Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2017/00437

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 0******* өдөр

Дугаар 10*******/ШШ2017/004*******7

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1******* онд ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, халх, ******* ******* дунд боловсролтой, ******* ******* ******* мэргэжилтэй, ам бүл 2, ******* ХК-д ******* ******* ******* ажилтай, ******* дүүргийн ******* дугаар хороо, байрны тоотод оршин суух, овогт ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 16******* онд аймагт төрсөн, эмэгтэй, халх, ******* дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл *******, ******* ТӨХК-д насосны ажилтай, ******* дүүргийн 1 дүгээр хороо, дүгээр гудамжны 0******* тоотод оршин суух, овогт /6*******042200/ холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 171.114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Анхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: овогтой миний бие өөрийн эзэмшлийн Ууурхайн байрны тоот 2 өрөө байрыг 2017 оны 04 сарын 15-наас 2017 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл хөлслүүлсэн. Энэ хугацаанд хэрэглэсэн усны мөнгө 116.200 төгрөг, СӨХ ны мөнгө **************.200 төгрөг, 7 сард хэрэглэсэн цахилгааны төлбөр 21.714 төгрөг нийт 171.114 төгрөгийг би өөрөө төлж барагдуулсан учраас хариуцагч гаргуулж өгнө үү. манай байрнаас гарах үед тоолуурын заалтыг харахад ванны хүйтэн усны заалт 106, халуун усны заалт *******7, гал тогооны хүйтэн ус 15, халуун усны заалт 12 байсан. Байцаагч бичихдээ гал тогооны хүйтэн ус 15-ыг 1 гэж, ванны халуун ус *******7 байсныг *******8 гэж 5 тонн ус илүү бичсэн байна лээ. 1 тонн хүйтэн усны үнэ 1408, халуун усны үнэ 1680 төгрөг байдаг юм байна , тиймээс 5 тонн усны 7.*******12 төгрөг, 4 сарын 15 наас манай байранд орсон учраас суурь хураамжийн 50 хувийг би төлөх ёстой 2.650 төгрөг нийт .60 төгрөгөөс татгалзаж байна. Энэ айлыг хөлслөхөөс өмнө би Солонгос хүнд байраа хөлсөлж байгаад 1 сард гарахад нь тоолуурынх нь заалтыг бичлэг хийж авсан. Одоо маргаад байгаа хүйтэн усны заалт тухайн үед 41 байсан, эднийхийг ороход 41 байсантай тохирч байгаа, эднийх орсноосоо хойш 6, 7 сард төлбөр төлсөн, заалтууд нь биллтэйгээ тохирч байгаа, эдний заалт их гарлаа гэхээр нь би байцаагчид хэлээд слесарь дагуулж очсон. Тэгэхэд усны алдагдал байхгүй байна гэж хэлсэн. Эднийх 4 сарын 15 нд ороод эхний төлбөрөө 6 сарын эхээр хийсэн байсан, 4 сард хэрэглэсэн төлбөрөө төлөөгүй учраас дөч гаран мянган төгрөгийн төлбөр гарсан байх, түүнээс би 2, ******* сарынхаа төлбөрийг төлөөд оруулсан. заалтаа харуулаагүй гэж намайг буруутгаад байна. Өөрөө харах боломжтой байсан, хүний нүдэн дээр ил л байж байгаа, анх ороход нь ус тоолууртай гэдгийг өөрт нь хэлсэн, би заавал харуулах шаардлагагүй, өөрөө хараад явж болно , тэгээд ч орсноосоо хойш 5, 6 сарын төлбөрийг төлөөд ямар нэгэн гомдол гаргахгүй л байсан, 7 сарын төлбөр дээр л маргаад байгаа шүү дээ гэв.

Хариуцагч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөнөөс СӨХ ны **************.200 төгрөг, цахилгааны төлбөр 21.714 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, харин усны мөнгө 116.200 төгрөгийг зөвшөөрөхгүй. ийн байранд анх ороход надад тоолуурын заалтаа харуулаагүй, манайх үлдэгдэл байхгүй гэхээр нь би итгээд заалтаа хараагүй. 2017 оны 04 сарын 15-наас 08 сарын 15-ны өдөр хүртэл байраа хөлслөх хугацаанд 5, 6 сарын усны мөнгөнд 62.587 төгрөг Капитал банканд төлсөн. ийн байранд орсны дараахан 5 сард ванны хүйтэн усны тоолуурын заалтыг харахад 101 байсан. 08 сарын 15-нд харахад ванны хүйтэн 107, ванны халуун 47, гал тогоо хүйтэн 15, гал тогоо халуун 12 болсон. Тиймээс би 101-107 буюу 6 тонн усны мөнгийг л хүлээн зөвшөөрнө. Намайг гарахад тоолуурын заалт 106 байсан гэдгийг зөвшөөрч байгаа, би өөрөө утсан дээрээ зургийг нь авсан. ийн хажуу болон доод айлаас нь асуухад эднийхээс ус алдаж байсан, 4 сар хүртэл хүнтэй байсан гэж байна лээ.1 тонн хүйтэн ус 1408, халуун ус 1680 төгрөг байдаг гэсэн гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт, нэмэлт хөлс 171.114 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д. нь 171.114 төгрөгөөс цахилгааны төлбөр 21.714 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр **************.200 төгрөг, 6 тонн хүйтэн усны төлбөр 8.448 төгрөг /1 тонн ус 1408/ нийт 6*******.*******62 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, шаардлагаас үлдэх хүйтэн усны төлбөр 107.752 төгрөгийг Орон сууц хөлслүүлэгч нь тоолуурынхаа заалтыг харуулаагүй, тоолуурын заалт хэт өндөр гарсан, төдий хэмжээний ус хэрэглээгүй, 5 сард харахад заалт 101 байсан гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Иргэний хуулийн *******02 дугаар зүйлийн *******02.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хөлслүүлэгч Ц. нь ******* дүүргийн байрны 2 өрөө орон сууцыг хөлслөгч Б. 2017.04.15 наас 2017.08.15-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаагаар хөлслүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд тухайн үйл баримтад маргаагүй байна.

Эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлс төлөх журмыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд талууд орон сууц хөлслөх гэрээний хөлсөн дээр маргаагүй, харин Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******-д заасан нэмэлт зардлын төлбөр дээр маргаж байна.

Эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлс нь тухайн эд хөрөнгийг ашигласны төлөө авч буй төлбөр учраас тухайн эд хөрөнгөтэй холбоотой *******ад зардал хөлс гэсэн ойлголтод хамаарахгүй. Өөрөөр хэлвэл цахилгааны төлбөр, СӨХ-ны төлбөр, цэвэр бохир усны төлбөр зэрэг нь байр хөлсөлсний үндсэн хөлсөнд хамаарахгүй. Гэхдээ эд хөрөнгөтэй холбоотой дээрх нэмэлт зардлын талаар талууд харилцан тохиролцсон бол хөлслөгч уг нэмэлт зардлыг хариуцан төлж барагдуулах үүрэг хүлээнэ.

Хөлслөгч нь тухайн орон сууцыг хөлсөлснөөс хойш тухайн байрны ус, цахилгааны мөнгийг 6,7 саруудад төлж байсан, шаардлагаас цахилгааны төлбөр, СӨХ-ны төлбөрүүдийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь төлбөр төлсөн баримтууд, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн өөрийнх нь тайлбар зэргээр тогтоогдож байх тул талууд ус, цахилгаан, СӨХ-ны мөнгийг хөлслөгч төлөхөөр тохиролцсон байна гэж үзэх үндэслэл болж байх ба хөлслөгч байр хөлслөх хугацаандаа цахилгаан, ус хэрэглэсэн, дундын эд хөрөнгийг ашигласан төлбөрөө өөрөө төлж барагдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Хөлслөгч нь 7 сарын усны тоолуурын заалт 52-106 болж 54 тонн хүйтэн ус хэрэглэсэн, төлбөр 116.200 төгрөг гарсныг Би 6 тонн ус хэрэглэсэн, 54 тонн ус хэрэглээгүй, намайг орохоос өмнө ус алдаж байсан, 4 сард намайг орох хүртэл хүнтэй байсан, надад тоолуурын заалтаа хүлээлгэж өгөөгүй, 5 сард харахад заалт 101 байсан учраас төлөхгүй гэж маргаж байгаа боловч түүний татгалзал нь *******-Ус ОНӨААТҮГ-аас гаргаж өгсөн усны тоолуурын заалтаар УНБ-ны тоотын ванны өрөөний хүйтэн усны заалт 2017.04 сард буюу хариуцагч анх байранд ороход 41 байсан, орсноосоо хойш 4 сард 5 тонн, 5 сард 4 тонн, 6 сард 2 тонн, 7 сард 54 тонн ус хэрэглэсэн гэж гарсан, 4, 5, 6 сарын заалтууд болон гарсан төлбөрүүдийг хариуцагч ямар нэгэн маргаангүйгээр хүлээн зөвшөөрч 2017.06.07, 2017.07.06 ны өдрүүдэд төлсөн,

Гэрч шүүхэд өгсөн Миний баримтаар хүйтэн ус 7 сард 52-106 гэсэн заалттай, 05, 06 саруудад тоолуурын заалтууд таарч байгаа, усны заалт нь 54 тонн гүйсэн гэж гарсан байсан учраас алдагдал байж магадгүй гээд ажилтнаа авчирч үзүүлсэн, алдагдалгүй байна гэж хэлсэн. Яагаад гэнэт ийм ус гүйсэн юм бол гээд ажилтнаасаа асуухад цоргоор нэг алдаж болно, эсвэл суултуурын почкиныхоо усыг дутуу хаагаад орхисон тохиолдолд ус сул гойжино, ер нь хэрэглээнээс нь шалтгаална гэж хэлсэн. Би эдний заалтыг 5 сард авсан, 6 сард аваагүй, 5 сард 4 тонн гүйсэн, 6 сард би орж заалт авах гэсэн хүнгүй байсан учраас ойролцоогоор 2 тонн ус л бичсэн. 5 сард заалт нь 46 байсан, 101 байсан гэдэг бол худлаа гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд өгсөн 2017.07 сард байх гэдэг хүн манай усны тоолуурын заалт их гарлаа алдагдал байгаа үгүйг шалгаад өгөөч гэхээр нь очиж үзсэн. Үзэхэд усны алдагдал байгаагүй. Сүүлийн үеийн Хятадаас ирж байгаа суултуурын резин нь их амархан хатуурдаг, усаа татаад буцаад тавихад дутуу таглагдсанаас резины завсараар ус гойжоод байдаг. Айлууд гүйцэд таглагдаж байгаа эсэхийг тэр бүр шалгадаггүй, ихэнх айлын алдагдал үүнээс болсон байдаг. Нэг дусал ус гоожсон ч тоолуур гүйнэ гэсэн мэдүүлэг,

2017.10.*******0 ны өдөр нэхэмжлэгч Ц.ийн гар утсанд шүүхээс үзлэг хийхэд 2017.01.16 ны өдөр хийсэн бичлэгээр ванны өрөөний хүйтэн усны тоолуурын заалт 41, халуун усны заалт 27, гал тогооны өрөөний халуун ус 10, /./ хүйтэн ус 1******* байсан, 2017.08.16 ны өдөр хийсэн бичлэгээр ванны өрөөний хүйтэн усны тоолуурын заалт 107, халуун усны заалт *******7, гал тогооны өрөөний халуун ус 12, хүйтэн ус 15 байсан зэрэг баримтуудаар няцаагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж тодорхойлсноор хариуцагч нь өөрийн татгалзлалаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч нь хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн татгалзлалаа баримтаар нотолж чадаагүй, түүний тайлбар нь *******ад баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч ын орон сууц хөлслөх хугацаандаа хэрэглэсэн цахилгааны төлбөрт 21.714 төгрөг, СӨХ-ны төлбөрт **************.200 төгрөг, усны төлбөрт 116.200 төгрөг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох .60 төгрөгөөсөө татгалзсан, үлдэх 161.154 төгрөгийг Орон сууц хөлслөх гэрээний нэмэлт хөлс гэж үзэн Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******-д зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тьухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.78******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 161.154 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5.484 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн *******02 дугаар зүйлийн *******02.1, 22 дугаар зүйлийн 22.*******-д заасныг баримтлан овогт орон сууц хөлслөх гэрээний нэмэлт зардалд 161.154 /зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овогт өд олгосугай.

2.Нэхэмжлэгч Ц. нь .60 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.78******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас тэмдэгтийн хураамжид 5.484 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ