Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2017/01894

 
  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч “А” ТӨҮГ-аас 1,695,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тт олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “А” ТӨҮГ-т даалгаж, үлдэх 3,955,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Таас улсын тэмдэгтийн хураамжид 105,350 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч “А” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 42,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Тт буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай