| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0239/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/207 |
| Огноо | 2017-05-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,
шүүгдэгч Л.М , түүний өмгөөлөгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г-гийн А, Тайж овогт Л-гийн М нарт холбогдох 0000 0000 0000 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А, Л.М нар бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 10- нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “******” зочид буудалд хамт байсан Э.Э-ийн халааснаас 1500 ам доллар буюу 3.725.385 төгрөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
|
|
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ:Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.
Хохирогч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 10-ны 23 цагийн үед найз Н-тай уулзан пиво ууж байгаад msg zar.mn сайт дээр байсан хамт пиво уух уу гэсэн зарын дагуу өөрсдийгөө З, А гэж танилцуулсан 2 эмэгтэйтэй Бөмбөгөрийн урд талын ***** нэртэй зочид буудалд орсон. Буудалд байхдаа бид нар 1 шил 0.75 грамм “Тайга” нэртэй архи, 1 литр “Сэнгүр" пиво авч орсон. А нь нэг өрөөнд ороод шууд хэвтчихсэн, З нь Н- бид хоёртой юм яриад суугаад байсан. Тэр 2 эмэгтэй анх ирэхдээ халамцуу байсан. Тэгээд З Н- бид 3 архиа хувааж уугаад Н- З 2 нар хамт унтаад өгсөн. Би ерөөсөө унтаагүй. Өглөө 08 цаг хүртэл пиво ууж суугаад 30 минут унтсан. Тэгээд босоод шууд куртикны халааснаасаа түрийвчээ гаргаад үзтэл дотор нь байсан 2200 доллараас 1500 доллар нь алга болчихсон байсан. З гэдэг нь 1.500.000 төгрөг өгчихсөн байгаа. Одоо 2.200.000 төгрөгөө авчихмаар байна. Тэр өдрийн долларын ханш 2490 төгрөг орчим байсан байх” гэх мэдүүлэг /хх-26х/,
Гэрч З.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд маргааш өглөө сэрэхэд нөгөө эмэгтэйчүүд байхгүй, Э-ээ мөнгөө алдчихлаа гэсэн. Э-ээ надад 2100 доллараас 1500 доллар алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хадгаламжийн дэвтрийг нь харсан чинь 2100 гаруй доллар зарлагдчихсан байсан. Бид 2 өрөөний түлхүүрийг авч нуусан зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-31х/,
Яллагдагч Г.А, Л.М нар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “******” зочид буудлаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өглөөний 08:55 цагийн орчим гарч яваа камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15х/,
Хохирогч Э.Э-ийн худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрээс 2250 ам доллар зарлагдсан банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /хх-11х/,
Монгол банкны ханшийн лавлагаа /хх-57х/,
Хохирогчийн хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэсэн хүсэлт/хх-123х/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-16х/, Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-21х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78- 79х, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75, 101х/зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.А, Л.М нар бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 10- нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “******” зочид буудалд хамт байсан
Э.Э-ийн халааснаас 1500 ам доллар буюу 3.725.385 төгрөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн байцаалтад Г.А, Л.М нарын өгсөн мэдүүлгүүд,
хохирогч Э.Э-ийн өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 10-ны 23 цагийн үед найз Н-тай уулзан пиво ууж байгаад msg zar.mn сайт дээр байсан хамт пиво уух уу гэсэн зарын дагуу өөрсдийгөө З, А гэж танилцуулсан 2 эмэгтэйтэй Бөмбөгөрийн урд талын ***** нэртэй зочид буудалд орсон. Буудалд байхдаа бид нар 1 шил 0.75 грамм “Тайга” нэртэй архи, 1 литр “Сэнгүр” пиво авч орсон. А нь нэг өрөөнд ороод шууд хэвтчихсэн, З нь Н- бид хоёртой юм яриад суугаад байсан. Тэр 2 эмэгтэй анх ирэхдээ халамцуу байсан. Тэгээд З Н- бид 3 архиа хувааж уугаад Н- З 2 нар хамт унтаад өгсөн. Би ерөөсөө унтаагүй. Өглөө 08 цаг хүртэл пиво ууж суугаад 30 минут унтсан. Тэгээд босоод шууд куртикны халааснаасаа түрийвчээ гаргаад үзтэл дотор нь байсан 2200 доллараас 1500 доллар нь алга болчихсон байсан. З гэдэг нь 1.500.000 төгрөг өгчихсөн байгаа. Одоо 2.200.000 төгрөгөө авчихмаар байна. Тэр өдрийн долларын ханш 2490 төгрөг орчим байсан байх” гэх мэдүүлэг /хх-26 х/,
Гэрч З.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд маргааш өглөө сэрэхэд нөгөө эмэгтэйчүүд байхгүй, Э-ээ мөнгөө алдчихлаа гэсэн. Э-ээ надад 2100 доллараас 1500 доллар алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хадгаламжийн дэвтрийг нь харсан чинь 2100 гаруй доллар зарлагдчихсан байсан. Бид 2 өрөөний түлхүүрийг авч нуусан зүйл байхгүй” /хх-31х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Г.А, Л.М нар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “******” зочид буудлаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өглөөний 08:55 цагийн орчим гарч яваа камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15х/, Хохирогч Э.Э-ийн худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрээс 2250 ам доллар зарлагдсан банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /хх-11х/, Монгол банкны ханшийн лавлагаа /хх-57х/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-16х/, Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-21х/, Хохирогчийн хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-123х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78-79х, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75, 101 х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.А, Л.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Г.А, Л.М нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсаргаж, уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Г.А, Л.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
|
|
|
|