| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1478/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1549 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1549
2018.11.14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Ц.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Хойд овогт Цэвэлдоржийн Ц.Т, Боржигин овогт Циеэрэгзэнгийн Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0665 51886 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Хойд овогт Цэвэлдоржийн Ц.Т, 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Говт-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Да хүрээ зах дээр автомашин зардаг гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:***************/,
Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигин овогт Циеэрэгзэнгийн Ц.Б, 1969 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Да хүрээ зах дээр автомашин зардаг гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамтаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ******************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:**************/,
Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын орчим хохирогч Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
-Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын орчим хохирогч Ц.Төртулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ц.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим дүү Самбуугийн хамт машинаа угаалгачихаад МТ шатахуун түгээх станц дээр зогсож байхад Болдоо явж байхаар нь дуудсан чинь ирэхгүй байсан. Тэгээд хойноос нь очоод “та яах гэж манай дүүг малчин гэж хэлсэн юм” гэхэд шууд миний толгойны арын хэсэгт чулуугаар цохьсон. Эргэж харсан чинь ам руу барьж байсан чулуугаараа цохиод зугтаасан. Толгойны дагзны зүүн хойд хэсэгт оёдол тавиулсан, баруун дээд үүдэн хоёр шүд хугарсан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би шүдний эмчилгээнд нийт 520.000 төгрөг болсон. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх21-24/,
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим Бат-Эрдэнэ гэдэг хүн намайг МТ шатахуун түгээхр станц дээр уулзъя гэхээр нь би гэрээс гараад тэр хүнтэй хамт уулзаад зогсож байтал хажууд байсан машин дотроос зүс мэдэх Төрөө гэдэг залуу миний хойноос “шар Болдоо, улаан Болдоо” гээд намайг дуудаад байхаар нь би сонсоогүй юм шиг явж байхад хойноос гүйж ирээд “Болдоо муу хулгайч яагаад байгаа юм” гэж хэлэхээр нь “чи согтуу байна яв” гэж хэлээд цааш явах гэхэд “чамтай уулзаа байна” гэж хэлээд гудамж руу ороод миний хоёр мөрнөөс түлхээд гараараа зүүн талын шанаан тус газар нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь мангасдах маягтай цохьсон. Миний зүүн талын уруул дотор язарсан цус гарсан байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад учруулсан гэмтлийг Ц.Т учруулсан. Нэхэмжлэх зүйл гомдол саналгүй...” гэх мэдүүлэг. /хх26-27/,
Гэрч А.Нямсамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн өдөр МТ шатахуун түгээх станцын тэнд замын цаана Болдоо ах явж байсан. Тэгсэн Ц.Т ах намайг машин дээрээ байж бай гэж хэлээд “Хөөе Болдоо уулзъя” гээд хойноос нь очсон. Тэгээд би тэр хоёрыг хараагүй. Нэг мэдсэн чинь Болдоо ах над дээр ирээд “ахыгаа очиж ав, ах чинь газар хэвтэж байна” гэхээр нь би тэр хоёрын орсон гудамж руу орсон чинь Ц.Т ах толгойноос нь цус гарчихсан өөдөөс ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9706 тоот дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10125 тоот дүгнэлтэд:
Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын орчим хохирогч Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,
-Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын орчим хохирогч Ц.Төртулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Төртулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
- шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Т, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хойд овогт Цэвэлдоржийн Төртулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
-Боржигин овогт Циеэрэгзэнгийн Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Т, Ц.Б нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Т, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Т, Ц.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР