| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0155/Э |
| Дугаар | 2017/ШЦХ/126 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦХ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, иргэдийн төлөөлөгч Д.Я, улсын яллагч М.Эрдэнэзаяа, хохирогч Б.Э,
шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Сд холбогдох 2016 2501 4028 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр У хотод төрсөн, 00 настай, халх, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эх, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Б дүүргийн 0 дугаар хороо, У 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Б дүүргийн 0 дүгээр хороо, Эмнэлгийн ажилчдын байр 0-00 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А.С.
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.С нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Этэй үл ялих зүйлээр шалтаглан улмаар шилэн аягыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж түүний дух хэсэгт цохиж дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр намайг гэртээ юм угаагаад байж байхад Б.Бат-Оюун, хүүхэдтэйгээ согтуу манайд ирсэн. Тэгээд би хүргэж өгөхөөр гараад эцэс дээр явж байгаад найзтайгаа тааралдаад хамт хүргэж өгөх болсон. Б.Бат-Оюуныг гэрт нь хүргэж өгөхөд Б.Бат-Оюун орныхоо хажуугаас тал шилтэй архи гаргаж ирсэн. Айлын хашаанд байдаг тул айлын эзэн Ө.Лхагваа, эхнэртэйгээ хамт орж ирсэн. Тэгтэл Б.Бат-Оюун “хоёулаа хойд талын айлд ороод ирье” гэсэн тул би найз залуугийнхаа хамт Б.Бат-Оюуныг дагаж тэр айлд орсон. Гэтэл манай найз залуу намайг “явъя” гэхэд Б.Бат-Оюун “явуулахгүй, би найзыгаа өөрөө мэдэж байна” гээд явуулахгүй гэсэн. Тэгэхэд манай найз залуу түрүүлээд гарч явсан. Тэр айлд Сүхээ, Уяа ах, Лхагваа ах, түүний эхнэр Б.Баяржаргал нар архи уугаад согтуу байсан. Би найз залуугийнхаа араас гарч явсан. Буцаад орж ирэхэд Сүхээг хүн цохисон байсан. Манай найз залуу орж ирээд Сүхээгийн толгойны цусыг арчиж өгөөд түргэн дуудсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “Би эмнэлэгт ажилладаг. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цагаас ажлаасаа буусан. Би Шооноо /Лхагважаргал/ ахтай эцэс дээр уулзаад “замаска хийгээд өгөөч” гэхэд “ах нь 2-3 хоногийн дараа завтай, тэгээд хийж өгье” гэсэн. Гаднаас А.С найзтайгаа шал согтуу орж ирсэн. Би Шооноо ахад нэг шил архи авч өгсөн байсан. Шооноо ах нэг л татсан, би уугаагүй байсан. А.С найзтайгаа хоорондоо
муудалцаж байсан. Би А.Сийн найзыг танихгүй. А.Сийг зүс танина. А.С намайг “юу байна” гэхэд нь “тайван” гээд “айлын гэрт битгий муудалцаад байгаач” гэсэн. Гэтэл А.С “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд ширээн дээр байсан аяга аваад миний нүүр рүү 3 удаа цохисон. Эхлээд нэг цохиход нь би “яаж байна” гэсэн. Дараа нь Уяа ах А.Сийг барьж авсан. Тэгээд А.С орилоод гарч гүйсэн. Уяа ах “А.С чамд 10 сая төгрөг өгвөл өгнө” гэж байна гэсэн. Уяа ах намайг машинаар гэмтлийн эмнэлэгт аваачиж оёдол тавиулсан. Маргааш нь би ажил дээрээ сувилагчаараа боолт хийлгэсэн. Дараа нь Уяа ахаар А.Сийн гэрийг заалгаж очоод А.Сийн ээжтэй уулзсан. А.Сийн ээж сорвины тос авч өгнө гэсэн. 2-3 хоногийн дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Шүүгдэгчээс хохиролд 160.000 төгрөг авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, хохирогч Б.Эийн тайлбар, мэдүүлэг /хх-8, 12, 13/, гэрч Г.Уяабаатарын тайлбар, мэдүүлэг /хх-9, 14/, гэрч Ө.Лхагвын мэдүүлэг /хх-15/, гэрч А.Баяржаргалын мэдүүлэг /хх-16/, гэрч Б.Бат-Оюуны мэдүүлэг /хх-18/, гэрч А.Саранболорын мэдүүлэг /хх-20/, шүүх эмнэлгийн ¹14989 тоот шинжээчийн дүгнэлт /хх-22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, шинээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.С нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Ээж хайрханы 12 б тоотод иргэн Б.Этэй үл ялих зүйлээр шалтаглан улмаар шилэн аягыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж түүний дух хэсэгт цохиж дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад гэрч Г.Уяабаатарын өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байх 16-17 цагийн үед санагдаж байна хамт ажилладаг Б.Э нь “барилгын замаск хийдэг хүн байна уу” гэхэд нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх танил Ө.Лхагвааг зааж өгч, тэднийд хамт очсон. Тэгээд байж байхад тэднийд зүс таних 2 эмэгтэй халамцуу орж ирсэн. Удалгүй нэг эмэгтэй нь гараад явахад хамт явсан зүс таних Сараа гэсэн байх эмэгтэй согтуу орилоод байсан. Тухайн үед юу гэж орилж байсныг санахгүй байна. Улмаар ширээн дээр байсан шилэн аягыг авч Б.Эийн толгой руу 2-3 удаа байх цохисон. Тэгэхэд нь салгаж аваад эмнэлэг явсан. Тухайн үед Б.Э, тэр эмэгтэй, Ө.Лхагва, түүний эхнэр Баяраа бид нар байсан” /хх-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ө.Лхагвын өгсөн: “2016 оны 10 сарын сүүлээр өдөр цагийн санахгүй байна Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх гэртээ байж байхад найз Г.Уяабаатар, Б.Этэй орж ирсэн. Улмаар удалгүй манай эхнэр А.Баяржаргал ирсэн. Тэр 2 надаар барилгын замаск хийлгэнэ гээд ярилцаад нэг шил архи гаргаж ирээд уух гээд байж байхад эхнэр тэр хооронд хажуу айл руу орсон. Тэр үед гаднаас манай хашаанд түр амьдардаг Б.Бат-Оюун гэсэн байх эмэгтэй зүс таних Сараа гэх эмэгтэйтэй согтуу хамт орж ирээд Б.Бат-Оюун нь түрүүлээд гараад явчихсан. Тэгэхэд тэр Сараа гэх эмэгтэй Б.Эийг таньдаг юм шиг хоорондоо юм ярьсан. Би юу гэж ярилцсаныг сонсоогүй. Улмаар Сараа гэх эмэгтэй намайг “архинаас хийгээд өгчих” гэхээр нь “үгүй” гэхэд “ундаа хийгээд өгчих” гэхээр нь би шилэн бариултай аяганд ундаа хийж өгөхөд ууж байх шиг байсан. Тэр үед би эргэх хооронд Сараа гэх эмэгтэй ямар нэг зүйл ярилгүй шууд Б.Эийн нүүр рүү шилэн аягаараа нэг удаа цохиж тэр аяга нь хагарчихсан. Би эргээд харахад хагарсан шилэн аягаараа дахин нүүр рүү нь нэг удаа цохисон. Б.Эийн нүүр нь цус болчихсон. Тэгэхэд нь салгахад манай эхнэр бас орж ирсэн. Тэр
үед тэр эмэгтэй төлбөр мөнгийн өгнө гээд орилоод байсан. Тэгээд Б.Эийг эмнэлэг дуудаж очиж үзүүлсэн. Тухайн үед Г.Уяабаатар, Б.Э, Сараа гэх эмэгтэй бид нар байсан. Харин манай эхнэр хажуу айл руу орчихоод яг цохисоны дараа орж ирсэн. Тухайн үед өөр зүйл болоогүй” /хх-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч А.Баяржаргалын өгсөн: “2016 оны 10 дугаар сарын сүүлээр өдөр цагийн санахгүй байна Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх гэртээ очиход нөхөр Ө.Лхагва, түүний найз Г.Уяабаатар, Б.Э гэх залуу нар ирчихсэн 1 жил 0.75 литрийн архи дундаа тавьчихсан сууж байсан. Тэгэхэд манай хашаанд түр амьдардаг Б.Бат-Оюун гэх эмэгтэй, зүс таних Сараа гэх найз эмэгтэйгийн хамт орж ирээд байж байсан. Би тухайн үед хажуу айл руу орчихоод удалгүй гэртээ ороход нөхөр Ө.Лхагва, Г.Уяабаатар, Б.Э, Сараа гэх эмэгтэй нар байсан. Харин Б.Бат-Оюун байгаагүй. Би юу болсныг асуухад нөхөр Ө.Лхагва ямар нэг маргаан болоогүй байж байхад тэр Сараа гэх эмэгтэй согтуу гэнэт шилэн аяга аваад Б.Эийг цохисон гэж байсан. Би тухайн үед байгаагүй болохоор юунаас болоод яагаад цохисныг мэдээгүй. Тэр үед би Сараа гэх эмэгтэйгээс “яаж байгаа юм” гэж асуухад согтуу яаснаа мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд Б.Эийг эмнэлэг дуудаж авч явсан” /хх-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Оюуны өгсөн: “2016 оны 10 дугаар сарын сүүлээр өдөр цагийн санахгүй байна. Би халамцуу явж байгаад найз А.Стэй таарч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд түр байх өөрийн гэртээ бид 2 хамт нэг шил архи хувааж уусан санагдаж байна. Гэхдээ ямар хэмжээтэй ямар архи хувааж ууснаа санахгүй байна. Тэгээд би бараг тасарчихсан, улмаар А.Стэй манай хажууд байдаг А.Баяржаргал гэх эгчийнд орсон гэсэн. Гэхдээ би яах гэж орсноо санахгүй байна. Бид хоёр ороход хэн байсныг ч санахгүй байна. Удалгүй би ганцаараа гэртээ буцаад ороод унтаад өгсөн. А.С тэр айлд үлдсэн байх би огт санахгүй байна” /хх-18/ гэх мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14989 тоот:
“1. Б.Эийн биед дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Шүүгдэгч А.Сийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/ гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэр айлд Сүхээ, Уяа ах, Лхагваа ах, түүний эхнэр Б.Баяржаргал нар архи уугаад согтуу байсан. Би найз залуугийнхаа араас гарч явсан. Буцаад орж ирэхэд Сүхээг хүн цохисон байсан. Манай найз залуу орж ирээд Сүхээгийн толгойны цусыг арчиж өгөөд түргэн дуудсан…Би холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлэх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч А.С нь нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг илэрхий үл ойшоож ямар ч шалтгаангүйгээр, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шилний хагархайг зэвсгийн чанартай ашиглан танхайрч хохирогч Г.Бямбарэнцэнгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Э нь гомдол байхгүй, хохирол барагдуулсан гэсэн тул шүүгдэгч А.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Сд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч А.Сд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан “…гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохиролгүй, хувийн байдал…” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял шийтгэл оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөний ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтаны хувийн байдал” зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Сд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
Б.АРИУНХИШИГ