Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0463

 

2020 оны 07 сарын 06 өдөр           Дугаар 128/ШШ2020/0463           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Б.А

            Хариуцагч: НЗД, БЗДЗД

            Гуравдагч этгээд: Т.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДЗДын 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/******* дүгээр захирамжийн О.Жд холбогдох хэсэг, НЗДын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Т.Тт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б,  хариуцагч НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч БЗДЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Н.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус газарт миний аав болон манай гэр бүл -97 оноос хойш оршин сууж байгаа ба 50м2 өвлийн сууцыг барьсан. Одоо миний ах А гэр бүлийн хамт оршин сууж байгаа болно. Өвлөх эрхийн гэрчилгээ бүхий газар, өвлийн сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад өөр этгээд өмчилсөн байна гэх нөхцөл байдал үүссэнээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Б дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан хүсэлт гаргахад миний аав Бд дүүргийн Засаг даргын 2001 оын 6 дугаар сарын 26-ны өдрийн 250 дугаар захирамжаар эзэмшүүлсэн, НЗДын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар уг газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Миний аав газрын эрхийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлж амжилгүйгээр 2009 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ба би хуулийн дагуу өвлөх эрхийг нээлгэж Б дүүргийн - дүгээр хороо, ц 8 дугаар гудамж, -- тоотод байрлах газрын өмчлөх эрхийг 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу шилжүүлж авсан болно. Дээр дурдсан хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай 352.89м2 талбайтай  газрыг БЗДЗДын 2000 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар О.Жд давхцуулан олгож түүний охин Т.Тт эзэмшүүлэх эрх шилжүүлснийг бүртгэн НЗДын 2005 оны ******* дүгээр захирамжаар давхцуулан өмчлүүлэх шийдвэр гарсан байна. Дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлд заасан “.. хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалттай ямар нэгэн байдлаар давхцаагүй байна” гэж заасныг НЗД нь газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дүгээр зүйлд “... иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөлд тухайн иргэн энэ хуульд заасан дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд гэдгийг нотолсны үндсэн дээр газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Манай гэр бүл 20 гаруй жил тус газарт оршин сууж амьдарч байгаа ч хөрш залгаа айл буюу ц 8 дугаар гудамжны 83 тоотод оршин сууж байсан О.Ж түүний зээ охин Т.Т гэх хүнд хууль бусаар буюу ижил хаяг, ижил нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмшүүлж Кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байгаа нь газрын албаны албан хаагчдын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Тус албаны албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан шат шатны засаг дарга нар давхцал бүхий газрыг хэд хэдэн этгээдэд эзэмшүүлэн өмчлүүлэх шийдвэр гаргасан гэж үзэж байна. О.Ж болон түүний зээ охин Т.Т нар нь тус газарт оршин сууж байгаагүй. Газар эзэмших, өмчлөх эрх бүхий этгээд нь оршин сууж байсаар байтал бусдын газарт санаархаж, хууль бусаар шийдвэр гаргуулсан төдийгүй бусдад дамжуулан худалдаж одоо манай газар Кадастрын мэдээллийн санд Т.Б гэсэн хүний нэр дээр давхар бүртгэлтэй байгаа болно. НЗД, дүүргийн Засаг дарга нарын давхцуулан газар өмчлүүлсэн шийдвэрт үндэслэн 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Т.Т, н.Н, н.О нарын хамтран өмчлөх нэгж талбарын дугаартай газрыг бүртгэж  Б2204001-- тоот дугаар бүхий улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. Энэхүү хууль бус гэрчилгээнд үндэслэн Т.Т бусад хамтран өмчлөгчдийн хамт 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т.Бтэй бэлэглэлийн гэрээ байгуулж манай газрыг түүний өмчлөлд бүртгүүлсэн ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь Кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд нэгж талбарын дугаарт үндэслэн олгогддог бөгөөд Т.Т болон Т.Б нарт олгосон гэрчилгээнд газрын нэгж талбарын дугаарыг 186473129533-- гэж зөрүүлж бичсэн хууль бус үйлдлээ нуун дарагдуулах зорилготой дээр гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус гэдгийг нотолж байна иймд Б.А миний аавынхаа өмчилж, эзэмшиж, амьдарч байсан Б дүүргийн - дүгээр хороо, ц 8 дугаар гудамж, -- тоотод байрлах нэгж талбарын дугаартай газрыг өвлөн авч өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул бусдын газартай давхардуулан газар эзэмшүүлж, өмчлүүлсэн НЗД болон БЗДЗД нарын захирамжууд, түүний үндсэн дээр Т.Бт газар өмчлүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б2204001-- дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч  З.Б 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б дүүргийн болон НЗД нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргаж байгаа санаа нь тухайн газар дээрээ дотор нь амьдарч байна уу, өөрөө эзэмшиж байна уу гэдгийг шалгадаг байсан. Энэ нь юугаар нотлогдох вэ гэвэл, гэрчийн мэдүүлэг, н.Д, н.А нарын цэргийн үүрэгтний үнэмлэх зэргээр нотлогдож байгаа юм. НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч, БЗДЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эрх ашиг, сонирхол нь хөндөгдөөгүй гэдэг гэтэл газар дээрээ амьдраад эрхээ зөрчүүлж байгаа жирийн нэгэн иргэний хувьд хэцүү асуудал. 2004 онд өмчлөх захирамжаа авсан. 2004 онд өвлөх эрхээр Т.Т аваад 2011 онд Т.Бт шилжүүлсэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэтэл шилжүүлж авчхаад шилжүүлж авсан газрыг нэхэмжлэхгүйгээс нь үзвэл хууль бус гэдгийг нь мэдсэн гэж үзэж байна. Байшин бариад амьдарч байсан юм бол яагаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргаж өгч чадахгүй байна вэ? Тэр байшин дээр ирж байсан ямар нэгэн төлбөрийн баримт болон бусад зүйл Т.Т болон Т.Б нарт байхгүй. Амьдарч байсан нь яагаад чухал бэ гэхээр амьдарч байсан дээр үндэслээд эзэмших эрхийн гэрчилгээ, өмчлөх эрхийн гэрчилгээ олгодог. 4327,3327 гэх хоёр өөр кадастрын зураг байгаа. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр энэ хоёр зургийн давхцалыг явуул гэх хүсэлт явуулсан.  3327 гэх н.Батцэцэгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарчихсан нэгж талбарын дугаар бүртгэлгүй буюу хууль зүйн харилцаанд оролцоогүй байна гэх хариу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ирсэн хариунд 4327 гэх нэгж талбарын дугаартай газар дээр н.Батцэцэгийн нэр бүртгэлтэй байна гэсэн байгаагаас үзвэл хууль бус ажиллагаа тухайн үед орсон гэж үзэж байна. Жинхэнэ өмчлөгч нь 2004 онд өмчлөх эрхийн гэрчилгээгээ авчихсан байсан тул хуурамчаар бүртгэл хийж эзэмших эрхийн гэрчилгээ олгосон шигээ хуурамчаар нэгж талбарын дугаар үүсгэхээс өөр аргагүй болсон. Уг хуурамч гэрчилгээг гуравдагч этгээд хууль бусаар эзэмшээд байж байна. 2009, 2010 онд Б.Ад өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслээд шилжүүлээгүй хамтран өмчилж байгаа хүмүүсээ хасуулаад дараа нь өөр дээрээ шилжүүл гэснийх нь дагуу шилжүүлснийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан. Гэхдээ гол нь бол 606 дугаар захирамжаар хасуулаад эргүүлээд өмчлөгч болсон.

Гурав. хариуцагч НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тал өөрийнх нь эрх ашиг хөндөгдөөгүй байхад нэхэмжлэл гаргасан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дугаар зүйлд “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна буюу хууль ёсны эрх, ашиг, сонирхол нь хөндөгдөөгүй байна гэж үзэж байна. НЗДын 2005 оны ******* дүгээр захирамжийн н.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэснийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нь эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. НЗДын 2005 оны ******* дүгээр захирамж нь дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэж гардаг. Дүүргийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуульд зааснаар “... хүсэлтийг нь үндэслэж газар дээр нь очиж газрыг олгон”. Н.Тт олгосон захирамж нь ямар нэгэн хууль зөрчөөгүй мөн эзэмших эрх авахдаа ямар нэгэн давхцал байгаагүй гэдгийг БЗДЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт тодорхой болж байна гэж үзэж байна. 2000 онд анх эзэмшүүлсэн үүнийг үндэслэж 2005 онд өмчлүүлсэн. Хуулийн хүрээнд авч үзвэл анх н.Т нь тухайн газрыг эзэмшсэн байна гэж үзэж байна. Дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэж НЗД өмчлүүлдэг иймд нэхэмжлэгч талын эрх ашгийг хуулийн хүрээнд хөндөөгүй байна гэж үзэж байна...” гэв.

Дөрөв. хариуцагч Б дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх тус дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2000 оны 8 дугаар сарын 21-ний өдөр О.Жд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх хүсэлт өгсөн. 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн Засаг даргын Б******* дүгээр захирамжаар О.Жд тус 3*******м2 газрыг эзэмшүүлсэн байдаг. 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дүүргийн Засаг даргын 205 дугаар захирамжаар иргэн Х.Бд тус дүүргийн - дүгээр хорооны 8 дугаар гудамны ******* тоотод 300м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгосон. Х.Б нь газар эзэмшүүлэх эрх авсны дараагаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар “...иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг тогтоосны үндсэн дээр газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж зааснаар Х.Б нь НЗДын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар тус газраа өмчилсөн байна. Нэхэмжлэгч Б.А нь дээрх өмчилсөн газрыг 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөж, өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн НЗДын 2010 оны 606 дугаар захирамжаар Б.Ад өмчлүүлжээ. Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагадаа тус дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б******* дүгээр захирамжийн О.Жд холбогдох хэсэг болон эрхийн гэрчилгээнд тэмдэглэл хийн н.Тт шилжүүлснийг тус тус хүчингүй болгуулах гэж. 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т.Тээс тус дүүргийн - дүгээр хорооны 8 дугаар гудамны ******* тоот газрыг иргэн Т.Бт бэлгэдлийг гэрээгээр өмчлөлийн гэрчилгээг бэлэглэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дүгээр зүйлд заасан “... нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тусган” мөн уг хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дүгээр зүйлд зааснаар “... захиргааны акт,захиргааны гэрээг хүчингүй болгуулах илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн эрх, хууль ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд хамаарна” гэж заасан. Уг зохицуулалтын хүрээнд авч үзвэл захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад тухайн захиргааны акт хууль ус байх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхыг шаарддаг. Дүүргийн Засаг дарга хуульд заасан үндэслэл журмын дагуу захиргааны акт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Тав. хариуцагч Б дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давхар эзэмшүүлэх болон өмчлүүлэх асуудал мэдээллийн санд Кадастрын зураг зөрүүтэй бүртгэгдсэнээс анх энэ маргаан үүссэн. 2003 онд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхлэхэд Кадастрын зургийн хэмжилтгүй схем зургаар өмчлүүлснээс ийм асуудал үүссэн байна. Кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дугаар зүйлд “... газар дээр тэмдэглэж Кадастрын зурагт буулгасан газрыг хил нь бусдынхаа газрын хилтэй тохирч байна” гэж заасан. Он оны сансрын зургийг гүйлгээд хархад иргэн Х.Б нь өөрийн хашаанд амьдарч байсан гэдэг нь харагдаж байна. Кадастрын зураг анхнаасаа нарын хэмжилтгүй схемээр өмчлүүлэх үед -- буюу О.Ж, Т.Т нар нэг хашаандаа амьдарч байсан нь харагдаж байна...” гэв.

Зургаа. гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн О.Ж 2000 оны 8 дугаар сарын 21-ний өдөр БЗДЗД дүүргийн газрын харилцааны албанд гаргасан өргөдөлд .. газрын харилцааны албнаас 1999 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 49 тоот зөвшөөрлийн дагуу амьтны хүрээлэнгийн хашаанд газар авч хашаа барьсан. Иймд миний хүсэлтийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож өгнө үү өндөр настан О.Ж гэсэн бөгөөд уг өргөдөлд хорооны Засаг дарга тодорхойлолтдоо О.Ж нь ц 8-ын *******-т оршин суудаг ам бүл 1, гэх 2000 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хорооны Засаг дарга тодорхойлолт ирсэн. Газрын тухай хуульд заасны дагуу өргөдөл болон бусад баримтуудыг хавсарган 2000 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн газрын харилцааны албанд өгсөн. БЗДЗДын 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б******* дүгээр захирамжаар Б дүүргийн - дүгээр хорооны иргэн О.Жд ц 8-ын ******* тоот 3*******м2 газрыг 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэн 1487 тоот газар эзэмшүүлэх гэрчилгээ олгов гэх баримтуудаас үзвэл О.Ж нь Газрын харилцааны албанд Газрын тухай хуульд заасны дагуу ... бусад хүн хуулийн этгээд эзэмшээгүй давхцаагүй өөрөө ашиглаж байсан гэх баримтаа гарган өгч Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 4.1.3, 27.1, 29.1, 31.2, 31.3, 32.1, 32.2, 32.2.2 заасан заалтуудыг хангаж олгосон байна. О.Ж нь уг газрыг ашиглан амьдарч байгаад 2003 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нас барсан учир зээ охин н.Тт эзэмшүүлж Монгол улсын иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 530 дугаар зүйлд заасны дагуу өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нотариатаас 055 дугаарт бүртгүүлж Б дүүргийн, - дүгээр хороо, ц 8, ******* тоотод байрлах 3*******м2 газар, амины хашааг өвлүүлэх эрхийн гэрчилгээг авсан байна. Т.Т нь эзэмшиж байгаа газар хашаагаа өмчилж авахаар гэр бүлийн гишүүдийн хамт 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл гаргаж  НЗДын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжаар өмчилсөн байдаг. Т.Т нар нь өөрийн өмчлөлийн газраа  2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т.Бт бэлэглэсэн. Захиргааны байгууллагаас гаргасан актуудад Газрын тухай хуулийг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн ямар нэгэн зөрчил байхгүй байна.

Т.Б нь Т.Тээс авсан газартаа Кадастрын зураг хийлгэхэд Кадастрын зургийг 954327 гэх дугаар өгч газрын хэмжээг 358м2 ийн зөрүүтэй хийсэн. Т.Б нь Т.Тт өмчилж байсан газар хашаа байшинг авсан тухайн үед ямар нэгэн хүний өмчлөлтэй давхцахгүй байсан. Маргаж байгаа газрыг О.Ж эзэмших эрхийг авснаас хойш иргэн Х.Б нь 9 сар 3 хоногийн дараа буюу 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн БЗДЗДын 250 дугаар захирамжаар - дүгээр хорооны 8 дугаар гудамны ******* тоотод 300м2 газрыг 2608 дугаар гэрчилгээгээр авсан байдаг. Хаягийн хувьд 8-ын ******* нөгөөх нь 8-ын -- гэсэн хаяг газрын хэмжээний хувьд зөрүүтэй байна. Хэрэв О.Жгийн газартай давхацсан байгаа бол Газрын тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчиж давхцуулан газар олгосон хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа өмчилж авахын өмнө 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хийлгэсэн Кадастрын зургийг эрх бүхий хүмүүс хийж нэгж талбарын дугаарыг 948327 гэж Б дүүргийн - дүгээр хорооны ц 8-ын 82 тоот гэж хийж 672.15м2 газрын зургийг гаргаж өгсөн баримт хэрэгт байгаа. Уг зургаас харвал н.Жаргалсайхны эзэмшиж байсан 8-ын *******Б тоот нь иргэн О.Жгийн эзэмшлийн 8-ын ---ийн тооттой нэгтгэн Кадастрын зураг хийлгэсэн нь харагдаж байна. Хоёр өөр хүний газрыг хамрагдуулан Кадастрын зураг хийлгэсэн байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлд заасан ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтын газартай ямар нэгэн байдлаар давхцахгүй байна гэсэн заалтыг зөрчсөн нь нотлогдож байна. Газар эзэмшүүлэх тухай дугаар захирамжуудад бусдын эзэмшил газрыг давхцуулан олгож Монгол улсын хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг зөрчиж байна.

Нэхэмжлэгч Б.А нь 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар өвлөх эрхийн гэрчилгээнд Б дүүргийн - дүгээр хороо ц 9 гэсэн тоо гэж би харж байгаа буруу харсан бол уучлаарай. Ц 9-ийн ******* тоот хаяг ******* нь 2004 оны 5 дугаар сарын 31-ний өдөр  нас барсан учир  Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн нас барагчийн охин болох Б дүүргийн - дүгээр хороо 5 дугаар хэсэг 9-ын ******* тоот газар байрлах 5*******м2 газрын ноогдох хэсгийг 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 552 дугаар захирамжаар өвлүүлэх шийдвэрт өвлөх эрхийн гэрчилгээ олгов. гэх захирамжийг гарахаас өмнө 2004 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өвлүүлэгч ******* нь нас нөгчсөн байхад газар өмчлүүлэгчээр захирамж гаргасан нь хууль бус юм.

Уг 552 дугаар захирамж нь *******д Б дүүргийн - дүгээр хороо ц 9-ыг ******* тоот 515м2 газрыг өмчлүүлэх захирамжийн заалт байхгүй. 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Б.Ад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хүчин төгөлдөр бус хэлцэл учир нь хуулиар өвлөх, өвлүүлэх  харилцаа үүсээгүй байна. НЗДын 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 606 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 32 дахь хэсэгт Б.Аыг хамтран өмчлөгчөөс хасуулж Х.Б нь 672м2 өмчлөлийн газартай үлдсэн байна. Гэтэл Б.А нь 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 606 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад бусад хамтран өмчлөгчийг хасаж 2 дугаар хавсралтаар Б.А нарт өмчлүүлсэн баримт. Уг захирамжийн 3 дугаар хавсралтад Б.А нарын регистерын дугаар хавсралтаар хамтран өмчлөгчөөс хасагдсан баримт байгаа. Нэхэмжлэгч нь миний аав 2009 онд нас нөгчсөн гэсэн тул Б.А нь өвлөх эрхийн гэрчилгээг эцэг Х.Б гаас өвлөн аваагүй байна. Эцэг нь нас барснаас хойш 11 жилийн хугацаа өнгөрч байхад энэ газрыг өвлөж авах тухай ямар нэгэн өргөдөл хүсэл санал огт гаргаагүй. Иймд өвлөх эрхийн хугацаа дууссан байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж заасны дагуу .. үйл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэх мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 заасны  дагуу Т.Т албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээтэй хуулийн дагуу Т.Б шилжүүлэн авсан, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Т.Т болон н.Батцэцэг нарын хооронд хэлцэл хийгдэж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх нь н.Батцэцэгт үүсч өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байна. Уг хэлцэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дугаар заалтуудыг хангаж шийдсэн байна. н.Батцэцэг нь Т.Тээс үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авахдаа Кадастрын зураг давхацсан талаар мэдээгүй бөгөөд шүүхэд гуравдагч этгээдээр татагдан орохдоо нэхэмжлэлийг уншиж мэдсэн учир Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасан шударга өмчлөгч байна. Маргаж байгаа байшингийн хувьд Улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авагдаагүй учир хэний байшин гэдгийг тогтоох боломжгүй иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:       

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “НЗДын 2005 оны 03 дугаар сарын  07-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Т.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, БЗДЗДын 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/******* дугаар захирамжийн О.Жд холбогдох хэсэг болон эрхийн гэрчилгээнд тэмдэглэл хийн Т.Тт шилжүүлснийг тус тус хүчингүй болгуулах” гэж байгаад “БЗДЗДын 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/******* дүгээр захирамжийн О.Жд холбогдох хэсэг, НЗДын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Т.Тт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс “...манай гэр бүл -97 оноос хойш оршин сууж байгаа 50 м.кв өвлийн сууцтай Б дүүргийн - хороо, Ц 8--- тоотод байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 352,89 м.кв газрыг БЗДЗД 2000 онд Б/******* дүгээр захирамжаар О.Жд давхцуулан олгож түүний зээ охин Т.Тт эзэмших эрх шилжүүлэн бүртгэж, НЗДын 2005 оны ******* дүгээр захирамжаар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчиж миний эрхийг хөндсөн...” гэж хариуцагчаас “...захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн захиргааны акт хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг бөгөөд энэ байдал тогтоогдохгүй байна...” гэж маргажээ.

Харин Улаанбаатар хотын Б дүүргийн - дүгээр хороо, Ц 8-******* тоот газарт -97 оноос өмнө ямар ч айл байгаагүй, “амьтны хүрээлэнг”-ийн хашаанд айлууд ирж суурьшин, тус дүүргийн газрын албанаас 8-******* тоот газрыг        “--, *******б” болгон хаягжуулан эзэмшүүлж, өмчлүүлсэн гэдэг үйл баримт дээр талууд маргаагүй болно.

Анх Б дүүргийн - дүгээр хороо, Ц 8-******* тоотод эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух иргэн Х.Бд суурьшин амьдарч байгаа гэсэн үндэслэлээр Б дүүргийн Засаг дарын 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 250 дугаар захирамжаар тус дүүргийн - дүгээр хорооны 8-******* тоот газрыг  ашиглах эрхийг олгож, НЗДын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар эхнэр гурван хүүхдийн хамтын хэрэгцээнд 672,15 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өмчлүүлсэн газрын кадастрын зургаас харахад Б дүүргийн - дүгээр хороо, Ц 8 дугаар гудамж, -- тоот хаалга, нэгж талбарын ******* дугаартай газар байна. Энэ газар нь -97 онд барьсан гэх 50 м.кв өвлийн байшинтай газар болно.

НЗДын 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 606 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтаар Х.Б болон түүний эхнэр  *******, хүү , , Б.А нарыг 672 м.кв газрын хамтран өмчлөгчөөс хасч, уг захирамжийн хоёрдугаар хавсралтаар  Б.Ад уг газрыг 356 м.кв болгон  өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл 1997 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч байсан иргэн Х.Бгийн  газарт БЗДЗДын 2000 оны Б/******* дүгээр захирамжаар О.Жд /8-*******тоот/ ашиглуулах шийдвэрийг гаргаж, НЗДын 2005 оны ******* дүгээр захирамжаар Т.Т болон түүний ээж Ж.Н, дүү Т.Т нарт Ц 8 дугаар гудамжны -- тоот газрыг өмчлүүлэх шийдвэрийг гаргаж, түүнийгээ 2013 онд иргэн Т.Бт шилжүүлжээ.

Маргаан бүхий газрын кадастрын зургийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн  агаарын зурагтай давхцуулсан  байдлаар /-97 оноос хойших/ шалгавал иргэн Х.Б болон түүний гэр бүлийн өмчлөлийн газар 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн газар бэлэглэх гэрээгээр Т.Бийн нэр дээр шилжиж бүртгэгдсэн байна.

Мөн Б дүүргийн  Газар зохион байгуулалтын албанаас иргэн Б.Ад хүргүүлсэн албаны бичигт “...давхцуулан өмчилсөн гэх газруудын кадастрын зургийг Google earth фото зурагтай он оноор шалгахад иргэн О.Ж нь тус хороонд Ц 8 дугаар гудамжны 83 тоот газарт нагац дүү *******тай хамт оршиг сууж байсан, уг газрыг НЗДын  2003 оны 466 дугаар захирамжаар иргэн Л.Бд өмчлүүлсэн байна...” гэжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт “Газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэнэ. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “газрын кадастр” гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг” ойлгохоор, 10 дугаар зүйлийн 10.1-д “газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, ...эрхлэх”-ээр, 11 дүгээр зүйлийн 11.1-д “газрыг эзэмшил, эсхүл ашиглалтад олгосноос үл хамааруулан газрын тоо бүртгэлийг нэгдмэл сангийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр хөтлөж, газрын мэдээллийн улсын санд оруулах”-аар тус тус заасан ба 2000 онд улсын хэмжээнд  газрыг зурагжуулах, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд тухайн үед хил заагаар зааглагдаагүй байсан газруудыг хаягжуулан Газрын тухай хуульд зааснаар гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын хэмжээ, заагийг тогтоохдоо газар дээр нь шалгаж шийдвэрлэлгүйгээр дүүргийн Засаг дарга ашиглуулах шийдвэр гаргаж түүнийг үндэслэн НЗД маргаан бүхий газрыг өмчлүүлжээ.

Иргэн Х.Б нь эхнэр хүүхдүүдийн хамт -97 оноос Б дүүргийн - дүгээр хороо Ц 8 дугаар гудамжны -- тоот хашаанд амьдарч байгаад түүнийг нас барсаны дараа түүний хүүхдүүд өнөөдрийг хүртэл тус газарт 50 м.кв байшиндаа амьдарч  байгаа болох нь шүүхийн үзлэг хийсэн “...хашааны баруун хойд хэсэгт ногоон хаалгатай цагаан байшин, зүүн хэсэгт жижиг амбаар, модон жорлон...” гэсэн тэмдэглэл, фото зураг,******* бүртгэлийн дугаартай цахилгааны төлбөр төлсөн 2008.5.7-2009.5.8, 2017.03.10-2020.4.03-ны өдрийн дансны дэлгэрэнгүй тайлан, Х.Бгийн иргэний үнэмлэх дээрх Б дүүрэг - дүгээр хороо Цайз 8-******* гэх хаяг, Б.А-ийн 2000 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  олгосон Цэргийн үүрэгтний үнэмлэх дээрх гэрийн хаяг Б дүүрэг - дүгээр хороо Цайз 8-******* гэсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Харин Т.Т, Т.Б нар нь тус газарт амьдарч байгаагүй болох нь Ж.Н, Т.Т, Т.Б нарын иргэний үнэмлэх дээрх Улаанбаатар, Б, - дүгээр хороо Цайз-8-83 тоот хаягаар тогтоогдож байна.

Хариуцагч НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...түрүүлж хүсэлт гаргасан иргэнд газар эзэмшүүлж, өмчлүүлэх шийдвэрийг гаргана...” гэж талбарлаж байгаа хэдий ч дээрх баримтуудаар Х.Бгийн суурьшин амьдарч, үл хөдлөх хөрөнгө барьсан газрыг бусдад өмчлүүлж, ашиглуулах боломжгүй бөгөөд энэ хэргийн тухайд гуравдагч этгээдэд бусдын амьдарч буй газрыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ашиглуулах, өмчлүүлэх шийдвэр гаргасан нь  Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д “Газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргаж, 32.2-оор иргэн  хүсэлтэдээ овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацааг зааж, 32.4-д зааснаар “...баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа...дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэж, хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгөх хуулийн зохицуулалт хийгдсэн байх ба иргэн Х.Бд 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдөр газар ашиглах эрх үүсч, 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр газар өмчлөх хүсэлтээ гаргажээ.

Мөн нэхэмжлэгчийн мараан бүхий газрыг өмчлөх эрх нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд тус дүүргийн газрын албанаас түүнийг тухайн газрыг өмчлөх эрх бүхий этгээд гэж үзэж байгаа болно.

Иймд БЗДЗДын 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/******* дүгээр захирамжийн О.Жд холбогдох хэсгийг, НЗДын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Т.Тт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д тус тус заасныг баримтлан Б.Аы нэхэмжлэлтэй, БЗДЗД, НЗД нарт холбогдуулан гаргасан БЗДЗДын 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/******* дүгээр захирамжийн О.Жд холбогдох хэсэг, НЗДын  2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Т.Тт холбогдох хэсийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ