| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1818/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2026 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2026
2020 12 09 2020/ШЦТ/2026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Н,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б Г.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00166 0109 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б, 0000 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Төмөр зам 6 дугаар байр, 00а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Б, 0000 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АШУҮИС-ийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүрэг 00 дүгээр хороо, Консулын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагироканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн
оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 55А дугаар байрны 57 тоот гэртээ 0.0682 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагироканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн биедээ 3.3907 грамм цэвэр жинтэй болон 13.5695 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагироканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хууль бус хэрэгт холбогдохгүй залуу хүний ирээдүйг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хууль бус хэрэгт холбогдохгүй залуу хүний ирээдүйг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Гэрч Г.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хүү илүү дутуу зан байхгүй, их даруухан, хүний үгнээс гараад байдаггүй, үг цөөхөнтэй, ямар нэгэн зан араншин байхгүй, архи тамхи хэрэглэж байгаагүй, анги хамт олондоо нэр хүндтэй, дээр 2 эгчтэй болохоор их л зөөлөн сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Миний хүү хар тамхи битгий хэл архи тамхи ч хэрэглэдэггүй хүн байгаа гэтэл одоо ингээд хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа гэж бодохоор өөртөө итгэж чадахгүй л байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Гэрч Г.Баасанхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний дүү Г.Б нь илүү дутуу зан байхгүй, их даруухан хүнд хэлье гэсэн үгээ хэлчихдэг, их нээлттэй хүүхэд байгаа юм. Тэгээд бас хүний үгнээс гараад байдаггүй, ямар нэгэн илүү дутуу зан араншин байхгүй, архи тамхи огт хэрэглэж байгаагүй, анги хамт олондоо нэр хүнд сайтай, одоо манай гэрт эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би уг тогтоолтой танилцлаа, дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/,
Яллагдагч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би
уг тогтоолтой танилцлаа, дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гаргасан гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би энэ хэргийн талаар өмнө хэд хэдэн удаа мэдүүлгийг үнэн зөвөөр өгсөн байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 91/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1636 дугаартай дугаартай дүгнэлт:
1. 2 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г.Б 2020/03/11” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1638 дугаартай дугаартай дүгнэлт:
Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1637 дугаартай дугаартай дүгнэлт:
Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-73/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1635 дугаартай дугаартай дүгнэлт:
Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын
18-ны өдрийн 1634 дугаартай дугаартай дүгнэлт:
1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 22 гэж дугаарласан гялгар уутанд АК4097280 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, 23 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, 24 гэж дугаарласан гялгар уутанд боосон ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.
Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-84/, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хатантулга” төвийн автомашины зогсоол дээр 53-09 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-10/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 55А дугаар байрны 57 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14-18/, Б.Бийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 23-25/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-112/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 117, 122/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 131, 133/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагироканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч улмаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 55А дугаар байрны 57 тоот гэртээ 0.0682 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагироканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн биедээ 3.3907 грамм цэвэр жинтэй болон 13.5695 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагироканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1636, 1638, 1637, 1635, 1634 дугаартай дугаартай дүгнэлтүүд, Хүний биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл болон шүүгдэгч нарын өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б, Г.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, түүний үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мансуурах дон, мансууруулах бодисын хамааралгүй талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын дотор зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР