Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/647

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд
нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Б-ийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн эрүүгийн 1908 0263 50802 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч,
2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ийн М нь Монгол Улсын иргэн, 1991 оны 3
дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд
боловсролтой, сэтгүүлч, зураглаач мэргэжилтэй, “Буянт Монгол рашаан” ХХК-ийн захирал
ажилтай, 71 дүгээр сургуулийн цайны газрыг ажиллуулдаг, ам бүл 4 эх, эхнэр, хүүхдийн
хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 846-186 тоотод байнга оршин суух,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:УП91031251).

Прокуророос шуухэд шилжуулсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч М нь согтуугаар 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон” хорооллын уулзвар дээр зам хааж
байрлуулсан машины асуудлаас үүдэж Д.Г-ийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл
мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

2

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгээс:                             Гэм буруугаа хүлээн

зөвшөөрч байгаа, мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0263 50802 дугаартай хэргээс талуудын шинжлэн
судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын
24-ны өдөр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 09-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн
6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Содон” хорооллын урд байрнаас гардаг замын уулзвар
дээр 06-67 УНГ улсын дугаартай “Приус-20” маркийн цагаан өнгөтэй автомашинтай
байрны замаас гарч төв зам руу орох гэж байтал гарах замын нэгдүгээр эгнээнд цагаан
өнгийн “Приус-20” маркийн 65-16 УБЦ улсын дугаартай машин эгнээ хаагаад зогсчихсон
байсан. Хажуугаар нь тойрч гараад би цонхоороо машинаа холдуулчих гэж хэлсэн чинь
арын суудалд сууж явсан архи уучихсан бололтой нэг залуу “Хөгшин пизда минь зайл”
гэхээр нь бууж тэр залууд “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлтэл хамт явж байсан нэг залуу
болон жолооч эмэгтэй нь машинаасаа бууж ирээд янз бүрийн юм хэлсэн. Хэлэх хэлэхгүй
үгээр доромжлоод байсан. ...Тэгж байтал нөгөө согтуу залуу машины хойд талын хаалгаар
бууж ирээд намайг түлхэж цохих гээд дайрахаар нь тэр хоёр залууг би цамцных нь захаар
заамдаж аваад “та хоёр яах гээд байгаа юм боль, зүгээр машинаа холдуулчих” гээд би
утсаараа 102-т дуудлага өгөх гээд баруун чихэндээ утсаа барьчихсан байсан чинь
туранхай, одоо М гээд байгаа залуу миний нүүр рүү гараараа 4-5 удаа хүчтэй
цохьсон. Миний малгай гар утас хоёр газар унасан. Гар утас гэмтээгүй. Гэхдээ миний биед
гэмтэл учирсан. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны
өдрийн 5769 дугаартай дүгнэлттэй танилцсан. Мгийн үйлдлээс миний биед
учруулсан гэмтлийг үнэн зөв тодорхой гаргасан байна. Би цагдаа дуудчихсан хүлээж бай
гэсэн чинь тэр хоёр залуу зугтаад явчихсан. Нөгөө машинтай эмэгтэй машинаа
холдуулчихсан. Маргааш нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн.
Тухайн үед толгой их өвдөж байсан. Мөн хоёр чихээр их хатгаж өвдөж байсан.
Эмчилгээний хувьд “Тархины компьютер томографийн шинжилгээ” 120.000 төгрөгөөр
хийлгэсэн. “ЭМЖЖ” эмнэлэг дээр очиж чихний зураг 40.000 төгрөгөөр, Шүүх эмнэлэгт
8000 төгрөгөөр үзүүлсэн. М гэдэг хүнээс бодит хохирлоо нэхэмжилнэ. ...
Хуульд заасан журмынх нь дагуу шийдүүлнэ. Надад ямар нэгэн гомдол санал бол
байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

 

3

 

2. Гэрч Б.Анхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 18-ны
өдөр өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 09-ний орой гэртээ байж байсан чинь манай нөхөр
М залгаад намайг 21 дүгээр хорооллын “Содон” хорооллоос ирээд аваадах
гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллоос гараад
21 дүгээр хорооллын “Содон” хороололд байрлах нөхрийнхөө сууж байсан “Бром” гэсэн
нэртэй пабад нь ороход манай нөхөр найзтайгаа сууж байсан. Бид хэд жаахан сууж
байгаад нөгөө пабаас гараад машин руугаа явж суугаад хөдөлсөн чинь манай нөхрийн
найз Жавхлан пабад цүнхээ мартсан байна гэхээр нь би “Содон” хороолол руу эргэдэг
замын уулзвар дээр түр зогсож байхад хажуугаар нэг цагаан өнгийн “Приус-20” маркийн
автомашинтай ах гарахдаа “зайлаач” гэсэн чинь миний хажууд сууж байсан манай нөхөр
М сүртэй юм гэсэн чинь нөгөө ах миний машины урд ирж зогсоод машинаасаа
бууж ирснээ шууд манай нөхөр дээр очоод зүүн талын шанаа руу гараараа цохиод
авахаар нь би ахаа одоо явах гэж байна гэсэн чинь чи цаашаа бай гээд түлхээд байсан.
Тэгсэн манай нөхөр машинаас бууж ирээд нөгөө ахтай маргалдаад байхаар нь Жавхлан
бид хоёр Мг машинд суулгаж нөгөө ахыг явчихаа гэсэн чинь явахгүй хэрүүл
хийгээд зогсоод байсан. Тэгээд араас түргэний машин гарах гээд чиг наалдаад байхаар нь
ахаа та машинаа холдуулчхаа ямар хоёулаа мөргөлдсөн биш дээ гэсэн чинь чамд ямар
э хамаатай юм гээд утсаар яриад зогсоод байсан. Тэгсэн миний машин дээр ирснээ
машинаас машины түлхүүр аваад явахаар нь би араас нь очиж түлхүүрээ авах гээд
ноцолдсон чинь өгөхгүй байсан. Тэгсэн манай нөхөр машинаас бууж ирээд нөгөө ахтай
дахиж маргалдаад нөгөө ах М, Жавхлан хоёрыг заамдаад зогсож байсан.
Тэгэхээр нь би салгах гэсэн чинь салж өгөхгүй арай хийж салгаад нөгөө ах ертөнцийн
зүгээр урагш хараад зогсож байсан. Тэгсэн нөгөө ах миний машины түлхүүрийг баруун
гартаа атгачихсан байхаар нь би гарыг нь тэнийлгэх гэсэн чинь тэнийхгүй байхаар нь би
баруун гарыг нь хазсан юм. Тэгээд би машинаа холдуулж замыг чөлөөлж өгсөн юм. Миний
унаж явсан 65-16 УБЦ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин манай нөхөр
Мгийн нэр дээр байдаг. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх
эмнэлгийн шинжээч эмчийн 5769 дугаартай дүгнэлттэй танилцсан. Тэр Ганзориг гэх ах
миний машины урд машинаа хөндлөн дарж зогсоод машинаасаа буугаад ирэхээр нь би
машинаасаа буугаад “Уучлаарай ах, одоо явлаа машинаа холдуулчихъя” гэж хэлсэн. Тэр
ах миний хэлж байгааг тоох ч үгүй миний шанаа чамархай руу гараараа цохьсон.
М машинаас бууж ирээд маргалдсан. Тэгж байтал дээр байсан машинтай
хүмүүс машинаа холдуулаач гэж шаардаж эхэлсэн. Би тэр ахад та машинаа холдуулчих
замаа чөлөөлчихөөд учраа олъё гэхэд, тэр ах өөрийнхөө эхнэрт машиныхаа түлхүүрийг
өгөөд машинаа холдуулчих гэж хэлээд миний машины цонх онгорхой байсан чинь миний
машины түлхүүрийг сугалж аваад Ганзориг гээд ах чи ингээд байж бай гэхээр нь би

 

4

 

түргэний машин явах гээд байна, та миний түлхүүрийг өгчих би машинаа холдуулах
хэрэгтэй байна гэсэн чинь миний машины түлхүүрийг баруун гартаа барьчихаад өгөхгүй
байхаар нь би баруун гараараа атгачихсан гарыг нь нээх гээд дийлэхгүй болохоор нь
хазчихсан. Тэр ах түлхүүрээ тавьчихаар нь түлхүүрээ машинаа асаагаад замаа чөлөөлж
машинаа тавьсан. Би тэр ахын баруун гарыг нь хазсан, гэхдээ гарын аль хэсгийг хазсанаа
санахгүй байна. Миний бодлоор эрхий хурууны хойд хэсгээр хазсан. М тухайн
ахын нүүр рүү гараараа нэг удаа л цохисон гэсэн. Түүнээс миний хажууд бол цохиж
зодсон асуудал байхгүй. Харин тэр ах Жавхлан М хоёрыг цохиод байсан. ...”
гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

  1. Гэрч Х.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажилллагааны явцад 2019 оны 5 дугаар
    сарын 29-ний өдөр өгсөн:

2019 оны 5 дугаар сарын 09-ний орой 23 цаг 20 минутын орчим нөхөр Ганзоригийн
хамт өөрийн гэр болох “Содон” хорооллоос 06-67 дугаартай машинтай гарч явтал
нэгдүгээр эгнээнд цагаан өнгийн “Приус-20” маркийн 65-16 УБЦ улсын дугаартай
автомашин нэгдүгээр эгнээ хаагаад зогсчихсон байхаар нь нөхөр Ганзориг замаа чөлөөлж
зогсооч гэж хэлтэл тэр машины хойно сууж байсан нэг залуу “хөгшин төгзөг пизда минь
дуугүй бай чамд ямар хамаатай юм цаашаа зайл” гээд янз бүрийн үгээр хэлэхээр нь нөхөр
машинаа урдуур нь хааж тавиад машинаасаа буугаад яваад очтол хажуу талаас хар
савхин куртиктэй нэг залуу хүрч ирээд нөхөр Ганзоригийг гараараа түлхсэн. Тэгсэн чинь СГ
нөгөө машинаас тэр залуу, жолооч эмэгтэй хоёр буугаад ирсэн. Тэгээд тэр 3
бужигналдаад явчихсан. Би тэр эмэгтэйг наад хоёр залуугаа аваад яваач, машинаа
холдуулчих гэсэн чинь нөгөө хоёр залуугийн нэг нь хөгшин авгай минь чи дуугүй бай гээд
янз бүрийн үгээр доромжлоод байсан. Тэр хоёр залуу хоёулаа согтуу байсан. Нөхөр рүү
цохих гээд дайраад байсан чинь нөхөр тэр хоёр залууг хувцаснаас нь заамдаж бариад
салгасан чинь тэр М гээд байгаа машины хойно сууж байсан залуу нөхөр
Ганзоригийг гараараа нүүр рүү цохисон. Нөхрийн малгай, утас газар унасан. Тэр хоёр
залуу явъя зайтай газар очиж үзье, алаад өгье гээд хашхираад байсан. Манай нөхөр
машиных нь цонх онгорхой байхаар нь явуулахгүй цагдаад өгнө гээд машины түлхүүрийг
нь сугалж авсан. Тэр үед Содон хорооллоос нэг түргэний машин гарах гээд зогсож байсан.

Нөхөр надад машинаа холдуулчих гээд машиныхаа түлхүүрийг өгсөн. Би машинаа
холдуулах гээд машиндаа суухад нөгөө жолооч эмэгтэй ирээд авах гээд бас гарнаас нь
татаж зууралдаж байгаад нөхөр Ганзоригийн баруун гарын орчим хазаж харагдсан.
Ганзориг машины түлхүүрийг нь өгчих шиг болсон. Тухайн үед цагдаа дуудчихсан байсан.
Цагдаа ирэхээс өмнө зугтаагаад явчихсан. Манай нөхөр Ганзоригийн баруун гарыг тэр
жолооч эмэгтэй хазсан. Толгой руу нь машины хойно сууж байсан туранхай өтгөн
хөмсөгтэй залуу гараараа хэд хэдэн удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 21
дүгээр тал),

 

4

 

түргэний машин явах гээд байна, та миний түлхүүрийг өгчих би машинаа холдуулах
хэрэгтэй байна гэсэн чинь миний машины түлхүүрийг баруун гартаа барьчихаад өгөхгүй
байхаар нь би баруун гараараа атгачихсан гарыг нь нээх гээд дийлэхгүй болохоор нь
хазчихсан. Тэр ах түлхүүрээ тавьчихаар нь түлхүүрээ машинаа асаагаад замаа чөлөөлж
машинаа тавьсан. Би тэр ахын баруун гарыг нь хазсан, гэхдээ гарын аль хэсгийг хазсанаа
санахгүй байна. Миний бодлоор эрхий хурууны хойд хэсгээр хазсан. М тухайн
ахын нүүр рүү гараараа нэг удаа л цохисон гэсэн. Түүнээс миний хажууд бол цохиж
зодсон асуудал байхгүй. Харин тэр ах Жавхлан М хоёрыг цохиод байсан. ...”
гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

3. Гэрч Х.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажилллагааны явцад 2019 оны 5 дугаар
сарын 29-ний өдөр өгсөн:

2019 оны 5 дугаар сарын 09-ний орой 23 цаг 20 минутын орчим нөхөр Ганзоригийн
хамт өөрийн гэр болох “Содон” хорооллоос 06-67 дугаартай машинтай гарч явтал
нэгдүгээр эгнээнд цагаан өнгийн “Приус-20” маркийн 65-16 УБЦ улсын дугаартай
автомашин нэгдүгээр эгнээ хаагаад зогсчихсон байхаар нь нөхөр Ганзориг замаа чөлөөлж
зогсооч гэж хэлтэл тэр машины хойно сууж байсан нэг залуу “хөгшин төгзөг пизда минь
дуугүй бай чамд ямар хамаатай юм цаашаа зайл” гээд янз бүрийн үгээр хэлэхээр нь нөхөр
машинаа урдуур нь хааж тавиад машинаасаа буугаад яваад очтол хажуу талаас хар
савхин куртиктэй нэг залуу хүрч ирээд нөхөр Ганзоригийг гараараа түлхсэн. Тэгсэн чинь СГ
нөгөө машинаас тэр залуу, жолооч эмэгтэй хоёр буугаад ирсэн. Тэгээд тэр 3
бужигналдаад явчихсан. Би тэр эмэгтэйг наад хоёр залуугаа аваад яваач, машинаа
холдуулчих гэсэн чинь нөгөө хоёр залуугийн нэг нь хөгшин авгай минь чи дуугүй бай гээд
янз бүрийн үгээр доромжлоод байсан. Тэр хоёр залуу хоёулаа согтуу байсан. Нөхөр рүү
цохих гээд дайраад байсан чинь нөхөр тэр хоёр залууг хувцаснаас нь заамдаж бариад
салгасан чинь тэр М гээд байгаа машины хойно сууж байсан залуу нөхөр
Ганзоригийг гараараа нүүр рүү цохисон. Нөхрийн малгай, утас газар унасан. Тэр хоёр
залуу явъя зайтай газар очиж үзье, алаад өгье гээд хашхираад байсан. Манай нөхөр
машиных нь цонх онгорхой байхаар нь явуулахгүй цагдаад өгнө гээд машины түлхүүрийг
нь сугалж авсан. Тэр үед Содон хорооллоос нэг түргэний машин гарах гээд зогсож байсан.

Нөхөр надад машинаа холдуулчих гээд машиныхаа түлхүүрийг өгсөн. Би машинаа
холдуулах гээд машиндаа суухад нөгөө жолооч эмэгтэй ирээд авах гээд бас гарнаас нь
татаж зууралдаж байгаад нөхөр Ганзоригийн баруун гарын орчим хазаж харагдсан.
Ганзориг машины түлхүүрийг нь өгчих шиг болсон. Тухайн үед цагдаа дуудчихсан байсан.
Цагдаа ирэхээс өмнө зугтаагаад явчихсан. Манай нөхөр Ганзоригийн баруун гарыг тэр
жолооч эмэгтэй хазсан. Толгой руу нь машины хойно сууж байсан туранхай өтгөн
хөмсөгтэй залуу гараараа хэд хэдэн удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 21
дүгээр тал),

 

5

 

4. Гэрч Т.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугааар сарын 03-
ний өдөр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр М бид 2 утсаар ярьж байгаад
1         21 дүгээр хорооллын доод талд нэг пабад сууж пиво уусан. Орой 23 цагийн орчим

Мгийн эхнэр нь утсаар ярьж биднийг ирж авахаар болсон. М
пабаас түрүүлж гарсан. Анхтуяа ирчихсэн байсан болохоор машинд нь бид суусан.
Анхтуяагийн машин нь “Содон” хороолол руу ордог уулзвар дээр нэгдүгээр эгнээнд зогсож
байсан. Тэгээд би суух гэтэл хажуугаар цагаан өнгийн “Приус-20” маркийн автомашин
зөрөөд зайлаач пизда минь гэж хэлсэн. М өөрөө зайл пизда минь гэж хэлтэл
урдуур дарж зогсоод нэг махлаг ах бууж ирээд Мг урд суудал дээр сууж
байхад нь гараараа нэг удаа цохиод авсан. Би тэр ахыг боль гээд түлхсэн. М
буух гээд байхаар нь би буулгахгүй гээд хаалгыг нь дарсан. М болохоор
наадах чинь намайг цохичихлоо гээд байсан. Анхтуяа бууж ирээд тэр ахыг та одоо явчих,
замаа чөлөөлчих гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө ах Анхтуяагийн машины түлхүүрийг
авчихсан. Тэгээд утсаараа цагдаа дуудсан. М машинаас бууж ирээд бие биеэ
хувцсаар боож маргалдсан. Тэр үед Анхтуяа машины түлхүүрээ авах гээд тэр ахын
гарнаас татаад байсан ч авч чадаагүй. Мг машины хойд суудалд жолоочийн
ард талд суулгасан. Тэр ах хүрч ирээд намайг машины хаалгаар хавсарч цохьсон. Тэгээд
би шүүх эмнэлэгт үзүүлсэн юм. М тэр ахыг цохихын хувьд цохьсон. ...” гэх
мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

б.Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019
оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

"... 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр найз Жавхлантай хамт 21 дүгээр
хороололд байдаг пабад сууж байгаад 22 цагийн орчим эхнэр Анхтуяаг ирээд авчих гэж
дуудахад 22 цаг 30 минутын орчим 65-16 УБЦ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20
маркийн автомашинтай ирсэн. Бид гурав гарсан. Найз Жавхлан пабад цүнхээ мартчихсан
гээд буцаад орсон. Би эхнэр Анхтуяатай хамт машинд суугаад гэр рүүгээ явж байтал
Жавхлан утсаар хүрээд ир хамт явъя гэхээр нь буцаж “Содон” хорооллын уулзвар дээр
зогсож байтал хажуугаар цагаан өнгийн Приус маркийн машин зөрсөн. Жолооч нь нэг
бүдүүн ах замаас зайлаач пизда минь гэхээр нь юун сүртэй юм пизда минь гэж хэлсэн
4 чинь машины урд машинаа хөндлөн тавьчихаад машинаасаа бууж ирээд жолоочийн
хажууд сууж байсан намайг цонхоор гараа оруулж ирээд миний хүзүү шанаа руу гараа нэг
удаа цохиод авсан. Эхнэр Анхтуяа Жавхлан хоёр хажуунаас нь яаж байгаа юм бэ гэж
хэлтэл нөгөө ах машины түлхүүрийг шүүрч аваад явуулахгүй, цагдаа дуудна гэхээр нь би
машинаасаа буутал нөгөө ах Жавхлан бид хоёрын цамцны захаас заамдаж аваад бид
хоёрыг мөргөлдүүлж зууралдсан. Тэгээд би тэр ахын нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон.

 

6

 

Миний үйлдлээс учруулсан Д.Г-ийн бие дэх гэмтлийг үнэн зөв гаргасан байна лээ.
Сарын дундаж орлого 3.000.000 орчим төгрөг, “Буянт Монгол харш” ХХК-ийн үүсгэн
байгуулагч, захирал албан тушаалтай. ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 52 дугаар тал/

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн
    шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5769 дугаартай
    дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Толгойн зүүн зулайн хуйханд 2x2,5см овойж хавдсан,
тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн сарвууны 2-р үеэр бага зэргийн хаван хавдартай, тэмтрэхэд
эмзэглэлтэй ...

ДҮГНЭЛТ:

-Д.Г-ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хурууны
зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр
үүсгэгдэх боломжтой, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг
түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий
хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” шинжээч эмч Ц.Нандинцэцэг
...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26 дугаар тал),

  1. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар
    сарын 31-ний өдөр өгсөн:

“...Д.Г-ийн биед гаргасан зүүн сарвууны 3-р хурууны 2-р үеэр бага зэргийн
хаван хавдар бүхий гэмтэл учирсан нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл
нь мохоо зүйлийн 1 ба 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн үед
Д.Г-ийн биед хэсэг газрын үзлэг хийхэд Д.Г-ийн баруун сарвуунд уг гэмтэл
үүссэн байсан ба, би солгой буюу зүүн гараараа бичдэг учир уг дүгнэлтэд өөрийн гарын
талаар дүгнэлтэд бичиглэл хийсэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

  1. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Содон” хорооллын 2019 оны 5 дугаар
    сарын 09-ний өдрийн хяналтын камерын бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон
    мөрдөгчийн тогтоол, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-7 дугаар тал),
  2. Хохирогч Д.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59
    дүгээр тал), амбулортрийн карт, үзлэг оношилгооны төлбөр төлсөн баримт, ЭМЖЖ
    эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн баримт, цогц шинжилгээ хийлгэсэн зэрэг баримтууд (хавтаст
    хэргийн 39 дүгээр тал),
 

7

 

10. Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53
дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст
хэргийн 54 дүгээр тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал),
Б.Мгийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн
ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар тал), мөн түүний нэр дээр 65-16 УБЦ
улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн
лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), “Буянт Монгол" ХХК-ийн хуулийн этгээдийн
улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал), “Буянт Монгол” ХХК-ийн
Төрийн банкинд эзэмшдэг депоизит дансны хуулга (хавтаст хэргийн 70 дугаар тал),
Б.М (хавтаст хэргийн 80 дугаар тал), Д.Г- нарын хэргийг хялбаршуулсан
журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 74 дүгээр тал), зэрэг бичгийн нотлох
баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд
хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч
Б.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 161
дүгээр тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны
6 дугаар сарын 06-ны өдөр түүнд танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн
шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт
заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэлээ.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 09-
ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон" хорооллын уулзвар дээр зам
хааж байрлуулсан машины асуудлаас үүдэж Д.Г-ийн нүүрэн тус газарт нь цохиж
хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,
шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар
тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь тус дүгнэлттэй
мэтгэлцээгүй болно.

 

8

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч
Б.Мгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан
шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан
дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Б.Анхтуяагийн жолоодон
явсан 65-16 УБЦ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд
согтуугаар зорчин явахдаа “Содон" хорооллын уулзвар дээр дээр 06-67 УНГ улсын
дугаартай “Приус-20” маркийн цагаан өнгөтэй автомашиныг жолоодон явсан иргэн
Д.Г-оос зам хааж байрлуулсан машинаа холдуулах талаар 65-16 УБЦ улсын
дугаартай машины жолоочид шаардлага тавихад Б.М машинаас бууж
эсэргүүцэл үзүүлж, хэрүүл маргаан хийж, хэл үгээр доромжлох зэргээр тэдний хооронд
таарамжгүй харьцаа үүсч, улмаар Б.М нь Д.Г-ийн нүүрэн тус газарт нь
цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн
гэмтэл учруулсан болох нь:

-хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

"... “Содон” хорооллын урд байрнаас гардаг замын уулзвар дээр 67-09 УНГ улсын
дугаартай “Приус-20” маркийн цагаан өнгөтэй автомашинтай байрны замаас гарч төв зам
руу орох гэж байхад гарах замын нэгдүгээр эгнээнд цагаан өнгийн “Приус-20” маркийн 65-
16 УБЦ улсын дугаартай машин эгнээ хаагаад зогссон байсан. ...би цонхоороо машинаа
холдуулчих гэж хэлсэн чинь арын суудалд сууж явсан архи уучихсан бололтой нэг залуу
“Хөгшин пизда минь зайл” гэхээр нь бууж тэр залууд “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн.
...нөгөө согтуу залуу машины хойд талын хаалгаар бууж ирээд намайг түлхэж цохих гээд
дайрсан. ...зүгээр машинаа холдуулчих” гэсэн чинь туранхай, одоо М гээд
байгаа залуу ...миний нүүр рүү гараараа 4-5 удаа хүчтэй цохьсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст
хэргийн 12 дугаар тал/,

-Гэрч Б.Анхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 09-ний орой ...”Содон” хороололд байрлах
нөхрийнхөө сууж байсан “Бром” гэсэн нэртэй пабад орсон. ...пабаас гараад машин руугаа
явж суугаад хөдөлсөн. ...Содон хороолол руу эргэдэг замын уулзвар дээр түр зогсож
байхад хажуугаар нэг цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинтай ах гарахдаа
зайлаач гэсэн чинь миний хажууд сууж байсан манай нөхөр М сүртэй юм гэсэн
чинь нөгөө ах миний машины урд ирж зогсоод машинаасаа бууж ирсэн. ...М
тухайн ахын нүүр рүү гараараа нэг удаа л цохисон гэсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн
18-19 дүгээр тал/,

- Гэрч Х.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажилллагааны өгсөн:

 

9

 

“...Нөхөр Ганзоригийн хамт өөрийн гэр болох Содон хорооллоос 06-67 дугаартай
машинтай гарч явтал цагаан өнгийн Приус-20 маркийн 65-16 УБЦ улсын дугаартай
автомашин нэгдүгээр эгнээ хаагаад зогссон байсан. Нөхөр Ганзориг замаа чөлөөлж
зогсооч гэж хэлсэн. Тэр машины хойно сууж байсан нэг залуу “хөгшин төгзөг пизда минь
дуугүй бай чамд ямар хамаатай юм цаашаа зайл” гээд янз бүрийн үгээр хэлсэн. Нөхөр
машинаа урдуур нь хааж тавиад машинаасаа буугаад яваад очсон. ...М гээд
байгаа машины хойно сууж байсан залуу нөхөр Ганзоригийг гараараа нүүр рүү цохьсон.
...Толгой руу нь машины хойно сууж байсан туранхай өтгөн хөмсөгтэй залуу гараараа хэд
хэдэн удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 21 дүгээртал)

  • Гэрч Т.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ...Анхтуяагийн машин нь “Содон” хороолол
руу ордог уулзвар дээр нэгдүгээр эгнээнд зогсож байсан. ...хажуугаар цагаан өнгийн
Приус-20 маркийн автомашин зөрөөд зайлаач пизда минь гэж хэлсэн. М өөрөө
зайл пизда минь гэж хэлтэл урдуур дарж зогсоод нэг махлаг ах бууж ирсэн. ...Тэр үед
М машинаас бууж ирээд бие биеэ хувцсаар боож маргалдсан. ... Машины хойд
хаалгаар М бууж ирээд тэр ахын нүүр рүү нэг удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг
(хавтаст хэргийн 23 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ...22 цагийн орчим эхнэр Анхтуяаг ирээд
авчих гэж дуудсан чинь 65-16 УБЦ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн
автомашинтай ирсэн. ...”Содон” хорооллын уулзвар дээр зогсож байтал хажуугаар цагаан
өнгийн Приус маркийн машин зөрсөн. Жолооч нь нэг бүдүүн ах замаас зайлаач пизда
минь гэхээр нь юун сүртэй юм пизда минь гэж хэлсэн чинь машины урд машинаа хөндлөн
тавьчхаад машинаасаа бууж ирсэн. ...нөгөө ах Жавхлан бид хоёрын цамцны захаас
заамдаж аваад бид хоёрыг мөргөлдүүлж зууралдсан. Тэгээд би тэр ахын нүүр рүү нь
гараараа 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар
    сарын 10-ны өдрийн 5769 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26 дугаар тал), 2019 оны 6
    дугаар сарын 03-ны өдөр “Содон” хорооллын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн
    хяналтын камерын бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, уг
    бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-7 дугаар тал) зэрэг бичгийн нотлох
    баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,
хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай
тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.М нь хохирогч Д.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл
учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх
тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн
зүйлчлэл зөв байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч согтууруулах
ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, мөн шүүгдэгч, хохирогч нарын харилцан
үл ойлголцол, шүүгдэгч нь зохисгүй үгээр доромжилсон зүй бус үйлдэл зэрэг нь
нөлөөлжээ.

Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мг хүний
эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль
зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.М нь хохирогч Д.Г-ийн бие махбодид хөнгөн хохирол
учруулсан байх бөгөөд хохирогч нь Толгойн компьютер томографийн үзлэг оношилгоонд
120.000 төгрөг төлсөн, ЭМЖЖ эмнэлэгт 35.000 төгрөгөөр үзүүлсэн цогц шинжилгээ
хийлгэсэн зэрэг баримтууд (хавтаст хэргийн 39 дүгээр тал)-ыг хэрэгт ирүүлсэн байх
бөгөөд хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.М нь хохирогч
Д.Г-т 155.000 төгрөгийг нөхөн төлж, эвлэрсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Мг хохирогч Б.Ганзоригт төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь
Б.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол
гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800
нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг
танилцуулсан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Мг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх
хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд
хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлөн
оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн
байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь
харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

11

 

 

Шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан
хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх
ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад
заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид нөхөн төлсөнийг шүүгдэгчид
эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх
нөхцөл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт
“шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн
хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын
танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн
саналыг хүрээнд шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох
ял оногдуулах, түүний тогтмол ажил эрхэлдэг байдал, орлого, санхүүгийн эх үүсвэр
зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг
тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд
биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг
нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа
гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

З.Бусад асуудлаар

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт
шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй зэргийг
дурдаж, хэрэгт хураагдаж ирүүлсэн “Содон” хорооллын 2019 оны 5 дугаар сарын 09-ний
өдрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг СО-г хэргийг хадгалах хүртэл
хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар
зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4
дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

Г—

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Мг хүний эрүүл мэндэд
хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

12

 

  1. Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1
    дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)
    төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар
    шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин
    төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар
    тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав)
    нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг
    мэдэгдсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан
    шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мгийн иргэний бичиг баримт
    шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч
    Д.Г-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх
    хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Содон”
    хорооллын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг
    ширхэг СЭ-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч
    Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
    үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
    дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын
    яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар
    хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
    шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан
    Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
    үргэлжлүүлсүгэй.

 

 

 

-