Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Ч.Б,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дийн Эт холбогдох эрүүгийн 1838005850344 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өглөө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай Т/Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12-д заасан "жолоооч зүүн тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т/Королла маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Ч.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОД ОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд ***улсын дугаартай Т/Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12-д "жолооч зүүн тийш буюу буцаж

эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т/Королла маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарган хохирогч Ч.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2018 оны 7 дугаар сарын 28-ны өглөө 10:40 цагийн үед өөрийн эзэмшлийн Т.Харриер маркийн ***дугаартай автомашиныг жолоодож Хатгал тосгоны төв замаар Сэлэнгэ жуулчны бааз руу очих гэж яваад баазын үүдэн дээр орох гээд зүүн гар тийш эргэтэл өөдөөс ирж явсан Т.Королла маркийн ***дугаартай автомашинтай мөргөлдсөн... Би өөрийн буруутай үйлдлээс болж учирсан хохирлоо нөхөн төлсөн. Хохирогч Ч.Бийн автомашинд учирсан хохирол болох 4.384.200 төгрөгийг даатгалаас гаргуулан дансанд нь шилжүүлсэн. Мөн дээр нь эмчилгээ хийлгэх явцад нь Мөрөн суманд шүүх эмнэлэгт үзүүлэхэд шинжилгээний төлбөрүүдийг гаргасан. Хатгалаас Мөрөн ороход автомашинд нь 20.000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Улаанбаатар хот руу өөрийн биеэр ирж унаагаараа Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан. Улаанбаатар хотод цэргийн госпитал эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийлгэхэд ор хоногийн мөнгө гэж 205.000 төгрөг төлсөн. 270.000 мянган төгрөгөөр Улаанбаатар хотод эмра-д харуулсан, эмчилгээ хийлгэх явцад нь эм авч өгөхөд нийт 37.000 төгрөг зарцуулсан, дараа нь Мөрөн суманд эхо-д харуулахад нь 25.000 төгрөг зэргийг тус тус төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2018 оны 07 дугаар сарын 28-ны өглөө усан зам дээр хүн буулгачхаад өөрийн эзэмшлийн Т.Королла маркийн ***дугаартай автомашинийг жолоодоод төв засмал замаар зүүнээсээ баруун тийш чиглэлтэй Сэлэнгэ жуулчны баазын урд тушаа явж байтал урдаас нэг машин явж байсан.

Замын хажууд нэг машин зогсчихсон хүн буулгаж байсан. Хүн нь зам руу ухас хийснээ больчхоор нь чигээрээ явтал өөдөөс ирж явсан машин гэнэт урдуур ороод ирсэн. Тэгээд тормоз гишгэтэл мөргөлдсөн тэр машиныг би чигээрээ явах юм байх гэж бодсон чинь эргэх дохио өгөөгүй гэнэт эргэсэн... Уг ослын улмаас миний машинд 4.384.000 төгрөгийн хохирол учирсан байсан Эрүүл мэндийн хувьд биед хүндэвтэр хохирол учирсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан байсан. Намайг эмчилгээ хийлгэхэд Эийн даатгалаас миний дансанд 4.334.000 төгрөг орсон байсан. Намайг эмчилгээ хийлгэхэд Э тархины зураг авхуулахад

  1.  төгрөг, давтан эхо-д үзүүлэхэд 25.000 төгрөг, өвдөгний зураг авхуулахад
  1.  төгрөг төлсөн бөгөөд нийт 355.000 төгрөг төлж тушаасан. Мөн дээр нь Э миний эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацааны ор хоногийн мөнгийг төлсөн ” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31- ний өдрийн 375 дугаартай "1.Ч.Бийн биед баруун элэгний доор голомт, тархи доргилт духны дээд хэсэгт баруун дээд хэсэгт, баруун өвдгөнд зулгаралт, баруун доод зовхинд, баруун гуяын дотор доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүссэн байна. 3. Ч.Бийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 27- ны өдрийн 479 дугаартай: "Ч.Бийн биед тойгны үеийн суналт, үе орчны шингэн хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-ийн 32 дугаар хуудас/,

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаартай Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн "1. 2018 оны 07 дугаар сарын 28-ны өглөөний 10 цагийн үед тоёото харриер маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Э нь Монгол улсын Замын хөдөөний дүрмийн 7-р зүйлийн 7.12-д "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. 2. Жолооч Д.Эийн гаргасан үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7-р зүйлийн 7.12-д "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол үүссэн гэж үзэв. 3 Тухайн зам тээврийн осол үйлдэгдэхэд гадаад хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэхгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 37 дугаар хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7,

17, 19 дүгээр хуудас/, Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд ***улсын дугаартай Т/Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12-д "жолооч зүүн тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т/Королла маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарган хохирогч Ч.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Эийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Эийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Хохирогч Ч.Б шүүх хуралдаанд шүүгдэгчээс 510.000 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь

  1. төгрөгийн хохирлыг төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, шүүгдэгч, хохирогч нар нь хэлцэл хийсэн талаарх баримтыг

шүүхэд гаргаж байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ч.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдлаа.

Эрүүгийн 1838005850344 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Ц овогт Дийн Эийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4.  Эрүүгийн 1838005850344 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Эээс нэхэмжлэх эрхтэйг болохыг тус тус дурдсугай.
  5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР