| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0443/Э |
| Дугаар | 420/ШЦТ/2020 |
| Огноо | 2020-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 420/ШЦТ/2020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Д.Сүхням
-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ
-хохирогч, шүүгдэгч Ж.Б, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Б, Д.Б нарт холбогдох 2034000000519 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүс болох яллагдагч Ж.Б, Д.Б нар нь Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1-р баг 4 дүгээр зөрлөг гэх газар 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаар харилцан зодолдож бие биенийхаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б, Д.Б нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч хохирогч Ж.Б, Д.Б нар нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1-р баг 4 дүгээр зөрлөг гэх газар хувийн таарамжгүй харилцаанаас болж харилцан зодолдож нэг нэгнийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 тал/
- Шүүгдэгч хохирогч Ж.Б, Д.Б нарын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 55-56 тал/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын газрын 2020 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн №150 дугаартай тогтоол /хх-ийн 57 тал/
- Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 502 дугаартай шинжээч эмч Б.Батчимэгийн “Д.Б-н биед зулайн оройн үс халзрал, цус харвалт, баруун мөр, баруун зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөгний цус харвалт. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 тал/
- Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №502 дугаартай “Ж.Бы биед зүүн бугалаг, баруун сарвууны шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц, ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/
- Хохирогч Д.Батбаганын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 08 сарын 29-ний өдөр нөхөр Бямбасайханы хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг Баянгийн бүрд гэх газарт байдаг гэртээ гадуур явж байгаад 17 цагийн орчмоос эхлээд нөхөр Бямбасайханы хамт 2,5 литрийн нийслэл нэртэй 3 сав пиво уусан. Тэгээд бид хоёр хөдөө гэртээ ирэх замаа яриад байж байтал Бямбасайхан энүүгээр угаасаа жижиг тэрэг явдаггүй юм пизда минь гээд толгой руу гараараа 10 гаран удаа цохисон. Тэгээд би эгч рүүгээ утсаар яриад намайг цохиж зодоод байна гээд хэлсэн чинь Бямбасайхан чи дандаа эгч нартайгаа нийлж цагдаа нарт барьж өгдөг гээд хараагаад байсан. Тэгээд би гарч зугтаагаад хашаанд байсан модны ард нуугдаж байгаад эгч нар руугаа залгасан чинь очиж байна гэж хэлсэн. Тэгээд би 1 цаг гаран байж байгаад гэр рүүгээ орсон чинь намайг ахиад толгой руу гараараа цохиод үсдэж чирээд байхаар нь ширээн дээр байсан хутга авсан яг хутгалсныгаа бол санахгүй байгаа бид хоёр зууралдаад байж байхад л би хутгалчихсан юм шиг байна лээ. Манай нөхөр гэр рүү ордог зам ярьж байгаад л хэрэлдсэн. Тэрнээс л болоод намайг зодсон. Би Бямбасайханыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/
- Хохирогч Ж.Бы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 08 сарын 29-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянгийн бүрд гэдэг газарт байдаг гэртээ эхнэр Батбаганын хамт 2,5 литрийн нийслэл нэртэй 2 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд усанд явах гээд машинаа унаад гарсан. Тэгээд усаа аваад буцахдаа шавартай зам, шаваргүй зам гээд маргалдсан. Тэгээд Батбагана намайг мөр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд 2-3 удаа мөр рүү нь цохисон. Тэгээд гэртээ хариад машинаас буугаад байж байгаад манай эхнэр Батбагана согтуу автомашинаа барина, хот руу явна гээд уурлаад байсан. Тэгээд би түлхүүрийг нь өгөхгүй гээд булаацалдсан. Тэгээд эхнэр гараад явчихсан. Тэгээд би хайж байгаад олохгүй болохоор нь гэртээ үлдсэн пиво уугаад байж байсан чинь гаднаас орж ирээд гэрт байсан хутга аваад над руу дайрсан. Тэгээд би хутгыг нь авах гээд булаацалдаж байх хооронд миний мөр рүү 1 удаа хутгалчихсан байсан. Тэгээд би үснээс нь чирээд гаргасан. Батбагана миний зүүн мөрөн тус газар нэг удаа хутгалсан. Миний мөрөн тус газарт 4,5см хутга орсон. Хутгыг булаацалдаж байх хооронд гарын алга зүсэгдсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/
Шүүгдэгч Ж.Б, Д.Б нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 9 сарын 11-ны өдөр 150 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-57, 58 тал/ 2020 оны 9 сарын 09-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ж.Б, Д.Б нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Ж.Б, Д.Б нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.Б, Д.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ж.Б, Д.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б, Д.Б нарт холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА