| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/0135/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/110 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч О.Нандинцэцэг /Онлайнаар/
Хохирогч М.Дуламсүрэн
Хохирогчийн өмгөөлөгч Ч.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох 2032000120085 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1975 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 36-24 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Урьд нь Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 /долоо/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.*******д энэ тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон 07 жил 01 сарын хорих ялыг өршөөлийн хуульд хамрагдан өршөөн хэлтрүүлсэн. Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ТЯ:75090101/ ******* ******* ******* *******.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.******* нь 2019 оны 04 дүгээр сард М.Дуламсүрэнг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, М.Дуламсүрэнгийн өмчлөлийн газар, байшинг “Бэрс финанс” ББСБ-д барьцаалуулан 10649000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулж, улмаар “Бэрс финанс” ББСБ-д барьцаат зээлийн гэрээний хүүгийн хамт нийт 12051500 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Түрүүчийн удаа би энд уйлж зогсож байгаад гарсан. Энэ хугацаанд их бодсон би маш их харамсаж байгаа. Өөртөө харамсаж байна. Хоёулаа нийлээд сая төгрөг өгье гэж байна. Хоёулаа хуваагаад авъя гэж ярьж тохироод 500000 төгрөг эгч авсан. Би өөрийнхөө төлөө юу ч хийгээгүй. Би үнэнээ л хэлсэн худлаа яриагүй, нуугаагүй хүнээс мөнгө аваад өрөнд орчихлоо. Надад туслаач гэж очсон. Байнга л харилцаатай байсан. Өмнөх шүүх хурал дээр ******* надтай нэг ч удаа харьцаагүй гэж хэлж байсан. Яагаад ингэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Би буруутай. Гэхдээ би залилж үйлдээгүй энэ хүнийг ийм хэцүү байдалд оруулсандаа харамсаж байна гэв.
Хохирогч М.Дуламсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2019 оны 4 дүгээр сард нэг эмэгтэй хүн машиндаа суулгачихсан Дуламсүрэн эгчээ би энэ хүнээс мөнгө авчихсан байсан юмаа одоо энэ хүн Солонгос нисэх гээд байна таныг зорьж ирлээ та надад хашааны бичиг баримтаа тавиад мөнгөн дээр туслаад өгөөч гэсэн тэр үед манай нөхөр хагалгаанд орчихсон тийм байсан. Тэгээд хоног хугацаа нь ямар юм бэ гэхэд 14 хоногийн дараа миний хөөцөлдөж байгаа ажил бүтнэ тэгээд 14 хоногийн дараа аваад өгнө та санаа зоволтгүй гэхээр нь за яах уу хугацаа нь богинохон юм байна. Хэнд ч гэсэн мөнгө хэрэг болдог юм дараа нь хоёулаа шүүх дээр авсан аваагүй гээд хэрүүл болох вий дээ тэгэхгүй гэвэл эгч нь чамд тавиад мөнгө аваад өгье гэж хэлээд би дагаж яваад Бэрс-финанс дээр очиход манай байшинг 6 сая төгрөгийн зээл авах юм байна гэсэн. Тэгээд би ажил руу гаа явсан үдээс хойш би ажил дээр байхад Дуламсүрэн эгчээ ын цалинг тодорхойлоод 11 сая төгрөг болгохоор болгочихлоо та ирээд гарын үсгээ зураад өг гэхээр нь би очсон бас очсон хамтран эзэмшигч зурах ёстой гэхээр нь охиноо дуудсан. Тэгээд гурвуулаа гарын үсэг зураад Бэрс-финансаас миний дансанд 11 сая төгрөг орсон. Тэгээд *******д хэлэхэд ын данс луу хийчих гээд ын дансыг өгсөн. Тэр үед манай нөхөр хагалгаад орсон байсан ******* надад би Лхагвасүрэн ахыг ийм болсныг мэдсэнгүй эргэж чадаагүй гээд надад 200000 төгрөг өгсөн. Би яахын яахын гэхэд зүгээрээ гээд өгсөн. Тэгээд мөнгө орсны дараа та 350000 өөрөө авчих 50000 төгрөгийг Хангалд өгөөрэй та 300000 төгрөгийг хэрэглээрэй. Энэ өрөнд хамаарахгүй шүү дүү нь зүгээр өгч байгаа гэхээр нь би эм тарианаас эхлүүлээд мөнгө хэрэгтэй байсан болохоор авсан нь үнэн. ******* тэрнээс хойш 3 сарын төлөлт хийсэн. Бэрс-финансаас над руу байнга залгаж мэдэгдэл өгч байсан болохоор би *******д хэлж хэрүүл маргаан болж л байсан. Би итгээд *******д аваад өгсөндөө харамсаж байна. Тэгээд энэ удаан хугацаанд давж заалдаад яваад байгаагийн шалтгаан төлчих болов уу гэж горьдоод байна. Би одоо бичиг баримтаа авъя миний амьдрал хэцүү миний ганц хөрөнгө. Би одоо банкны юманд амьдарч байна одоо хэзээ л бол хэзээ ирээд битүүмжлээд намайг гаргаад аваад явна надад сэтгэл зүйн дарамт байна. Хүүхдүүд минь бас хүнд ингэж өгч байхаар бид нарт өгчихгүй яасан юм гэж хэлдэг. Би хүүхдүүдийнхээ өмнө ч эвгүй байдалд байдаг. Тэгээд би ингэж байна хурдлаарай гэж хэлж байсан тэгэхээр урдаас сүртэй юм үнэд хүрэх ч биш гэж хэлж байсан удаа байгаа. Энэ хугацаанд 100000 ч байсан 50000 ч байсан заавал олон саяар гэхгүй олдсон хэмжээгээрээ төлөөд эргэн төлөлтөө хийгээд явж байсан бол хамаа алга. Би хашаа байшингаа өөрийн гараараа бий болгосон миний ах, дүү нар хамжаад дэмжээд болсон юм байхгүй. Тийм учраас би бичиг баримтаа авъя хохирлоо барагдуулъя гэсэн гомдол саналтай байна гэв.
Хохирогч М.Дуламсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын эхээр манай хамаатны Б.******* нь манай гэрт ирээд Дуламсүрэн эгчээ надад мөнгөний хэрэг болоод таныг зорьж явна гэж хэлсэн. ... ******* би хүнээс яах аргагүй хэдэн төгрөг авчихсан юм аа, нөгөө хүний маань виз нь гараад нисэх хугацаа нь болчихсон надаас мөнгө нэхээд байна, эгчээ та надад хашаа байшингийнхаа бичиг баримтыг барьцаанд тавиад өгөөч, би 14 хоногийн дотор асуудалгүй буцаагаад өгнө гэж хэлэхээр нь би *******д жаахан эргэлзэж байгаад “чиний хугацаа чинь богинохон юм байна. ******* минь цагдаа шүүх гэхгүйгээр миний мөнгийг аваад өгөөрэй гэж хэлсэн чинь ******* за тэгье тэгье би 14 хоногийн дотор мөнгийг чинь аваад өгнө гэж хэлээд явсан. Энэ өдрөөс 2 хоногийн дараа ******* миний хашаа байшинг барьцаанд авах гэж байгаа газар цуг очсон чинь “Бэрс финанс” гэдэг нэртэй банк бус санхүүгийн байгууллага байсан. ... Миний хашаа байшингийн бичиг баримтыг ажилтан нь үзээд 6000000 төгрөгийн зээл гарах боломжтой гээд яваад өгсөн. Үдээс хойш Дуламсүрэн эгчээ нөхрийнхөө цалингийн тодорхойлолтыг хийгээд ирлээ, манай нөхөр өндөр цалинтай болохоор таны хашаа байшинд 11000000 төгрөг гарах боломжтой гэж хэлээд *******гийн нөхөр миний хамтран зээлдэгч болж гарын үсэг зурсан гэж ойлгосон. ... Миний хашаа байшинг барьцаанд тавьснаасаа хойш зээлд “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагат 3 сар эргэн төлөлтийг хийгээд 2019 оны 08 дугаар сараас одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй, асуудал болж эхэлсэн. “Бэрс финанс” намайг зээл авсан болохоор та төлөлтөө хийгээч гэж удаа дараа хэлж мэдэгдэх хуудас өгсөн. Би энэ талаар *******д утсаар болон уулзаж зөндөө хэлээд мэдэгдэх хуудсыг нь тухайн үед үзүүлж байсан. Энэ талаар хэлэх болгонд ******* янз бүрийн юм яриад тийм юм зарах гэж байна, тийм зээл авах гэж байна гэх зэргээр зөндөө олон удаа худлаа яриад өгөөгүй. ... 2019 оны 04 дүгээр сарын 17-нд Бэрс Финанс ББСБ-аас миний дансанд 11000000 төгрөг орсон. Б.******* манай нөхрийн ХААН банкны 5001194066 тоот данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь 5000000 төгрөг, 5649 000 төгрөг нийт 10649000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 350000 төгрөгийг та авчих гэж хэлсэн. ... Манай нөхөр Лхагвасүрэн хагалгаанд ороод гэртээ байх үед Б.******* манай гэрт ирж манай нөхрийг эргэж чадаагүй гээд 200000 төгрөгийг хашаа байшинг барьцаанд тавигдахаас өмнө өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33, 36-37, 144-145 дугаар хуудас/
Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 04 дүгээр сард Чулуунцэцэг гэх хүнээс зээлсэн мөнгөө буцааж төлөхийн тулд хамаатны хүн болох М.Дуламсүрэнгийн хашаа байшинг “Бэрс Финанс” ББСБ-д 11000000 төгрөгөнд тавиулсан юм. Ингэж тавиулахдаа манай нөхөр нь хамтран зээлдэгчээр оролцсон. М.Дуламсүрэнгийн хашаа байшинг “Бэрс Финанс” ББСБ-д барьцаанд тавиулсныхаа дараа 5,6,7,8 дугаар саруудын төлөлтийг нь би өөрөө төлөөд түүнээс хойш төлөлтүүдийг нь хийгээгүй байгаа. ... Би өөрийн нагац эгч Дуламсүрэнгээс нийт 10450000 төгрөгийг түр хугацаагаар зээлэх хэлбэрээр 2019 оны 04 дүгээр сарын эхээр авч байсан. Тэр 10450000 төгрөгийг 5000000 төгрөгийг Чулуунцэцэгт өгсөн. Мөн Сэргэлэн гэдэг хүнд 4000000 төгрөгийг өгсөн. Хүүтэй мөнгө зээлдэг Зүүнхараад мах зардаг ******* гэх хүнд 1000000 төгрөг өгөх байснаас 500000 төгрөг өөрт нь бэлэн өгсөн. Үлдэгдэл 500000 төгрөгийг түүний охин Саранзаяад өгсөн. Үлдэгдэл 450000 төгрөгийг “Бэрс Финанс” ББСБ-д зээлийн төлөлт хийж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/
Гэрч Б.Чулуунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Б.******* нь мөнгө зээлээч гэж 2019 оны 04 дүгээр сарын үед надаас 29000000 төгрөгийг түр хугацааны зээл хэлбэрээр авсан. Б.******* нь 5000000 төгрөг өгсөн нь үнэн. Уг 5000000 төгрөг нь ******* надаас авсан 29000000 төгрөгийн тал мөнгө нь байгаа юм. ... 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 8000000 төгрөгийг 5 сарын хугацаатай эргэлдүүлж байгаад нэмээд 2500000 төгрөг өгье гэж хэлээд авсан. ... Би өөрийн хашаа байшинг барьцаалан *******д 8000000 төгрөг өгсөн. Б.******* нь зээлийн эргэн төлөлт гэж хийгээгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 49, 110-111 дүгээр хуудас/
Гэрч Д.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Б.******* гэх хүн 2019 оны 03 дугаар сард надаас 10250000 төгрөг авч байсан. 2019 оны 04 дүгээр сард 500000 төгрөгийг надад өгсөн. Мөн миний охин Э.Саранзаяад 500000 төгрөг өгсөн нь үнэн. Дээрх мөнгө нь надаас хүүтэй авсан мөнгөний хүү төлсөн мөнгө байгаа юм. ... 2018 оны 03 дугаар сард Ц.******* нь нөхрийнхөө дансаар 5800000 төгрөгийн зээл хаачхаад 7 хоногийн дараа өгөх нөхцөлтэйгөөр 20 хувийн хүүтэй, мөн 2018 оны 03 дугаар сард би өөрийн хүүгийнхээ дансаар 4750000 төгрөг шилжүүлсэн. Мөн зээл хаагаад 7 хоногийн дараа өгнө гээд 20 хувийн хүүтэй мөнгө авч байсан. Нийт 1055000 төгрөг зээлсэн. ... Одоо надад 600 000 төгрөг өгөх ёстой гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-51, 108-109 дүгээр хуудас/
Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Б.*******гийн эх М.Шүрхүүгийн төрсөн дүү М.Дуламсүрэн зээл хүсэж байгаа гэж эхнэр Б.*******д хэлсний дагуу эхнэр Б.******* мөн надад мөнгө хэрэгтэй байгаа, би өөрийн нөхөр Б.ыг хамтран зээлдэгчээр оруулаад зээл авчхаж болох уу гэж эхнэр М.Дуламсүрэнгээс асуусан байсан. Тэгээд Дуламсүрэн эгч зөвшөөрсний дагуу эхнэр Б.******* намайг дуудсан. ... М.Дуламсүрэн нөхрөө эмчлэхээр 500000-60000 төгрөг хэрэгтэй гэж тухайн үед хэлж байсан. ... Б.******* надад хэдэн төгрөг авсан талаар хэлж байгаагүй, би тухайн үед мөнгө төгрөгт нь огт оролцоогүй. Эхнэр Б.******* гарын үсэг зураад өг гэсний дагуу л очиж гарын үсэг зурж өгчхөөд ажил ихтэй байсан учир яваад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/
Гэрч З.Оюунсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... ******* удаа дараа бусдын эд хөрөнгийг барьцаалан зээл авч байхдаа тухайн үед ******* нь манай эгч, манай ах, манай хамаатан байгаа юм. Хашаа байшингаа барьцаанд тавьж өөр хашаа байшин болгох гэж байгаа, мөн ойртож хашаа байшин авах гэж байгаа, төв рүү дөхөх гэж байгаа гэж янз бүрийн шалтгаан хэлж орж ирдэг байсан.Та ямар учраас янз бүрийн хүмүүс дагуулан ирж байгаа юм бэ гэж асуухад уг хүмүүсийн зээлийг бүтээж өгөөд дундаас нь 200000-300000 төгрөгийн ашиг хараад явж байгаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 118-119 дүгээр хуудас/
Гэрч Ч.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Б.******* надаас чи хашаа байшингаа барьцаанд тавьсан байгаа юу гэж асуусан. Тухайн үед би Б.*******д Дунд-Өлөнтийн 127 тоот өөрийн хашаа байшингаа Бэрс Финанс ББСБ-т 5000000 төгрөгд барьцаанд тавиад одоо үлдэгдэл 2000000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь чи тэгвэл нэмж 7000000 төгрөгийн зээл аваад найздаа өгчих, яаралтай хэрэг гараад байна гэж намайг гуйгаад ятгаад байсан. Тухайн үед би *******гаас чи хэр хугацаатай авах юм гэхэд найз нь хүнээс мөнгө аваад маш хурдан чамаас зээлэх 7000000 төгрөгийг барагдуулаад өгье, сарын хүүг нь төлөөд явж байя гэхээр нь за за гээд 7000000 төгрөгийг *******д авч өгсөн. ... Б.******* надаас гаргуулж авсан 7000000 төгрөгөөс 1 ч мөнгө өгөөгүй, хүүний мөнгө огт төлөөгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 120-121 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 55 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 64 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 66-74 дүгээр хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 96 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 04 дүгээр сард өөрийн нагац эгч М.Дуламсүрэнг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, М.Дуламсүрэнгийн өмчлөлийн газар, байшинг “Бэрс финанс” ББСБ-д барьцаалуулан 10649000 төгрөгийн залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулж, улмаар “Бэрс финанс” ББСБ-д барьцаат зээлийн гэрээний хүүгийн хамт нийт 12051500 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч М.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32-33, 36-37, 144-145 дугаар хуудас/, Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/, Гэрч Б.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 49, 110-111 дүгээр хуудас/, Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 50-51, 108-109 дүгээр хуудас/, Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/, Гэрч З.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 118-119 дүгээр хуудас/, Гэрч Ч.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 120-121 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 55 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.******* нь 2019 оны 04 дүгээр сард М.Дуламсүрэнг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, М.Дуламсүрэнгийн өмчлөлийн газар, байшинг “Бэрс финанс” ББСБ-д барьцаалуулан 10649000 төгрөгийн зээл гаргуулан уг зээлээр өөрийн өр төлбөр зээлийг хааж иргэн М.Дуламсүрэнгийн эд хөрөнгийн эрхэд нь үлэмж хэмжээний хохирол, хор уршиг учруулсан буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан нь тогтоогдож байна.
Хохирогч Д.Дуламсүрэн нь “Бэрс финанс” ББСБ-д байгуулсан гэрээний дагуу зээл, зээлийн хүү, торгууль төлөх иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 64 тоот шийдвэр /ХХ-148-150/, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 28 тоот магадлал /ХХ-151-153/ хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй Ү-1307006983 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн №43-Б тоотод байрлах 50 м2 талбай бүхий хувийн орон сууц, хашааны фото зураг /ХХ-ийн 106 дугаар хуудас/,эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /ХХ-122 дугаар хуудас/, үнэлгээ 4500000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-125 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бөгөөд уг хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай Прокурорын тогтоолыг /ХХ-107 дугаар хуудас/ хохирол төлтөл хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 /долоо/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан өршөөн чөлөөлөгдсөн ба 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгэгдсэн тул өршөөлд хамруулахгүй байхаар зохицуулагджээ.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хохирогч М.Дуламсүрэн нь 12259300 төгрөгийг нэхэмжилсэн ба Б.******* нь 5000000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. Төлөгдөөгүй үлдсэн 7259300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Дуламсүрэнд олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* ******* ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******д оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай..
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Б.*******гаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 7259300 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гарам №29 тоотод оршин суух, /РГ:68092303, утас:96130923, 99573080/ ******* ******* Мандширийн Дуламсүрэнд олгосугай.
5. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй Ү-1307006983 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн №43-Б тоотод байрлах 50 м2 талбай бүхий хувийн орон сууцыг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛ