| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0549/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/510 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга И.Буманбаяр улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хунтайж овогт Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Жнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Жнь 2017 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **** рестораны гадна иргэн Х.Ц-ыг зодож улмаар түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Яллагдагч Д.Жы мөрдөн байцаалтад өгсөн: “...**** рестораны хашааны үүдэнд байхад Түмэн эх чуулгын Баянжаргал, морин хуурч Энххүү нар маргалдаад байхыг хараад очсоноо санаж байна. Нэг сэрэхэд би Х.Цтай газар уначихсан ноцолдож байсан.Х.Цыг гараараа зүүн нүд, нүүр толгой орчим хэдэн удаа цохисон.Би нэлээд согтуу байсан учраас яг хэдэн удаа хаана нь цохисноо санахгүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 8, 17х/
хохирогч Х.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...**** ресторанд болсон
хуримын үйл ажиллагаа тараад намайг явж байхад араас нэг хүн миний дагз орчим нэг удаа цохисон.Эргээд харталД.Ж байсан бөгөөд намайг дарж унагаагаад зүүн талын нүд болон толгой, цээж хэсэг рүү гараараа олон удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 15х/,
гэрч Д.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хурим тараад явж байхад Түмэн эх чуулгад ажилладаг Баянжаргалыг Х.Ц, Д нар зодох гээд байх шиг байсан.Жавхаасайхан би салгачихаад ирье гээд явсан.ГэнэтД.Ж, Х.Ц нар хоорондоо барьцалдаад унаж байхаар нь би очиж салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн
10х/,
гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хуримын үйл ажиллагаа тараад
рестораны хашааны хаалгаар гараад Баянжаргал бид хоёр согтуу байсан учраас хоорондоо маргалдаж зууралдаж байгаад салахадД.Ж ах, Х.Ц нар хоорондоо маргалдаж бие биенийгээ цохисон байсан.Гэхдээ би хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисон талаар хараагүй тэр хоёр зууралдаад газар уначихсан...” гэх мэдүүлэг /ххийн 12х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №12222 тоот дүгнэлтэд:
Х.Ц-ын биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан доод зовхины цус хуралт,доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун,зүүн хацрын дотор салстын цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт…/хх-ийн 22х/ бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Жг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ