Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/345

 

  

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч С.Алтай,

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт М-дхолбогдох эрүүгийн 1821000000369 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1969 оны 05 дугаар сарын 05ы өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Цагаан-Сор” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 14-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, .... овогт Б.М.

 Шүүгдэгч М нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт буюу  аймгийн төвөөс 20 орчим км зайд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн .... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нөхөр Л, зээ Э бид гурав 11 цагийн орчимд Мөнхжаргалын эзэмшлийн “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу гарсан. Замдаа явж байгаад аймгийн төвөөс 20 орчим км зайд явж байхад тухайн тээврийн хэрэгслийн урд талын дугуй хагарах үед тээврийн хэрэгсэл шарваж эргээд баруун тал руугаа хажуулдаж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

Гэрч Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ...би жолоочийн хажуу талд суугаад ард талд манай эхнэр Ц, зээ охин Э нар сууцгаасан. Замдаа явж байгаад аймгийн төвөөс 20 гаруй км зайд явж байхад гэнэт урд талын дугуй хагараад тээврийн хэрэгсэл жолоочийн тал руугаа хажуулдаж унасан. Одоо манай эхнэр Ц-ын биеийн байдал хэвтрийн дэглэм бариад хэвтэж байгаа бөгөөд нурууны яс хугаралтай гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч М нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэр буюу Дорнод аймгийн төвөөс 20 орчим км зайд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-11” маркийн ....ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...11 цагийн орчим өөрийнхөө эзэмшлийн “Toyota Prius-11”  маркийн ....ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз Л, түүний эхнэр Ц, зээ охин Э нарыг аваад Э-н гэр рүү хөдөлсөн юм. ...Гэнэт хүрд булаагаад тээврийн хэрэгсэл шарваж баруун тал руугаа хажуулдаж унасан. ...Надад сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, түүнийг давхар нотолсон хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Л, зээ Э бид гурав 11 цагийн орчимд Мөнхжаргалын эзэмшлийн “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу гарсан. Замдаа явж байгаад аймгийн төвөөс 20 орчим км зайд явж байхад тухайн тээврийн хэрэгслийн урд талын дугуй хагарах үед тээврийн хэрэгсэл шарваж эргээд баруун тал руу гаа хажуулдаж унасан... Одоо миний биеийн байдал гайгүй байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Цмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ...би жолоочийн хажуу талд суугаад ард талд манай эхнэр Цэрэнбалжир, зээ охин Энэрэл нар сууцгаасан. Замдаа явж байгаад аймгийн төвөөс 20 гаруй км зайд явж байхад гэнэт урд талын дугуй хагараад тээврийн хэрэгсэл жолоочийн тал руугаа хажуулдаж унасан. Одоо манай эхнэр Цэрэнбалжирын биеийн байдал хэвтрийн дэглэм бариад хэвтэж байгаа бөгөөд нурууны яс хугаралтай гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31ий өдрийн 789 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. Ц-ийн биед бүсэлхий нурууны 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 2-ос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 29/ гэх дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 58 тоотын дүгнэлтийн хэсэгт: “Жолооч Мнь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Гомдол, мэдээллийн материалтай танилцахад Toyota Prius-11 маркийн ....ДОА улсын дугаартай автомашины тоормосны мөр ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна. 3. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс жолооч Базарсад овогтой Мөнжаргал нь /..../ регистрийн дугаараар жолоочийн лавлагааг авахад /АВ-527505/ жолооны эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна. 4. М-ынжолоодон явсан Toyota Prius-11 маркийн ....ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Баатарсүрэн-н хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Ц-ийн биед учирсан хүндэвтэр хохирол /гэмтэл/ нь шүүгдэгч М-ын тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2-д заасан заалтыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирогч Ц-т 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул түүнээс дээрх мөнгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М-ын... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М-аас гэм хорын хохиролд 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц-т олгосугай.

 

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч М-ын... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР