Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0465 |
Огноо | 2014-11-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2014/0465
2014 оны 11 сарын 27 өдөр Дугаар 455 Улаанбаатар хот
Г.Д, Ч.Ч нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Я, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Д, Ч.Ч нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д, Ч.Ч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Д миний бие 2004 оны 08 дугаар сард мөнгөний хэрэгцээ гарч иргэн Б.Ц гэгчээс 4 сая төгрөг зээлэн, барьцаанд нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 9-84 тоот хашааны газрын Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 379 дүгээр захирамжтай өмчлүүлэх эрхийн шийдвэрийг өгсөн. Энэ шийдвэрт миний болон манай гэр бүлийн нийт есөн хүний нэр хамтран өмчлөгчөөр байдаг. Гэтэл Б.Ц-т зээлсэн мөнгөө буцааж өгөөд өмчлөх тухай шийдвэрээ авах гэтэл Нийслэлийн Засаг адрын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр Б.Ц-т өмчлүүлсэн 2004 оны Нийслэлийн Засаг даргын 534 дүгээр шийдвэрээр миний болон манай гэр бүлийн есөн гишүүний өмчлөх эрхийг хүчингүйд тооцсон байдаг.
Би энэ тухай Чингэлтэй дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан үедээ мэдэж авсан. Шүүхэд нотлох баримт цугларах үед 2004 оны Нийслэлийн Засаг даргын 534 тоот шийдвэрт шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон гэсэн заалт
байдаг боловч ямар шүүхийн хэдэн оны, хэдэн тоот захирамж, шийдвэр байдаг тухай нотлох баримт байдаггүй. 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 522 дугаар захирамжаар уг газрыг иргэн Б.Ц-т өмчлүүлэхдээ 2003 оны 379 дүгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Г.Д нарт олгосон өмчлүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон баримт мөн байдаггүй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 534, 522 тоот захирамжийн Г.Д, Б.Ц нарт холбогдох заалтыг хүчингүйд тооцохыг даалгаж өгнө үү гэжээ
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 9-84 тоот хашааны газрыг Нийслэлийн Засаг даргын
Манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт уг газар нь 18641312213536 нэгж талбарын дугаартай 294 м.кв газар нь иргэн Б.Цэрэн- Очирын нэр дээр бүртгэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Би
Бид хоёрын дунд зээлийн гэрээ хийж, зээлийн барьцаанд газрын баримт бичгийг авч дөрвөн сая төгрөгийг зээлээр өгсөн, Г.Д-ын зүгээс энэ хугацаанд надтай уулзаж, зээлсэн мөнгөө буцаан өгч, газраа авах талаар ярилцаж байсан, бичиг баримт үйлдэж байсан асуудал байхгүй.
... Миний хувьд газрыг хууль зөрчиж аваагүй, хууль, дүрэм, журмын дагуу эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрээр авсан болохоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжийн Б.Ц-т болон Г.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай Г.Д, Ч Чойсүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Я шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 384 дүгээр шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна.
Г.Д, Ч.Ч нар нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 тоот захирамжийн Г.Д, Б.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага байсан. Гэтэл шүүгч асуудлыг шийдэхдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хангах боломжгүй гэж үзэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь нар уг нь Нийслэлийн Засаг даргын 522 дугаар захирамжийн Г.Д нарын өмчлөх шийдвэр болох 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 379 тоот шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гэж хаана ч байхгүй гэдгийг хангалттай нотлох баримт байдаг. Гэтэл энэний анхаарч үзэлгүй шүүх шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ бүртгүүлсэн үү, гуравдагч этгээдтэй худалдан авах гэрээ байгуулсан уу, сүмд газраа зарсан уу, өмчлөх эрхээсээ татгалзсан уу, өмчлөх эрхээ алдсан уу гэдэг асуудлыг шийдвэрлүүлэх гэж нэхэмжлэл гаргаагүй. Энэ бол цэвэр иргэний маргааны асуудал гэдгийг шүүгч анхаарч үзсэнгүй. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамж нь захиргааны акт буюу маргааны гол зүйл байсаар
байтал хаа хамаагүй өмчлөх эрх зөрчсөн асуудлаар үндэслэл болгож, шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Д Ч.Ч нар нь “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар иргэн Б.Ц-т газар өмчлүүлж, манай гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхийг хүчингүйд тооцсон, уг захирамжийн 3 дугаар хавсралтад “шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон” гэсэн байдаг боловч Г.Д нарын есөн хүний хамтын өмчлөлд газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 379 дүгээр захирамжийг ямар шүүхийн, хэдэн оны, хэдэн тоот захирамж, шийдвэрээр ийнхүү хүчингүй болсон талаар нотлох баримт байдаггүй..." гэж маргажээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн
Нэхэмжлэгч Г.Д болон түүний гэр бүлийн гишүүд нь маргаж буй Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 9-84 тоот хашааны 273 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 379 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй байсан боловч энэхүү өмчлөх эрхээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлж баталгаажуулаагүй нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн "... Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 9 дүгээр гудамжны 84 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь иргэн Г.Д, Ч.Ч ... нарын өмчлөлд бүртгэгдэж байгаагүй болно” гэх 1669 дүгээр албан бичгээр
тогтоогдсон байх тул “...нэхэмжлэгч түүний гэр бүлийн гишүүдэд уг газрыг өмчлөх эрх хуулийн дагуу үүсээгүй байна...” гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй
Нэгэнт нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хуульд зааснаар баталгаажуулаагүй, тодруулбал, уг маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч биш атлаа Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар шийдвэрийг үндэслэн 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн 000018526 дугаар бүхий гэрчилгээгээр тус газрын хууль ёсны өмчлөгч болсон Б.Цт газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ бүртгүүлсэн үү, ... өмчлөх эрхээ алдсан уу гэдэг асуудлыг шийдвэрлүүлэх гэж нэхэмжлэл гаргаагүй, ... хаа хамаагүй өмчлөх эрхийн асуудлаар үндэслэл болгож шийдвэр гаргасанд гомдолтой байна” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамж нь маргааны гол зүйл, уг захирамжаар газрыг иргэн Б.Цт өмчлүүлэхдээ 2003 оны 379 дүгээр захирамжийн Г Дашнямд холбогдох хэсгийг хүчингүй болгосон үндэслэл нь шүүхийн шийдвэр гэх боловч ийм шүүхийн шийдвэр байхгүй” гэж маргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Б.Ц-т “худалдсан, барьцаалсан гэсэн маргаантай хэлбэрээр шилжүүлсэн байна" гэж тайлбарлан, уг газрыг шилжүүлэх үндэслэл болсон шүүхийн шийдвэр байхгүйг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “2004 оны 11 дүгээр сард маргаан бүхий газрыг Б.Ц-т өмчлүүлэх шийдвэр гарсныг мэдсэн[1]” гэснээс үзвэл нэхэмжлэгч түүний гэр бүлийн гишүүд газар өмчлөлтэй холбоотой уг асуудлын улмаас эрхээ зөрчигдсөн гэх талаар хуульд заасан журмаар гомдол гаргах боломжтой байсан боловч тухайн үед энэ талаар маргаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгч нар 2004 оноос хойш эрх бүхий байгууллагаар хөөцөлдөж явсан” гэж тайлбарлаж байгаа ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад энэ талаарх баримтыг гаргаж өгч нотлоогүйн дээр хэрэв гаргаж өгөх боломжгүй байсан бол холбогдох байгууллага албан тушаалтнаас энэ талаарх баримтыг гаргуулахаар шүүхэд хандаж хүсэлт гаргах боломжтой байсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байшингаа буулгаж авснаар уг эд хөрөнгө устсан талаар маргаагүйн дээр хашаа бүхий газраа “иргэн Б.Ц-оос 4.0 сая төгрөг зээлдэн авч газар өмчлүүлэх шийдвэрээ барьцаалсан” гэх боловч үүнийгээ нотлоогүй, энэ нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд харин ч гэрч Г.Шижирбаатар[2], Д.Г[3] нарын мэдүүлгээр гуравдагч этгээд Б.Ц-ын “уг газрыг 4,0 сая төгрөгөөр худалдан авсан” гэх тайлбар батлагдсаныг дурдах нь зүйтэй.
Захиргааны байгууллагаас гаргасан актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, түүнчлэн захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тохиолдолд уг актыг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөэлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.