Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Н.Отгонцэцэг,

Шүүгдэгч Д.Жүгдэр, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД-1697/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваасүрэнгийн Жүгдэрт холбогдох эрүүгийн 201601000032 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-197б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УШ97022519 регистрийн дугаартай,  Боржигон овогт Даваасүрэнгийн Жүгдэр. 

 

Шүүгдэгч Д.Жүгдэр нь 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найрамдал” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын 2-р жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнобинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2015 оны 9 дүгээр сараас  2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын 2-р жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнобинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй  4,9 грамм бодисыг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны 197б тоот байх гэртээ буюу мөн өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Жүгдэр мэдүүлэхдээ:

2015 оны 9 дүгээр сард гэрийнхээ ард байдаг уулаар алхаж байгаад Найрамдлын зүг доошоо буусан. Тэгж байгаад нэг газар сууж амарч байгаад харахад надад хар тамхи шиг ургамал харагдахаар нь түүж авсан. Тэгээд түүнийгээ гэртээ нууж хадгалж байгаад 10 дугаар сард хэрэглэсэн. Дараа нь 11 дүгээр сард 2 удаа хэрэглэсэн. Тэгээд хотод орж ирээд явж байгаад цагдаад шалгуулсан Тухайн өвсийг тодорхой зорилгогүйгээр түүсэн. Би энэ өвсийг ямар хортой гэдгийг мэдэж авлаа. Дахиж энэ зүйлийг хэзээ ч хэрэглэхгүй гэдгийг өөртөө амлаж байна. Надад оногдуулах ялыг багасгаж өгнө үү гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мишээлийн өгсөн:

“... Жүгдэр бид хоёр 10 жилийн сургуулийн найзууд, мөн гэр маань ойр байдаг. ... Жүгдэр хар тамхи мансууруулах бодис бараг хэрэглэдэггүй, ер нь хэрэглэдэг гэдгийг нь мэддэг. Тэр асуудалд нь би дургүй ханддаг. Би болохгүй гэж хэлэхэд найз нь мэдэж байна гэж хэлдэг байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/  

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Д.Баттөрийн өгсөн:

“... Жүгдэрт каннабисын хортой үр дагавар өгөхгүй хэрэглээ гэсэн онош тавигдсан. Үүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Гэхдээ зайлшгүй гэр бүлийн дэмжлэг хяналт, сэтгэл зүйн тусламж хэрэглээтэй...” /1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 860 дугаартай:

            1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Жүгдэрийн гэх шээсэнд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.  

2. Дээрх илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно гэх дүгнэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 861 дугаартай:

            1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай төмөр саванд хийсэн ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай ногоон хуванцар сав, ногоон өнгийн хуванцар саванд хуйлж шургуулсан байсан АК9845078 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тугалган цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannbinol /-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно. “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн АН7703610 серийн дугаартай 10 төгрөгийн тал мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын сэжигтэй агуулга илрэхгүй байна”  гэх дүгнэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 52-р хуудас/,

 

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 122 дугаартай:

            1. Д.Жүгдэр нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

            2. Д.Жүгдэр нь одоогоор сэтгэцийн хувьд каннабисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна.

            3. Д.Жүгдэр нь сэтгэцийн хувьд каннабисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна.. 

            4. Д.Жүгдэр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5. Д.Жүгдэр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            6. Д.Жүгдэрт мансууруулах дон, мансууруулах бодисын хамаарал үүсээгүй харин одоогоор каннабисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

 

     - Хүний биед үзлэг хийх тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудас хуудас/

     - Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас хуудас/

     - Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас хуудас/

     - Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс ирүүлсэн метафетамин буюу метамфетамин гидрохлорид, Каннабис ба тетрагидроканнабинол, MDMA буюу Экстази, ЛСД бодисуудын дэлгэрэнгүй тайлбар /1 дүгээр хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас/

     - Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / 1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

     - Шүүгдэгч Д.Жүгдэрийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 83-85, 89-93 дугаар хуудас/

     -  Cannabis sativa L тархац, байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 244-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/

     - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 7-13 дугаар хуудас/

               -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Д.Жүгдэр нь 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найрамдал” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын 2-р жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт “дельта-9 тетрагидроканнобинол”-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 4.9 грамм бодисыг 2015 оны 9 дүгээр сараас  2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны 197б тоот гэртээ болон өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Д.Жүгдэрийн ... 2015 оны 9 дүгээр сард гэрийнхээ ард байдаг уулаар алхаж байгаад Найрамдлын зүг доошоо буусан. Тэгж байгаад нэг газар сууж амарч байгаад харахад надад хар тамхи шиг ургамал харагдахаар нь түүж авсан. Тэгээд түүнийгээ гэртээ нууж хадгалж байгаад 10 дугаар сард хэрэглэсэн. Дараа нь 11 дүгээр сард 2 удаа хэрэглэсэн....Тухайн өвсийг тодорхой зорилгогүйгээр түүсэн гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Н.Мишээлийн ...  Жүгдэр хар тамхи мансууруулах бодис бараг хэрэглэдэггүй, ер нь хэрэглэдэг гэдгийг нь мэддэг. Тэр асуудалд нь би дургүй ханддаг. Би болохгүй гэж хэлэхэд найз нь мэдэж байна гэж хэлдэг байсан ... гэх мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 860 дугаар,  2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 860 дугаар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 122 дугаар дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жүгдэрт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Д.Жүгдэрийг Сэтгэцэд нөлөөлөх бодис-ын тухай 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцийн 2 жагсаалтанд заагдсан сэтгэцэд нөлөөлөх  Дельта-9 тетрогидроканнабинол  бодисыг агуулсан өвс ургамлыг 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найрамдал зуслангийн нутаг дэвсгэрээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авсан,  2015 оны 9 дүгээр сараас  2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны 197б тоот гэртээ болон өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Жүгдэрт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх  болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Жүгдэрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.              

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваасүрэнгийн Жүгдэрийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг /ургамал/ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жүгдэрийг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Жүгдэрт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Жүгдэрт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 гэж дугаарласан шаргал өнгийн дугуй хэлбэртэй төмөр савтай 4.9 грамм жинтэй шаргал өнгийн ургамал /тетрогидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн/,

№2, №3 гэж дугаарласан ОСВ гэсэн бичиглэлтэй тамхи ороох зориулалт бүхий цаас 2 ширхэг,

№4 гэж дугаарласан АН7703610 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,

№5 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар сав, түүний бөөр хэсэгт цоолж шургуулсан АК9845078 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг /тетрогидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн/,

№6 гэж дугаарласан тугалган цаас /тетрогидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн/,

Д.Жүгдэрийн шээснээс мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан сорилын тестийн үр дүн, сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Жүгдэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Жүгдэрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ