Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

 

улсын яллагч Г.Батбаяр,

 

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Од холбогдох 2016 2501 2849 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Б аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эхнэрийн хамт С дүүргийн ,0 дугаар хороо, Б 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд С дүүргийн шүүхийн 0000 оны 3 дугаар сарын 0-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар 00000000, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б.О.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.О нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Залуус” зочид буудалд архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэж хэл амаар доромжилж, улмаар иргэн Х.Оийг үл ялих зүйлээр шалтаглан газар унагаж нүүрэн тус газар нь өшиглөж зүүн нүдэнд нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэргээс хохирогч Х.Он мэдүүлэг /хх-29-31, 56/, гэрч Э.Содбаярын мэдүүлэг /хх-60-61/, гэрч С.Азжаргалын мэдүүлэг /хх-60/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹10324 дугаартай дүгнэлт /хх-8/, шүүгдэгч Б.Огийн

 

2

 

сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-66/, хохирол нэхэмжилсэн баримт /хх-76/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэр /хх-82/, хохирогч Х.Оийн гомдол саналгүй хохирол төлбөр авсан гэх баримт /хх-110/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Залуус” зочид буудалд архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэж хэл амаар доромжилж, улмаар иргэн Х.Оийг үл ялих зүйлээр шалтаглан газар унагаж нүүрэн тус газар нь өшиглөж зүүн нүдэнд нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Оийн өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 19-ний орой найз залуу С.Азжаргалын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байр 39 тоотод Б.О, Очгэрэл болон үл таних 3 хүүхний хамт зургуулаа өдрийн 12 цагийн үед 1000 оюутны байрны “Залуус” зочид буудалд хөзөр тоглохоор ороод 4 шил 0.75 литрийн архи авч уусан. Үүнээс өмнө бид нар С.Азжаргалын гэрт 2 хоног архи уусан байсан. Тэгээд буудалд ороод ууж байхад миний авчирсан хүүхэн Эрдэнэтуяаг дарж аваад оролдоод байхаар нь би “дөнгөж ирсэн танихгүй хүүхнийг оролдоод байх юм болиоч” гэсэн чинь Б.О намайг өшиглөсөн чинь манай найз залуу С.Азжаргал Б.Од “чи эмэгтэй хүн зодож байхаар намайг зод” гэсэн чинь манай найз залууг цохиод намайг унагаад нүүрэн тус газар 3 удаа өшиглөсөн чинь тэр буудлын ресефшин цагдаа дуудаад авч явсан… Миний баруун хөлний гуя, зүүн мөр, зүүн нүдний тус газар 3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-29-31/,

 

Гэрч Э.Содбаярын өгсөн: “Тухайн үед би Сүлд-116 дугаар чиглэл дээр машинтай эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 1000 оюутны байранд байдаг зочид буудал дотор зодоон болоод байна гэсэн дуудлагыг жижүүрээс хүлээн аваад очиход буудлын нэг давхарын өрөөнд хэдэн согтуу хүмүүс байсан. Тэдний дунд байсан нэг согтуу эмэгтэй “энэ миний нүд рүү цохисон” гээд хамт архи уусан Б.О гэдэг хүнийг шууд заасан. Би тэгэхээр нь Б.О гэгчийг саатуулж хэлтэс рүү авч явсан. Хохирогч эмэгтэй намайг очиход согтуу нэг нүд нь жаахан хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх60-61/,

 

Гэрч С.Азжаргалын өгсөн: “Би он сарын санахгүй байна. Би Б.О, Очко эхнэртэйгээ, Х.О бид "Залуус" зочид буудалд ороод архи уусан. Архи ууж байгаад зодоон болсон. Юунаас болж зодоон болсныг санахгүй байна. Б.О Х.Оийн нүд рүү гараараа цохисон. Би салгах гэтэл намайг цохисон. Энэ үед хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй. Цагдаа хүрч ирээд аваад явсан. Б.О Х.Оийн нүүр рүү цохисон чинь газар унасан. Б.О нүүр нүд рүү нь 2 удаа өшиглөсөн.

 

Б.Ог сайн танихгүй. 111-т наадмын өмнө танилцаж байсан” гэх мэдүүлэг /хх-62/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹10324 тоот:

 

“1. Х.Оийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөх, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
 

3

 

  1. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-8/, -Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэр

 

/хх-82/,

 

-Шүүгдэгч Б.Он урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-13/

 

зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.О нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Залуус” зочид буудалд архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэж хэл амаар доромжилж, улмаар иргэн Х.Оийг үл ялих зүйлээр шалтаглан газар унагаж нүүрэн тус газар нь өшиглөж зүүн нүдэнд нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.От учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэргийн 110 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал тооцогдох хугацаа дууссан тул түүнийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн гэж тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Огийн дээрх үйлдэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Од ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасанд нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Б.Ог бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
 

4

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Од оногдуулсан 3 жил 1 сар жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Од оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Од урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Од урьд авсан бусдын батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ

 

 

 

 

 

 

Э.ЧИНГИС