Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1583

 

 

 

 

 

2020             09             02               2020/ШЦТ/1583

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /томилолтоор/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгаль,

 

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Тамир ҮД:00-67 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Дарамбазарын Бат-Оргилд холбогдох эрүүгийн 1803 01020 0043 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, автын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол 18/а/ байрны 60 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Хотгойд овогт н Б /РД: 2/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 28-р хороо, Улиастайн хуучин эцсийн замд 2018 оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Байгалийн жолоодон явсан “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэглд сууж явсан зорчигч /14 настай, эмэгтэй/ Б.Солонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн “Бичил Глобус Групп” ХХК-н эзэмшлийн “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.044.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ

 

нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгаль мэдүүлэхдээ: Автомашинд учирсан хохирол, хохирол үнэлсэн үнэлгээгээр хуучин хэвэндээ орох боломжгүй байна. Би энэ хэргийн талаар яваад одоо залхаж байна. Яг ийм ослоор аавыгаа алдаад удаагүй байна. Одоо нотлох баримтаар нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгалийн

 

өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цаг 30 минутын орчим би 21-86 УНО

улсын дугаартай “Хонда” маркийн автомашин жолоодон Баянзүрх дүүргийн 23-р хороо

Улиастайн хуучин эцсийн замд урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас

“Toyota Corolla” маркийн машин урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд хэсэгт

мөргөсөн. Мөргөлдөх үед тэнд нэг цагдаа явж байсан цагдаа хүрч ирээд нөгөө машины

жолоочийг согтуу байна гээд цагдаагийн хэсэг рүү машиндаа суулгаад аваад явсан. Би

өөрөө 102, 103 руу дуудлага өгөөд байж байтал түргэн тусламж ирж үзээд манай охины

биед хүнд гэмтэл байхгүй. Харин гар нь тулсан юм шиг байна гээд гэмтлийн эмнэлэгт

очиж үзүүлээрэй гээд явсны дараа нэг замын цагдаагийн байцаагч ирж ослын газар

хэмжилт хийсэн. Ослын улмаас миний охин Солонгын баруун гарын шуу, алга 3

хурууны яс цууралттай байна гээд гипс тавьсан байгаа Саруул, Хүслэн нарын биед ил

гэмтэл байхгүй байгаа. Хэвтрийн дэглэм сахиад хүүхдээ ажиглаарай гэсэн. Мөн

томографийн зураг авахуулаарай гэсэн. Гадаа харанхуй болсон зам гэрэлтүүлэгтэй

халтиргаа гулгай байхгүй зам хуурай байсан. Хөдөлгөөн сийрэг байсан. Ослоос болж

хоёр гар утас эвдэрсэн болно. Иймд хоёр гар утсыг үнэлсэн үнэлгээгээр нь хохирлоо

нэхэмжлэх хүсэлтэй байна. Б.Саруул, Б.Хүслэн нар ослын үед гэмтэл учраагүй учраас

шүүх эмнэлэгт үзүүлээгүй болно...би уг машиныг жолооддог юм. Манай ээж Нарангийн

эзэмшлийн машин байгаа юм. “Бичил Глобус” ББСБ-с 1.500.000 төгрөгийг ээжийн нэр

дээр зээлж авсан байгаа одоо уг байгууллагын нэр дээр байгаа....яллагдагчийн талаас

хүүхдийн эмчилгээнд 600.000 төгрөгийг өгсөн. Хэрэг гардаг сарын миний ажлын байрны түрээс 120.000 төгрөг, мөн 250.000 төгрөг өгсөн. Машины эвдрэлийг тэр жолооч өөрөө янзлуулж өгсөн ба жолооч талын суудлын бүс урд хайрцаг, аюулгүйн дэрийн янзлуулж өгөөгүй байгаа. Сүүлд машины таг, шарниар солиулаад тэнхлэг тохиргоо хийлгэхэд 100.000 төгрөг өгсөн. Одоо машины дутуу эвдрэл, гэмтлийг янзлаад өгчихвөл өөр гомдол саналгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16-р тал, 2-р хх-ийн 48-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Нарангийн өгсөн: Уг автомашин нь миний өөрийн эзэмшлийн машин юм. Уг машиныг банк бус санхүүгийн байгууллагаас 1.5 сая төгрөг зээлээд уг байгууллагын нэр дээр бичиг баримтыг нь шилжүүлсэн байсан. Манай охин ихэвчлэн уг машиныг жолооддог юм. Жолооч явах эд анги болон салхины шил янзлуулж өгсөн байгаа. Нэг засварын газраар машины сэвийг янзлуулсан чинь муухай янзалсан байсан. Түүнийг дахиж янзлуулмаар байна. Мөн обуд болон дугуйг солиулмаар байна. Мөн дотор талын аваарын хоёр дэрийг авч өгөөгүй байгаа. Машины дутуу янзалсан зүйлсээ төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-р тал/,

 
  • Барьцааны гэрээ /фидуци/ барьцаат зээлийн гэрээ /1-р хх-н 21-22-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Бын өгсөн: ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 07-ны орой “Toyota Corolla” маркийн 76-92 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон өдрийн 13 цагийн орчим цэргийн найз Эрдэнээтэй Улиастайн шинэ эцэс дээр таарч дэлгүүрээс 14-15 ширхэг пиво худалдаж аваад гудамжинд машинаа зогсоож байгаад уусан. Нэг мэдсэн би машиндаа тасарсан унтаж байсан. Надтай хамт байсан найз Эрдэнэ буугаад явсан байсан...шууд машинаа асаагаад Улиастайн хуучин эцэс рүү хүргэн Эрдэнэболдын гэрт машинаа аваачиж тавихаар явж байтал 300 орчим метр яваад нэг машинтай зүүн карлонаараа шүргэлцэж зогссон...нийтдээ 1.700.000 төгрөг өгсөн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1-р хх-н 49-50-р тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 019 дугаартай шинжээчийн:

  1. Б.Солонгын биед баруун сарвууны 3-4-5-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /1-р хх-н 25-р тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 7397 дугаартай шинжээчийн:

  1. Б.Хүслэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /2-р хх-ийн 41-42-р тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 7396 дугаартай шинжээчийн:

  1. Б.Саруулын биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /2-р хх-ийн 44-45-р тал/,

 

Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай магадлалд:

 

    1. “Toyota Corolla” маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.

 

    1. “Хонда” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Байгаль нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх

үндэслэлгүй байна        гэжээ. /1-р хх-н 38-р тал/,

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсээс хойш 50 метр “Хаш-Эрдэнэ” дэлгүүрийн зүүн замд автомашин мөргөлдөж ЗТО гарсан үед үзлэг хийхэд “Т.Королла” маркийн 76-92 УНЧ дугаартай автомашин зүүн хойшоо харж замын зах хэсгийг давж зогссон...анх мөргөлдсөн цэгийг сонгохдоо унасан шороо, автомашинаас унасан хэлтэрхий зэргийг харгалзан сонгож авлаа. Тоормозны мөргүй, замын өргөн 7.2 м, анх мөргөлдсөн цэгээс хашлага хүртэл 5.8м ...Хаш-Эрдэнэ халуун усны камер зам руу харсан бичлэгтэй. “Т.Королла” маркийн 76-92 УНЧ дугаартай автомашины жолоочийг драйгер багажаар шалгахад 2.35 хувийн
 

согтолтой байсан...гэх тэмдэглэл /1-р хх-н 2-р тал/,

 

    • 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэлд: ...жолооч Э.Б нь 2.35 хувийн согтолтой /1-р хх-н 5-р тал/,

 

    • Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-н 3-4-р тал/,

 

    • Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал: Уг хэрэг мөргөлдөх хэлбэрээр гарчээ. “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл: Урд гупер, крыло, зүүн урд дугуй, андротор, гар, зүүн урд хэсэг, урд салхины шил...хохирогч болон гэмтэгсдийн тухай тэмдэглэлд: Баянмөнхийн Солонго 14 настай баруун гарны шуу цуурсан...гэх /1-р хх-н 3-р тал/,

 

    • Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 9-10-р тал/,

 

    • Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-н эд зүйлийн хохирлын үнэлгээний тайланд “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 939.100 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 30-31-р тал/,

 

    • 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зураг /2-р хх-н 30-31-р тал/,

 

    • 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Уг тээврийн хэрэгслийн гадна өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал хэвийн, автомашины жолоочийн суудлын бүс ажиллагаагүй болсон гэх ба татаж үзэхэд татагдахгүй гацсан байсан. Мөн дотор эд ангиудад үзлэг хийхэд жолооч болон зорчигчийн “Air bag” аюулгүйн дэр засагдаагүй, зорчигчийн суудлын урд салон дахь хайрцаг засагдаагүй хагархай байлаа. /2-р хх-н 32-
  • тал/,

 

    • 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Вендо“ хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан автомашины техникийн эвдрэл гэмтлийн тайлангийн хавсралтанд “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хамгаалах бүс үнэлгээгээр тогтоогдсон дүн 55.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 35-36-р тал/,

 

    • 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Вендо“ хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан автомашины техникийн эвдрэл гэмтлийн тайлангийн хавсралтанд “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор салоны хайрцаг үнэлгээгээр тогтоогдсон дүн 50.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 38-39-р тал/,

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын гаргасан дүгнэлт: Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХКомпанийн дээр дурдсан эвдрэл гэмтлээс жолооч болон урд талын зорчигчийг хамгаалах хийн дэр хагарсан гэмтэлтэй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 18мм буюу тохиргоо алдагдсан засагдаагүй байна. Дээр дурдсан эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Гэрэл зургийн үзүүлэлт, авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Гэрэл зургийн үзүүлэлт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-н 87-92-р тал/,

 

  • “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан 1. “Iphone 5” маркийн гар утас

 

138.000 төгрөг, 2. “Iphone 4s” маркийн гар утас 108.000 төгрөг, нийт 246.000 төгрөг,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 34-36-р тал/,

 

Шүүгдэгч Э.Бын Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 28-р хороо Улиастайн хуучин эцсийн замд 2018 оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан” эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу чаадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Байгалийн жолоодон явсан “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэглд сууж явсан зорчигч /14 настай, эмэгтэй/ Б.Солонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн “Бичил Глобус Групп” ХХК-н эзэмшлийн “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.044.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгаль болон иргэний нэхэмжлэгч Б.Нарангийн өгсөн өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 019 дүгнэлтэд Б.Солонгын биед баруун сарвууны 3-4-5-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай магадлалд: 1. “Toyota Corolla” маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. 2. “Хонда” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Байгаль нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Э.Быг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгаль болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг тус тус төлсөн байх ба шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөргүй болохоо

 

хүлээн мэдүүлж байх тул баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /1-р хх-н 60, 68, 117, 194-р тал, 2-р хх-н 10-р тал, 78-79 дүгээр тал/

 

Харин шүүгдэгч Э.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчид төлөх хохирлын нийт 440.000 төгрөгийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тушаасан болох нь “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул төлбөрт төлсөн 440.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Наранд гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. /1-р хх-н 117-р тал/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Солонго нь зам тээврийн ослоос болсон гэмтлийг цаашид эмчлэгдвэл эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 51-р тал/

 

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Э.Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй үйлдэл гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд зам тээврийн осол гаргасан нь гэм буруугийн болгоомжгүй үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна. /1-р хх-н 2, 5-р тал/

 

Иймд Э.Б нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэсгүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №326651 дугаартай “В” ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, Си-Ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Хотгойд овогт Дарамбазарын Бат-Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

 

  1. 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Э.Бд 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тушаасан хохирлын 440.000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Батхоролын Наранд /РД:ЦО63092801/ олгосугай.

 

      1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгтэй холбоотой гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Бын №326651 дугаартай “В” ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Лицензын төвд хүргүүлж, Си-Ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар шийдвэрлэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл
 

бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ