Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг Адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох 1923000520058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын ын багийн ийн хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой *******гийн ******* /Регистрийн дугаар: / Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг ын “ын ” гэх газар 5.5 метр куб шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн хэргийн үйл баримт нь түүний энэ үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, уг мэдүүлгийг нотолсон гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 01 сарын 25-ны өдөр би мод бэлтгээгүй... Би трактороо янзлаад байж байхад намайг модон дотроос дуудсан... Тухайн мод бэлтгэсэн газар нь Завхан аймгийн сумын багийн нутагт байдаг н ны гэдэг газар гэсэн...” гэсэн мэдүүлэг, Б.******* уг газарт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй талаар мэдүүлсэн гэрч Т. гийн ”...*******... мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Б.*******ын мод бэлтгэсэн Завхан аймгийн сумын багын “ ын ” гэх газрыг 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай Улсын их хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Б.******* нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүй мбэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 156750 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай модонд экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги/байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зозөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан. Шүүгдэгч Б.******* нь дээрх хуулийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч Б.*******ын Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсэг болон Ойд бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Б.******* нь хохирлоо нөхөн төлсөн болох нь Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын дансанд 470250 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгхуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5.5 метр куб мод хэрэг үйлдэх замолсон орлого, моторт хөрөө нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл байх тул улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугзүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Б.*******од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд Б.******* нь оршин суух, газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******од анхааруулсугай. 5.Шүүгдэгч Б.*******од өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн моторт хөрөө, Завхан аймгийн сумын гийн хэсгийн хашаанд хадгалагдаж байгаа 5.5 метр куб шинэс модыг улсын орлого болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ