Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******и******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох 1923000350056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын т нягтлан бодогчоор ажилладаг, ам бүл-2, нөхрийн хамт амьдардаг ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг , төвийн гудамж тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* / Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч П.******* нь Монгол Улсын 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 03 сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар , нягтлан бодогчоор ажилласан байна. Тэрээр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдийн хооронд ******* аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн төсвийн “Насан туршийн боловсрол”-ын багцаас “багш нарын урамшуулал цалингийн зөрүү” нэрийдлээр 2946000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн дугаартай дансанд шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан дугаартай дансанд цалингийн зөрүү нэрээр 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2946000 төгрөг шилжсэнийг нотолсон ХААН банкны дансны гүйлгээний баримт, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаартай нөхөн төлбөр тогтоож барагдуулах тухай акт, гэрч Д.ын “...2015 оны 03 дугаар сараас хойш одоог хүртэл Төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байна. Тухайн үед сургуулийн захирал нь өөр тийшээ явчихсан эзэнгүй байсан юм. Тэгээд нягтлангаар ажиллаж байсан ******* нь “Хар нуурын баяр”-ын үеэр зарцуулсан зардлын гүйлгээнүүд болон бусад нилээд олон төрлийн гүйлгээний баримтууд авч ирээд “захирлыг ирэхээр гарын үсэг нөхөөд зуруулаад өгье, хүмүүс нь өр төлбөрөө нэхээд байна. Мөнгийг нь гаргаж өгөх гэсэн юм” гээд гуйсаар байгаад надаар гүйлгээ хийлгүүлсэн юм. Яг дээрх 2.946.000 төгрөгний гүйлгээ тэдгээр баримтуудтай хамт орж ирээд гүйлгээ хийгдсэн. Тухайн үед намайг гүйлгээ хийхэд төлбөрийн хүсэлтүүд нь анхан шатны санхүүгийн баримтуудтайгаа л байсан. ...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. П.******* ХААН банкин дахь дугаартай дансандаа шилжүүлэн авсан 2946000 төгрөгийг хувьдаа завшсан нь дугаартай дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, П.*******гийн “...Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* сумын сургуулийн багш нарын цалингийн сангаас 2.946.000 төгрөгийг багш нарын урамшууллын нэрээр гаргаж өөрийн хувийн ХААН банкны тоот харилцах дансанд шилжүүлсэн. ... Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тоот дансны зээлийг хааж 262.635 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Мөн өдрөө тоот дансанд зээлийн эргэн төлөлтийн 252.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Мөн өдөр гэсэн хүүхдийнхээ данс руу өглөгтэй байсан 500.000 төгрөгөө шилжүүлсэн. Мөн өдөр ын тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг төгрөгийг надаас түр хугацаагаар зээлсэн юм. Бусад үлдэгдэл мөнгийг өөрийн ойр зуурын хэрэгцээнд зарцуулсан. ...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч П.******* ******* аймгийн ******* сумын сургууль цэцэрлэг, нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ албан тушаалын эрх, үүргийн дагуу байгууллагын бэлэн мөнгө, бараатай харьцах боломж гарч энэ байдлыг ашиглан 2964000 төгрийг завшсан нөхцөл байдал нотлогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байдаг. Шүүгдэгч П.******* нь ажил албан тушаалаа ашиглан сургуулийн төсвөөс хувийн данс руугаа бэлэн мөнгө шилжүүлэн авч зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогчид хохирол нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.гийн “...Манай сургуульд учирсан байсан 2.946.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч П.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцснийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.*******г 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.*******д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч П.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ