Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/15

 

2018.01.12                                                     2018/ШЦТ/15

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Хохирогч Ц.Дашдорж

Гэрч Б.Лхагвасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн

 Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г холбогдох эрүүгийн 1719001160105 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Г

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь 2017 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын цагдаагийн байранд иргэн Ц.Дашдоржийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр 23 цаг өнгөрч байхад иргэн Дашдорж нь баруун нүдний доор хөхөрсөн хувцас хунар нь тоос шороо болчихсон согтуу орж ирсэн. Анх орж ирэхдээ төлөөлөгчийг асууж орж ирсэн. Төлөөлөгч эзгүй байгаа гэсэн тэгээд шууд түргэн дуудаж түргэнд очоод сайн ярьж суусан. Та яав ийв юу болсныг асуухад, би хүнд зодуулчихлаа гэсэн утгатай юм ярьсан байгаа. Та хэнд зодуулав гэж асуухад, танд хэлэхгүй төлөөлөгчтэй харьцана гэсэн. За ярих боломжгүй бол нэгдүгээр согтуу байна хоёрт дугаарт юм ярих боломжгүй байна. Өглөө хүрээд ир, өглөө шийдэж өгье хэсгийн байцаагчаасаа асууя гэхэд үг авахгүй өөдөөс би монголын цагдаа офицер байсан хүн чамтай харьцахгүй гээд агсараад байсан. Тухайн үед би, та харьж амар яваач гэж зөндөө хэлсэн гуйсан аргадсан байгаа. Сүүлдээ болохгүй болохоор таныг саатуулна шүү гээд яг гавлах гээд байж байхад гаднаас төлөөлөгч орж ирсэн төлөөлөгч яасан гэж асуухад би бүх болсон процессуудыг хэлсэн.Төлөөлөгч тэгэхэд энд хэрэггүй машинд оруулаад гавалчих гэсэн тэгээд машинд оруулж гавалсан тэгээд байж байгаад 1 цагийн дараа гарч харахад байхгүй явсан байсан. Тэгээд гэртээ харьсан байх гэж бодсон. Гэртээ амраад байж байхад шөнийн 3 цагт манай хаалгыг хүн тогшоод онгойлгоод өгөхөд иргэн Дашдорж, дүү Баянчулуун , иргэн Улаанбаатар нарын хамт орж ирсэн. Тэгээд иргэн Дашдорж нь чи намайг 2 цаг зодсон гэж агсраад байсан тухайн үед би гавтай гарнаас нь барьсан гавыг маань эвдцэн ангайсан байсан гаваа үзэх гээд барьсан чинь дүү Баянчулуун нь миний нүүрэн тус газар цохисон би манарлын байдалтай байхад бөөнөөрөө дайрсан би биеэ хамгаалсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Дашдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Цагдаагийн байр гэрэлтэй байхаар төлөөлөгчтэй уулзах гэж очсон. Тэгээд цагдаагийн дүрэмт хувцастай залуу бас энгийн хувцастай хоёр залуу байсан. Төлөөлөгч байхгүй байсан. Тэгээд гараад явсан чинь харанхуй шөнө хааичх гэж байгаа юм бэ? гэхээр нь би төлөөлөгчтэй уулзна гэж хэлсэн. Тэгээд энэ н залуу үүдэнд намайг зодсон. Нөгөө залуу гарч ирээд цуг зодсон. Тэгээд гэртээ оруулаад зодсон. Би Баянчулуу дүүгээрээ хүргүүлсэн намайг удах байх гээд явчихсан байсан. Манай ээж хөдөө байдаг. Нэг жил нь 50 хонь, дараа жил нь 30 хонь алдаад арга хэмжээ аваагүй байсан. Тухайн өдөр хөдөөнөөс дүү хонь дутсан гэж утсаар ярьсан. Ганбаатарт тэрийг хэлэх гэж очсон. Тэгээд гадаа машинд намайг гавлаад гэрчгүй чамайг алсан ч болно хохь нь, чи өөрөө өөрийгөө зодсон биз дээ гэж хэлсэн. Тэгээд би согтуу хүмүүс зодоод алчих байх гэж айгаад машиныхаа бариулыг нь эвдээд явсан. Эмнэлэг рүү очиж яваад гаваа суллуулах гээд очоод дахиад зодуулсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Дашдорж гэх хүн өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтолоо согтчихсон орж ирээд ... би монголын цагдаад офицер байсан хүн, сумын төвд хүнд зодуулчихлаа, чи тэр хүнийг барих ёстой гэхээр нь хэнд зодуулсан юм бэ гэхэд надтай хамт архи ууж байсан хүмүүс намайг зодчихсон гэхээр нь та эрүүл болчихоод өглөө хүрээд ир, та одоо согтуу байгаа учраас таны үгэнд цагдаа хөтлөгдөж хүний араас хөөцөлдөнө гэж байхгүй гэж аргадсан байдалтай хэлэхэд агсарч надруу дайраад чам шиг муу цагдаатай харцахгүй гээд дайраад байхаар нь гавалж саатуулж байгаад эрүүл болохоор нь явуулъя гэж байтал хэсгийн төлөөлөгч гаднаас орж ирээд ... Дашдоржийг машин дотор нь суулгаж байгаад хаалганы дээд талд нь байдаг бариулаас нь гавалж орхичихоод гэртээ ороод унтсан. .... шөнө 03 цагийн үед хэн нэгэн гэрийн хаалга тогшихоор нь сэрээд хаалгаа онгойлготол Дашдорж гаднаас 2 залуугийн хамт орж ирээд намайг чи гавласан, хатаж үхэх шахлаа, чи намайг 2 цаг зодсон гэж орилж хашхирсан. ... би та юу яриад байна вэ, таныг согтуу ирээд агсам согтуу тавиад байхаар нь гавласан шүү гээд гавнаас татахад Дашдоржтой хамт орж ирсэн 2 залуугийн нэг нь шууд намайг цохьсон. Мөн Дашдорж ч намайг цохиж авч тэр жижигхэн өрөөнд бужигнаан болсон. Дашдорж, Баянчулуун, Улаанбаатар нар дайрахаар нь би биеэ хамгаалсан. Тэр үед Лхагвасүрэн босч ирээд нэг залууг нь надаас салгаж авсан. Түүнтэй зэрэгцээд хэсгийн төлөөлөгч Ганбаатар гаднаас орж ирсэн. Дашдорж манайд орж ирэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтолоо согтсон байдалтай, мөн баруун талынх нь нүд хөхөрч хавдсан байдалтай орж ирсэн. ...Дашдорж агсам согтуу тавихаар нь харьж амар гэж аргадан олон хэлсэн боловч хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь л аргагүй эрхэнд гавласан .... Дашдорж мал алдсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй.... гэсэн мэдүүлэг / хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ц.Дашдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ган-Эрдэнэ, Лхагвасүрэн нар намайг мал алдлаа гээд дуудлага өгөх гээд очиход Ган-Эрдэний гэрт халамцуу сууж байсан. Би тухай үед төлөөлөгч Ганбаатарыг асуучихаад гараад явтал миний араас эхлээд Ган-Эрдэнэ гарч ирсэнээ хөөе чи согтуу юм уу, амралтын цагаар гэрээр ирлээ гэхээр нь би Ган-Эрдэнэд чи өөрөө согтуу байна гэж хэлтэл араас ирээд зүүн чамархайруу цохиод авсан. Миний толгой эргээд чих шуугиад аманд цус амтагдаад унах гээд байхаар нь Ган-Эрдэнийг бариад авсан. Гэтэл дотор байсан Лхагвасүрэн гарч ирээд миний зүүн хөлийн гуяруу өшиглөөд намайг хамтдаа гэр лүүгээ чирээд орсон. ...Ган-Эрдэнэ дотор оруулаад газар хэвтүүлээд өшиглөөд цохиод басйан. Тэгснээ намайг гаргаад машинаас гавласан. ... мөшины бариулыг салгаад гэртээ гарандаа гавтай очсон. Манай дүү Баянчулуун, Улаанбаатарын хамт эмнэлэгт үзүүлье гээд дагуулж явах замдаа гаваа салгуулахаар цагдаагийн кобон ортол төлөөлөгч Ганбаатар ирчихсэн байсан. Ган-Эрдэнэ цаад өрөөнөөсөө яасан овоо п...вэ гээд орилж бархираад гарч ирсэнээ миний гавтай гарнаас дугтраад хавирга руу өшиглөж унагаад, унасаны дараа толгой дээр дэвсээд нүд рүү өшиглөсөн. ... Ган-Эрдэнэ намайг зодож миний хавиргыг хугалсан, эмнэлэгт үзүүлэхэд нойр булчирхай бөөр доргисон байна гэсэн. Баруун нүд рүү өшиглөөд гэмтэл учруулсан. Анх очиход Ган-Эрдэнэ нь нүүрний зүүн чамархай руу хүчтэй цохисны улмаас шүд унасан, тархи доргисон. Зүүн тал тэр чигтээ хавдсан байсан тул эрүү зуураад юм ярьж чадахгүй болсон байсан. Урьд жилүүдэд манайх 30, 50 хонь алдсан байсан. Би цагдаагийн хэсэг орж хэлчихээд ирье гээд ээж, дүүдээ хэлээд ганцаараа явсан. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. гэсэн мэдүүлэг /хх-33, 41-42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12915 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Дашдоржийн биед баруун доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, гуя, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, доод үүдэн баруун 1-р шүд унасан, зүүн 8-р хавирга хугарсан гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол 5% нөлөөлнө гэжээ. /хх-36/,

 

Шинжээч Б.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 1. Дашдоржийн биед баруун доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, гуя, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, доод үүдэн баруун 1-р шүд унасан, зүүн 8-р хавирга хугарсан гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-ээс дээж удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол 5% нөлөөлнө гэсэн мэдүүлэг /хх-37-38/,

 

Гэрч Б.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед дэлгүүрээс 500 граммын архи аваад О.Ган-Эрдэнэ ахын гэрт очсон. Одоо ууж болохгүй гэж байсан. Тэгээд 22 цаг 30 минутын үед О.Ган-Эрдэнэ ах гадуур эргүүл хийж ирээд гайгүй юм шиг байна гээд архинаас хоёр, хоёр хундага уусан байсан. Дашдорж гэдэг хүн Ганбаатар төлөөлөгчийг асууж орж ирсэн. Гал тогооны өрөөнөөс том өрөө рүү орж ирээд цуг суусан. Би архи хийж өгсөн. Нүд нь хөхөрсөн архи уусан хүн байсан. Явган яриа ярьж байгаад сүүлдээ дуу нь чангараад ирсэн. Ганбаатар төлөөлөгч ирсэн байсан юм байна лээ. Ганбаатар ах ирээд урьд нь цагдаад ажиллаж байсан ах байна гээд тайвшруулах гээд байсан болохгүй болохоор нь машинд нь гавалсан гээд орж ирсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад амарсан. Тэгээд унтаж байхад О.Ган-Эрдэнэ ах Лхагва гээд хашгирсан. Тэгээд гал тогооны өрөө рүү ороход Дашдорж, Ган-Эрдэнэ хоёр зууралдаж байсан. Тэгээд салгасан. Тэр түчигнээнээр Ганбаатар төлөөлөгч орж ирсэн байсан. Байдлыг намжаагаад амарцгаасан гэсэн мэдүүлэг,

 

 Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Дашдорж ... орж ирээд суухаар нь хартал нилээн согтолттой юм шиг анзаарагдсан. ... би хүнд зодуулчихлаа, гомдол гаргах гэсэн юм гээд байсан. .... удалгүй Ган-Эрдэнэ, Ганбаатар 2 гаднаас орж ирээд машинаас гавалчихлаа гэж байсан. .... Тэгээд шөнө 02-03 цагийн орчимд байх Ган-Эрдэнэ Лхагваа гэж дуудахаар нь гал тогооны өрөөрүү нь очиход нөгөө согтуу орж ирдэг залуу 2 залуутай хамт ирчихсэн Ган-Эрдэнэ ахтай зодоон цохион хийгээд байсан. Ган-Эрдэнэ ахын дээр орж ирсэн хүмүүсийн 2 нь гарчихсан байсан. Би дундуур нь орж салгаад удаагүй байж байтал Ганбаатар орж ирээд учир зүйгээ олцгоосон. ...гаднаас орж ирэхдээ хэсгийн төлөөлөгчтэй уулзах гэж байгаа гэж хэлээд орж ирсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. тэр хүнийг анх орж ирэхэд нь харахад тэр хүний аль нэг нүд нь хөхөрч хавдсан, өмссөн хувцас нь тоос шороо болсон байдалтай орж ирсэн. Тэгээд хэн нэгэнд зодуулсан талаараа яриад байсан ба хэнд зодуулсан бэ гэхэд хэн нэгэнд зодуулсан талаараа ярихгүй байсан гэсэн мэдүүлэг / хх- 45-46, 81/

 

Гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би сумандаа 00 цагийн орчимд очиж цагдаагийн кабон руугаа ороод цагдаа Ган-Эрдэний гэр лүү ороход гэрийнх нь дотор үүдэн хэсэгт нь миний таньдаг Дашдорж гэх хүн гавлуулсан байдалтай байхаар нь ямар учиртай яагаад гавлуулсан талаар асуухад Ган-эрдэнэ надад хэлэхдээ чамаас өмнө манайд орж ирэхдээ чамайг асууж орж ирсэн тэгээд ууж байсан архинаас татсан тэгээд харьж амар гэхэд гэрээс гарахгүй байсан учир гавласан гэсэн .тэгэхээр нь би гавыг нь тайлуулаад гаргаад машиных нь хаалганы дээд талын бариулнаас гавалсан .... гэрт нь орилж хашхиралдаад чанга чанга дуу гараад байхаар нь хувцасаа өмсөөд яваад ортол Ган-Эрдэнэ Дашдорж болон 2 залуутай барьцалдаад авчихсан байж байсан. ... Тэр үед Дашдорж их хэмжээний согтолттой байсан. Цохиж зодож хэн нэгэндээ гэмтэл учруулж байхыг нь хараагүй. ... Дашдорж нь энэ асуудал болохоос өмнө шөний цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ямар нэгэн шалтгаангүйгээр л гэрт ороод ирдэг байсан. Тэгээд би ямар учраас та орж ирэв гэхээр ахдаа 1 шил архи аваад өгчих, хамт архи уух уу гээд хэд хэдэн удаа орж ирж байсан гэсэн мэдүүлэг / хх-48/,

 

Гэрч Э.Чанцалдуламын: ..Ц.Дашдоржоос өвчний түүхийг нь асуухад урд шөнө хүнд зодуулсан, гэртээ ирээд шууд хэвтсэн. Баруун нүд хөхөрсөн, зүүн талын гуян дээр хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг /хх-49/, Гэрч М.Улаанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017 оны 09 сарын сүүлээр Дашдорж нь цагдаад зодууллаа гэж ирсэн. ... цагдаа Ган-Эрдэнэ та нар амгалан тайван байдал алдагдууллаа, бөөнөөрөө зодох гэж ирлээ гээд Дашдоржийг гавнаас нь чирээд намайг нэг цохиж аваад, Баянааг хэд хэд цохиод авсан... Баянаагийн биед гэмтэл болоогүй. Миний хувьд ямар нэгэн гэмтэл учраагүй. Дашка ахыг их зодсон байсан гэсэн мэдүүлэг /хх-52/, Гэрч Ц.Баянчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... манай хөдөө амьдардаг дүү хөдөөнөөс хонь дутчихлаа гэж ирэхээр нь ах Дашдорж цагдаад мэдэгдэе гээд намайг дагуулаад машинтай явсан. Дашдорж ах цагдаагийн байрлуу ороод удаад байхаар нь би хүлээж байгаад машинаа орхиод гэр лүүгээ харьсан. Би ахыг ороод яриад суучихаж гэж бодоод харьсан. Шөнийн 02 цаг өнгөрч байхад ах орж ирсэнээ цагдаад зодууллаа гээд өрөөсөн гарандаа гавтай байсан. Улаанбаатарыг дагуулаад эхлээд ахын гавыг нь салгуулая гээд цагдаагийн байранд очтол цагдаа яах гэж ирж байгаа юм гэснээ шууд ахыг гавтай гараас нь гэдэсрүү нь өшиглөөд татаж унагаагаад цээж нүүр лүү нь өшиглөж зодсон. ... гэсэн мэдүүлэг /хх-53/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэргийг шинжлэн судлав.

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг 2017 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын цагдаагийн байранд иргэн Ц.Дашдоржийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн нь үндэслэлгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 23- ны өдөр хохирогч Ц.Дашдорж нь бусдад зодуулж эрүүл мэнд нь хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан : Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12915 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Дашдоржийн биед баруун доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, гуя, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, доод үүдэн баруун 1-р шүд унасан, зүүн 8-р хавирга хугарсан гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол 5% нөлөөлнө гэжээ, Шинжээч Б.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 1. Дашдоржийн биед баруун доод зовхи, зүүн хацар, зүүн бугалга, гуя, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, доод үүдэн баруун 1-р шүд унасан, зүүн 8-р хавирга хугарсан гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-ээс дээж удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдгүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол 5% нөлөөлнө гэсэн мэдүүлэг, гэрч Э.Чанцалдуламын: ..Ц.Дашдоржоос өвчний түүхийг нь асуухад урд шөнө хүнд зодуулсан, гэртээ ирээд шууд хэвтсэн. Баруун нүд хөхөрсөн, зүүн талын гуян дээр хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин уг гэмтлийг шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ учруулсан гэж хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй байна. Учир нь хохирогч Ц.Дашдорж нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 09 дүгээр сарын 23 ны өдрийн 23 цагийн орчим цагдаагийн байранд хэсгийн төлөөлөгчийг асуугаад гарч ирэхэд араас гарч ирж шууд зодсон гэх үйл баримтын талаар өгсөн мэдүүлэгтээ: ... Би тухай үед төлөөлөгч Ганбаатарыг асуучихаад гараад явтал миний араас эхлээд Ган-Эрдэнэ гарч ирсэнээ хөөе чи согтуу юм уу, амралтын цагаар гэрээр ирлээ гээд араас ирээд зүүн чамархайруу цохиод авсан. Миний толгой эргээд чих шуугиад аманд цус амтагдаад унах гээд байхаар нь Ган-Эрдэнийг бариад авсан. Гэтэл дотор байсан Лхагвасүрэн гарч ирээд миний зүүн хөлийн гуяруу өшиглөөд намайг хамтдаа гэр лүүгээ чирээд орсон. ...Ган-Эрдэнэ дотор оруулаад газар хэвтүүлээд өшиглөөд цохиод байсан. Тэгснээ намайг гаргаад машинаас гавласан гэж мэдүүлсэн ч тухайн үйл явдал болоход хамт ирсэн гэх гэрч Ц.Баянчулууны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Дашдорж ах цагдаагийн байр луу ороод удаад байхаар нь би хүлээж байгаад машинаа орхиод гэр лүүгээ харьсан. Би ахыг яриад суучихаж гэж бодоод харьсан гэсэн мэдүүлэг, тухайн үед цагдаагийн гэрт байсан гэх гэрч Лхагвасүрэнгийн :.. гаднаас орж ирэхдээ хэсгийн төлөөлөгчтэй уулзах гэж байгаа гэж хэлээд орж ирсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. тэр хүнийг анх орж ирэхэд нь харахад тэр хүний аль нэг нүд нь хөхөрч хавдсан, өмссөн хувцас нь тоос шороо болсон байдалтай орж ирсэн. Тэгээд хэн нэгэнд зодуулсан талаараа яриад байсан ба хэнд зодуулсан бэ гэхэд хэн нэгэнд зодуулсан талаараа ярихгүй байсан, гэрч Ганбаатарын.... миний таньдаг Дашдорж гэх хүн гавлуулсан байдалтай байхаар нь ямар учиртай яагаад гавлуулсан талаар асуухад Ган-эрдэнэ надад хэлэхдээ чамаас өмнө манайд орж ирэхдээ чамайг асууж орж ирсэн тэгээд ууж байсан архинаас татсан тэгээд харьж амар гэхэд гэрээс гарахгүй байсан учир гавласан гэсэн. Тэгэхээр нь би гавыг нь тайлуулаад гаргаад машиных нь хаалганы дээд талын бариулнаас гавалсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн:... Тухайн өдөр 23 цаг өнгөрч байхад иргэн Дашдорж нь баруун нүдний доор хөхөрсөн хувцас хунар нь тоос шороо болчихсон согтуу орж ирсэн. Та яав ийв юу болсныг асуухад, би хүнд зодуулчихлаа гэсэн утгатай юм ярьсан байгаа. Та хэнд зодуулав гэж асуухад, танд хэлэхгүй төлөөлөгчтэй харьцана гэсэн. За ярих боломжгүй бол нэгдүгээр согтуу байна хоёрт дугаарт юм ярих боломжгүй байна. Өглөө хүрээд ир, өглөө шийдэж өгье хэсгийн байцаагчаасаа асууя гэхэд үг авахгүй өөдөөс би монголын цагдаа офицер байсан хүн чамтай харьцахгүй гээд агсараад байсан. Сүүлдээ болохгүй болохоор таныг саатуулна шүү гээд яг гавлах гээд байж байхад гаднаас төлөөлөгч орж ирсэн төлөөлөгч яасан гэж асуухад би бүх болсон процессуудыг хэлсэн. гэсэн мэдүүлгүүдээр хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас зөрүүтэй байх тул 2017 оны 09 дүгээр сарын 23 ны орой 23 цагийн орчим шүүгдэгч нь хохирогчийг зодсон гэх үйл баримт үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Мөн хохирогч Ц.Дашдорж нь 2017 оны 09 дүгээр сарын 24 ны шөнө 03 цагийн орчим шүүгдэгчид зодуулсан талаар шүүхэд өгсөн:.. Манай дүү Баянчулуун, Улаанбаатарын хамт эмнэлэгт үзүүлье гээд дагуулж явах замдаа гаваа салгуулахаар цагдаагийн кобон ортол төлөөлөгч Ганбаатар ирчихсэн байсан. Ган-Эрдэнэ цаад өрөөнөөсөө яасан овоо п...вэ гээд орилж бархираад гарч ирсэнээ миний гавтай гарнаас дугтраад хавирга руу өшиглөж унагаад, унасаны дараа толгой дээр дэвсээд нүд рүү өшиглөсөн мэдүүлэг нь гэрч Улаанбаатарын:... цагдаа Ган-Эрдэнэ та нар амгалан тайван байдал алдагдууллаа, бөөнөөрөө зодох гэж ирлээ гээд Дашдоржийг гавнаас нь чирээд намайг нэг цохиж аваад, Баянааг хэд хэд цохиод авсан... Баянаагийн биед гэмтэл болоогүй. Миний хувьд ямар нэгэн гэмтэл учраагүй гэсэн мэдүүлэг , гэрч Лхагвасүрэнгийн: ... Тэгээд шөнө 02-03 цагийн орчимд байх Ган-Эрдэнэ Лхагваа гэж дуудахаар нь гал тогооны өрөөрүү нь очиход нөгөө согтуу орж ирдэг залуу 2 залуутай хамт ирчихсэн Ган-Эрдэнэ ахтай зодоон цохион хийгээд байсан. Ган-Эрдэнэ ахын дээр орж ирсэн хүмүүсийн 2 нь гарчихсан байсан. Би дундуур нь орж салгаад удаагүй байж байтал Ганбаатар орж ирээд учир зүйгээ олцгоосон гэсэн мэдүүлэг, гэрч Ганбаатарын:... Ган-Эрдэний гэрт нь орилж хашхиралдаад чанга чанга дуу гараад байхаар нь хувцасаа өмсөөд яваад ортол Ган-Эрдэнэ Дашдорж болон 2 залуутай барьцалдаад авчихсан байж байсан. ... Тэр үед Дашдорж их хэмжээний согтолттой байсан. Цохиж зодож хэн нэгэндээ гэмтэл учруулж байхыг нь хараагүй. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн :... шөнө 03 цагийн үед хэн нэгэн гэрийн хаалга тогшихоор нь сэрээд хаалгаа онгойлготол Дашдорж гаднаас 2 залуугийн хамт орж ирээд намайг чи гавласан, хатаж үхэх шахлаа, чи намайг 2 цаг зодсон гэж орилж хашхирсан. ... би та юу яриад байна вэ, таныг согтуу ирээд агсам согтуу тавиад байхаар нь гавласан шүү гээд гавнаас татахад Дашдоржтой хамт орж ирсэн 2 залуугийн нэг нь шууд намайг цохьсон. Мөн Дашдорж ч намайг цохиж авч тэр жижигхэн өрөөнд бужигнаан болсон гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн үйлдлээс болж хохирогч Ц.Дашдоржид эрүүл мэндэд тархи доргилт, эрүүний үеийн зөөлөн эдийн гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул хохирогчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр улсын яллагчийн шийдвэрийг хүчингүй болгож, цагаатгах тогтоол гаргах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч шүүгдэгчээс 1 500.000 төгрөг хүлээн авсан болохыг дурьдсугай.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бууралшагай овогт Боргилын Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугүйд тооцож цагаатгасугай.

 

2. Хохирогч Ц.Дашдорж нь хохирлоо холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.ГАНБОЛД