Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт *******,

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... ******* хурд хэтрүүлж явлаа гээд өөрийн дүү болох г цээжин хэсэгт нэг удаа цохисон, тэгэхээр нь би т чи дүүгээ зодохоо болиоч гэтэл олон юм хуцаад байвал чамайг хүртэл зодно шүү гээд намайг машинаас буулгаад миний баруун хавирганд нэг удаа өшиглөсөн, толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. Үүнээс хойших явдлыг мэдэхгүй байна унаж гэмтсэн зүйл байхгүй би эмчилгээний төлбөрөө гаргуулж авмаар байна ... Би одоо тухайн үед болсон явдлыг ханахгуй байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирлыг барагдуулж миний дансанд мөнгө хийсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61, 88-89/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тэгээд бас яасан их хүний өмнөөс салаавч гаргадаг юм бэ гээд тай барилцаж аваад ын шанаа хэсэгт нэг удаа гараа атгаж байгаад цохиж байсан. Тэгээд орилоод засмалаа дагаад аймаг чигтэй алхаж явахдаа биеийн урд хэсгээрээ буюу нүүрэн хэсгээрээ засмал дээр унасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... би ахыг та цаашаа байж бай гээд түлхэхэд унасан ба чамархай хэсэгтээ зулгарсан шороо болсон босож ирээд ах руу чи намайг түлхэж унагаачихлаа гээд заамдаж аваад ах ын хөмсөг шанаа хэсэгт нь гараа атгаж байгаад цохисон. Тэгээд хоёр заамдалцаж байгаад тэнцвэр алдаад унасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Хохирогч Т.т учирсан гэмтлүүд нь нэг удаагийн цохилтоос болж үүсэх боломжгүй яагаад гэвэл ын нүүрэн тус газарт учирсан гэмтлүүд нь байрлалын хувьд өөр өөр газар учирсан байх тул нэг удаагийн цохилтоор үүсэх боломжгүй гэж үзэж байна. ын биед учирсан гэмтлүүд нь бүгд нүүрний зүүн хэсэгт учирсан байна. Нүүрний зүүн талаар учирсан гэмтлүүдийн шинж байдлаас харахад уналтаас үүсэх боломжгүй гэж үзэж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр базтайгаа хоёр шил 0.75-тай архи хувааж уугаад ******* сумын 1 дүгээр баг Цагаан цахир гэх газар луу эхнэр хүүхдүүдийн хамт явж цагаан цахирт очоод буцаж явж байгаад ******* гэх газар , , нартай таараад байж байтал согтуу бууж ирээд тэгээд бид хоёр барилцаж аваад би ын нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-87/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 516 тоот шинжээчийн ... Т.ын биед зүүн доод зовхи, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, чамархай, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 38/,

 Тархины бичлэг, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 29-35, 39/, Хохирол нөхөн төлсөн санхүүгийн баримт /хх-ийн 102/, Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 94-100/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв. Шүүгдэгч ******* нь хохирогч Т.т 470.000 төгрөгийн хохирлын мөнгийг төлсөн байх бөгөөд хохирогч Т. нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.БАЙГАЛМАА