| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0164/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/239 |
| Огноо | 2021-09-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа, Н.Нямдорж,
Гэрч: , Н., / онлайнаар /,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, / онлайнаар /,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, Шүүгдэгч: Б., М., тэдгээрийн өмгөөлөгч Г.Доржготов, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн ху улийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар, прокурор Н.Нямдоржоос шүүгдэгч *******, Б., М. нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000395,211400800227 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нэгтгэн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,/ Регистрийн дугаар: ******* /,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар: /,
3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт гийн , / Регистрийн дугаар: /,
4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. ******* овогтой *******ын , / Регистрийн дугаар: /,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408 924 /дөрвөн зуун найман мянга есөн зуун хорин дөрвөн /төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь Б., М. нартай нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр “...2021 оны 02 дугаар сарын 02-ноос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Замын ам” гэх газар Доосон 55 (Dooson) маркийн жижиг оврын трактор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль орчинд 344.994 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох...” гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б. нь *******, М. нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр “...2021 оны 02 дугаар сарын 02-ноос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Замын ам” гэх газар Доосон 55 (Dooson) маркийн жижиг оврын трактор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль орчинд 344.994 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох...” гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч М. нь *******, Б. нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр “...2021 оны 02 дугаар сарын 02-ноос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Замын ам” гэх газар Доосон 55 (Dooson) маркийн жижиг оврын трактор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль орчинд 344.994 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар ашигт малтмал 3 хайх, олборлох...гэмт хэрэгт тус тус холбогджээ. / Яллах дүгнэлтүүдэд бичигдсэнээр /,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд: 1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэж байх үед бичиг баримтад асуудал гараад аймгийн төв рүү бичиг баримтаа зохицуулах гээд ирсэн байх үед экскаваторын жолооч нь тухайн бууж байрласан байсан газраас ухсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 186-187 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэхдээ энэ хэргийг надад санал тавсан учраас би энэ хэргийг эхлүүлсэн. Тийм учраас хамт шалгуулмаар байна. *******ийг яваад гэрээ хийгээд ирээч гэж гуйсан гэв. 3. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын нутаг очиж сумын Засаг дарга гэх хүнтэй уулзахад надад Орон нутагт үйл ажиллаа явуулах нөхөрлөлтэй уулзана гэж хэлсэн тэгээд би ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, Заг сумын газрын даамал болон байгаль орчны улсын байцаагчтай хамт “Түүхий хөндий” гэх нэртэй газар очсон. Дүгнэлттэй 0.9 га зөвшөөрөлтэй газар гэж газар хэмжиж өгсөн тухайн газар Заг сумын засаг дарга тай гэрээ хийсэн юм. 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр газрын даамал болон байгаль орчны байцаагчийг Заг сумын төвд хүргэж өгөөд буцаж Түүхий хөндийд ирэхэд манай гэр болон техник ачсан ажилчид андуурч гэрээ хийсэн газраас өөр газар буусан байсан юм. Тухайн үед гэрээ буулгаж техник хэрэгслээ өлгөөд явж байхад нь ажилчдад хандаж боль наад газар чинь ажиллахгүй гэж хэлээд тэд нарыг зогсоосон мөн ажиллахгүй шүү гэж хэлээд маргааш өглөө нь буцаж аймаг төв орохоор явсан юм. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Экологийн цагдаагаас миний утсаар залгаж та Заг сумд зөвшөөлгүй үйл ажиллагаа явуулсан талаар хэлсэн би андуурсан байх техник хэрэгслээ татах гэж байсан юм. Мөнгө төгрөгийн асуудлаар аймаг ирсэн талаар хэлсэн. Тэгтэл экологийн цагдаагийн газар Баянхонгор аймгаас трайлер татаж авчирч манай техникүүдийг 2020 оны 09 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн төрийн өмчийн газарт хийсэн байсан. Мөн би энэ талаар экологийн асуудал хариуцсан байцаагчид мэдүүлэг өгсөн ийм зүйл болсон. Би Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Түүхий хөндий гэх газар 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Заг сумын засаг даргатай дүгнэлттэй талбай дээр гэрээ хийж тухайн өдөр Түүхий хөндий гэх газар 1 экскаватор, 1 усан буу, зөөдөг самосвол аваачсан юм. Надад хариуцсан дүгнэлттэй талбай байхгүй. Заг сумаас надад Түүхий хөндий гэх газар очиж ажиллаж болно гэсэн гэрээ хийж гэж Надад уул нь засаг дарга дүгнэлттэй талбай дээрээ техникийн хүчин чадал хэтрүүлэхгүй байх талаар хэлсэн юм би өөрөө техникийн хүчин чадал хэтрүүлэн аваачсан юм. 1 Экскаватор, 1 усан буу, манай ******* гэх найзынхан 4 найзын техник, сайн мэдэхгүй байна. Хоёр шороо зөөдөг самосвол ч мөн адил ******* мэдэж байгаа байж зөвхөн гэрээ хийж өгсөн тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө Баянхонгор аймагт ирээд дахин Заг сумын Түүхий хөндий гэх газар очоогүй байна. Тухайн газар 4 ажилчин үлдээчхээд ирсэн юм уул нь би ажилчдаа газар ухаж болохгүй шүү гэж хэлж захичхаад ирсэн юм намайг аймаг явсан хойгуур техник хөдөлгөсөн юм шиг байна би өөр мэдэх зүйл байхгүй байна.Би одоо энэ газар дахин ажиллах хүсэлгүй гэрээ цуцлах бодолтой байна. Надад Заг сумын Түүхий хөндий гэх газар ямар нэгэн дүгнэлт байхгүй засаг даргатай гэрээ хийсэн бичиг байгаа би Түүхий хөндий гэх газар андууран дүгнэлтгүй талбай дээр очиж техникээ байрлуулсан байна. Энэ миний буруу...” гэх мэдүүлэг / хх-ийн 175- 176, 29-31 /,
...Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны орой гэртээ байж байсан чинь манай ах Б. намайг Бөмбөгөр сумын төвөөс Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн “замын ам” гэх газарт миний машиныг аваад ир гэсэн буцаагаад чамайг сумын өв рүү хүргээд өгье гэсэн. Тэгэхээр нь би өөр хүн гуйчхаач гэсэн чинь чамаас өөр хүн олдохгүй байна гэсэн би тэгээд жижиг тэргийг нь унаад ах ын зааж өгсөн газарт нь очих гээд явж байх үед миний унаж явсан машины түлш дуусаж тасалдсаар байгаад арай гэж очсон. Тэгээд буцаагаад Бөмбөгөр сумын төв рүү хүргүүлэх унаагүй болсон юм аа....Тэгсэн чинь манай ах нь маргааш унаа олж байгаад хүргээд өгье гэхээр нь тухайн газарт би хоносон юм...Би Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн “замын ам” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Би тухайн газарт машин хүргэж өгсөн. Намайг машин хүргэж өгөх үед тухайн газар нь маш хүйтэн байсан болохоор трактор нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байсан. Тухайн газар нь өмнө нь эврэлтэй байсан юм байна лээ би өглөө босоод мэдсэн. ...Манай ах машин хүргэж ирээд өг гэхээр нь машиныг нь хүргэж өгөөд машин нь түлшгүй болоод би намайг Нараа ах маргааш унаа олоод хүргээд өгье гэхээр нь би тухайн газарт хонож байсан юм...Би тухайн газарт ямар нэгэн дүгнэлт, зөвшөөрөл байдаг талаар мэдэхгүй....Тухай техник хэрэгсэл хэнийх болохыг мэдэхгүй. , нар мэдэж байгаа...Тухайн газарт би машин хүргэж өгөх үед харанхуй байсан болохоор би сайн анзаараагүй. Өглөө сэрээд харсан чинь өмнө нь эврэлтэй газар байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 186-188 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Бөмбөгөр сумаас Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн “Замын ам” гэх газар луу хүнээс худалдаж авсан трактороо аваад найз ийн хамт явсан юм аа. бид хоёр уг газар очоод үйл ажиллагаа явуулах гэсэн боловч хөлдсөн газрын нь дийлэхгүй байсан. Тэгэхээр нь хүчээр нэг жижиг газар ухаад трактор байрлуулсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 212-214 /,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
7. Шүүгдэгч М.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Бөмбөгөр сумаас Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн “Замын ам” гэх газар луу бид хоёр хамт яваад Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн “Замын ам” газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн боловч газар нь хөлдүү, унагалдай гүнзгий ухаж чадахгүй байсан. Тэгээд трактораараа жижиг газар ухаад трактораа ухсан нүхэн дотор талд нь оруулж байрлуулсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 199-201 дүгээр хуудас/,
8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М. мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
9. Иргэний нэхэмжлэгч, хохирогч Т.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* гэх хүн нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай сумын засаг даргатай гэрээ хийсэн гэсэн. Манай сумын засаг дарга ******* гэх хүн нь гэрээ хийсэн талбайг нь хэмжиж өгөөд хатуу цэгийг нь тогтоож өгчөөд ир гэж байгаль орчны байцаагч бид 2 очиж Заг сумын Түүхийн хөндий гэх газарт дүгнэлттэй газрыг хэмжиж өгч хатуу цэгийг тогтоож өгсөн. ******* гэх хүн нь техник хэрэгслээ буруу газарт буулгасан байна бид нарын орно гэж бодож байсан талбайгаас өөр талбай байна гээд хэмжүүлээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-28/,
10. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би өөрийн эзэмшлийн 16-70 УБ улсын дугаартай АТ1_АЗ -3306 гэх маркийн цагаан өнгийн экскаваторыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж нэг сарын 33 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон юм аа. Түрээсийн гэрээний урьдчилгаа гэж надад ******* 10 сая төгрөг өгсөн тэрнээс хойш түрээсийн мөнгө өгөөгүй. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаа нарт баригдаж миний техникийг хураалгасан гэсэн...Би ******* гэх хүнтэй 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж манай найз , 2-ын 65-12 УБТ, 60-93 УНУ гэх 2 ширхэг хово маркийн тээврийн хэрэгслүүдийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор луу хөдөлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
11. Иргэний нэхэмжлэгч Я.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 08 сарын 30-нд найз над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээсэнд гаргая гэж ярьсан. Тэгээд 8сарын 30-нд хотоос зто^гок маркийн машинтай гарч 9 сарын 1-нд Баянхонгорт ирсэн. ******* гэх хүн намайг тосож аваад Заг сумын түүхийн хөндий гэх газар луу дагуулж явсан. Түүхий хөндий гэх газар очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 16 /
12. Иргэний нэхэмжлэгч Г.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 08 сарын 30.-д найд над руу утсаар ярихдаа машинаа надтай нийлээд түрээсэнд гаргая гэж ярьсан. Тэгээд 8 сарын 30-нд хотоос 60-93 УНУ Нпс1а1 маркийн машинтай гарч 9 сарын 1-нд Баянхонгор ирсэн. ******* гэх хүн намайг тосож аваад Заг сумын Түүхийн хөндий гэх газар луу дагуулж явсан. Түүхийн хөндий гэх газар очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 19 /
13. Хохирогч, иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б. нь манай сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн газар эвдэрсэн байж байгаад нөхөн сэргээлт хийгдсэн байсан руу орсон. Тухайн талбай дээр бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авагдаж ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлттэй талбай байхгүй...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 40-41 /,
14. . Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би гэх хүнийг танина. нь манай бэр хүүхний хамаатны хүүхэд гэсэн. Өөрөөр бол ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй... гэх хүн нь 2020 оны 11 дүгээр сарын эхэн үер тухайн техник хэрэгслээ зээлээр өгөөд явуулчихсан юм. Тэгээд мөнгө өгөхгүй болохоор нь өөрийн техник хэрэгслээ буцаагаад авсан. Би ыг ямар ажил хийдгийг мэдэхгүй. гэх хүний ашигласан гэх техник хэрэгсэл нь миний эзэмшлийнх мөн. Тэгэхдээ ямар нэгэн бичиг баримт байдаггүй юм. Би 2018 онд 9.500.000 төгрөгөөр одоо нэрийг нь санахгүй байна хүнээс барилгын хундаам ухна гэж авч байсан юм. Миний эзэмшлийн Dooson-55 маркийн трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж гэх зэрэгт ямар нэгэн бичиг баримт байхгүй. Надад гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. гэх хүн нь Dooson55 маркийн трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж зэргийг надаас худалдаж авна гэж хэлээд авчихаад мөнгө өгөхгүй удаад байхаар нь 2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд байхаа буцаагаад авсан. Би тухайн Dooson-55 трактор буюу алт угаах төхөөрөмж буюу 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж зэргийн үнэлсэн үнэлгээтэй танилцсан. Санал нийлж байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 50-52 /,
15. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* ах надад хэлэхдээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар нэг сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж ярьж байсан. Тэгэхээр би бодохдоо 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 41/ 16. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ: / онлайнаар / гэдэг хүнийг Заг сумын засаг дарга гэдгээр танина. ******* гэдэг хүнтэй хуурай ах дүү гэж явж байсан. *******тэй дамжуулж нөгөө хүнтэй танилцсан, ******* ах хамтраад ажиллах боломжтой гэсэн. Гэрээний хувьд нөхөрлөлийн хүрээнд гэрээ байгуулсан байгаа, Гэрээ байгуулахад үед утсаар дарга ярьж байсан, Газар заасан үед байгаагүй. Нөхөрлөлийн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэж уулзсан байгаа, Үүнийхээ үр дүнд тодорхой хувь авахаар анх ярьж байхдаа тэр талаар ярьж л байсан гэхдээ огт үйл ажиллагаа явуулаагүй, гэдэг хүнтэй Өмнө ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэж хамт явж байсан. Газар зааж өгөхөд ******* ахтай, явсан байгаа, төсөвт 2.500.000 төгрөг ******* ах тушаасан байх, Нөхөрлөлтэй гэрээ байгуулдаг гэдэг утгаар нь даргаас асуусан. Тэгээд бичиг баримтаа бүрдүүлсэн. Тухайн сум ямар шалгуураар авсан гэдгийг мэдэхгүй байна, Техник хэрэгслийг түрээсэлсэн эсэхийг ******* ах л мэдэж байгаа Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй гэж мэднэ гэв.
17. Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би УБ 7 хотоос 2020 оны 09 дүгээр сард Баянхонгор аймагт ирж 8-9 хоночхоод Баянхонгор аймгийн Заг сумын засаг дарга гэх хүнтэй уулзаж бичил уурхай ажиллуулахаар дүгнэлттэй талбай дээр ажиллах гэрээ хийлгэсэн сумын байгаль орчны байцаагч Түүхий хөндий гэх газар талбай зааж өгөөд координат тогтоосон юм.түүнээс хойш тухайн талбай дээр очоогүй гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 77-78
18. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н. мэдүүлэхдээ: / онлайнаар / тай зураг авалтын үеэр танилцаж байсан найз. *******, ******* нар ойр танил биш гэрээ байгуулахад хамт явсан харин гэрээ байгуулах үйл явцад оролцоогүй гадаа машинд байсан, *******, ******* хоёр орсон, Гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулсан газар очсон, Газрын цэгийг зааж өгсөн, тухайн газар үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олохоор аман яриагаар ажлаа эхэлбэл 70/30 хувиар авна гэж л байсан, техникийг ******* ахын найз авч ирсэн гэв.
19. Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би өмнө нь 2016 оноос 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын ажлыг хашдаг байсан....*******, ******* гэх 2 хүнтэй гэрээ байгуулсан. 2020 оны 08-аас 09 дүгээр сарын үер гэрээ байгуулсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэрээ байгуулснаа нарийн сайн санахгүй байна. Би гэх хүнийг танина....*******, ******* хоёр гэрээ байгуулахад гийн ямар нэгэн оролцоо байгаагүй. Гэрээ байгуулах үед Заг сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Дашдулам болон миний Д. нараас өөр хүн байгаагүй. Заг сумын 2 дугаар баг “Түүхийн хөндий” гэх газарт дүгнэлттэй талбай дээр гэрээ байгуулсан....Заг сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Дашдулам болон Заг сумын газрын даамал Золжаргал нар нь тухайн газарт очиж журмын дагуу ажиллуулахыг үүрэг болгосон байх...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 40-42/,
20. Эко ти эс би ХХК-ны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн: “...Уг хэмжилтийн үр дүнд 0.0244 га талбай нөлөөлөлд/эвдрэлд/ өртсөн байна. Тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт бодит хохирол нь 408 мянга 924 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,5 дугаар заалтуудын дагуу 2-5 нэмэгдүүлж тооцно. Үүний үр дүнд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 1 сая 61 мянга 586 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56/,
1. Баянхонгор аймаг Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “ Түүхий хөндий” гэх газарт байх ухагдсан газрын 1-р цэг 46, 43, 45,3 98, 57, 40, 5. 2-р цэг 46, 43, 44,8. 98, 57, 40,9. 3-р цэг 46, 43, 57, 40,6. 4-р цэг 46, 43, 44,7. 98 57 40,3.5-р цэг 46 43 45,1 98 57 40,4 6-р цэг 46 43 43,8. 98 57 солбилцолтой газар нь улсын тусгай хамгаалалттай давхцалгүй бөгөөд хамгийн ойр улсын тусгай хамгаалалттай газар нь 25 км зайтай оршино. Мөн хайгуулын тусгай элтэй талбайд давхцалгүй байна.
2. Баянхонгор аймаг Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “ Түүхий хөндий” гэх газарт ухагдсан газрын 1-р цэг 46 43 45,3 98 57 40,5. 2-р цэг 46 43 44,8 8 98 57 40,9. 3-р цэг 46 43 44,5. 98 6 4-р цэг 46 43 44,7. 98 57 40,3, 5-р цэг 46 43 45,1 98 57 40,4 6-р цэг 46 43 43,8 98 57 32,5. гэсэн солбилцолтой газрын байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг тооцоолоход манай компанийн зүгээс тухайн эвдрэлд өртсөн талбайн эвдрэлийн хэмжээ, байгаль орчны судалгаа, талбай тус бүрийн нарийвчлалтай сансрын болон мэргэжлийн топо зураг, Зн хэмжээст зураг, байгаль орчны экологи эдийн засгийн хохирлын тооцоо, эвдэрсэн н нөхөн сэргээлтийг БОАЖ Сайдын 2010 оны 5 дугаар сарын 27- ны өдрийн А-156 тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тооцож оруулав. Уг хэмжилтийн үр дүнд нийт 0.0244 га талбай нөлөөлөлд /эвдрэлд/ өртсөн байна. Тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт бодит хохирол 408 мянга 924 төгрөг болж байна. Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,5 дугаар заалтууд дагуу 2-5 нэмэгдүүлж Үүний үр дүнд байгаль орчинд учруулсан экологи - эдийн засгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 51 мянга 586 төгрөг болж байна.
3. Уг эвдэгдсэн талбайд техникийн нөхөн сэргээлтийн стандарт болон байгаль өнгөн л ойртуулж тэгшилж техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай. сэргээлт хийхэд 891 мянга 679 төгрөг шаардлагатай. Тус зардалд тухайн газрын шимт ” давхарга байхгүй болсон тул шинээр шимт хөрсөөр хучих шаардлагатай.
4. Тус талбай нь өмнө уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон талбай байна....гэх дүгнэлт 21. Энх нахиа ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 477 дугаар эд зүйлд магадалгаа хийсэн шинжээчийн: Хово маркийн авто машин нэг ширхэг 9.200.000 төгрөг, Хово маркийн авто машин 1 ширхэг, 8.000.000 төгрөг, Экскаватор 1 ширхэг, 25.000.000 төгрөг, Мотор 1 ширхэг, 5.000.000 төгрөг, Усан буу 1 ширхэг, 8.000.000 төгрөг, нийт 55.200.000 төгрөг болохыг тодорхойлов. /хх-ийн 96/, 22. Энх нахиа ХХК-н 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 237 дугаар шинжээчийн: ын эзэмшлийн “Dooson 55” маркийн бага оврын тракторын бодит үнэ 3,543,000 /гурван сая таван зуун дөчин гурван мянга/-аар тодорхойлов. гэх дүгнэлт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичиг уурхай эрхлэгч этгээдтэй сумын засаг даргын байгуулах гэрээ, хавсралтын хамт /хх-ийн 125-129/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6/, Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багын нутаг Түүхийн хөндий гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал, олборлолт явуулсан иргэн *******ийн талбайн байгаль орчны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 57-90/, мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол /хх-ийн 10/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 124/, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох бичил уурхай эрхлэгч этгээдтэй сумын засаг даргын байгуулах гэрээ хх-ийн /125-129/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 182-183 шинээр 21 хуудас нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын 9 дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд шүүгдэгч Б. нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр Д. онлайнаар оролцож байсан боловч мэдүүлэг өгөхөөс өмнө утас нь сүлжээнээс гарч дахин орж ирээгүй тул түүнээс гэрчийн мэдүүлгийг аваагүй бөгөөд өмнө нь гэрч Д. нараас мэдүүлэг авах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хоёроос дээш удаа хойшлуулж байсан тул Д.г гэрч шүүх хуралдаанд ирээгүй нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байна гэж дүгнэж гэрч Д.г оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулав. Харин гэрч Д.г гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж дүгнэж материалыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* ******* нарт холбогдох 2014000000395 дугаартай эрүүгийн хэрэг тус шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн бөгөөд гэрч оролцуулах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулсан үед шүүгдэгч *******, Б., М. нарт холбогдох 2114000800227 дугаартай эрүүгийн хэрэг тус шүүхэд яллах дүгнэлт үйлдэгдэж хянан шийдвэрлэгдэхээр ирсэн байна. Шүүх шүүгдэгч *******ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 687 дугаар захирамжаар шүүгдэгч *******ийн холбогдсон 214400800227 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч *******ийн өмнөх 2014000000395 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэн шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн шүүгдэгч Б.аас бага оврын тракторын үнэ 7.6 сая төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй нэмэлт дүгнэлт гаргуулж өгөх талаар бичгээр хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч нэмэлт шинжээч томилж “Энх-Нахиа” ХХК 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Доосан-55” маркийн бага оврын тракторын үнийг 3.534.000 төгрөгөөр тогтоож ирүүлсэн бөгөөд Шүүх шүүгдэгч нараас техникийн үнийг гаргуулахдаа уг үнийг харгалзаж шийдвэрлэлээ. Харин Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч гийн өгсөн: “...******* ах хамтраад ажиллах боломжтой гэсэн. Гэрээний хувьд нөхөрлөлийн хүрээнд гэрээ байгуулсан байгаа, Гэрээ байгуулахад үед утсаар дарга ярьж байсан, Газар заасан үед байгаагүй. Нөхөрлөлийн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэж уулзсан байгаа, Үүнийхээ үр дүнд тодорхой хувь авахаар Анх ярьж байхдаа тэр талаар ярьж л байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулсан газар очсон, Газрын цэгийг зааж өгсөн, тухайн газар үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олохоор аман яриагаар ажлаа эхэлбэл 70/30 хувиар авна гэж л байсан, техникийг ******* ахын найз авч ирсэн...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн “.... Энэ хэргийг надад санал тавсан учраас би энэ хэргийг эхлүүлсэн. Тийм учраас хамт шалгуулмаар байна. *******ийг яваад гэрээ хийгээд ирээч гэж гуйсан...”гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 2014000000395 дугаартай хэргийг эцэслэн 10 шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн буюу шүүгдэгч *******, ******* нартай гэрч , Н. нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нартай , Н. нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран ярилцаж, гэрээ байгуулах ажлыг эхлүүлж, ашиг орлогоо хуваалцах талаарх тохиролцож байсан нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэлээ. Иймд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн....үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол” буюу шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан хэргийг хэрэгт гэрчээр оролцсон , Н. нар үйлдлээрээ нэгдсэн байна гэж дүгнэж Б. нарт холбогдох 211400800227 дугаартай хэргээс 2014000000395 дугаартай хэргийг тусгаарлан 2014000000395 дугаартай эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт шүүгчийн захирамж гаргаж буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин шүүгдэгч Б., М. нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэхдээ шүүгдэгч Б., М. нарт холбогдох хэрэгт шүүгдэгч *******ийг 2021 оны 02 дугаар сарын 02-06-ний хооронд тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Ц.*******т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч Б., М. нар нь 2021 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 06-ний хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Замын ам” хэмээх газар Доосан -55 маркийн трактор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахдаа шүүгдэгч *******ийг шүүгдэгч Б. нь өөрийн хувийн жижиг тэргийг гуйж хүргүүлж ирсэн бөгөөд энэ нь түүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэж эрүүгийн хариуцлагад татах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ийг шүүгдэгч Б., М. нартай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлж чадаагүй байгаа бөгөөд шүүгдэгч *******, Б., М. нар нь 2021 оны 02 дугаар сарын 06-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгч дараа нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэрчээр өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох 11 баримт болгож буруутгах үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нотлох үүрэг хүлээхгүй юм. Иймд хавтаст хэрэгт шүүгдэгч *******ийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх өөр нотлох баримт байхгүй, шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ төрж байгаа тул шүүгдэгч Б. нарт холбогдох эрүүгийн 21400800227 дугаартай хэргээс шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б., М. нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Шүүхээс шүүгдэгч Б., М. нар нь 2021 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 06-ний хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Замын ам” хэмээх газар Доосан -55 маркийн трактор ашиглан тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч гийн мэдүүлэг, Нуман алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б., М. нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б., М. нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б., М. нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад шүүгдэгч Б., М. нар нь шинжээчийн дүгнэлт, улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 344.994 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 468.510 төгрөг нийт 813.504 төгрөгийг төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Шинжээчийн дүгнэлт, улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн байгаль орчинд учирсан хохирлыг тодорхойлсон мөнгөн дүнгээс илүү хохирлыг шүүх дахин нэмж гаргуулах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахыг дурдах нь зүйтэй юм. Харин шүүгдэгч Б., М. нар нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч гийн Доосан-55 маркийн бага оврын трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж зэргийг ашигласан байх тул Энх-Нахиа ХХК-“ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Доосон-55 маркийн тракторын үнэ 3.534.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт гурван жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Энэ хэрэгт битүүмжилсэн Доосан-55 маркийн тракторыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч д буцаан олгож, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт хавсаргасан СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. 12 Шүүх шүүгдэгч Б., М. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б., М. нарт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хэрэгт шүүгдэгч Б., М. нарын эзэмшлийн тус тус зурагт битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б., М. нарт тус тус буцаан олгож шийдвэрлэв. Харин хэрэгт Нуман-Алтай ХХК нь шинжилгээний хөлс 3 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хавсаргасан байх бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага тавьж байгаа хүн хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 3-д “мөрдөгч....тогтоол гаргаж иргэний нэхэмжлэгчийг тогтооно” гэж заасан байхад дан ганц төлбөрийн хүсэлтээр шүүх зардлыг гаргуулах үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх холбогдох баримтыг үндэслэн шийдвэрлэх боловч иргэний нэхэмжлэгчээр заавал тогтоогдсон байх шаардлагатай гэж үзлээ.
Шүүгдэгч Б., М. нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Шүүгдэгч Б., М. нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгэр зүйлийн 1.8, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ******* нарт холбогдох эрүүгийн 2014000000395 дугаартай хэргийг эрүүгийн 211400800227 дугаартай хэргээс тусгаарласугай.
2. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
3 Шүүгдэгч ******* овогт *******ын , овогт гийн нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын , овогт гийн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч, Б., М. нарт зан үйлээ засах сургалтад үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б., М. нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож тус тус ял оногдуулахыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Б., М. нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
8. Шүүгдэгч Б., М. нар нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар иргэний нэхэмжлэгч гийн, Доосон 55- маркийн тракторыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тракторыг иргэний нэхэмжлэгч д шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч Б., М. нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч гийн тракторын үнэ 3.534.000 төгрөгийг шүүгдэгч Б., М. нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт 14 хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашиглахыг завдсан шороо сэгсрэгч функерийг устгахыг Шүүхийн тамгын газарт, хэргийн хамт хавсаргасан СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б., М. нарын зурагтыг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б., М. нарт тус тус буцаан олгосугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар Нуман–Алтай ХХК-иас 3 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Нуман-Алтай ХХК нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б., М. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б., М. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ