ороход нэг худалдагч эмэгтэй байхаар нь би ороод “эмнэлэг орж хүн эргэх гэсэн юм эгч юу авбал зүгээр вэ” гэж асуусан. Тэгэхэд тэр эгч “эмнэлэгт байгаа хүн чинь юунд дуртай вэ” гэж асуухаар нь “чихэрт дуртай гээд пафрика, чипс, том чокопая, авъя” гээд тэр эгчийг бараанаасаа авах хооронд найз Азбаяр лангууны араас орлогын мөнгийг нь авсан. Яг тэгэхэд лангууны араас нэг эрэгтэй ах сууж байгаад “хүүш чи яаж байна аа” гэсэн. Азаа эхлээд хаалгаар гараад би араас нь гарах гэж байгаад баригдсан. Тэр ах намайг “найзыгаа авч ир” гээд намайг цохисон. Тэгэхээр нь би уурлаад зөрүүлээд “намайг яагаад зодож байгаа юм” гээд цохисон. Тэгээд цагдаа нар ороод ирсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 216 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

    1. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 10 дугаар гудамжны 42 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Сутайн овоо” хүнсний дэлгүүрээс гахайн утсан мах, хиам, “Ай фоне-6 плас” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Болорцэцэгт 381.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Болорцэцэгийн өгсөн: Би хувиараа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 10-42 тоотод “Сутай-Овоо” 8 нэрийн миний маркет ажиллуулдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байтал 19 цаг өнгөрч байх үед гаднаас 18 орчим насны хоёр залуу орж ирээд яг авсан зүйл байхгүй. Тамхи болон зайдас, хиамны үнэ асууж байгаад юм авалгүй гараад явчихсан юм. Тухайн хоёр залуу гарснаас хойш 30 минутын дараа гаднаас манайхаар байнга үйлчлүүлдэг зүс таних залуу дээрхи хоёр залуугийн нэг болох шар өнгийн куртиктэй залууг дагуулж орж ирээд “энэ сая танайхаас гар утас хулгайлсан байна” гээд ороод ирсэн бөгөөд тэгтэл кассны хажууд байсан миний

 

24

 

“Ай фон-6 Эс плас” маркын утас байсан бөгөөд тухайн гар утсаа би буцааж авсан. Тэгээд орой тухайн явдлаас ойролцоогоор хоёр цаг орчмын дараа хяналтын камераа шалгаад үзтэл дээрх хоёр залуугийн шар өнгийн куртиктэй залуу нь гахайн мах нэг ширхэг, хиам 2 ширхгийг авч куртикнийхээ дотор тал руу хийгээд авч явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тухай өдрөөс хойш гурав хоногийн дараа нөгөө зүс таних ах нь гээд залуу орж ирэхээр нь гахайн мах, хиам алдагдсан талаар хэлсэн чинь би өөрсдийг нь баригдахаар хохирлыг нь барагдуулъя та битгий цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн боловч тухайн хүмүүс одоог хүртэл хохирол барагдуулаагүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-71 дүгээр тал/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн “Ай-фоне 6 эс плас” маркийн гар утас болон 2.9 кг-аар савласан “Хаан хүнс” ХХК-ийн утсан гахайн мах, 500 граммаар савласан “Хаан хүнс” ХХК-ийн “Зочин” нэртэй хиам зэрэг эд зүйлийг нийт 381.300 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 78 дугаар тал/,

 

  1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: /2-р хх-ийн 55-56 дугаар тал/,

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 57-60 дугаар тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 64 дүгээр тал/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

  1. Б.Э.Б нь ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ширхэнцэг” хүнсний дэлгүүрийн лангуунаас орлогын бэлэн 450.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.Ганчимэгт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Г.Ганчимэгийн өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандангийн автобусны хойд талыг “Ширхэнцэг” найман нэрийн хүнсний дэлгүүрт ажил дээрээ байж байхад гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд баахан юм авъя гэж зааж байгаад эд зүйлээ аваагүй гараад явсан. Тухайн үед би мөнгө алдсанаа мэдээгүй сүүлд тооллого хийхэд мөнгө дутаад дэлгүүрийн хяналтын камер шүүж үзээд орлогийн мөнгө алдсанаа мэдсэн. Би дэлгүүрээс бэлэн мөнгө алдсан. Задгай 80.000 төгрөг бүхэл 300 гаран мянган төгрөг байсан. ...Тухайн үед яг хэдэн төгрөг байсан мэдээгүй сүүлд тооллого хийхэд 450.000 төгрөг дутсан. Би уг мөнгийг цалингаасаа хасуулж төлж байгаа. Байгаа тэр баримтыг би авчирч өгнө. ...Хар савхин курткатай, хар цагаантай биеийн тамирын өмдтэй. Баруун гаран дээр болон хүзүүн дээрээ шивээстэй эрэгтэй байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 122-124 дүгээр тал/, зэргээр тогтоогджээ.

 

Г.Давгадоржтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

 

25

 

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунгалаг” төвийн лангуунаас иргэн З.Нямсүрэнгийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Нямсүрэнгийн өгсөн: ... 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын тойрог дээр байх “Тунгалаг” худалдааны төвд жимсний лангуун дээрээ худалдаагаа хийгээд “хүн жимс явъя” гэхээр нь гар утсаа лангууны арын тавиур дээр тавиад худалаагаа хийсэн. Би лангууны араас алим лангуун дээр дуусаж байхаар нь алимаа өрж байтал нэг хүн “лийр хэд вэ” гэж асуухаар нь үнийг хэлтэл яваад өгсөн. Алимаа өрж дуусаад гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгэхээр нь хяналтын камерын бичлгийг үзтэл лангууны араас нэг хүн миний гар утсыг авч байгаа бичигдсэн байсан. Би тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. …2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр П.Батчимэг нь “Мобиком” ХХК-наас нэр дээрээ нэг жилийн хугацаатай 839.000 төгрөгөөр аваад би сар бүрийн төлөлтийг хийдэг юм. Одоо гар утсаа 839.000 төгрөгөөр үнэлж байна. 2019 оны “Самсунг А-50” маркийн хар өнгийн гар утас багйгаа юм. Ямар нэгэн гэмтэл, сэв, зураас байхгүй шинээрээ байгаа. Өөрийн алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Тухайн этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний нөхөр утас хулгайд алдсаны дараа миний 99284998 дугаар руу залгахад нэг эрэгтэй хүн авснаа “танай эхнэр чинь хажууд тасарчихсан согтуу байна” гэж хэлсэн байна лээ. Хүний утас хулгайлчихаад хүний нэр хүндэд халдсанд их гомдолтой байна. Би тухайн этгээдийг харвал танина. ...Би хяналтын камерын бичлэгийг үзсэн. Тухайн этгээдийн содон шинж тэмдэг гэвэл 175-178 см өндөр, дэлдэн чихтэй,, шөвгөр эрүүтэй, хар өнгийн нарны шилтэй, 16-18 настай, өргөн хөмсөгтэй, өндөр хамартай, цагаан улаантай саравчтай малгайтай, цагаан юүдэнтэй цамцтай, хар цамцтай, чөлөөт хар өмдтэй. Хар өнгийн пүүзтэй байсан. Би одоо харвал сайн танина. Тухайн хяналтын камерийн бичлэгийг авах гэсэн боловч амарчихсан байсан. Онгойход нь хаяналтын камерын бичлэгийг авах гэсэн боловч бичлэг нь устсан байсан болохоор авч чадаагүй. Алдсан эд зүйлээ олж авбал өөр санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-19 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Туяагийн өгсөн: ... ...Би тухайн өдөр өөрийн найз нар болох Г.Азбаяр, түүний найз охин С.Тэргэл, Батзоригийн Э.Б, Гэрэлтуяагийн Дагвадорж нарын хамт Дагвадоржийн гэрээс гараад явж байсан юм. Тэгээд тэдний гэрээс гараад доошоо Толгойтын зам руу ороод Шинэ цэргийн хотхоны зүүн талд зам дагуу байх “Тунгалаг” худалдааны төв рүү орсон. Тухай худалдааны төв руу Дагвадорж, Э.Б бид гурав орсон. Харин С.Тэргэл, Г.Азбаяр нар гадаа тамхи татаад үлдсэн. Бид гурав худалдааны төв рүү ороод дотуур нь юм үзээд явж байсан бөгөөд бид нар архи авах гэж орсон юм. Тэгээд явж байтал Дагвадорж надад “чи найзаа түр гарч бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад тэд нараас холдоод гарсан. Намайг гарсны араас Э.Б, Дагвадорж хоёр гарч ирсэн бөгөөд ирэхдээ архи аваагүй харин “Самсунг А-50” маркийн гар утас авсан байсан. Утсыг Дагвадорж өөртөө аваад явсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-27 дугаар тал/,

 

26

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “Самсунг А-50” маркын гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 29-30 дугаар тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 140 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн: ...Тухайн өдөр би найз Г.Азбаяр, С.Тэргэл, Ц.Туяа. Г.Дагвадорж нарын хамт Дагвадоржийн гэрт хамт байж байгаад орой шинэ жил тэмдэглэх гээд гэрээс нь өдөр 15 цагийн үед гарсан. Улмаар бид нар хамтдаа “Тунгалаг” төв дээр очоод Дагвадорж бид хоёр уг төвөөс архи худалдан авахаар орсон. Бид хоёрыг Туяа дагаад орсон. Харин Азбаяр, Тэргэл хоёр гадаа тамхи татаад үлдсэн. Тэгээд дотор ороод явж байтал жимсний нэг лангуун дээр гар утас байсан. Тэрийг Дагвадорж хараад надад “хажуу талын буюу тухайн лангууны эсрэг талын лангуун дээр очоод худалдагчийг нь саатуулаад өгчих би гар утсыг авчихъя” гэсэн. Тэгээд би хажуу талын лангууны худалдагч дээр очоод аяга, тавагны ком асууж анхаарлыг нь сарниулж байх хооронд Дагвадорж тухайн жимсний лангууны доогуур мөлхөөд гар утсыг нь авчихсан. Тэгээд бид нар тэндээс гараад 21-р хороолол орж тэндээ Дагвадорж ганцаараа явж гар утсаа бусдад зарчихлаа гээд 200.000 төгрөгтэй ирсэн. Тэгээд тэр мөнгөөр бид нар шинэ жил тэмдэглэчихсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

  • .Даваадоржтой бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” худалдааны төвийн 11 дүгээр лангуунаас иргэн С.Саранхүүгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 267.000 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 815.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.082.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Саранхүүгийн

 

өгсөн: ...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 11 дүгээр павилоныг

 

ажлуулж ажил хийдэг. Өнөөдөр хэд хоногийн өмнө найзаасаа зээлсэн 815.000

 

төгрөгийн өрөө өгөх гээд цүнхэндээ хийгээд лангууны ард байрлах шүүгээн дотор

 

хийсэн байсан. Тэгээд 16 цаг өнгөрөөгөөд манай найз надаас мөнгөө авах гээд

 

ирэхээр нь би цүнхээ үлдээчихээд хамт хоол идэхээр гарсан. Намайг гарахад

 

манай хоёр дүү болох Батаа, Мөнхтамир нар лангуугаа хараад үлдсэн. Тэгээд

 

буцаад 17 цаг өнгөрөөгөөд буцаж ирээд найздаа мөнгөө өгөх гээд шүүгээгээ

 

онгойлготол миний цүнх байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.

 

Гэрийн түлхүүр 1 ширхэг, цахим үнэмлэх, дэлгүүрийн 8 түлхүүр танай

 

талийгаачийн нас барсны гэрчилгээ, нүдний шил 1 ширхэг, утасны чихэвч 1

 

ширхэг, USB оролт 1 ширхэг, гоо сайхны хэрэгсэл, бор өнгийн гар цүнх, бэлнээр

 

860.000 төгрөг байсан. Нүдний шилээ анх 5000 төгрөгөөр авч байсан. Одоо энэ

 

үнээрээ үнэлж байна. Утасны чихэвчээ үнэлж мэдэхгүй байна. Анх утастайгаа хамт

 

дагалдаж ирсэн. Гар цүнхээ 300.000 төгрөгөөр анх 2017 онд худалдан авч байсан.

 

Одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-153 дугаар

 

тал/,

 

27

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Даваадоржийн өгсөн: ...Би 39 дүгээр сургуулийн тэнд байдаг РС тоглоомын газар тоглож байсан чинь Э.Бтай таарсан. Тэгээд хоёулаа “зуун айл ороод шрүүп аваад ирье” гэж хэлсэн. Тэгсэн чинь “за тэгье, ханиндаа явъя” гээд бид хоёр цуг явсан. Тэгээд зуун айлаар алхаж явж байсан чинь “Алтаншагай” гээд худалдааны төв байсан. Тийшээ дөнгөж орсон чинь худалдагч нь байхгүй павилон байсан. Тэгэхээр нь тийшээ ортол шүүгээнээс нь цүнхний үзүүр цухуйсан байсан. Тэгэхээр нь би ороод лангууны цаана байсан шүүгээнээс цухуйсан байсан цүнхийг авч гараад хойшоогоо нэвт гараад эзэнгүй хашаа байхаар нь тийшээ ороод тэнд цүнхийг нь ухсан түрийвч гарч ирсэн. Түрийвч дотор 45.000 мянган төгрөг байсан. Жижиг цахилгаан дотор 200.000 мянган байсан тэгэхээр нь тэр мөнгөнүүдийг аваад бусад зүйлийг нь тэр хашаа руу шидчихээд яваад өгсөн.Тэгээд Дарь Эх рүү алхаад тэндээс такси бариад “Нарантуул” зах орсон. Тэндээс хувцас аваад авсан хувцсаа “Нарантуул” захын ард байрлах байрны орцонд орж сольж өмсөөд гарч явж байгаад цагдаад баригдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154 дүгээр тал/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 198-199 дүгээр тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 202 дугаар тал/,

 

Мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 203 дугаар тал/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

С.Тэмүүжинтэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 дүгээр хороололын 712 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас хохирогч Т.Мягмарсүрэнгийн эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мягмарсүрэнгийн өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажлын байран дээрээ ажиллаж байхад 17 цаг 30 минутын үед манай эмийн санд хоёр залуу орж ирээд олон төрлийн эм асуугаад байсан. Мөн үнийг нь хүртэл асуусан. Тэр үед би асуусан юм болгоныг нь скайнерт уншуулж үнийг нь хэлж өгч байсан. Мөн хөргөгчнөөс эм асуусан. Манай хөргөрч касснаас зайтай байдаг. Энэ хооронд тэр хоёр залуугийн нэг нь араар лангууны арын тавиур дээр байсан миний гар утсыг авсан. Тэгээд би гар утас алдагдсан болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Уг гар утас нь “Самсунг Эс 7” загварын бор шар өнгийн гадаргуутай мөн бор өнгийн гадаргуу хавтастай байсан. 2016 онд “Мобиком” компаниас 1.350 000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан. Би алдагдсан гар утасаа анх худалдан авсан үнээрээ үнэлнэ. Миний гар утсыг авч байсан хоёр залуу камерт бичигдсэн байгаа. Би алдагдсан гар утсаа буцаан олж авмаар байна. Мөн тухайн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-207 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Самсунг Эс-7” маркийн гар утсыг 360.000 төгрөгөөр

 

28

 

үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 213-214 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тэмүүжингийн өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сард яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Нисэхийн зам дагуу тойргоор урагшаа Төв аймаг руу явдаг зам дагуу байх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хороолол руу хулгай хийхээр явсан юм. Ингээд байран дундуур явж байгаад нэг эмийн сан байсан. Ямар нэгэн нэр хаяггүй “эмийн сан” гэсэн бичээстэй байсан юм. Тэгээд ногоон хочтой Э.Б ахтай хамт тухайн эмийн сан руу орсон бөгөөд худалдагчаас “эм авъя” гэж анхаарлыг нь сарниулж байгаад би компьютерын шилэн ширээ дээрээс нэг гар утас байхаар нь авсан юм. Миний авсан гар утас нь шаргал өнгийн “Самсунг Эс 7” маркын гар утас байсан. Тэгээд Э.Б ах бид хоёр гар утсаа танил “Хархорин” зах дээр гар утас зардаг Батаа гэж ахад өгсөн. Яг хэдэд зарсан талаар мэдэхгүй байна. Ингээд утсаа зарчхаад тэр хавиараа байж байгаад Батаа гээд ахын гэр рүү явсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222 дугаар тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 106-107 дугаар тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 114 дүгээр

 

тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 110-113 дугаар

 

тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 116-117 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Э.Бас 2.920.000 төгрөгийг хохирогч З.Оюунсүрэнд гаргуулж шийдвэрлэх,

 

Хохирогч Б.Золзаяагийн “Ай фоне-7 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.169.600 төгрөгийн хохирол учруулсан тул хохирлыг Г.Азбаяртай хувь тэнцүүлэн гаргуулж төлөх үндэслэлтэй байна.

 

29

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Азбаяраас 584.800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул үлдэх төлбөр 584.800 төгрөгийг Б.Батулгаас гаргуулан хохирогч Б.Золзаяад олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. /4-р хх-ийн 119-172 дугаар тал/

 

Шүүгдэгч Б.Э.Б, Г.Азбаяртай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвд ажилладаг иргэн Д.Далайхүүгийн лангууны орлогын бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан тул Г.Азбаяртай хувь тэнцүүлэн төлөх үндэслэлтэй байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Азбаяраас 200.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул үлдэх төлбөр 200.000 төгрөгийг

 

Б.Батулгаас гаргуулан хохирогч Д.Далайхүүд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. /4-р хх-ийн 119-172 дугаар тал/

 

Хохирогч С.Болорцэцэгийн “Мастер үнэлгээ” ХХК-ийн “Ай-фоне 6 эс плас” маркийн гар утсыг 300.000 төгрөгөөр, 2.9 кг-аар савласан “Хаан хүнс” ХХК-ийн утсан гахайн мах, 500 граммаар савласан “Хаан хүнс” ХХК-ийн “Зочин” нэртэй хиам зэрэг эд зүйлийг нийт 81.300 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба утсыг буцаан өгсөн байна. /2-р хх-ийн 78 дугаар тал/,

 

Энэ гэмт хэргийг Г.Азбаяртай бүлэглэн үйлдсэн тул хохирлыг хувааж төлүүлэх үндэслэлтэй байх ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Азбаяраас 40.650 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул үлдэх төлбөр 40.650 төгрөгийг Б.Батулгаас гаргуулан хохирогч С.Болорцэцэгт олгож шийдвэрлэх үндэслэлтэй боловч Б.Баттулгын ар гэрээс хохирлыг төлсөн байна. /4-

  • хх-ийн 119-172 дугаар тал, 5-р хх-ийн .....р тал /,

 

    • .Давгадоржтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунгалаг” төвийн лангуунаас иргэн З.Нямсүрэнгийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг Г.Давгадоржтой хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна.

 

Б.Э.Б нь ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ширхэнцэг” хүнсний дэлгүүрийн лангуунаас орлогын бэлэн 450.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.Ганчимэгт 450.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирол төлөгдөөгүй тул хохирлыг Б.Э.Бас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

30

 

М.Даваадоржтой бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтаншагай” худалдааны төвийн 11 дүгээр лангуунаас иргэн С.Саранхүүгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 267.000 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 815.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.082.000 төгрөгийн хохирол учруулсан хохирлыг М.Даваадоржтой хувааж төлөх үндэслэлтэй байх ба Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаартай шийтгэх тогтоолоор М.Даваадоржоос 407.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул үлдэх төлбөр болох 674.500 төгрөгийг Б.Э.Бас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /3-р хх-н 51-67-р тал/

 

Шүүгдэгч Б.Баттулгын үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл, хэсэг тохирсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.Э.Бд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт: 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж,

 

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т ...6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж,

 

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дугаар зүйлд ...Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ... гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн

 

31

 

1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад хохирол учруулсан гэмт хэргүүдийг 2021 оны 06 дугар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь “Өршөөл Үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэн өршөөлд хамруулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Б.Э.Б нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 237 + 30 хоног цагдан хоригдож байгаа болох нь Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 95 дугаартай захирамжаар 30 хоног цагдан хоригдсон болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн

 

  1. дугаар, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 648 дугаар захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 122/1 дүгээр захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 122-2 дугаар захирамж, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 122/3 дугаар захирамж, 2021 оны 06 дугаар сарын25-ны өдрийн 122/4 дүгээр захирамж, 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 122/5 дугаар захирамж, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 122/6 дугаар захирамж, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2272 дугаар захирамж зэргээр тогтоогдож байх тул Б.Баттулгын цагдан хоригдсон 237 + 30= нийт 267 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна. /3-р хх-ийн 121-125, 4-р хх-ийн, 88-90, 99-102, 190-214, 5-р хх-ийн 108-116 дугаар тал/,

 

Монгол улсын Эрүүгийн       36.2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1              :

 

  1. Э.Б Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан
 

32

 

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Батзоригийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрвөн / жилийн хугацаагаар хорих ялаар,

 

  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрвөн / жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  • Мөн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар сольсугай.

 

ы

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлсүгэй

 

      1. Б.Э.Бд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Баттулгын цагдан хоригдсон 267 /хоёр зуун жаран долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
 

33

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

  1. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Э.Бас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Э.Бас /РД: УК99071397/ 2.920.000 /хоёр сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Зууннасангийн Оюунсүрэнд /РД: УУ91012465/, 584.800 /таван зуун наян дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Бат-Эрдэнийн Золзаяад /РД: ЙР97091002/, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Долгорсүрэнгийн Далайхүүд /РД: ЦД5206 2986/, 40.650 /дөчин мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулан хохирогч Сосорбарамын Болорцэцэгт /РД: ЧА 8404 0964/, 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Зандаргомийгийн Нямсүрэнд /РД:ИИ87072605/,

 

  1. 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ганболдын Ганчимэгт /РД: МХ89080100/ төгрөгийг 674.500 /зургаан далан дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Санжаагийн Саранхүүд /РД: МЮ69050202/ тус тус олгосугай.

 

  1. Хохирогч М.Төмөрболд нь эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 4 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Э.Бд

 

урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

34

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.АЛТАНЦЭЦЭГ