Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт ийн Улсын яллагч овогт гийн Шүүгдэгч овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох 1923000720059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Идэр сумын багт оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар: /*******/ Шүүгдэгч П.******* нь 2018 оны 08 дугаар сард Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг дэвсгэр “Зургаан мод” гэх газарт байсан иргэн А.*******гийн адуунаас хүрэн зүсмийн, 1 тооны шүдлэн насны адууг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

П.******* нь 2018 оны 08 дугаар сард Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг дэвсгэр “Зургаан мод” гэх газарт байсан иргэн А.*******гийн адуунаас хүрэн зүсмийн, 1 тооны шүдлэн насны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь хохирогч А.*******гийн “...П.******* гэгч хүрч ирээд ...би таны нэг хүрэн байдсан гүүг 2018 оны 08 дугаар сард аваад хүнд авч очоод өгчихсөн. Та өөрөө ямар адуу хэзээ алга болсныг мэддэггүй юм байна лээ. Тэгэхдээ би танд орыг нь төлж өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч *******ийн хэргээ мэдүүлсэн “...Би 2018 оны 08 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Би нэг найздаа нэг адууны өртэй байсан юм. Адуу өгнө гээд дэлгүүрээс нь мөнгө болон бараа авсан байсан юм. Тэр үеэр *******гийн адуу Идэр сумын багийн “Зургаан мод” нэртэй газрын ойролцоо байхаар нь тууж яваад “Гэдрэг” нэртэй газрын өвөлжөөний хашаанд хашиж байгаад хүрэн зүсмийн, шүдлэн байдас барьж аваад тэндээсээ шууд Идэр сумын төв рүү оруулж найз д өрөндөө өгсөн юм... гэсэн мэдүүлгээр, Гэрч О.*******ийн“...Тэгээд 2018 оны намар сургууль орохын өмнө өвөлжөөгөө янзлах гэж ирэхдээ 5 байдас явж байгаад 3 байдас нь Арын өвөлжөө, Зургаан мод хавиас алга болчихлоо гээд асууж сураглаж байсан юм. Тус тусдаа цувраад алга болчихсон юм шиг байна гэж байсан...сүүлд сонсоход А.*******гийн нэг алдсан хүрэн байдсыг П.******* 2018 оны 08 дугаар сард хулгай хийж аваад хүнд өгсөн гэж өөрөө хэлсэн гэж байсан.” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч П.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт А.*******гийн тооны адууг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогджээ. *******ийн дээрхи үйлдлийн улмаас хохирогч А.*******д 500000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Идэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд зүйлийг буюу хохирогчийн алдсан 1 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч *******ийн Завхан аймгийн Идэр сумын багийн нутаг дэвсгэр “Зургаан мод” гэх газраас бусдын 1 тооны адууг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын 01 тооны адуу хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй. Шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч П.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч А.******* нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч П.*******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,1.3, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ын ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.*******д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.*******д “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 4.Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 6.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно. 7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА