Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/200

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ууганзаяа,

Улсын яллагч: Д.Дэлгэрмаа,

Иргэдийн төлөөлөгч Л.Адъяасүрэн,

Шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД:0518/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ,

Шинжээч О.Ганбат, С.Алтансүх,

Гэрч Ш.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2503 1657 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү, 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 12-23 тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дон овогт Д.А  /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А  нь 2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 8-260 тоот М.Ганбаатарын гэрт хамтран амьдрагч О.Б ийг "өөрийг нь бусадтай хардан, янхан гичий гэж доромжилсноос" болж хоорондоо маргалдан улмаар О.Б ийн цээж рүү нь 2 удаа санаатай хутгалж цээжний хөндий рүү нэвтэрч эрхтэн гэмтээсэн шарх бүхий амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А  мэдүүлэхдээ: “Би 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ганбаатар ахынд нөхөртэйгөө цуг байсан. Ганбаатар ах манай нөхрийг цуг юманд яваад ирье гэхээр нь би цуг явъя, айлд байж чадахгүй гэж хэлээд бид 3 цуг яваад нэг эгчтэй уулзсан ба тэр эгчээр 1 ширхэг 0.5 литрийн хэмжээтэй архи, 1 ширхэг 0.75 литрийн хэмжээтэй архи, мөн 2 литрийн хэмжээтэй пиво авхуулаад буудал орж, 1 цаг аваад уусан ба тэр эгч 20-30 минут болоод явсан, харин бид нар буудлын цаг дуусахад араас нь гарсан. Тэгээд 0.5 л архи 0.75 л хэмжээтэй архины тал үлдсэн байхаар нь би уутанд хийх гэж буудал руу буцаж орох үед манай нөхөр гадаа үлдсэн. Тэгээд гараад иртэл Ганбаатар ах, манай нөхөр хоёулаа байхгүй болохоор нь би гудмаар гараад Шонхор зах руу ороход байгаагүй. Тэгээд би Ганбаатар ахынд очиход Шинээ ах гурил зуурч байсан. Би ороод Батдорж хаашаа явсан юм бэ? гэж асуухад ирчихсэн, гадаа бие засаж байгаа гэсэн. Миний цамц урагдчихсан байсан учир би захыг нь аваад гал руу хийж шатаагаад байж байтал манай нөхөр орж ирсэн бөгөөд чи хаашаа яваад ирээ вэ? янхан минь гээд намайг доромжилоход нь би хаашаа ч яваагүй гэж хэлсэн. Би цамцаа гал руу хийчихээд Шинээ ахад дүү нь гурилыг чинь зуураад өгье гэхэд Шинээ ах надад 2 ширхэг сонгино арилгаад мах хэрчээд өг гэхээр нь би за гэж хэлээд байж байтал манай нөхөр чи цамцаа яагаад урчихсан юм бэ? янхан минь гэхэд нь чи өөрөө урсан биз дээ гэж хэлээд бид хоёр муудалцахад манай нөхөр намайг 2-3 удаа цохисон. Би айлгах гэж байгаад 2 удаа хутгаар зүсчихсэн. Тэгээд сандраад Шинээ ахад манай нөхрийг харж байгаарай гэж хэлээд Дашнамт руу түргэн дуудах гээд уруудаж явахад Сухаа ах таарсан. Юу болсон бэ? гэхээр нь би нөхрийгөө 2 удаа гэдсэнд нь зүсчихлээ гэж хэлэхэд гайгүй юм бол цагдаа дуудаж яах юм, дээшээ очоод янзалчих гэсэн. Тэгэхэд нь би айгаад байна, цус их алдсан гэж хэлээд хашааны дээд хэсэгт очоод таксины хүнээс гуйж утсаар цагдаа руу ярихад Дашнамт дээр байж бай, одоо очиж байна гэхээр нь би хүлээж байтал хөдөлгөөнт эргүүл ирээд намайг аваад Ганбаатар ахын гэрт очсон. Тэр үед манай нөхөр газар хэвтэж байсан бөгөөд манай эхнэр хутгалаагүй шүү гээд орилоход цагдаа над руу хараад чи хутгалсан юм уу гэж асуухаар нь би айгаад хутгалсан гэж хэлсэн. Гэтэл гадна цагдаагийн 2 пургон машин ирчихсэн байсан ба түүнд өмнө нь манайд дуудлагаар ирсэн цагдаа байсан. Манай нөхөр намайг гүүрнээс унагаахад нь би дуудлага өгөхөд ирсэн цагдаа мөн байсан. Тэгээд би тэр үед чамайг яв гэж хэлсэн биз дээ, яагаад одоо хүртэл яваагүй юм бэ? энд юу хийж байсан юм бэ? гэж хэлээд намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс рүү, манай нөхрийг Госпитал руу авч явсан. Чингэлтэйн цагдаагийн хэлтэст хоноод, маргааш нь Дашгаадан байцаагч намайг байцаагаад, рентген зураг нь зүгээр байна, батлан даалтад авах хүнээ дууд гэхээр нь би эгчийгээ дуудаж 15.000 төгрөгний торгууль төлсөн. Тэгээд намайг гэр лүүгээ яв гэхээр нь би явахгүй, нөхрийнхөө оёдлыг гайгүй болохоор нь явъя гэж хэлэхэд намайг цаасан дээр энэ тухайгаа бичиж өг гэсэн. Би бичиж өгөхөд байцаагч чамайг явахгүй бол шүүх хурал зарлаад хорино, та хоёр 14 хоног тусдаа бай гэхээр нь би яалт ч үгүй гэр лүүгээ явсан. 08 дугаар сарын 13-ны өдөр над руу нөхөр маань залгаад найзынхаа байшинг шавардаж байна гэхээр нь бие чинь гайгүй юу гэхэд гайгүй гэсэн. Тэгээд 08 дугаар сарын 17-ны өдөр дахиж залгаж ярьсан. Би 08 дугаар сарын 19-ний өдөрусанд явлаа гэж худлаа хэлээд усны саванд ээжийнхээ авч өгсөн 2 шинэ өмд, бас хэрэглээний зүйлсээ хийж гэрээсээ зугтааж гараад Баянхошууны Хөтөл рүү алхаж очсон. Очиход манай нөхөр Шонхор захын ард найзтайгаа архи ууж байсан. Би нөхрийнхөө байгаа Жаагий гэдэг айлд очиж хоносон. Маргааш өглөө нь эмнийх нь мөнгө байхгүй гэхээр нь эм, тамхи, хоолны мөнгө олох гээд өөрийнхөө 2 шинэ өмдийг толгой шийр зардаг таньдаг эгчдээ 12.000 төгрөгөөр зараад хоол, эм, тамхийг нь аваад ирэхэд манай нөхөр байгаагүй. Хаашаа явсныг нь асуухад Шараа, Нараа гээд хуурай эгчийнд нь Ээгий гэдэг найз нь ирчихсэн ууж байгаа гэсэн. Тэгээд тийшээ явсан, чамайг хоол хийгээд байж байгаарай гэж байна лээ гэсэн. Орой нь нөхрөө авах гээд очиход Ээгий нь манай нөхрийг явуулахгүй гээд намайг 2-3 удаа цохисон бөгөөд би ажил руугаа дагуулж яваад эм авч өгнө гэж хэлсэн. Би уурлаад гараад явсан ба бүтэн сайн өдрийн орой Батдорж орж ирсэн. Тэгэхэд нь би яагаад ирээгүй юм бэ? гээд уурлаад, танай сүрхий найз чамайг авч явна гээд байсан биз дээ гэхэд Ээгий ажил руугаа явчихсан, маргааш цалингаа буухаар залгана гэсэн. Тэр үед би жоохон гоморхоод, 2 хүүхэд дээрээ ирэхгүй байгаа хүн чам руу ярихгүй, архи уучихаад худлаа хэлж байгаа юм гээд бид 2 унтсан. Өглөө нь манай нөхрийн бие нь тааруу байна гэхээр нь түргэн дуудаж үзүүлэхэд манайх хүн дуудлагатай, энэ хүнийг авч явахгүй, та нар өөрсдөө Гэмтэл рүү авч яв гэсэн. Таксины мөнгө байхгүй учраас өөрийнхөө өмсөж явсан пүүзийг таньдаг эгчдээ зараад Гэмтэл рүү явах замдаа эгч рүүгээ залгаад эмнэлэгт үзүүл гэсэн, бие нь тааруу байна, та үнэмлэхийг нь аваад ирээч гэхэд эгч нь Гэмтлийн ойролцоо явж байна үнэмлэх хэрэггүй, лавлагаа байхад болно, лавлагаагаар хурууны хээгээр үздэг, та хоёр очиж бай гэсэн. Гэмтэл дээр очиход эмч нар нь бид нар өөр эмчийн хийсэн оёдлыг оёхгүй, энэ бол их эрсдэлтэй, та нар анх оёулсан газраа оч гэхээр нь би Батдоржийг аваад Госпитал руу, манай эгч эмнэлэгт хэвтэхээр бол хэрэгтэй зүйлсийг нь аваад очно, та 2 түрүүлээд очиж бай гэсэн. Госпитал дээр очиход Батсайхан эмч байсан бөгөөд эртхэн ирэхгүй яасан юм бэ? архичин пизда гэж загнаж байгаад манай нөхрийг авч ороод гуурстай хагалгаа хийсэн. Тэгээд хаалгаа онгойлгоод төлбөрөө хийх юм уу? хийнэ гэвэл энэ хүнийг эмчилнэ, хийхгүй гэвэл гаргалаа гэхээр нь би төлбөрийг нь хийнэ, эмчлээд өг гэж хэлсэн. Тэгээд хагалгаа дуусаад дусал залгаад, 20 минутын зайтай соруулсан. Хонуулаад маргааш нь буюу 08 дугаар сарын 23-ны өглөө рентгенээр харахад шингэнтэй газраа цоолоогүй буруу газраа цоолсон байна, хэвлий хэсэгт нь шингэн алга гэж хариу гарсан. Батсайхан эмч өрөөнд оруул гээд 1 сувилагчийг нөхөр бид хоёртой цуг дээшээ 3 давхар луу гаргасан. Би замдаа сувилагчаас шингэнтэй газраа цоолоогүй юм чинь одоо шингэнтэй газар нь цоолох уу? гэхэд мэдэхгүй, болохгүй бол тэгэх байлгүй дээ гэсэн. Ингээд 08 дугаар сарын 23-ны 11 цагт угаалганд оруулаад гаргаж ирээд ерөөсөө болохгүй юм байна гээд хагалгаанд оруулсан. Хагалгаа нь 2-3 цаг үргэлжилсэн бөгөөд эмч нь гарч ирээд сэхээнд байгаа гэхээр нь сэхээн амьдруулах тасгийн эмчтэй уулзахад бие нь муу байна, өдөрт 1 бүр нь 50.000 төгрөгийн үнэтэй шингэн гадагшлуулах үйлчилгээтэй эм 4 ширхэгийг хэд хоног хийх хэрэгтэй, тэгвэл арай гайгүй болно гэхээр нь хадам ээж рүү ярихад би очиж чадахгүй гээд тоогоогүй. Ингээд 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл эмийг нь таслахгүй хийсэн бөгөөд тэр өдөр 17 цагийнх нь хоолыг хийгээд байж байтал эмч нь залгаад өнгөрчихлөө гэсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О  мэдүүлэхдээ: “Миний бодлоор энэ хүний мууг үзээд яах вэ дээ. Би үзэх зовлонгоо үзсэн. Энэ 2 хүүхэд маань их маргалддаг байсан. Би энэ хүүхдийг уучилж байгаа учир та бүхэн ялын тухайд харж үзээрэй. Би анх 20.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч надад боломжоороо өгвөл өөр хүсэх зүйл алга. Адилхан эмэгтэй хүний хувьд би уучилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Б  мэдүүлэхдээ: ”2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03-д шилжих шөнө би жижүүрийн үүрэг гүйцэтгэж гэмтлийн яаралтай тусламжид хуваарийн дагуу ажиллаж байхад цээжнийхээ зүүн талд 2 газар хутгалагдсан байдалтай өвчтөн ирсэн бөгөөд түүнтэй хамт Алтансолонго болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад цолтой цагдаа байсан. Тэр үед өвчтөн өөрөө согтуурсан, цээжээр өвдөх зовиуртай байсан бөгөөд өвчтний биеийн байдлыг үзэж, шархны цэгцэлгээ хийсэн. Цээжнээс нь цус гараагүй байсан. Өвчтөний жижиг шархыг булцуутай багажаар шалгахад цээжний хөндийд нэвтэрсэн шарх мэдэгдээгүй тул рентгенээр үзэхэд цээжний хөндийд шингэн, хий аль аль нь тодорхойлогдоогүй, ЭХО-д харахад ч мөн адил байсан. Рентген зургийг хараад мэргэжлийн эмч яаралтай тусламжийн хуудсан дээр дүгнэлт бичсэн бөгөөд миний зүгээс үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эмчилгээ хийлгэх болон дүүргийнхээ эмчид үзүүлж байгаарай гэж зөвлөөд буцаасан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Алтансүх мэдүүлэхдээ: “Архи уудаг хүний дархлаа дарангуйлагдах нь түгээмэл байдаг. Тухайн үед талийгаач архи хэрэглэсэн байсан. Архи уусан үед цусан хатгалгаа маш аюултай. Талийгаач дархлаа дарангуйлалтай байсан. Хууль сахиулагчдын албан хаагчдын эмнэлэг хүйтэн болон хатуу зэвсгээс үүдэлтэй эмчилгээ хийдэг бөгөөд цээжний хөндийд хий болон цус хураагүй тохиолдолд талийгаач эмийн эмчилгээ хийлгэх бөгөөд даарч хөрөхгүй байхаас гадна байнгын хянуулах ёстой. Даарвал маш аюултай. Эмийн эмчилгээг тогтмол хийх ёстой. Цээжний хөндийд нэвтэрсэн шархны хувьд эрхтэн цоолсон, цус гарсан, хий гарсан үед хагалгаа хийх бөгөөд жижиг шархтай, хий, шингэн байхгүй үед яаралтай тусламжийн эмчид хариуцлага тооцох үндэслэлгүй учраас би гарын үсэг зураагүй. Анх эмчилгээ хийсэн эмч зөв арга хэмжээ авсан учраас би буруутай гэж үзэхгүй байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч О.Ганбат мэдүүлэхдээ:                        “Дүгнэлт

гаргуулахаар асуусан асуулт бүгд Батсайхан эмчийг буруутгасан агуулгатай байсан. Би асуултанд нь хариулт өгөөд, яриад Батлан хамгаалах яамны эмнэлэгтэй холбоотой асуудал огт байхгүй гэдгийг хэлээд явуулсан. Гэтэл дараа нь гарсан дүгнэлт нь миний үнэнийг бичиж явуулсан 1 нүүр дүүрэн санал явуулсан боловч дүгнэлтэд тусгаагүй байсан тул гарын үсэг зураагүй” гэв.

Д.Алтансолонгын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... талийгч О.Б  бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй. 2014 онд танилцсанаас хойш хамтран амьдарч байсан тухайн үед Ганбаатар ахын гэрт ороход Батдорж, Шинээ гэдэг ах хоёр байсан. Батдорж надаас архи нэхсэн тэгээд бид хоёр хэрэлдсэн, би тухайн үед сонгино арилгахаар хутга барьж байхад Батдорж нь алаач гээд хувцсаа яраад дайраад миний нүүр лүү алгадсан ба нэг мэдэхэд би түүний цээжний орчимд 2 удаа хутгалсан байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна "гэх мэдүүлэг/1хх-177-178х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ийн мөрдөн байцаалтад өгсөн: "....талийгаач Батдорж нь миний хамгийн бага хүү маань байсан. Харин Алтансолонго нь талийгаачтай хамтран амьдарч байсан..., Талийгаач архи уугаагүй, эрүүл үедээ хүн шиг хүн байсан, харин архи уухаараа хүн биш чоно шиг болчихдог байсан архи уухаараа агсам тавина, хамаг юмаа эвдэлдэг байсан. Дунд сургуулийнхаа 8 дугаар ангийн хонхны баяраас хойш архи ууж эхэлсэн, сүүлдээ бүр гэр орныхоо эд зүйлийг зарж архи уудаг болсон. 2015 оны 12 дугаар сард Алтансолонгыг найз охин гэж гэртээ дагуулж ирж байсан .... 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүү Батцэнгэлийн хамт гэртээ ирэхэд талийгаачийн хувцас нь цүнхтэйгээ байж байхаар нь асуухад дүү нас барсан гэхээр нь С00725 яагаад гэж асуухад найз охин нь дүрчихсэн гэж байна гэж хэлсэн. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Госпиталийн эмнэлэгт очиод мэс заслын эмч Батсайхантай уулзуулсан, тэр эмч танай хүүхэд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бие нь хүндэрсэн байдалтай ирсэн, 5 өдөр бидний зүгээс эмчилгээ хийж аврах гэж оролдсон гэж хэлрэн. Ингээд шүүх эмнэлэгт очиж цогцсыг харахад мен байсан ингэж л хүүгээ нас барсан гэдгийг ойлгосон манай хүү архи уухаараа согтуу тавьдаг, манай хүүгээс л болж ийм хэрэг болсон байх, Солонго манай гэрт 3 cap амьдрахдаа манай хүүг архинаас гаргаад сайн сайхан амьдаръя гэсэн итгэм эрмэлзэлтэй байсан. Солонгоо бол яадгаа алдчихсан охин бишээ, амьдрахын төлөө зүтгэж байгаа охин байсан, би Солонгоод муу санахгүй одоо 6 настай хүүтэй гэсэн эх хүү хоёрыг салгаад яахав ...Талийгаачийн ажил явдалд яг хэдэн төгрөг зарцуулснаа мэдэхгүй байна. Ажил явдал дууссаны дараа хувцсыг нь шатаа гэхээр нь оршуулгын баримтуудыг хамт шатаачихсан, одоо бол ямар ч баримт байхгүй. Оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг нэхэмжилнэ" гэх мэдүүлэг / 1хх-62-64х/,

Гэрч М.Шинэхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн үед найз Ганбаатрын гэрт ганцаараа байж байхад талийгч Батдорж нь нилээн согтсон байдалтай орж ирээд " Аптансолонго хаашаа хэнтэйгээ янхандаад явчихваа " гэж хэлээд хашгираад байсан Тэгээд 30-40 минутын дараагаар Алтансолонго нилээн согтсон байдалтай орж ирээд Батдоржийг хаашаа явчихваа гэж хоёр биенийгээ хэлээд байсан. Тэр хоёр бие биенийгээ янхан гичий гэх мэтээр хоорондоо муудалцаж байсан... тухайн үед би хоол хийж байсан болохоор тэр хоёрыг хараагүй.., тэгтэл Батдорж намайг хутгалчихлааш дээ гэж хэлэхэд нь хартал гэдэснээс нь цус гарч байсан ба Алтансолонго нь гартаа байсан хутгаа пийшингийн ар талаар шидчихээд " би хүн хутгалчихлаа эмнэлэг дуудлаа гэж хэлээд гарч явчихаад буцаад ороод орсон тэгээд удалгүй Батдоржийг эмнэлэг рүү аваад явсан харин Алтансолонгыг цагдаа нар ирээд аваад явсан” гэх мэдүүлэг/1хх-190-191х/,

Гэрч Д.Нанжидын мөрдөн байцаалтад өгсөн: "..манай гэрийн баруун талын байшинд хүү Ганбаатар ганцаараа амьдардаг. Заримдаа Шинээ найз нь ирж хонодог..., 2016 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед санагдаж байна нөхөр бид хоёрыг унтаж байхад манай эндхийн архи уудаг Сухаа гэдэг залуу хаалга нүдээд байхаар нь Ганбаа байхгүй гэхэд" Бүдүүнээг тэрний эхнэр нь хутгалчихлаа гэж хэлэхээр нь" бид хоёр Ганбаатрын гэрт ороход нэг залуу орон дээр сууж байсан. Тэр үед тэр залуугийн хэвлийн хэсгээс цус гарч байсан бөгөөд нэг фудволкоор ороосон байсан. Тэр үед Шинээ, Сухаа, Бүдүүнээ нар байсан. Хашааны гадаа нэг эмэгтэй байсан боловч сайн хараагүй ... тэр үед тэр хүмүүс согтуу байсан . Манай хүү Ганбаатрын гэрт уугаагүй харин гаднаас архи ууж ирсэн байсан ..." гэх мэдүүлэг /1хх-73-74 х/,

Гэрч М.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "...талийгаач Батдорж, Алтансолонго нартай урьд нь олон удаа архи ууж байсан. Манай байшингийн цоож эвдэрхий намайг байхгүйд тэр хоёр ирж хоноод явдаг байсан. Хэрэг гардаг өдөр ч намайг байхгүйд ирээд явсан байсан.Гэртээ ирэхэд Алтансолонго нөхөр Батдоржийгоо хутгалсан гэж байсан..." гэх мэдүүлэг /1хх-82-83х/,

Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: "Би Чингэлтэй дүүрэг дэх эргүүлийн офицероор ажиллаж байсан ба 2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03 нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10, 11 дүгээр хороонд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Согоот 10-с Чингэлтэйн 8-206 тоотод хүн хутгалуулсан байна яаралтай оч гэсний дагуу цагдаагийн албан хаагч Бөхбатын хамт очиход хашаанаас нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь нэрийг нь асуухад Алтансолонго гэж хэлж байсан. Тэгээд тэр эмэгтэйтэй хамт байшинд яваад ороход О.Б  нь газарт суусан байдалтай байхаар нь яасан гэж асуухад би зүгээр манай эхнэр намайг хутгалаагүй шүү гээд орилоод байхаар нь эхнэрийг нь хутгалсан юм байна гэж мэдээд Алтансолонгоос асуухад тоглож байгаад хутгалсан гээд байсан. Тухайн үед Алтансолонго нь согтуу байсан. Хутгалсан хутгыг нь зуухны араас олсон" гэх мэдүүлэг/1хх-84-85х/,

Гэрч Ш.Б ы мөрдөн байцаалтад өгсөн: "Би батлан хамгаалах хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгчээр ажилладаг. 2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө жижүүр эмчээр 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажилласан шөнө 02 цагийн үед Оюунчимэгийн Батдорж гэх залуу ирж үзүүлсэн. Түүний цээжний зүүн талаас баруун тал руу чиглэлтэй 2 хэсэгт хутгалагдсан шархтай ирснийг шалгаж дээрх шарханд хэсгийн мэдээ алдуулалт хийж шарханд анхдагч цэгцэлгээ боолт хийж цээжний хөндий рүү нэвтэрсэн эсэхийг шалгахад өвчүүний яс тулаад нэвтэрсэн эсэх нь мэдэгдэхгүй байсан тул цээж гэрэлд харах, хэвлий эход харах шинжилгээнүүдийг хийлгэхэд уг шинжилгээнүүдэд хий шингэн байхгүй байсан тул зохих зөвлөгөөг өгч дуудлагаар ирсэн цагдаагийн ахмадад өгч явуулсан. Талийгаачаас О.Б  нь миний өгсөн зөвлөгөөг дагаагүй анх үзүүлсэн өдрөөс хойш 19 хоногийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр биеийн байдал нь муудаж хүндэрсэн байдалтай ирэхээр нь хүлээн авч хэвтүүлэн эмчлээд цээжний баруун талыг нээж, угааж цэвэрлэх гуурсдах хагалгаа хийгдсэн боловч 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орой ерөнхий биеийн хордлого, идээт үрэвсэл олон эрхтэний дутагдал гүнзгийрэн хүндэрч нас барсан ..." гэх мэдүүлэг /1хх-88-89х/,

Талийгаач О.Б ийн тайлбар " Би 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Алтансолонгын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000-д Хуягаагийн гэрт эхнэр Д.А , Хуягаа бид гурав Ихмонгол нэртэй 0,75 литрийн 2 шил архи уусан. Тэгэхэд эхнэр Алтансолонго архи уулаа, хүүхэд сургуульд орох болж байхад хүүхдийн сургуулийн юм бэлдсэнгүй гээд уурлаад байсан, Алтансолонго ширээн дээр байсан хутгыг аваад миний гэдсэнд 2 удаа хутгалсан. Би тухайн үед их согтолттой байсан, Алтансолонго дунд зэргийн согтолттой байсан. Миний гэдсэнд 2 шарх учирсан, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..." гэх тайлбар /1 хх-32х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1612 тоот дүгнэлтэд:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний баруун тал өвчүүг нэвт хатган баруун уушгины дунд дэлбэнгийн 5-р сегментийн түвшинд уушгины эдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шархнаас үлдсэн сорив, цээж хэвлийд сорив бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийн эрхтнүүдийн идээт үрэвслээр хүндэрч гүн хордлогод орж олон эрхтний дутагдлаар нас баржээ.

  1.  Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, цээжний хөндий рүү нэвтэрч эрхтэн гэмтээсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, нэвтрээгүй эрхтэн гэмтээгээгүй шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2.  Үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  3.  Талийгаач 1-р бүлгийн харъяалалтай цустай байна. Цусанд спиртийн агууламж илрээгүй.
  4.  Талийгаач нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны 20.20-нд нас барсан байна” гэжээ /1хх-102-105х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1330 тоот дүгнэлтэд:

“1. Талийгаач О.Б ийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн №1612 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3. БХХСАХНЭ-н эмч нар талийгаачийн оношийг нь зөв тогтоож эмчилсэн

байна.

  1.  Өвчтөнд мэс засал эмчилгээг зохих хугацаанд нь зөв хийсэн байна.
  2.  Эмчилгээний дүрэм стандарт зөрчигдөөгүй байна” гэжээ /1хх-11-113х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 108 тоот дүгнэлтэд:

“1. Талийгаач О.Б ийн биед учирсан цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийг БХХСАХНЭ-н хүлээн авах, яаралтай тусламжийн эмч оношлох боломжтой. 2016.08.03-ны өдрийн 02:20 минутын яаралтай тусламжийн хуудсанд цээжний хөндийг багажаар шалгасан тэмдэглэл байхгүй байна 2016.08.03-ны өдрийн 02:35 минутад цээжийг гэрэлд 02:50 минутад хэвлийг ЭХО-д харахад дотор эрхтний талаас өөрчлөлтгүй байсан ба тухайн тохиолдолд цээжний баруун хөндийд цус, хий хуралдах, уушиг, авчих зэрэг шинж үгүй байсан тул нэвтэрсэн гэдгийг дүрс оношилгооны эмч оношлох боломжгүй энэ нь хожуу үедээ идээт үрэвслээр хүндэрсэн байна.

  1.  Талийгаач О.Б ийн биед хүлээн авахын эмч шархыг багажаар шалган нэвтэрсэн гэдгийг тогтоож эмнэлгийн байнгын хяналтад байлгаж эмчлэх байжээ.
  2.  Цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн шарх бүр цээжний хөндийн эрхтнүүдийн идээт үрэвслээр хүндрэхгүй. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бохирлогдсоны улмаас идээт хүндрэл үүснэ. Цээжний баруун талын гялтангийн идээт үрэвслийг эрт оношилж эмчилсэн бол амь насыг аврах боломжтой” гэжээ /1хх-118-123х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмчийн №975 дугаартай дүгнэлтэд:

“1. Д.А  нь сэтгэцийн хувьд эрүүл байна.

  1.  Д.А  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2.  Д.А  нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1хх-137-138х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн 7565 тоот дүгнэлтэд:

“1.Нийт урт-27 см, ажлын хэсэг-13.5с см, иш-13.5см-бор модон иштэй хутга болон хэргийн газраас бэхжүүлж шингээж авсан гэх улаан хүрэн өнгийн толботой хөвөн бамбар зэрэг цус илэрсэн. Илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харъяалалтай байна” гэжээ /1хх-129х/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-11х/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-37-41х/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 хх-23-27х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /1хх-192х,202х/ зэрэг

болно.

Шүүгдэгч Д.А  нь 2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 8-260 тоот М.Ганбаатарын гэрт хамтран амьдрагч

О.Б ыг "өөрийг нь бусадтай хардан, янхан гичий гэж доромжилсоноос" болж хоорондоо маргалдан улмаар О.Б ийн цээж рүү нь 2 удаа санаатай хутгалж цээжний хөндий рүү нэвтэрч эрхтэн гэмтээсэн шарх бүхий амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Д.Алтансолонгийн мэдүүлгүүд, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ийн мэдүүлэг, Талийгаач О.Б ийн тайлбар /1хх-32х/, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Б ,           шинжээч                                             О.Ганбат, С.Алтансүх нарын өгсөн

мэдүүлгүүд, гэрч М.Шинэхүүгийн         мөрдөн байцаалтын   шатанд   өгсөн   мэдүүлэг

/1хх-190-191х/, гэрч Д.Нанжидын         мөрдөн байцаалтын   шатанд   өгсөн   мэдүүлэг

/1хх-73-74х/, гэрч М.Ганбаатарын        мөрдөн байцаалтын   шатанд   өгсөн  мэдүүлэг

/1хх-82-83х/, гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-84-85х/ болон Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1612 тоот дүгнэлт /1хх-102-105х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1330 тоот дүгнэлт /1хх-11-113х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 108 тоот дүгнэлт /1хх-118-123х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмчийн №975 дугаартай дүгнэлт /1хх-137-138х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн 7565 тоот дүгнэлт /1хх-129х/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-11 х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-37-41х/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-23-27х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /1хх-192х,202х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Алтансолонгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Алтансолонгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.А д ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй, шүүгдэгчийн ар гэрээс 500.000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Д.А  нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ялыг нь хөнгөлж өгөх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулав.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, урьд цагдан хоригдсон шүүгдэгч Д.Алтансолонгийн 270 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тус тус тооцохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дон овогт Дамдинсүрэнгийн Алтансолонгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Шүүгдэгч Д.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ cap хорих ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.А д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Алтансолонгийн цагдан хоригдсон нийт 270 хоногийг хорих ял биечлэн эдлэх ялын хугацаанд оруулж тооцсугай.
  7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтансолонгийн 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А.Сэргэлэнбаяр /УП09301491 регистрийн дугаартай/-т зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.
  8.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9.  Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.