Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0225/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэгт Б овогт ...Х-ийн Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002720237 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт .Х-ийн Г. /регистрийн дугаар: ............./, ........... оны ........ дугаар сарын ......-ний өдөр ...... аймгийн ...........  суманд төрсөн, эрэгтэй, ...........  настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ........” ХХК-д........... ажилтай, ам бүл .....  эхнэр ......  хүүхдийн хамт .......  аймгийн ........сумын ....... дугаар баг ......... дүгээр гудамжны ........  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

- ......  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

.....  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ...  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Х.Г нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 27,  2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 3 дугаар сарын 18, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрүүдэд .......... аймгийн ........ сумын ............ дугаар баг .........дүгээр гудамжны.........тоот гэртээ эхнэр С.Аг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ “Би 2019 онд эхнэрийнхээ дүүтэй хамт самар түүхээр яваад нэг хэсэг гэртээ байдаггүй байсан юм. Нэг өдөр ээлнээс ирсэн чинь эхнэр архи уугаад явсан байсан. Тухайн үед эхнэр ажилгүй байсан. Заримдаа эхнэр архи уугаад алга болдог байсан. Тэгээд өөртөө нь ярилцах гэхээр болдоггүй. Хүүхдүүд, хадам ээж нийлээд эхнэрийг өмөөрөөд намайг зодож загнаад байдаг юм. Би гомдлоо барьж чадахгүй ганц нэг удаа эхнэртэй гар хүрсэн. Манайх нэлээн их өртэй болохоор ажлаасаа гараад би “М б” ХХК-нд ажилд, манай эхнэр “Д г” ХХК-д ажилд орсон. 7 дугаар сард эхнэрийн ажлынхан зугаалгад явсан. Эхнэр тэр үеэс хойш архидаж, шөнийн цэнгээний газар хэсэж архи уудаг болсон. Би эхэндээ өөрөө мэдэж байгаа байлгүй гээд юм хэлдэггүй байсан. Сүүлд эмэгтэй хүн замаа алдвал айл гэрийн амьдрал сүйрнэ гэж бодоод одоо болно гэж хэлсэн. Гэтэл миний үгэнд ороогүй. Нэг өдөр ажлынхантайгаа шөнийн цэнгээний газар байна хүрээд ир гэхээр очсон чинь эхнэр маань согтуу байсан. Тэгэхээр нь явъя гэхэд уурлаад хамт байсан хүмүүс нь манай эхнэрийг өмөөрөөд зодоон болсон. Тэр үед би хүний эгэм хугалаад 2 сая төгрөг эмчилгээнд өгсөн. Манай эхнэр өөрөө адилхан архи уудаг байж намайг архи уухаар хадам ээжтэй нийлээд элдвээр харааж загнаад халуун цай, шөл цацаад байдаг. Нэг шөнө зүгээр байж байхад ээжтэйгээ нийлж намайг зодсон. Би хувцсаа ч авалгүй хажуу айлдаа очиж байсан. Сүүлдээ тэсэхээ болиод салъя гээд хувцсаа аваад гэрээсээ явж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Дахин ийм алдаа хийхгүй. Хэвтэрт байгаа ээжийг минь бодоод намайг тэнсэж өгөхийг хүсэж байна” гэв.  

 

Эрүүгийн 2018002720237дугаартай хэргээс:

 

Хохирогч С.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны орой ажлаа тараад би ажлынхаа газрын хоёр хүн бас хамаатны ах Бы хамт хуучин Дарханд ..... шөнийн цэнгээний газар сууж байхад Г гаднаас согтуу надаас хэрүүл өдөөд бас гадаа гараад намайг гичий минь одоо явъя гээд баруун гараараа 2 удаа хүчтэй цохиод газар уначихсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой би ажлынхаа шинэ жилийн арга хэмжээнд оччихоод гэртээ ирэхэд бас намайг хий үндэслэлгүй хүнтэй хардаад биеэ үнэлэгч минь гээд миний нүүр лүү 2 удаа цохиж авч зодсон. Тухайн үед миний хажууд манай охин Н, ээж хоёр байсан. Тэгээд 3 дахь удаагаа 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бас л хий хардаад намайг хаагуур явж байгаа гичий вэ гээд шууд зүүн гар луу 2 удаа цохиж аваад гичий, биеэ үнэлэгч гэж дуудаж доромжлоход манай охин Н та болиоч гэхэд чамд хамаагүй би угаасаа ээжээс чинь саллаа гээд гэрээс хамаг хувцас бичиг баримтаа аваад гараад явчихсан. Тэгээд гэртээ ирэхгүй байж байгаад сүүлд 4 дэх удаагаа 2020 оны 3 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байхад гадаа Г согтуу ирээд хашааны гадаа намайг дуудаад байхаар нь манай охин надтай хамт гараад хашааны хаалга онгойлгосон чинь Г согтуу чи муу янхан ямар учраас надаас салах гээд байгаа гичий вэ гээд намайг шууд уруул руу цохиж аваад ахиж зодох гээд дайрч байхад манай эгчийн хүү Э тэр үед ирчихсэн байж таараад гарч ирээд салгасан юм. Тухайн үед манай охин Н цагдаад утсаар дуудлага өгсөн чинь Г чи аавыгаа цагдаад барьж өгөх гэж байгаа юм уу гээд чамайг би алаад цусаар чинь Хуухуудайн Н гэж бичнэ дээ гээд заналхийлээд байсан. Г намайг олон удаа зодож байгаа юм. Согтуу үг хэлнэ, их зэвүүн ална чамайг муу янхан минь чи байнга биеэ үнэлээд явдаг гичий биз дээ гээд байнга заналхийлж намайг ажлын газрын маань эрэгтэй хүмүүстэй хардаж зодож, хүмүүстэй харилцахыг байнга хязгаарлаж ажил хийлгэхгүй хардаад хэцүү байдаг. Надтай маргалдаад намайг удаа дараа зодож цохиж байх үед манай охин Н, ээж Нэргүй манай эгчийн хүүхэд Э, нагац ах Б нар байж байсан. Сүүлд намайг 3 дугаар сарын 24-ний өдөр ирж зодоход миний дээд доод уруул язарчихсан байсан. Тэгээд нэгдсэн эмнэлэгт үзүүлж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр намайг согтуу зодоход манай нагац ах Б өмөөрөхөд бас Б ахыг банзаар цохиж байсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Д.Н мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...миний мэдэж байгаагаар 2019 оны 12 дугаар сарын дундуур манай охин Аг байгууллагынхаа шинэ жилд ороод гэртээ ирэхэд нь эрүүлдээ ажлын газрын хүнтэй нь хардаж нүүр лүү нь гараа атгаж байгаад хөхөртөл нь цохиж байсан. 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэртээ эрүүл хардаж хэрүүл маргаан үүсгэж байгаад цээж рүү нь өшиглөж байсан. Тэгээд сүүлд 2020 оны 3 дугаар сарын сүүл 23-ны өдөр согтуу бас зодож байсан. Г нь архи уусан үедээ миний охин Аг хүнтэй хардаж биеэ үнэлэгч, банзал, гичий минь чамайг ална шүү гээд байнга заналхийлж эрх чөлөөнд нь халддаг. Сүүлд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр согтуу очоод Аг хардаад нүүр рүү нь цохиод зодоход охин Н нь та боль гэхэд цагдаад утсаар дуудлага өгсөн чинь яагаад цагдаа дуудаж байгаа юм  бэ чамайг алаад цусаар чинь Н гэж бичнэ гээд заналхийлж байсан. Миний мэдэж байгаагаар А-ийн нүүр нь хөхөрсөн шүүх эмнэлэгт үзүүлсэн гэж байсан.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч А.Н-ын мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн ...одоогоос 2-3 жилийн өмнө манайх “Д АЗЗА”-ХХК-ийн хашаанд байдаг байхад Г ээжийг ажилчидтай нь хардаад зодож байсан. Тэр үед цагдаад өгч байсан үгийг мэдэхгүй байна. Тэгээд дараа нь өнгөрсөн шинэ жил буюу 2019 оны 12 дугаар сарын сүүлээр ээж ажлынхаа шинэ жилд орчхоод ирээд өвөө, эмээ бид нартай хонох гээд ирчихсэн байсан чинь Г орж ирээд авч гараад гэр лүү ороод чимээ гараад байхаар нь би араас нь орсон чинь Г ээжийг орон дээр хэвтүүлээд өөрөө дээрээс нь дарчихсан хажуу талд нь орон дээр хутга зоочихсон байхаар нь яаж байгаа юм бэ гээд түлхээд ээжийг харсан чинь уруулынх нь доод талд нь цохисон байсан. Тэр үед би ээжийг минь  алчихсан бол яана гэж маш их айсан. Сүүлд болсон асуудлаар цагдаад шалгагдаж байхдаа над руу залгаад муу комиссын дугаар барьсан хямдхан биеэ үнэлэгч минь одоо намайг цагдаагаас ирээд ав чи өнөө шөнө биеэ үнэлээд ч хамаагүй мөнгө олоод намайг гаргаж ав гэхээр нь би утсыг нь блок хийсэн. Намайг 7 дугаар ангид байхаас л биеэ үнэлэгч гээд доромжилж эхэлсэн. Тэгээд миний доод талын дүү бид хоёрыг байнга л хоноцын шээж минь гэж доромжилдог. Намайг чиний араас эзэнгүй тоосго явуулна чи харж байгаарай гэж заналхийлээд байсан. Тэгээд би бараг сар гаран харанхуй шөнө явж чадахгүй айгаад дандаа найз нөхдийгөө гуйж хүргүүлдэг байсан.” гэх мэдүүлэг[3],

 

Насанд хүрээгүй гэрч Г.Н-ын мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хашаан дотор юм хийгээд байж байтал 17 цаг 30 минутын үед аав согтуу ирээд хашаа давж орж ирэх гэхээр нь би та хаалгаар орж ирээч гэж хэлээд хашааны хаалга тайлаад аавыг оруулсан. Тэр үед ээж 00 орон гээд явж байсан. Аав тэрийг харчхаад гэртээ орохгүй ээжийг харж зогсож байгаад ээжийг иртэл чамтай хэдэн үг сольё гээд намайг гэртээ ор гэхээр нь би ээжийг тантай үлдээхгүй гээд хажууд нь хараад зогсож байсан. Тэгсэн чинь ээж аавыг архи уучихсан байна чамтай уулзахгүй гэсэн чинь аав шууд өмсөж явсан хувцаснаас нь татаж татаад нүүр лүү нь цохичихсон юм. Тэгээд гэрээс ах, эмээ 2 гарч ирээд аавыг салгаад би утсаар цагдаа дуудсан. Аав цагдаа дуудахаас өмнө би одоо 2 жил шоронд суучхаад гарч ирээд чамайг алчхаад цусаар чинь Хуухуудайн Гын Н гэж бичнэ. Би та нараас цусан өшөө авна гээд орилоод байсан. Ээжийг ам руу нь гараараа 1 удаа цохисон. Ээжийн уруул нь язарсан цус гараад байсан. 2017 оны зун 06 сараас эхлээд архи ууж гэр орондоо түгшүүр төрүүлэх болсон. Манай аав Г архи уусан үедээ ээжийг дандаа хардаад байнга биеэ үнэлэгч, гичий хаагуур хэнтэй заваараад яваад байдаг янхан юм бэ гэж хэл амаар доромжлоод гар хүрч зоддог.” гэх мэдүүлэг[4],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 284 дугаартай “...С.А-ийн биед баруун гарын шуун дахь цус хуралт, дээд, доод уруулын язралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.гэх шинжээчийн дүгнэлт[5],

 

Аюулын зэргийн “эрсдэлийн түвшин дунд” гэх үнэлгээ[6],

 

Шүүгдэгч Х.Г-ын нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[7] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

          Шүүгдэгч Х.Г-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Г нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 27,  2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 3 дугаар сарын 18, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрүүдэд .........  аймгийн .......  сумын ...  дугаар баг ........  дүгээр гудамжны ...  тоот гэртээ эхнэр С.Аг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч Х.Гын хохирогчийг 4 удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн, гэр бүлийн хардалт, таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэр бүлийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.А нь шүүгдэгч Х.Гаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

          Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Г-д 8 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

          Шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Л.Оюунсувд Шүүгдэгч Х.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  тэнсэж өгнө үү. гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Х.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Х.Г нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Х.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Гыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........ овогт Х-ийн Г-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Гыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Г-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгааралт тогтоох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0225/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэгт Боржигон овогт Хуухуудайн Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002720237 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Хуухуудайн Г /регистрийн дугаар: ТГ77122971/, 1977 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “М б” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 11 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Х.Г нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 27,  2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 3 дугаар сарын 18, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 11 дүгээр гудамжны 4 тоот гэртээ эхнэр С.Аг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ “Би 2019 онд эхнэрийнхээ дүүтэй хамт самар түүхээр яваад нэг хэсэг гэртээ байдаггүй байсан юм. Нэг өдөр ээлнээс ирсэн чинь эхнэр архи уугаад явсан байсан. Тухайн үед эхнэр ажилгүй байсан. Заримдаа эхнэр архи уугаад алга болдог байсан. Тэгээд өөртөө нь ярилцах гэхээр болдоггүй. Хүүхдүүд, хадам ээж нийлээд эхнэрийг өмөөрөөд намайг зодож загнаад байдаг юм. Би гомдлоо барьж чадахгүй ганц нэг удаа эхнэртэй гар хүрсэн. Манайх нэлээн их өртэй болохоор ажлаасаа гараад би “М б” ХХК-нд ажилд, манай эхнэр “Д г” ХХК-д ажилд орсон. 7 дугаар сард эхнэрийн ажлынхан зугаалгад явсан. Эхнэр тэр үеэс хойш архидаж, шөнийн цэнгээний газар хэсэж архи уудаг болсон. Би эхэндээ өөрөө мэдэж байгаа байлгүй гээд юм хэлдэггүй байсан. Сүүлд эмэгтэй хүн замаа алдвал айл гэрийн амьдрал сүйрнэ гэж бодоод одоо болно гэж хэлсэн. Гэтэл миний үгэнд ороогүй. Нэг өдөр ажлынхантайгаа шөнийн цэнгээний газар байна хүрээд ир гэхээр очсон чинь эхнэр маань согтуу байсан. Тэгэхээр нь явъя гэхэд уурлаад хамт байсан хүмүүс нь манай эхнэрийг өмөөрөөд зодоон болсон. Тэр үед би хүний эгэм хугалаад 2 сая төгрөг эмчилгээнд өгсөн. Манай эхнэр өөрөө адилхан архи уудаг байж намайг архи уухаар хадам ээжтэй нийлээд элдвээр харааж загнаад халуун цай, шөл цацаад байдаг. Нэг шөнө зүгээр байж байхад ээжтэйгээ нийлж намайг зодсон. Би хувцсаа ч авалгүй хажуу айлдаа очиж байсан. Сүүлдээ тэсэхээ болиод салъя гээд хувцсаа аваад гэрээсээ явж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Дахин ийм алдаа хийхгүй. Хэвтэрт байгаа ээжийг минь бодоод намайг тэнсэж өгөхийг хүсэж байна” гэв.  

 

Эрүүгийн 2018002720237дугаартай хэргээс:

 

Хохирогч С.Агийн мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны орой ажлаа тараад би ажлынхаа газрын хоёр хүн бас хамаатны ах Бы хамт хуучин Дарханд ..... шөнийн цэнгээний газар сууж байхад Г гаднаас согтуу надаас хэрүүл өдөөд бас гадаа гараад намайг гичий минь одоо явъя гээд баруун гараараа 2 удаа хүчтэй цохиод газар уначихсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой би ажлынхаа шинэ жилийн арга хэмжээнд оччихоод гэртээ ирэхэд бас намайг хий үндэслэлгүй хүнтэй хардаад биеэ үнэлэгч минь гээд миний нүүр лүү 2 удаа цохиж авч зодсон. Тухайн үед миний хажууд манай охин Н, ээж хоёр байсан. Тэгээд 3 дахь удаагаа 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бас л хий хардаад намайг хаагуур явж байгаа гичий вэ гээд шууд зүүн гар луу 2 удаа цохиж аваад гичий, биеэ үнэлэгч гэж дуудаж доромжлоход манай охин Н та болиоч гэхэд чамд хамаагүй би угаасаа ээжээс чинь саллаа гээд гэрээс хамаг хувцас бичиг баримтаа аваад гараад явчихсан. Тэгээд гэртээ ирэхгүй байж байгаад сүүлд 4 дэх удаагаа 2020 оны 3 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байхад гадаа Г согтуу ирээд хашааны гадаа намайг дуудаад байхаар нь манай охин надтай хамт гараад хашааны хаалга онгойлгосон чинь Г согтуу чи муу янхан ямар учраас надаас салах гээд байгаа гичий вэ гээд намайг шууд уруул руу цохиж аваад ахиж зодох гээд дайрч байхад манай эгчийн хүү Э тэр үед ирчихсэн байж таараад гарч ирээд салгасан юм. Тухайн үед манай охин Н цагдаад утсаар дуудлага өгсөн чинь Г чи аавыгаа цагдаад барьж өгөх гэж байгаа юм уу гээд чамайг би алаад цусаар чинь Хуухуудайн Н гэж бичнэ дээ гээд заналхийлээд байсан. Г намайг олон удаа зодож байгаа юм. Согтуу үг хэлнэ, их зэвүүн ална чамайг муу янхан минь чи байнга биеэ үнэлээд явдаг гичий биз дээ гээд байнга заналхийлж намайг ажлын газрын маань эрэгтэй хүмүүстэй хардаж зодож, хүмүүстэй харилцахыг байнга хязгаарлаж ажил хийлгэхгүй хардаад хэцүү байдаг. Надтай маргалдаад намайг удаа дараа зодож цохиж байх үед манай охин Н, ээж Нэргүй манай эгчийн хүүхэд Э, нагац ах Б нар байж байсан. Сүүлд намайг 3 дугаар сарын 24-ний өдөр ирж зодоход миний дээд доод уруул язарчихсан байсан. Тэгээд нэгдсэн эмнэлэгт үзүүлж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр намайг согтуу зодоход манай нагац ах Б өмөөрөхөд бас Б ахыг банзаар цохиж байсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...миний мэдэж байгаагаар 2019 оны 12 дугаар сарын дундуур манай охин Аг байгууллагынхаа шинэ жилд ороод гэртээ ирэхэд нь эрүүлдээ ажлын газрын хүнтэй нь хардаж нүүр лүү нь гараа атгаж байгаад хөхөртөл нь цохиж байсан. 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэртээ эрүүл хардаж хэрүүл маргаан үүсгэж байгаад цээж рүү нь өшиглөж байсан. Тэгээд сүүлд 2020 оны 3 дугаар сарын сүүл 23-ны өдөр согтуу бас зодож байсан. Г нь архи уусан үедээ миний охин Аг хүнтэй хардаж биеэ үнэлэгч, банзал, гичий минь чамайг ална шүү гээд байнга заналхийлж эрх чөлөөнд нь халддаг. Сүүлд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр согтуу очоод Аг хардаад нүүр рүү нь цохиод зодоход охин Н нь та боль гэхэд цагдаад утсаар дуудлага өгсөн чинь яагаад цагдаа дуудаж байгаа юм  бэ чамайг алаад цусаар чинь Н гэж бичнэ гээд заналхийлж байсан. Миний мэдэж байгаагаар Агийн нүүр нь хөхөрсөн шүүх эмнэлэгт үзүүлсэн гэж байсан.” гэх мэдүүлэг[9],

 

Гэрч А.Н-ын мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн ...одоогоос 2-3 жилийн өмнө манайх “Д АЗЗА”-ХХК-ийн хашаанд байдаг байхад Г ээжийг ажилчидтай нь хардаад зодож байсан. Тэр үед цагдаад өгч байсан үгийг мэдэхгүй байна. Тэгээд дараа нь өнгөрсөн шинэ жил буюу 2019 оны 12 дугаар сарын сүүлээр ээж ажлынхаа шинэ жилд орчхоод ирээд өвөө, эмээ бид нартай хонох гээд ирчихсэн байсан чинь Г орж ирээд авч гараад гэр лүү ороод чимээ гараад байхаар нь би араас нь орсон чинь Г ээжийг орон дээр хэвтүүлээд өөрөө дээрээс нь дарчихсан хажуу талд нь орон дээр хутга зоочихсон байхаар нь яаж байгаа юм бэ гээд түлхээд ээжийг харсан чинь уруулынх нь доод талд нь цохисон байсан. Тэр үед би ээжийг минь  алчихсан бол яана гэж маш их айсан. Сүүлд болсон асуудлаар цагдаад шалгагдаж байхдаа над руу залгаад муу комиссын дугаар барьсан хямдхан биеэ үнэлэгч минь одоо намайг цагдаагаас ирээд ав чи өнөө шөнө биеэ үнэлээд ч хамаагүй мөнгө олоод намайг гаргаж ав гэхээр нь би утсыг нь блок хийсэн. Намайг 7 дугаар ангид байхаас л биеэ үнэлэгч гээд доромжилж эхэлсэн. Тэгээд миний доод талын дүү бид хоёрыг байнга л хоноцын шээж минь гэж доромжилдог. Намайг чиний араас эзэнгүй тоосго явуулна чи харж байгаарай гэж заналхийлээд байсан. Тэгээд би бараг сар гаран харанхуй шөнө явж чадахгүй айгаад дандаа найз нөхдийгөө гуйж хүргүүлдэг байсан.” гэх мэдүүлэг[10],

 

Насанд хүрээгүй гэрч Г.Нын мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хашаан дотор юм хийгээд байж байтал 17 цаг 30 минутын үед аав согтуу ирээд хашаа давж орж ирэх гэхээр нь би та хаалгаар орж ирээч гэж хэлээд хашааны хаалга тайлаад аавыг оруулсан. Тэр үед ээж 00 орон гээд явж байсан. Аав тэрийг харчхаад гэртээ орохгүй ээжийг харж зогсож байгаад ээжийг иртэл чамтай хэдэн үг сольё гээд намайг гэртээ ор гэхээр нь би ээжийг тантай үлдээхгүй гээд хажууд нь хараад зогсож байсан. Тэгсэн чинь ээж аавыг архи уучихсан байна чамтай уулзахгүй гэсэн чинь аав шууд өмсөж явсан хувцаснаас нь татаж татаад нүүр лүү нь цохичихсон юм. Тэгээд гэрээс ах, эмээ 2 гарч ирээд аавыг салгаад би утсаар цагдаа дуудсан. Аав цагдаа дуудахаас өмнө би одоо 2 жил шоронд суучхаад гарч ирээд чамайг алчхаад цусаар чинь Хуухуудайн Гын Н гэж бичнэ. Би та нараас цусан өшөө авна гээд орилоод байсан. Ээжийг ам руу нь гараараа 1 удаа цохисон. Ээжийн уруул нь язарсан цус гараад байсан. 2017 оны зун 06 сараас эхлээд архи ууж гэр орондоо түгшүүр төрүүлэх болсон. Манай аав Г архи уусан үедээ ээжийг дандаа хардаад байнга биеэ үнэлэгч, гичий хаагуур хэнтэй заваараад яваад байдаг янхан юм бэ гэж хэл амаар доромжлоод гар хүрч зоддог.” гэх мэдүүлэг[11],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 284 дугаартай “...С.Агийн биед баруун гарын шуун дахь цус хуралт, дээд, доод уруулын язралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.гэх шинжээчийн дүгнэлт[12],

 

Аюулын зэргийн “эрсдэлийн түвшин дунд” гэх үнэлгээ[13],

 

Шүүгдэгч Х.Гын нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[14] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Х.Гын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Г нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 27,  2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 3 дугаар сарын 18, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 11 дүгээр гудамжны 4 тоот гэртээ эхнэр С.Аг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч Х.Гын хохирогчийг 4 удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн, гэр бүлийн хардалт, таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэр бүлийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.А нь шүүгдэгч Х.Гаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Г-д 8 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Л.Оюунсувд Шүүгдэгч Х.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  тэнсэж өгнө үү. гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Х.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Х.Г нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Х.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Гыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Г-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х.Гыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Г-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгааралт тогтоох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ИДЭР

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 8-9, 10-11, 12-13 тал

[2] Хавтаст хэргийн 20, 21-22  тал

[3] Хавтаст хэргийн 26 тал

[4] Хавтаст хэргийн 27 тал

[5] Хавтаст хэргийн 30-31 тал

[6] Хавтаст хэргийн 47-48 тал

[7] Хавтаст хэргийн 54-69 тал

[8] Хавтаст хэргийн 8-9, 10-11, 12-13 тал

[9] Хавтаст хэргийн 20, 21-22  тал

[10] Хавтаст хэргийн 26 тал

[11] Хавтаст хэргийн 27 тал

[12] Хавтаст хэргийн 30-31 тал

[13] Хавтаст хэргийн 47-48 тал

[14] Хавтаст хэргийн 54-69 тал