Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

 

иргэдийн төлөөлөгч У.Мижиддорж,

 

улсын яллагч П.Нархажид,

 

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч А.Ганбат,

 

шүүгдэгч И.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч И.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2012 0102 0818 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-00 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхошууны баруун салаанд түр оршин суух, гавьяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 125 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ИБ92112713, хэрэг хариуцах чадвартай, Б.Т.

 

  1. Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Багахангай дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Их гүний 2 дугаар гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, Багануур дүүргийн “Хэрлэн” худалдааны төвд хүүхдийн хувцасны лангуу түрээслэн ажиллуулдаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЦ94060115, хэрэг хариуцах чадвартай, И.А.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Т нь дангаараа 4 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 2012 оны 3 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Оюунтунгалагийн түрээслэн ажиллуулдаг "Хэрлэн Ундарга" хүнсний дэлгүүрт нэвтрэн орж 780.000 төгрөг бэлнээр, 233.000 төгрөгийн гар утасны цэнэглэгч карт зэргийг хулгайлж нийт 1.013.000 төгрөгийн,

 

2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байрлах иргэн В.Соронзонболдын зуслангийн байшинд нэвтэрч, "Сони" маркын 42 инчийн лсд зурагт, "ди ди иш" хүлээн авагч төхөөрөмж, 2 ширхэг гэрэлтүүлэгч зэрэг эд зүйл хулгайлж, 1.195.000 төгрөгийн,

 

2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 624 тоотод оршин суух иргэн А.Солонгийн зуслангийн байшинд нэвтэрч "дэвү" маркын 50 инчийн зурагт, "ланд-200" маркын машины 4 ширхэг никель обудтай дугуй хулгайлж 2.900.000 төгрөгийн,

 

2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Батхишигийн түрээслэн ажиллуулж байсан "112" нэртэй пабаас "самсунг" маркын зурагт, "караоке" машин, камерын хүлээн авагч. архи, пиво, ундаа, чипс, шоколад, самар, бохь, цэвэр ус зэрэг эд зүйл хулгайлж 1.971.230 төгрөгийн,

 

Б.Т нь И.Атай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс З0-ны хооронд Сонгино-Хайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Шижирийн давааны 2 дугаар гудамжны 211 тоотод оршин суух иргэн Н.Баясгалангийн зуслангийн байшинд нэвтэрч, “сони” маркын 42 инчийн зурагт, “самсунг” маркын 21 инчийн зурагт, “сони” маркын дивиди тоглуулагч, “ди ди иш” антен, тэмээний ноосон хантааз, монетон гинж, богино долгионы станц 4 ширхэг, 12 төрлийн архииы цуглуулга зэрэг эд зүйл хулгайлан авч 3.930.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Т нь Д.¨ндонсамбуутай бүлэглэж, 17 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд иргэн М.Жаргалсайханы эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж, "панасоник" систем хөгжим, лсд зурагт. "жи мобайл"-ын гар утас, "ди ди иш" аптены хүлээн авагч, удирдлагын хамт, зэрэг эд зүйл хулгайлж 1.010.000 төгрөгийн,

 

2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дугээр хороо, Шарга морьтын зусланд иргэн Б.Самданхүүгийн зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж 27 нэр төрлийн эд зүйл хулгайлж 3.845.000 төгрөгийн,

 

2014 оны 8 дугаар сарын 7-ны эдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, иргэн И.Дагвадоржийн зуслангийн байшинд нэвтэрч, "воsh" үйлдвэрийн цахилгаан дрилл, "ди ди иш" антен, иргэн Д.Энхмаагийн байшингаас "сони" маркын 32 инчийн зурагт, "ди ди иш" антен. "lux" фирмийн машин засдаг багаж, hite брэндийн эрэгтэй пүүз зэрэг эд зүйл хулгайлж 1.250.000 төгрөгийн,

 

2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд иргэн Ч.Баасанбаярын зуслангийн байшинд нэвтэрч, унадаг дугуй, 39 инчийн зурагт, компьютер зэрэг эд зүйл хулгайлж 4.135.000 төгрөгийн,

 

2014 оны 8 оны дугаар сарын 8-ны өдер Сүхбаатар дүүргийн 19 дүгэзр хороо, Гоодойн зусланд иргэн Ж.Ууганбаярын эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч вакум цонхийг түлхэн орж tcl зурагт, зөөврийп компьютер, дэлгэц, хард

 

диск, гар утас, куртик зэрэг эд зүйл хулгайлж 2.795.000 төгрөгийн,

 

2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны зуслангийн задгайд оршин суух Ж.Давааноровийн зуслангийн байшинд нэвтэрч, 47 инчийн зурагт, "Тоз-8" маркийн буу зэрэг эд зүйл хулгайлж 500,000 төгрөгийн,

 

2014 оны 8 дугаар сарын 7-ноос 13-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн "Эрхэс" амралтын газрын хажууд байрлах иргэн М.Отгонбаяр, М.Энх-Амар, М.Энхбаяр нарын байшинд нэвтэрч, "ди ди иш" антенн, хивс, "самсунг" маркын зурагт, "сони" маркын зурагт, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж нийт 2.764.000 төгрөгийн,

 

2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байрлах иргэн Н.Ашитын байшинд нэвтэрч "Самсунг" маркын 37 инчийн зурагт, цохилттой өрөм, "ди ди иш" антен, хийлдэг ор, 20 метр урттай "Монел"-ын уртасгагч, гар автомашин угаагч зэрэг эд зүйл хулгайлж 580.000 төгрөгийн,

 

2014 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын задгайд оршин суух иргэн С.Наранзулын зуслангийн байшинд нэвтэрч, "ТСL" маркын 32 инчийн LCD зурагт, ВОSН брэндийн цахилгаан хөрөө, тасдагч, цахилгаан дрилл, плита зүсэгч, цахилгаан хэмжих хэрэгсэл, цахилгаан тослуур, бахь, алх, отверк, аялалын цүнх, 14 кг хонины ястай мах зэрэг эд зүйл хулгайлж 1.054.000 төгрөгийн,

 

2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд оршин суух иргэн Л.Гунгаажанцангийн зуслангийн байшинд нэвтэрч, "Самсунг" маркийн 37 инчийн зурагт, "Ди ди иш" антен зэрэг эд зүйл хулгайлж 392.000 төгрөгийн,

 

2014 оны 7 дугаар сарын 15-21-ний хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цуурайтын задгайд оршин суух иргэн Н.Болдсайханы зуслангийн байшинд нэвтэрч 21 иичийн "Тошиба" макыг зурагт, "Ди ди иш" антенн, 40 литрийн битон, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй савхин куртик ззрэг эд зүйл хулгайлж 740.000 төгрөгийн,

 

2014 оны 7 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цуурайтын задгайд оршин суух иргэн Э.Амаржаргалын зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, "Самсунг" маркын 42 инчийн зурагт. "Никон" зургийн аппарат, "Трейк" нэртэй бартаат замын унадаг дугуй, машин угаадаг насос, 40 метрийн цахилгааны уртасгагч, "Сваровски" брэндийн 1 хос ээмэг хулгайлж, 2.870.000 төгрөгийн,

 

2014 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-ний хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын аманд оршин суух иргэн Б.Тунгалагийн зуслангийн байшинд нэвгэрч, "Сони" маркын 32 инчийн зурагт, "Хайер" маркын печь зэрэг эд зүйл хулгайлж 430.000 төгрөгийн,

 

2014 оны 8 дугаар сарын 29-нөөс 9-2-ны хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд оршин суух иргэн Б.Хишигдалайгийн байшинд нэвтэрч, "Шарп" маркын 32 инчийн зурагт, "Ди ди иш" хүлээн авагч, аяны ширээ сандалны иж бүрдэл, машины хайрцагтай багаж, баттерейтэй гар дрилл, цахилгаан дрилл зэрэг эд зүйл хулгайлж 1.007 000 төгрөгийн,

 

2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд оршин суух иргэн Д.Ариунболдын зуслангийн байшинд нэвтэрч,

 

"ТСL" маркын 39 инчийн зурагт, "Ди ди иш" антен зэрэг эд зүйл хулгайлж 850.000 тогрөгийн,

 

2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах иргэн Б.Даваасүрэнгийн зуслангийн байшинд нэвтэрч, 27 инчийн Хятад зурагт, цохилттой дрилл зэрэг эд зүйл хулгайлж 210.000 төгрегийн,

 

2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, "Билгүүний энгэр" гэх газар байрлах иргэн А.Насандэлгэрийн зуслангийн байшинд нэвтэрч, "Фунай" маркын 40 инчийн зурагт, "Ди ди иш" антен зэрэг эд зүйл хулгайлж 845.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

 

Б.Т нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн хэргийн талаар:

 

2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвстэрт иргэн Э.Тэгшээгийн "Самсунг галакси Эс-3" маркын гар утсыг "утсаараа ганц яриулаач" гэж хуурч мэхлэх аргаар залилан аач 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Т нь 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин, 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд оргон зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд уншиж сонсгосон бүгд зөв. Би өөрийн үйлдсэн хулгай, залилан, оргон зайлсан зэрэг хэргүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хурууны хээгээр нэг л үйлдэл илэрсэн. Бусдыг нь би өөрөө илчилж үнэн зөвөөр мэдүүлж байсан. Ял шийтгэлийн талаар хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.А мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэх өгөхгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Би ажил хийж өдрийн зээл аваад хохирлоо төлж барагдуулсан. Иймд миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирлын тооцоо /9хх-29-33/, хохирогч Б.Самданхүүгийн мэдүүлэг /9хх-137/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /9хх-134-140/, шүүгдэгч Б.Тгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /8хх-246-248/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /5хх-38, 8хх-237/, гэрч М.Энхмаагийн мэдүүлэг /8хх-224/, шүүгдэгч И.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-232-233/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т нь бусдын эд хөрөнгийг дангаараа 4 удаагийн давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж 18 удаагийн давтан үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бусдад нийт 36.286.230 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

Б.Т нь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн,

 

Б.Т нь батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд оргон зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн,

 

Шүүгдэгч И.А нь бусадтай бүлэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 3.930.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Оюунтунгалагийн өгсөн: ...“2012 оны 3 дугаар сарын 28-ны 09 цаг өнгөрөөгөөд дэлгүүр дээрээ орлогоо авахаар иртэл Уянга орлогын мөнгө, нэгжтэйгээ алга болчихсон, надтай хамт амьдардаг байсан 2 найз маань аваад явчихсан байна гэж ярьсан”, “Тухайн үед Уянга Орхон аймагт Тэмүүжин, Мөнхбаяр нар байна гэхээр нь тэндээс хүнээр бариулаад ...Баянзүрх дүүргийн цагдаагийн газар хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-26, 27/,

 

Хохирогч М.Жаргалсайханы өгсөн: ...”2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн зуслангийн байшинд гэр бүлийхэнтэйгээ байж байгаад хотод байрлах гэртээ очсон. Тэгээд 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед зуслангийн хөрш Бат-Эрдэнэ залгаад “танай байшинд хулгай орчихсон байна” гэж хэлсэн. ... Зуслангийн байшиндаа 17 цагийн үед очиход вакум цонхыг хөшиж онгойлгосон байдалтай “Панасоник” маркийн 2 дипузертэй систем шинэ хөгжим, “Самсунг” маркийн 32 инчийн шинэ зурагт, “Жи мобайлын” антентай шар өнгийн гар утас, “Ди Ди иш” хүлээн авагч алдагдсан ... Хадам ээж Л.Оюунцэцэг “Ди ди иш” станцны хүлээн авагч, удирдлага, “Самсунг” маркын зурагтын удирдлага хүлээн авсан ” гэх мэдүүлэг /1хх-105-107/,

 

Хохирогч Б.Самданхүүгийн өгсөн:...”2014 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед зуслан дахь байшингаасаа мах шарагчаа авахаар очсон. Тэгтэл баруун хойд талын вакум цонхны салхивч нь онгорхой байсан. Манай байшингаас 38 инчийн JVC маркийн зурагт, ногоон оронжин өнгөтэй хоёр давхар майхан 1 ширхэг, ус нэвтрүүлдэггүй аяны цүнх 1 ширхэг, электорон жин 1 ширхэг, хүүхдийн паантуус /усанд хийлж тавьдаг/, хайрцагтай багаж /Кейн/, оросын цохилттой дрилл, цахилгаан ком хайрцагтай багаж, дотроо цохилттой дрилл 1 ширхэг, ком алханууд /жижгээс том Герман/, жижиг төмөр тасдагч, дунд гарын ногоон дрилл, “Ди ди иш” антены хүлээн авагч, удирдлагын хамт алдагдсан байсан. Дараа нь эд зүйлээ шалгахад “Алтанбулаг” 3,5х2,5 хэмжээтэй хивс 1 ширхэг шинэ, 2,5х1,5 хэмжээтэй “Алтанбулаг” хивс 1 ширхэг, хурган дотортой шинэ эмэгтэй дээл 1 ширхэг, өнгө татаагүй хурган дотор 1 ширхэг, Монгол гутал хээгүй 1 ширхэг, 2 хүний “Дархан” нэхий эдлэлийн гудас 1 ширхэг, гитар 1 ширхэг, дунд гарын болор таваг 1 ширхэг, кофе буцалгагч комоороо, аяны 4 ширхэг дунд зэргийн ногоон сандалнууд, гутлын тавиур, цул мөнгөн бэлдэц 5 лан зэрэг зүйл алдагдсан байсан. Би хуучин улаан өнгийн тоос сорогчийг хүлээн авсан, өөр эд зүйл хүлээн аваагүй, гомдолтой байна ” гэх мэдүүлэг /1хх-179-181/,

 

Хохирогч И.Дагвадоржийн өгсөн:...”Манайх хүү Баттүшиг, Нэргүй нарын хамт нэг хашаанд гурван тусдаа зуслангийн байшинтай юм. 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бид нар хотын төв рүү орцгоосон. 2014 оны 8 дугаар сарын 9-ний өглөө ирэхэд хүү Баттүшиг болон манай хоёрын байшингийн цонхыг хөшиж хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Хүү Нэргүйгийн байшинд бас хулгай орсон байдалтай байсан боловч эд зүйл алдагдаагүй байсан. Манай байшингийн вакум цонхыг хөшиж хулгай ороод 2 дугаар давхарт байсан хайрцагтай “Бош” үйлдвэрийн шинэ

 

цахилгаан дрилл, 1 давхарт байсан “Ди ди иш” антений хүлээн авагч 1 ширхэг, хүү Баттүшигийн байшингийн 2 давхарын вакум хаалгыг хөшиж ороод 32 инчийн “Сони” маркийн ЛСД зурагт 1 ширхэг, “Ди ди иш” антений хүлээн авагч 1 ширхэг, “LUX” брэндийн ком багаж хэрэгслүүд эрэгтэй хүний 41-42 размерын пүүз 1 хос зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Эдгээр зуслангийн байшингууд миний нэр дээр явдаг тул би төлөөлж байцаалт мэдүүлэг өгч байна” гэх мэдүүлэг /2хх-16-18, 20 хуудас/,

 

Хохирогч Ч.Баасанбаярын өгсөн: ... “2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд явж байхад манай аав Юндэнгийн утас руу ах Самаандагва залгаад “Танай зуслангийн байшинд хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд хот руу гараад 18 цагийн үед зуслангийн байшиндаа очиход гэрээс “ASUS” брэндийн компьютерийн процессор, бас “Dell” брэндийн компьютерийн гар “Sharp” маркийн 39 инчийн LCD зурагт, “Ди ди иш” антены хүлээн авагч, удирдлагын хамт, “Леново” маркийн 19 инчийн монитор, “Миранда” маркийн унадаг дугуй шинээрээ байсан, чемодан 3 ширхэг, уртасгагч залгуур зэрэг эд зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /2хх-74-76/,

 

Хохирогч Ж.Ууганбаярын өгсөн:...”2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймаг руу гэр бүлээрээ амрахаар явахдаа камерын хяналтаа асаагаад явсан. Тэгээд 2014 оны 8 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгох гээд түлхэхэд онгойхгүй байсан. Хаалгаа түлхээд завсраар нь харахад эд зүйлс ундуй сундуй болсон ширээгээр хаалгыг дотроос нь даруулсан байдалтай байсан. Тэгэхээр нь гэрт хулгай орсон байна гэдгийг мэдсэн. Манай байшингаас “TCL” маркийн 46 инчийн LED зурагт, “ASER” маркийн зөөврийн компьютер, эрэгтэй хүний богино лидринэн куртик, “tablet” бага оврын компьютер, “Samsung” маркийн камерын хяналтын LCD дэлгэц, хяналтын камерын бичлэгийн төхөөрөмж, эрэгтэй бугуйн цаг, “Самсунг” маркийн гар утас, зөөврийн хард диск алдагдсан байсан” гэх мэдүүлэг

 

Хохирогч Ж.Давааноровын өгсөн:...”2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр эхнэрийн дүү Ганболд миний 2 хүүхдийн хамт манай зуслангийн байшинд очиход хаалга нь онгорхой, хамаг юмыг эмх замбараагүй тараасан байдалтай байсан байна. “Танай байшинд хулгай орсон байна” гэж миний гар утас руу залгаж хэлсэн. Манай байшингаас “Скай ворд” маркийн 47 инчийн ЛСД зурагт, хадам аав Ж.Баатаржавын хуучин “Тоз-8” маркийн буу зэрэг зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /2хх-74-76/,

 

Хохирогч М.Отгонбаярын өгсөн: ...”Манай байшингаас “Ди ди иш” антены хүлээн авагч удирдлагын хамт алдагдсан. 150.000 төгрөгөөр үнэлнэ. Шинээрээ байсан юм. Манай байшингийн вакум цонхны порчикны шилийг нь хагалаад хулгайч орсон байсан, өөр эвдэлж гэмтээсэн зүйл байхгүй, өөр алдагдсан эд зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-206/,

 

Хохирогч М.Энхбаярын өгсөн: ... “2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай хүргэн Аваасүрэн утасдаад “танайд хулгай орсон байна” гэхээр нь зуслангийн байшиндаа очиход байшингийн цонх онгойсон байдалтай байсан. Гэрт байсан 42 инчийн “Сони” маркийн ЛЕД зурагт, дунд гарын мөнгөн аяга, “Ди ди иш” антен хүлээн авагч зэрэг эд зүйл алдагдсан байсан. Зурагтыг 1.500.000 төгрөгөөр авч байсан. Миний төрсөн өдрөөр бэлгэнд өгч байсан хурандаа Ч.Хүрэлбаатар гэсэн бичигтэй аяга байгаа. “Ди ди иш” антеныг мөн наадмын өмнө авсан ба ажлын хөлстэйгөө 200.000 төгрөг болж байсан. Өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг

 

Хохирогч М.Энх-Амарын өгсөн:....”2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Булган аймагт явж байхад аав над руу залгаад “Танай зуслангийн гэрт хулгай орсон байна. Цагдаагийн байгууллагад хандсан одоо ирж байгаа” гэж хэлсэн. Тухайн үед хөдөө явж байсан учир очиж чадаагүй. 8 дугаар сарын 14-ний өдөр очиж гэрээ шалгахад зурагт, хивс, антенн алдагдсан байсан. “Самсунг” маркийн 39 инчийн зурагт, 9 жил хэрэглэж байгаа 1.800.000 төгрөгөөр, найман тахилгатай “Эрдэнэт” хивс 700.000 төгрөгөөр, “Ди ди иш” антенаа 80.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /2хх-214, 215, 2хх-209, 210/,

 

Хохирогч Н.Ашитын өгсөн: ... “2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Отгонжаргал манай гэрт хулгай орсон талаар утсаар хэлсэн. Зуслангийн байшиндаа иртэл жижиг цонх нь онгорхой доторх эд зүйлс ундуй сундуй байсан. “Самсунг” маркийн 37 инчийн ЛСД зурагт, цохилттой өрөм, “Ди ди иш” хүлээн авагч, хийлдэг ор, 20 метрийн урттай “Монелийн” уртасгагч, гар автомашин угаагч зэрэг эд зүйлс алдагдсан. Зурагтаа 1.150.000 төгрөгөөр, цохилттой өрмөө 120.000 төгрөгөөр, 20 м урт уртасгагчаа 45.000 төгрөгөөр, машин угаагчийг 2014 оны 5 сарын үед 80.000 төгрөгөөр авч байсан. Хийлдэг ороо өнгөрсөн жил 300.000 төгрөгөөр авч байсан. Одоогийн зах зээлийн ханшаар тухайн эд зүйлсээ авч байсан үнээр үнэлнэ” гэх мэдүүлэг /3хх-56- 57/,

 

Хохирогч А.Солонгын өгсөн: ...” 2014 оны 8 дугаар сарын 24-ний орой манаач над руу залгаад “Танай гэрт хулгай орсон байна” гэж нөхөр рүү залгасан. Тэгээд дуудлага өгөөд нөхрийн хамт ... зуслангийн байшиндаа очсон. Гэрээс ЛСД зурагт, ланд 200 маркийн автомашины 4 ширхэг дугуй зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Би алдагдсан “Daewoo” маркийн LCD 50 инчийн зурагтаа 1.500.000 төгрөгөөр, Ланд 200 маркийн 4 ширхэг 17-той никель обудтай дугуй 1 ширхэгийг нь 450.000 төгрөгөөр үнэлсэн хэрэглэж байсан юм. Өөр алдагдсан эд зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3хх-85-87/,

 

Хохирогч С.Наранзулын өгсөн: ...”2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед зуслангийн байшин болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадатын” задгай тоотод нөхөр хүүхдүүдийн хамт очсон. Тэгээд байшингаа түлхүүрээр онгойлгон ороход хамаг эд зүйл эмх замбараагүй онгичсон байдалтай зочны өрөөний урд талын цонхны порчек онгорхой байсан. Зочны өрөөнд байсан “ТСЛ” маркын 32 инчийн “LCD” зурагт, “BOSH” брэндийн цахилгаан хөрөө, тасдагч, цахилгаан дрилл, плита зүсэгч, цахилгаан хэмжих хэрэгсэл, цахилгаан тоолуур, бахь, алх, автерк, аялалын олон кармаатай үүрдэг том цүнх, 14 кг хонины ястай мах зэрэг зүйл алдагдсан ” гэх мэдүүлэг /3хх-109-111/,

 

Хохирогч Л.Гунаажанцангийн өгсөн: ... “2014 оны 9 дүгээр сарын сүүлээр манай зуслангийн байшин болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн аманд байрлах байшинд хулгай орж 37 инчийн “Панасоник” маркын ЛСД зурагт болон “Ди ди иш” хүлээн авагч антен зэрэг хулгайд алдагдсан тухайн үед манай байшингийн вакум цонхыг хөшин хулгай орж эд зүйлс алдагдсан байсан. Өөр зүйл аваагүй байсан” гэх мэдүүлэг /3хх-136, 138/,

 

Хохирогч Н.Болдсайханы өгсөн: ... “Би 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай Цуурайтын задгайд байх зуслангийн байшинг ээж харсан юм байна лээ. Тэгээд над руу танай байшингийн цонх чинь онгорхой юм шиг харагдаад байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр очсон чинь гадна талын сараалжин төмрийг модоор хөшиж хугалаад вакум цонхны порчикоор нь хулгайч орж том өрөөнд байсан 21 инчийн “Тошиба” маркийн ЛСД зурагт, “Ди ди ишийн” станц, 40 литрийн төмөр бидон, дунд гарын мөнгөн аяга, эхнэрийн савхин дээл алдагдсан ” гэх мэдүүлэг /3хх-174, 175, 177/,

 

Хохирогч Э.Амаржаргалын өгсөн: “...Би 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цуурайтын” задгайд зуслангийн байшиндаа очтол байшингийн вакум цонхны гадна талын төмөр сараалжин хаалтыг нь хөрөөдөөд, дотор талын цонхыг хөшиж орсон байна лээ.

 

Тэгээд эд зүйлсээ бүртгээд үзтэл 42 инчийн ЛСД зурагт, “Трейк” брэндийн хар хөх өнгийн уулын дугуй машин угаадаг насос, уртасгагчийн хамт, “Никон” маркын дижитал зургийн аппарат, ногоон болон цагаан өнгөтэй хоёр ширхэг хөнжил, улаан хүрэн өнгийн аялалын үүргэвч, “Сваровски” брэндийн ээмэг нэг хос, боолт тайлдаг хошуутай иж бүрдэл бүхий багажны хайрцаг алдагдсан байна лээ гэх мэдүүлэг /3хх-222-224, 243/,

 

Хохирогч Б.Тунгалагийн өгсөн: ...” Би 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Эрхэмбаярын хамт Булган аймгийн Уньтын рашаан сувилалд явж амарчихаад 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр гэртээ ирсэн ба манай охин Баяржаргал нь 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын задгайд байрлах байшинд хулгайч орж гэрт байсан “Сони” маркийн 32 инчийн ЛСД зурагт, “Хайер” маркын печь зэрэг эд зүйл хулгайд алдагдсан гэж надад хэлсэн. Түүнээс хойш би зуслангийн байшиндаа очоогүй юм. Хар өнгийн 32 инчийн “Сони” маркийн ЛСД зурагт байсан, содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй. 2012 оны 7 дугаар сард БСБ дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. “Хайер” маркийн саарал өнгийн печийг 2012 онд “Нарантуул” захын хажууд байрлах “Хайер” төвөөс 140,000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг :/4хх-24, 25/

 

Хохирогч Д.Ариунболдын өгсөн: ...”2014 оны 9 дүгээр сарын сүүлээр манай зуслангийн байшин болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгайд байрлах зуслангийн байшинд хулгай орж 39 инчийн “ТСЛ” маркын зурагт, “Ди ди ишийн” хүлээн авагч авч явсан байсан гэх мэдүүлэг /4хх-48, 49/,

 

Хохирогч Б.Хишигдалайгийн өгсөн: ... “2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслан дахь байшиндаа иртэл хулгай орсон байсан. Манай байшингаас 32 инчийн “Sharp” маркийн LCD зурагт, “Ди Ди ишийн” хүлээн авагч, аяны ширээ сандалын ком, машины том хайрцагтай багаж, баттерейтэй гар дрилл, цахилгаан дрилл зэрэг зүйл алдагдсан ” гэх мэдүүлэг /4хх-78, 80/,

 

Хохирогч Б.Даваасүрэнгийн өгсөн: ... “2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 23 дугаар хороо, Сэлбийн зусланд байх байшинд дүү Жавзанпагам ирэхэд ЛСД зурагт, цахилгаан дрилл зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байшингийн баруун талын жижиг цонхоор хулгайч орж 27 инчийн хятад “WEIYI” гэсэн нэртэй ЛСД хар өнгийн зурагт цохилттой дрилл алдагдсан” гэх мэдүүлэг /4хх-104, 106/,

 

Хохирогч   А.Насандэлгэрийн   өгсөн:....“2014    оны    7     дугаар   сарын    18-ны     өдөр

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Билгүүний энгэр гэх газар 16 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн цонх нь онгорхой байсан. Эд зүйлээ бүртгээд үзэхэд “Funai” маркын 40 инчийн зурагт, “Ди ди иш” зурагтны хүлээн авагч алга болсон байсан” гэх мэдүүлэг /4хх-141/,

 

Хохирогч В.Соронзонболдын өгсөн: ...”2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байрлах зуслангийн байшиндаа очиход цонхны хамгаалалт төмрийг унагаагаад салхивчаар нь орж, зурагт, “Ди ди иш” хүлээн авагч, удирдлагатай нь, 2 ширхэг нарны зайгаар ажилладаг гэрэл зэрэг эд зүйлс алга болсон байсан ” гэх мэдүүлэг: /6хх-141/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Тэгшээгийн өгсөн: ...”2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хөлсний байрны коридорт найз Эрдэнэ-Очирын хамт тоглож байхад манайд шинээр орсон хоёр ах ирээд “утсаараа ганц яриулаач” гээд гуйгаад байсан. Тэгээд бид хоёр “өгөхгүй” гэхэд “гуйж байна” гэхээр нь Эрдэнэ-Очир утсаа өгөөд яриулсан. “Цэнэг дуусч байгаа” гэхэд “би дээшээ ороод цэнэглээд яръя” гээд нэг ах нь Эрдэнэ-Очирын утсыг аваад явсан. Нөгөө ах бид хоёрыг “интернет орж тоглоё” гэж хэлэхээр нь бид хоёр зөвшөөрөөд хамт явсан. Интернэтэд ороод дөнгөж сууж байхад нөгөө ах “би найз руугаа яриатахъяа” гэж миний утсыг аваад Очироогоос “чиний дугаар хэд билээ” гэж асууж байсан. Тэгээд нэг харахад алга болчихсон байна. Бид хоёр байрныхаа үүдэн дээр нилээн удаан хүлээсэн, хайсан боловч олдоогүй” гэх мэдүүлэг /5хх-171/,

 

Хохирогч Н.Уугантуяагийн өгсөн: ... “Би 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед ээж Алгирмаагийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут” амины орон сууц 5-107 тоотод аавын дүү Отгончимэгийнд байж байтал хажуу өрөөнийх гэх хоёр залуу орж ирсэн. Тэгээд Батзориг гэх залуу нь манай ээжийн “Ноте-1” маркын гар утсыг “Найз охин ирж байгаа тосох гэсэн юм. Утсаа өгч байгаач” гээд аваад гарсан. Тэгтэл нөгөө залуу нь буюу Тэмүүжин надаас миний “I Phone 5 gold” маркын утсыг аваад “Ахтайгаа ярих гэсэн юм” гэсэн. Тэгээд миний гар утсыг аваад өрөөндөө орохоор нь би “Утсаа авъя” гээд араас нь орох гэтэл өрөөнийхөө хаалгыг түгжчихсэн. Тэгээд би ээжийн хамт хаалгыг нь нүдсэн чинь онгойлгохгүй байсан бөгөөд гараад хартал цонхоор гараад зугтаачихсан байсан” гэх мэдүүлэг /5хх-231, 232/,

 

Хохирогч Н.Баясгалангийн өгсөн:...”2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Хүрэлшагай Сонгино-Хайрхан дүүргийн 1 дүгээр хороо Шижирийн даваа 2-21 тоот зуслангийн байшиндаа очиход байшингийн ОО-ын өрөөний цонхыг хөшиж орсон байсан ... Алдагдсан эд зүйлээ бүртгэхэд 42 инчийн “Сони” брендийн зурагт, 46 инчийн “Сони” брэндийн зурагт, “Сони” брэндийн DVD тоглуулагч, Ди ди иш”-н хүлээн авагч төхөөрөмж, тэмээний ноосон хантааз, зүрх, түлхүүртэй кулонтой монетон эмэгтэй хүний нарийн гинж, богино долгионы 2 ширхэг шинэ станц, хэрэглэж байсан 2 ширхэг станц зэрэг эд зүйл алдсан. Сүүлд алдсан эд зүйлээ дахин шалгахад 21 инчийн “Самсунг” брэндийн зурагт алдагдсан байсан” гэх мэдүүлэг /7хх-105/,

 

Хохирогч М.Батхишигийн өгсөн: ...”Би Сонгино-Хайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 112-ийн буудал дээр байрлах “112” нэртэй Пабыг 2015 оны 2 сараас эхлэн түрээслэн ажиллуулж байгаа. Би 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хөдөө яваад ээж Цэцэгдэлгэр уг пабыг ажиллуулж үлдсэн. Тэгтэл 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ээж над руу залгаад “паб-д хулгай орсон байна” гэж хэлсэн. Би тэр өдөртөө ирээд харахад хаалганы цоожийг хөшиж орсон байсан. Уг баарны 2 давхарт хүмүүс өрөө түрээслэж амьдардаг. Тийм болохоор гадна хаалга нь онгорхой, зөвхөн паб руу ордог хаалга түгжээтэй байсан. Уг пабад би өөрөө худалдан авч байсан болон гэрээсээ авч ирж тавьсан 43 инчийн “Самсунг” маркын зурагт, караоке машин, камерын хүлээн авагч, 0.75 литрийн “Сархад” архи, 0.75 литрийн “Улаанбаатар” архи, 0.5 литрийн “Улаанбаатар” архи, “Боргио пиво, “Сэнгүр” пиво, “Нийслэл” пиво “Сэрүүн” пиво, “Мулти” ундаа, “+С” ундаа, лаазтай коло, чипс, шоколад, самар 2 ширхэг, бохь 2 ширхэг, “Ред пул” “Фуз ти””Фанч” 2 ширхэг, “Гоё+С” ундаа, “Фуш”, ус, MCS ундаа 2 ширхэг зэрэг эд зүйл алдсан” гэх мэдүүлэг /7хх-151/,

 

Гэрч Х.Уянгаагийн өгсөн: ...”2012 оны 3 дугаар сарын 27-ны 17 цагийн үед Мөнхбаяр манай дэлгүүр дээр ирээд Тэмүүжин бид гурав 23 цаг 50 минутын үед хаалгаа бариад би орлогын мөнгөө тоолж нийт орлого 780.000 төгрөг болсон, үлдсэн цэнэглэгч картуудаа холиод тоолоход 233.000 төгрөгний нэгж байсан. Би мөнгө хийдэг хайрцаган дотор орлогын мөнгө болон үлдсэн цэнэглэгч картаа хийгээд лангуун доор, тавиур дээр тавьчихаад дэлгүүрийнхээ хаалгыг түгжээд бид 3 хөлсөлдөг байр луугаа явсан. Би өөрийнхөө куртикийг дэрлээд унтсан. Куртикны халаасанд дэлгүүрийн түлхүүр байсан. Маргааш өглөө нь буюу 2012 оны 3 дугаар сарын 28-ны өглөө сэрэхэд Тэмүүжин, Мөнхбаяр 2 гэртээ байхгүй орны урд сандал дээр нэг бичиг улдээчихсэн байхаар нь унштал “Мөнхөөгийн доогуур нь өвдөөд 2 найз нь эмнэлэг явлаа, утсыг чинь аваад явлаа, залгаарай” гэсэн байсан. Би

 

дэлгүүр дээрээ очоод мөнгө хийдэг хайрцагаа үзэхэд дотор нь 10 болон 20-тын дэвсгэртээс бусад бүх мөнгийг нь аваад явчихсан байсан. Бямбакатай холбоо барьж байгаад Тэмүүжин, Мөнхбаяр хоёрыг бариулж цагдаад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /1хх-31, 32/,

 

Гэрч Г.Бат-Эрдэнийн өгсөн:...”Би 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад 15 цагийн орчим урд айл болох Жаргалсайханы хашаанаас ус авахаар ороход үүдний баруун талын цонх онгорхой хулгайч орсон байдалтай байсан ба цагдаад мэдэгдээд байшингийн эзэн Жаргалсайханд мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /1хх-110-111/,

 

Гэрч Л.Наранцацралын өгсөн: “...2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед нөхөр Б.Самданхүүгийн хамт зуслангийн байшиндаа ирээд түлхүүрээрээ онгойлгож ороход хаалганд ямар нэг эвдрэл гэмтэл мэдэгдээгүй. Байшинд ортол 1 давхарын орны хөнжил гудсыг онгичсон байдалтай эмх замбараагүй байсан. Унтлагын өрөөнд ороход салхивч онгорхой байсан. Урд талын өрөөнд ортол зурагт, Ди ди иш-ийн антены төхөөрөмж байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудаад ирэхээр нь хамт ороод хоёр давхарт үзэхэд цонхны доор байсан майхан алга болсон авдрыг онгичсон байсан” гэх мэдүүлэг

 

Гэрч Ю.Самаандагвын өгсөн: “...Би 2014 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эгч Насанхүү залгаад “Танай дүү Баасанбаярын зуслангийн байшингийн хаалга нь онгорхой байна” гэж надтай ярьсан. Тэгээд би гэрээсээ гараад дүү Баасанбаярын лагерийн байшин болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн задгайд очсон. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Байшинд нь орж үзэхэд хамаг эд зүйллийг нь сандаачсан байдалтай байсан” гэх мэдүүлэг

 

Гэрч У.Солонгын өгсөн: ...”2014 оны 8 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлхэд байх зуслангийн байшинд хулгай орж “Сони” маркийн 42 инчийн зурагт, хажуу талын бөөрөн дээрээ “Хүрэлбаатараас Энхбаярт дурсгав” гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, “Ди ди иш”-ийн суурин төхөөрөмж зэрэг эд зүйл алдагдсан. Байшингийн баруун талын вакум цонхоор хулгай орсон байсан нэг хашаанд Энх-Амар, Отгонбаяр, Энхбаяр гээд ах дүү гурвынх байдаг их л тухтай л ухсан юм шиг байгаа юм. Энх-Амарын гэрийн түлхүүр Отгонбаярын гэрийн хөргөгч дээр байсныг аваад онгойлгож орсон байгаа юм. Манайхаас бахь, овтерк аваад Энх-Амарын байшингийн цонхыг хөшиж үзсэн юм шиг байгаа юм, дараа нь түлхүүрийг нь олоод хаалгаар нь орсон байна лээ” гэх мэдүүлэг /2хх-221/,

 

Гэрч Г.Тунгалагийн өгсөн: ...”2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нөхөр рүү зуслангийн байшингийн хөрш Отгонжаргал залгаад “Танай байшингийн цонх онгорхой байна. Дотор талд нь байгаа эд зүйлс эмх замбараагүй байна” гэж хэлсэн. Бид хоёр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах зуслангийн байшиндаа очиход байшингийн урд талын жижиг цонх онгорхой хаалганд ямар нэг эвдрэлгүй хаалгыг дотроос нь онгойлгосон юм шиг байсан. Гэртээ орж үзэхэд эд зүйлс эмх замбараагүй байдалтай байсан учир цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /3хх-60-61/,

 

Гэрч Б.Нэмэхбаярын өгсөн: ...”Хүү маань Цуурайтын задгайд зуслангийн байшин бариад 1 жил болж байна. 7 дугаар сард гэртээ байж байтал хүү Болдсайхан залгаад “Та чадвал байшин руу хараадхаач” гэхээр нь би нэлээд наад талаас хүүгийнхээ байшинг харсан. Уг байшин нь баруун талдаа цонхтой байсан тул хөшиг нь нээгдээд завсар гарчихсан харагдахаар нь “Ирээд үзсэн нь дээр, хөшиг чинь нээгдсэн байна” гэж хэлсэн. Тэр доороо хүү Болдсайхан ирж үзэхэд хулгай орсон байна лээ” гэх мэдүүлэг /3хх-180, 181/,

 

Гэрч Д.Хан-Уулын өгсөн: ...”Би Сонгино-Хайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “112” нэртэй пабын дээд давхарт байрладаг хөлсний өрөөг нэг хэсэг түрээслэн амьдардаг байсан. Уг өдөр би гадагшаа гарахдаа хажуу өрөөг түрээслэж байсан залуугийн өрөөнд өөрийн зурагтаа оруулж тавиад “Манайх түгжээгүй болохоор алдагдаж магадгүй танайд түр тавьчихъя”

 

гээд орхисон байсан ба орой нүүхдээ уг зурагтаа авахаар орсон чинь уг байрыг түрээслэж байсан Тэмүүжин гэх залуу “Ахаа надад мөнгө хэрэгтэй байнаа. Яадаг юм билээ. Би сургуульд сурдаг юм. Сургалтын төлбөр нэхэгдээд байна.” гэхээр нь би “Тэгвэл надтай цуг барилга дээр ажиллаач” гэж хэлж байсан. Тэр залуу надад 1 сая төгрөг хэрэгтэй байна. Надад 43 инчийн зурагт байна. Та 200.000 төгрөгөөр авчих тэгэх үү” гэхээр нь “Ахад нь мөнгө байхгүй. Түрээсийн мөнгө байхгүй хөөгдөөд гарч байна” гэж хэлсэн. Тэгээд тэр залуутай би 2 том пиво аваад хувааж уугаад юм ярьж суусан юм. Тэгэхэд тэр залуу надаас 3000 төгрөг авсан. Хулгай гардаг шөнө манайх нүүсэн байсан” гэх мэдүүлэг /7хх-146/,

 

Гэрч Б.Алтанхуягийн өгсөн: ...”Надтай Тэмүүжин холбогдоогүй одоо хаана байгааг мэдэхгүй байна. 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61-ийн гарамд ээж Билэгсайханы гэрт таарч уулзсан. Тэгээд асуухад “Байцаагч дээрээ очиж хүн шиг байгаарай” гэж хэлэхэд “Очино, хэргээ хурдан шийдүүлнэ” гэж хэлж байсан. Түүнээс хойш таараагүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Над руу 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 88171890 гэсэн дугаараас мессеж бичсэн. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дахиад тэр утаснаасаа “Намайг уучлаарай нэг өдөр байцаагчтайгаа очиж уулзана” гэж бичээд дахиж холбогдоогүй. Утас руу нь байнга залгаж өдөр болгон мессеж бичиж байгаа. Би анх төрсөн эгч Б.Энхмаагийн хамт батлан даалтанд очиж авч байсан юм. Торгуулийн арга хэмжээ битгий аваач, түр зуур харж үзээчээ. Тэмүүжинг хайж олъё, барьж өгье, би өр зээлтэй, манай дүү Энхмаа жирэмсэн одоо төрөх дөхсөн байгаа энэ байдлыг харж үзээч ээ” гэх мэдүүлэг /5хх-110/,

 

Гэрч Б.Энхмаагийн өгсөн:...”Тэмүүжинг би мэдэхгүй. Холбоо тасарсан 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш холбогдохгүй хаана байгааг мэдэхгүй байна. Би батлан даагчийн үүргийг мэдэж байгаа. Торгуулийн арга хэмжээг хойшлуулаад Тэмүүжинг өөрсдөө олж хүлээлгэн өгнө” гэх мэдүүлэг /5хх-112/,

 

Гэрч Т.Даваадуламын өгсөн: ...”Би Тэмүүжинтэй үерхэж байсан. 2012 онд танилцаад Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо “Жанжин” клубын урд нийтийн байр түрээслэн амьдарч байсан. Тэгээд бид 2 цаашдаа бүтэхгүй юм шиг санагдаад 2014 оны 12 сараас хойш салаад 2015 оны 5 сар хүртэл холбоогүй байж байтал Тэмүүжин утсаар залгаад “уулзая” гэхээр нь “уулзахгүй” гэсэн. Тэрнээс хойш над руу байнга залгадаг. Байнга ажил дээр ирдэг болсон. 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Тэмүүжингийн эгч Энхмаагийнд очоод 61-ийн гарамд аав ээжийнд нь очоод орой 20:00 цагийн үед буцаад гэртээ ирсэн. Тэгээд уулзахгүй байж байгаад 2015 оны 7 дугаар 19-нд 1000-н оюутний байрны ард Монелийн гудманд байр түрээслэж байхаар нь очиж уулзсан хаягийг нь мэдэхгүй. Тэгээд бид 2 дахиж уулзаагүй. Надтай нэг удаа л утсаар ярьсан. Одоо Тэмүүжинг хаана байгааг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /5хх-140/,

 

Гэрч Т.Дамдиндоржийн өгсөн:...”2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Тэмүүжин над руу залгаж “Агаа Тэмүүжин байна. Та надад ганц шөнө машинаа өгөөч. Би цэвэрхээн таксинд явъя, ямар ч асуудалгүй” гэж мессеж бичсэн. Тэгээд би орой гэр рүүгээ явж байхдаа эхнэр Энхмаатай ярилцаад машинаа өгөхөөр болсон. Тэгээд Тэмүүжин рүү “Хүрч ирээд ав” гэж хэлсэн. Орой 22 цаг өнгөрөөд гэртээ байж байтал Тэмүүжин нь хүрч ирээд миний 66-77 УНЛ дугаартай “Гранд марк-2 маркын цагаан өнгөтэй машиныг ганцаараа ирж аваад явсан. Тэгээд маргааш нь 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өглөө машиныг маань авчирч өгөхгүй болохоор нь буцаагаад холбогдох гэтэл холбогдож чадаагүй. Орой нь 21 цагийн үед над руу нэг хүн залгаад Тэмүүжинг цагдаад баригдсан гэдгийг хэлсэн. Тэгээд би 2014 оны 1 дүгээр сарын 8-ны орой 23 цагийн үед машинаа ирж авсан” гэх мэдүүлэг /1хх-116/,

 

ШШҮХ-ийн криминалистикийн шинжээчийн: “...Шинжилгээнд тэнцэх 7 дугаартай наалтан дахь “1ш гарын мөр” гэж хаягласан 1 ширхэг гарын алганы хээ нь

 

MN003420002335 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Тэмүүжин овогтой Болдын зүүн гарын алганы хээтэй тохирно” гэсэн 3447 дугаартай дүгнэлт /1хх-129-134, 138/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Насанбатын өгсөн: ...”2015 оны 8 дугаар сарын сүүлээр манай “Мөнгөн бүрд” гэх нэртэй караокены газарт үл таних 25-30 орчим насны туранхай шар царайтай залуу орж ирээд “Өөрөө караоке ‘’паб ажиллуулж байгаад больчихсон. Тоног төхөөрөмжөө ломбарданд150.000 төгрөгөөр тавьчихсан. Тэрийг авах уу” гэж асуугаад “Илүү гарсан мөнгөө сургалтанд төлбөртөө өгөх гэсэн” гэж хэлсэн. Тэгээд караокены 2 ширхэг төхөөрөмжөө барьцаанд үлдээгээд надаас 150.000 төгрөг авч яваад ломбарднаас авсан гэх хар өнгийн 43 инчийн “Самсунг” маркын зурагт авчираад дээрээс нь караокены өсгөгч төхөөрөмжийг нийлүүлээд нийт 450.000 төгрөгөөор зараад явсан. Иймд би дээрх залуугаас 450.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм” гэх мэдүүлэг /7хх-171/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Энхманлайгийн өгсөн: “Би Ичинхорлоогийн Анхбаярыг танина ...оюутан цагийн найзууд юм. ...он сар өдрийг санахгүй байна. Анхбаяр надад Ботаникийн цэцэрлэгийн эцэст байдаг нэг ломбарданд нэг зурагт байгаа авах уу гэхээр нь үзье гээд очсон чинь 250.000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан. Тэгээд барьцааны мөнгийг нь төлөөд Анхбаярт 50.000 төгрөг нэмж өгөөд Сони маркийн ЛСД зурагтыг нь авсан юм. ...Анхбаяраас 300.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /8хх-222-223/ гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хуулийн зүйл, хэсэг тохирсон, бүрдэл хангагдсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Тг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад их хэмжээний буюу 36.286.230 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

 

мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан хорих ялыг,

 

шүүгдэгч И.Аыг бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх оногдуулах хууль ёсны үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Тгийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгаагүй зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч И.Ат ял шийтгэл оногдуулахдаа бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Тд энэ хуулийн тусгай ангийн өөр өөр зүйл хэсэгт шүүх гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Т нь хулгайн хэргийн хохирогч Б.Самданхүүд улаан тоос сорогч 40.000 төгрөг, Ч.Баасанбаярт “Asus” маркын компьютерын процессор 250.000 төгрөг, Ж.Давааноровт “ТОЗ-8” буу 250.000 төгрөг, М.Энх-Амарт хивс 600.000 төгрөг, Н.Болдсайханд 40 литрийн бидон 30.000 төгрөг, Э.Амаржаргалд “Самсунг” маркын зурагт 450.000 төгрөг, М.Батхишигт “Самсунг” маркын 43 инчийн зурагт 299.500 төгрөг, караокены өсгөгч, саарал өнгийн төхөөрөмж 1.200.000 төгрөгийн эд зүйлсийг тус тус хүлээлгэн өгсөн байх тул хохирол төлбөрөөс хасч тооцов. Иймд үлдэх 30.236.230 төгрөгийг шүүгдэгч Б.Тгээс гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий хохирогч нарт олгох,

 

мөн залилангийн гэмт хэргийн хохирогч Н.Уугантуяад 500.000 төгрөг, хохирогч Э.Тэгшээд 360.000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх тул хавсралтад тусгаж хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь хохирол төлбөрийн тал дээр маргадаггүй бөгөөд шүүгдэгч И.А нь хохирол төлбөртөө тооцуулахаар шүүхийн дансанд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 1.450.000 төгрөгийг байршуулсан болно. 1.150.000 төгрөгийг хохирогч Н.Баясгаланд, 300.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч А.Энхманлайд тус тус олгох нь зүйтэй байна. Иймд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар 66-77 УНЛ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй ТО¨ОТА ГРАНД МАРК-2 автомашиныг хулгайн хэрэг дээр ашигласан гэдэг нь тогтоогдохгүй байх тул мөрдөн байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 14 өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн 66-77 УНЛ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй ТО¨ОТА ГРАНД МАРК-2 автомашиныг хууль ёсны эзэмшигч Т.Дамдиндоржид буцаан олгох,

 

Соната-6 маркийн 52-76 УНИ улсын дугаартай автомашиныг хулгайн үйлдэлдээ ашигласан нь тогтоогдсон тул мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч “ТЭБЭ” сервис ХХК-нд тус тус буцаан олгож, шүүгдэгч Б.Тгээс 52-76 УНИ улсын дугаартай автомашины үнэлгээний үнэ болох 4.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ЛСД зурагт, удирдлагыг хууль ёсны эзэмшигч Н.Баясгаланд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс хойшлуулшгүйгээр баривчлагдаж, 2015 оны 1 дүгээр сарын 12-ний өдрөөс сэжигтнээр, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож байгаад 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож байгаад 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 479 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгч И.А нь 18 хоног цагдан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 
    1. Шүүгдэгч Боржигон овогт Болдын Тэмүүжинг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад их хэмжээний буюу 36.286.230 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

 

мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Боржигон овогт Ичинхорлоогийн Анхбаярыг бүлэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч И.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Тд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар 52.5 дахь хэсэгт зааснаар И.Ат оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Тгийн цагдан хоригдсон 479 хоног, И.Аын цагдан хоригдсон 18 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн 66-77 УНЛ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй ТО¨ОТА ГРАНД МАРК-2 автомашиныг хууль ёсны эзэмшигч Т.Дамдиндоржид, Соната-6 маркийн 52-76 УНИ улсын дугаартай автомашиныг “ТЭБЭ” сервис ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Б.Тгээс Соната-6 маркийн автомашины үнэ болох 4.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн LCD зурагт, удирдлагыг хууль ёсны эзэмшигч Н.Баясгаланд буцаан олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Тгээс 30.236.230 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт хавсралтад дурдсанаар гаргуулж, Төрийн сангийн 100900005406 дугаартай данснаас 1.450.000 төгрөгийг гаргуулж, 1.150.000 төгрөгийг хохирогч Н.Баясгаланд, 300.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч А.Энхманлайд тус тус олгосугай.
 
  1. Шүүгдэгч И.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар И.Ат оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, И.Ат урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Тд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Ат авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Э.ЧИНГИС

 

ШҮҮГЧИД                                           Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.АРИУНХИШИГ