Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/325

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

          улсын яллагч Г.Цогтгэрэл,                                                                          

          шүүгдэгч С.Шнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ..................холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709000570035 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          ..............................

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч С.Шнь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг” хүнсний дэлгүүрийн орчимд 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн П.Мөнхсайхантай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Шагдаржавыг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг” хүнсний дэлгүүрийн орчимд иргэн П.Мөнхсайхантай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч С.Шагдаржавд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв.

 

          Шүүгдэгч С.Шнь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг” хүнсний дэлгүүрийн орчимд иргэн П.Мөнхсайхантай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Мөнхсайханы “…Өнөөдөр буюу 2017 оны 07 сарын 02-ны өдөр намайг СБД-ийн 10 дугаар хорооны нутагт үйл явуулдаг “Нарлаг” хүнсний дэлгүүрийнхээ барааг авч байсан чинь үл таних залуу манай дэлгүүрт орж ирээд автобусны карт цэнэглүүлэх юм гэхээр нь би манайх ажиллахгүй байгаа гэсэн чинь тэгвэл 1000 төгрөгийг 500 төгрөгөөр задлаад өг гэхээр нь би амжихгүй ээ ажил ихтэй байна гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод улмаар намайг зодож миний биед гэмтэл учруулсан үүнээс болж миний зүүн хөмсөгний дээд тал сэтэрч 4-н оёдол тавиулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/,

          Гэрч Д.Оюунтунгалагийн “...Цагдаа дуудчихаад дэлгүүрт ороход тэр залуу утсаар “мөнгө задлаад өг гээд дэлгүүрт орсон чинь задалж өгөхгүй гэхээр нь цохисон чинь хөмсгийг нь сэт цохичихлоо” гэж ярьж байхыг сонссон. Тэр 2 дэлгүүр дотроос заамдалцаад гараад ирсэн. Намайг харахад нөгөө залуу нь худалдагч залууг 1 цохисон тэгээд би очиж салгасан. …” гэсэн мэдүүлэг /хх 58-59/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8569 тоот актын “…Д.Мөнхсайханы биед хөмсөгт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

          шүүгдэгч С.Шагдаржавын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би тухайн өдөр автобусны карт цэнэглүүлэх гээд уг дэлгүүр лүү ороход хохирогч барааныхаа хажууд зогсож байсан. Тэгээд би “карт цэнэглүүлье” гэхэд “карт цэнэглэдэг машин ажиллахгүй байна.” гэсэн. Тэгэхээр нь би “1000 төгрөг задлаад өгчих гэсэн чинь хохирогч “үгүй, ажилтай байна.” гэхээр нь би “хөгшөөн задлаад өгөөч ээ” гэж гуйсан чинь хохирогч урдаас “ажилтай байгааг харахгүй байна уу” гэж урдаас үг хэлээрээ доромжилж ам руу салаавч өгсөн. Тэгээд би дэлгүүрээс гараад явтал араас хохирогч “автобусандаа суугаад зайл” гэж хэлэхээр нь би “ачигч минь” гэж хэлсэн чинь хохирогч миний араас автобусны буудал руу гүйж ирээд миний урдаас боож аваад “ална чамайг” гэж хэлсэн. Тэгээд боолт ороод ухаан балартаад байхаар нь би “боолтоо тавьчих” гэсэн чинь хохирогч боолтоо тавиагүй. Тэгээд би өөрийн эрхгүй  боолтыг нь тавиулах гээд баруун гараараа цохисон. Яг хаана цохьсноо мэдээгүй. Тэгээд автобусны буудал дээр байсан танихгүй хүмүүс бид 2-г  салгах гээд ирсэн. Хохирогч Мөнхсайхан өөрөө цагдаа дуудсан. Цагдаа хүлээж байхдаа хохирогчийг харсан чинь зүүн хөмсөг нь язраад цус гарсан байсан…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

          Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч С.Шнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч С.Шнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Шзөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч С.Шагдаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Шагдаржавд 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Шнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ................. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ................ 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Шнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Шнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурьдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ................... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                       

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР