| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0104/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1738 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1738
2020 10 05 2020/ШЦТ/1738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга : А.Хосбаяр
улсын яллагч : Ц.Оюун-Эрдэнэ
шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бичээч овогт Бат-Эрдэнийн Хаш-Эрдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2003 00409 0320 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Нарантуул зах дээр цахилгаан бараа засдаг ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 3-148 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1-д, 17.2 дугаар зүйлийн 2-д, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 2019 оны 3 дугаар сарын 20-ны Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 126 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хүчингүй болгож үлдэх 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг хорих ялыг хорих 417 дугаар ангид эдэлж байгаад 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар /
Яллагдагч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Доржийн гудамж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн урд талын уулзвар замд Тоёота Приус маркийн 28-16 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”, 11.5-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зөвшөөрсөн гэрэл, дохиогоор , явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Саруултөгсийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 2815 УАА улсын дугаартай приус 30 маркийн машинтай гэрээсээ яарч гараад Дарь-эхээс, Баянзүрх дүүрэг орох гэж байсан. Тэгээд жоохон яарч явж байгаад би гэрлийн дохио дээр зогсоод болохгүй болохоор нь хүн байхгүй, хөдөлгөөн байхгүй байна гээд зүүн дараад урсгал сөрөөд орсон. Тэгээд хүн мөргөсөн. Тэгээд зогсоод түргэн, цагдаа дуудсан. Би хохирогчид зөндөө олон шинжилгээ хийлгэсэн. Хохирлын мөнгө төлсөн. Хохирогчийн хөлийнх нь шөрмөс урагдсан гэж байсан. Би ийм хурдан явсандаа үнэхээр их харамсаж байгаа дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 04/, тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-н 05-07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 08-13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 14-15/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Осол болох үед би байгаагүй болохоор ослын талаар мэдэхгүй байна. Осол болсон гэж Саруултөгстэй хамт явж байсан. Эрхэмбаяр над руу утсаар хэлсэн тэгээд ослын газарт очиход эмнэлгийн түргэн тусламжийн машин Саруултөгсийг аваад явчихсан байсан. Ослын улмаас Б.Саруултөгсийн биед зүүн хөлийн шөрмөсний урагдалтай, толгой нь хавагнасан бэртэл авсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Саруултөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 24-ний 22 цаг 50 минутын үед найз Өнөбат, Эрхэмбаяр нарын хамт Чулуун овооноос Сансар орохоор явж байгаад 805–ний урд талын гэрлэн дохиотой уулзварын баруун талын замын явганы гарцаар ногоон гэрлээр урдаасаа хойш чиглэлтэй гарч байх үед би баруун талын замын явганы гарцаар ногоон гэрлээр урдаасаа хойш чиглэлтэй гарч байх үед би баруунаас зүүн тийш чиглэлтэй урсгалын өнгөрөөд зүүнээс баруун тийш чиглэлтэй урсгал руу ороход миний зүүн тал, ертөнцийн зүгээр баруун талаас Т prius-30 маркийн машин урсгал сөрж ирэнгүүт нь би дээшээ үсрэх үед мөргөсөн. /хх-н 26-30/,
Иргэний хариуцагч М.Жамьяндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ослын улмаас ямар гэмтэл учирсныг нь сайн мэдэхгүй байна. Хаш-Эрд нь хэлэхдээ урд салхины шил хагарсан байсныг сольчихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь байгууллага дээрээ дуудаад автомашиныг харахад засварлачихсан байсан. Манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,
Гэрч П.Булгантамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед манай найз Хаш-Эрдэнийн дүү нь болох Ука нь утсаар яриад намайг хүмүүс дээрэлхээд байна. Би Офицеруудын ордны хавьцаа байна гэж ярьсан. Тэгээд Хаш-Эрд, Булгаа гээд манай найз бид 3 Хаш-Эрдэнийн дүү рүү очихоор Дарь-Эхээс машинтай хөдөлгөлцсөн. Явж байгаад хил хамгаалах 805 дугаар ангийн гэрлэн дохионы дээр ирээд 2 дугаар эгнээнд зогссон. Манай машины урд 2 машин зогсож байсан. Ногоон гэрэл асчихсан байхад тэр 2 машин явахгүй байсан. Ногоон гэрэл асчихсан байхад тэр 2 машин явахгүй байсан. Сигналдаад явахгүй болохоор нь зүүн тийш дарж урсгал сөрөөд гүйцэд түрүүлэх гэтэл машины урдуур гэнэт нэг хүүхэд гүйгээд ороод ирсэн. Хаанаас гарч ирснийг нь хараагүй. Нөгөө хүүхэд мөргүүлээд газар унасан. Тэгээд бид хэд машинаас буугаад тухайн хүүхэд дээр очоод түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 37/
Гэрч Ц.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 24-ний орой 21 цагийн өнгөрч байхад Монел талаасаа буюу ертөнцийн зүгээр зүүн талаасаа тухайн уулзвар дээр ирэхэд гэрэл дохионы улаан гэрэл асаад би зогс шугам дээр зогссон. Намайг зогсох үед миний машин байгаагүй, тэгээд удаагүй байж байтал тухайн уулзварын миний эсрэг талын буюу баруун талын явганы гарцаар хойд талаас урагшаа явган хүний ногоон гэрлээр гарч байх үед баруун талаас зүүн тийш чиглэл дэх 2 машин улаан гэрэл дээр зогсчихсон байхад тэр 2 машины зүүн талаар буюу эсрэг урсгалаар нь Тpruis-30 маркийн автомашин үргэлжилсэн цагаан шугам даваад гарч ирэхэд тухайн явган хүнийг гарц дээр мөргөсөн. Тэгэхэд явган хүн агаар дээр 2 эргээд миний машины урд талд ирж унасан. Тэгээд тэр мөргүүлсэн хүүхэд нэг өндийгөөд буцаад хэвтээд өгсөн тэгэхэд хүн мөргөсөн жолооч машинаасаа бууж очоод босгож болохгүй гээд тэгээд би түргэн дуудсан. Тэгээд түргэн ч ирсэн, цагдаагийн албан хаагчид ч ирсэн. /хх-н 38/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 8685 дугаартай:
1.Б.Саруултөгсийн биед гуяны арын хальслаг шөрмөсний хэсэгчилсэн урагдал, тархи доргилт, нуруу, зүүн мөр, шуу бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 42-44/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 44-46, 55-56/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 49/, Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 42083 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 50-54/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 76-83/, яллагдагч *******ийн хохирол төлсөн баримтууд /хх-н 84-92/
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 93/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 96-150/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 70/, захиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 151-157/ жолоочийн лавлагаа /хх-н 68/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бат-Эрдэнэ: “ хохиролд 2.200.000 төгрөгийг *******ээс авсан тул гомдолгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-н 160/, *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-н 163/
Баянзүрх дүүргийн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 115 дугаартай прокурорын тогтоол /хх-н 164, *******эд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 57/, прокурорын тогтоол /хх-н 58-59/,
Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 805-н гэрлэн дохионы уулзвар дээр Бизнес Инвест Девелопмент ББСБ-н нэр байдаг 28-16 УАА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 2 найзын хамт явж байтал гэрлэн дохионы гэрэл улаан асаад урд машинууд зогсож байхаар нь гүйцэт байтал гэрлэн дохионы гэрэл улаан асаад урд машинууд зогсож байхаар нь гүйцэт түрүүлэх үйлдэл хийх гээд зүүн гар тал руугаа дараад явж байтал машины урдуур эрэгтэй хүүхэд урдуур орж ирээд мөргүүлээд зам дээр унасан. 102, 103-т би өөрөө дуудлага өгсөн. Эхлээд дүүргийн цагдаа ирсэн. Дараа нь түргэний машин ирээд мөргүүлсэн хүүхдийг үзээд түргэний эмч машиндаа суулгаад хүүхдийг авч явсан. Би араас нь гэмтлийн эмнэлэг орсон. Ослоос болж тухайн хүүхдийн зүүн хөлийн шөрмөс урагдалтай , тархи доргилттой гэсэн онош гарсан. Хүүхдийн эмчилгээний төлбөрт нийт 2.300.000 төгрөгийн хохирол би барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг / хх-н 61-62/, шүүгдэгч *******эд холбогдох хэргийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 96-150/, яллагдагч *******эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 63-64/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Гэм буруугийн талаар
******* нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Доржийн гудамж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн урд талын уулзвар замд Тоёота Приус маркийн 28-16 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”, 11.5-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зөвшөөрсөн гэрэл, дохиогоор , явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Саруултөгсийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаан үед өгсөн: “...Осол болсон гэж Саруултөгстэй хамт явж байсан Эрхэмбаяр над руу утсаар хэлсэн тэгээд ослын газарт очиход эмнэлгийн түргэн тусламжийн машин Саруултөгсийг аваад явчихсан байсан. Ослын улмаас Б.Саруултөгсийн биед зүүн хөлийн шөрмөсний урагдалтай, толгой нь хавагнасан бэртэл авсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Саруултөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би баруунаас зүүн тийш чиглэлтэй урсгалын өнгөрөөд зүүнээс баруун тийш чиглэлтэй урсгал руу ороход миний зүүн тал, ертөнцийн зүгээр баруун талаас Т prius-30 маркийн машин урсгал сөрж ирэнгүүт нь намайг дээшээ үсэртэл мөргөсөн гэсэн мэдүүлэг/хх-н 26-30/,
Иргэний хариуцагч М.Жамьяндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ослын улмаас ямар гэмтэл учирсныг нь сайн мэдэхгүй байна. Хаш-Эрд нь хэлэхдээ урд салхины шил хагарсан байсныг сольчихсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,
Гэрч П.Булгантамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: урьд зогсож байсан машиныг сигналдаад явахгүй болохоор нь зүүн тийш дарж урсгал сөрөөд гүйцэд түрүүлэх гэтэл машины урдуур гэнэт нэг хүүхэд гүйгээд ороод ирсэн. Хаанаас гарч ирснийг нь хараагүй. Нөгөө хүүхэд мөргүүлээд газар унасан. Тэгээд бид хэд машинаас буугаад тухайн хүүхэд дээр очоод түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 37/
Гэрч Ц.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Тэгэхэд явган хүн агаар дээр 2 эргээд миний машины урд талд ирж унасан. Тэгээд тэр мөргүүлсэн хүүхэд нэг өндийгөөд буцаад хэвтээд өгсөн, тэгэхэд хүн мөргөсөн жолооч машинаасаа бууж очоод босгож болохгүй гээд тэгээд би түргэн дуудсан. Тэгээд түргэн ч ирсэн, цагдаагийн албан хаагчид ч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-н 38/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 8685 дугаартай шинжээчийн дүгнэлтээр машинд мөргүүлсэний улмаас Саруултөгсийн биед гуяны арын хальслаг шөрмөсний хэсэгчилсэн урагдал, тархи доргилт, нуруу, зүүн мөр, шуу бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 42-44/, /,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 76-83/, яллагдагч *******ийн хохирол төлсөн баримтууд /хх-н 84-92/
Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...28-16 УАА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 2 найзын хамт явж байтал гэрлэн дохионы гэрэл улаан асаад урд машинууд зогсож байхаар нь гүйцэт түрүүлэх үйлдэл хийх гээд зүүн гар тал руугаа дараад явж байтал машины урдуур эрэгтэй хүүхэд урдуур орж ирээд мөргүүлээд зам дээр унасан. 102, 103-т би өөрөө дуудлага өгсөн. Эхлээд дүүргийн цагдаа ирсэн. Дараа нь түргэний машин ирээд мөргүүлсэн хүүхдийг үзээд түргэний эмч машиндаа суулгаад хүүхдийг авч явсан. Би араас нь гэмтлийн эмнэлэг орсон. Ослоос болж тухайн хүүхдийн зүүн хөлийн шөрмөс урагдалтай , тархи доргилттой гэсэн онош гарсан. Хүүхдийн эмчилгээний төлбөрт нийт 2.300.000 төгрөгийн хохирол би барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 61-62/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.
Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 160/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ******* нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг ýñ çºâøººðâºë улсын яллагч, ø¿¿ãäýã÷, õîõèðîã÷, өмгөөлөгч íàð шүүхийн øèéäâýðèéã ãàðäàí авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцýл áè÷èõ ýðõòýéã дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С. ПҮРЭВСҮРЭН