| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2021/0120/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/122 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******эд холбогдох 2132000000155 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4-р баг Дэнжийн задгай тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МИ:*******/ ******* ******* ******* *******.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Дэнжийн задгайд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Болортуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг ташуураар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Ц.Болортуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Удалгүй 19 цаг өнгөрч байхад тэрээр ирээд намайг "Чи намайг аж ахуйгаар нэг онигоо болголоо, миний яаж явах чамд ямар хамаатай юм бэ" гээд уурлаад байсан. Би тухайн үед юу болсныг ойлгоогүй. Тэгээд манай нөхөр надтай хэрүүл хийж байгаад хоол идчихээд гэртээ байсан 2 том /2.5 л-ийн/ пивыг аваад гарсан. Гэрээс гарахдаа миний хөл рүү нэг удаа өшиглөчхөөд гараад явсан. Тэгээд шөнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны 00 цаг өнгөрч байхад нөхөр ******* архи уучихсан ирээд орондоо ороод намайг үнсэх гээд оролдоод байхаар нь би "архи үнэртээд байна" гээд түүнийг түлхээд ойртуулахгүй байсан чинь надад "чи чинь яачихсан юм бэ, өөр хүнтэй болчихсон юм уу" гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд л хэрүүл өдөөд надад агсан тавьж эхэлсэн. Агсан тавихдаа над руу данхны таг, хутга авч шидсэн. Сүүлдээ гэрт байсан ташуураар миний нуруу, хөл, толгой, гар зэрэг бүх бие рүү ташуураар зодоод байсан. Би Зодуулаад гарч зугтаах гэж оролдсон боловч намайг гаргахгүй, утас өгөхгүй байсан. Мөн тухайн үед "би чамайг алчхаад шорондоо орно" гээд л агсраад байсан тул би утсаараа ажлынхаа Мягмармаа гэх хүн рүү "цагдаа дуудаад өгөөч" гэсэн мессеж бичээд залгасан. Удалгүй Мягмармаа эгч цагдаа дагуулаад орж ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-р тал/
Гэрч Ц.Мягмармаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 цаг 37 минутад надтай цуг ажилладаг Ц.Болортуяагаас "аниа туслаарай, цагдаа дуудаарай, битгий залга" гэсэн мессеж ирсэн байсан. Мөн "намайг хэлсэн гэж битгий хэлээрэй" гэсэн мессеж 2 удаа явуулсан. Тэгээд би шууд Цагдаагийн хэлтсийн 70367102 дугаар луу дуудлага өгсөн. Цагдаа дуудсаныхаа дараа "би очих уу" гэж мессеж бичихэд Болортуяа "цагдаатай цуг хүрээд ир" гээд хариу бичсэн. Тэгээд би цагдаа Б.Гантогтохыг ирэхээс өмнө Болортуяагийн гэр лүү ороход Болортуяа уйлчихсан галын хажууд суучихсан, нөхөр нь хажуу талын орон дээр дээшээ хараад хэвтчихсэн, хоёр хүүхэд нь сэрүүн босоод зогсчихсон байдалтай байсан. Намайг харахад Болортуяагийн зүүн гарын бугалга орчим 2 газар мах нь тасарчихсан, зүүн гарын шуу хугаралтай байж болзошгүй гэмтэлтэй, баруун хөлийн шилбэний булчин хөхөрч хавдсан, толгой нь орой дээрээ хавдчихсан, уруул нь язарчихсан гэмтэлтэй харагдаж байсан. Биеийнх нь нуруу, бөгс, гуя гээд бүх хэсэгт нь улаан эрээн гэмтлүүд харагдаж байсан. 2 жаахан хүүхэд нь л байсан. Өөр хүн байгаагүй. Намайг ороход нөхөр Нэмэхээ нь согтоод, биеэ авч явах чадваргүй болтлоо согтоогүй л байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р тал/
Гэрч Б.Цолмон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө ******* над руу утсаар "өчигдөр эхнэрээ зодоод цагдаад баригдаж, эрүүлжүүлэхэд хоночихлоо гэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаартай дүгнэлт: ...
1. Ц.Болортуяагийн биед баруун зүүн гарын бугалга, шуу, сарвуу, нуруу, хэвлий, баруун зүүн хөлийн гуя, баруун шилбэнд цус хуралт, доод уруулын дотор талд зулгаралт, дух, толгойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 25-26-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 44 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.*******ийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /39 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Дэнжийн задгайд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Болортуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг ташуураар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ц.Болортуяагийн мөрдөн байцаалтад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-р тал/, Гэрч Ц.Мягмармаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-р тал/, Гэрч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 25-26-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.*******ийг хохирогч Ц.Болортуяагийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Дэнжийн задгайд байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Болортуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг ташуураар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон ташуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.*******ийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон ташуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛ