Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 426/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

                             

 

                               

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ

Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

   Шүүгдэгч Г.И нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ирт холбогдох эрүүгийн 2034000000440 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.И нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 07-04 тоотод байх Б.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу байшингийн цонхоор дотогш нэвтрэн орж, Б.Түмэндэмбэрэлийн хөрөнгө болох монгол гэрийн цагаан енгийн эсгий дээврийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 113.190 төгрөгийн хохирол,

Мөн согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 0-1 тоот хашаанд байрлах тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт 2020 оны 06 дугаар сарын 29-ний хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан иргэн С.Алтантуяад 139.280 төгрөгийн хохирол, бусдад нийт 252.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Г.И нь мэдүүлэхдээ: “Би айлын хашаанд орсон чинь төмөр байсан. Би хаягдал төмөр гэж бодоод аваачаад тушаачихъя гэж бодоод авч байсан чинь эзэн нь хаанаас ч юм гараад ирсэн. Тэгээд би энийг авчихъя гэсэн чинь өгөхгүй, чамайг цагдаа дуудаж өгнө гээд цагдаа дуудаад өгчихсөн. Дараагийнх нь уг нь би таньдаг юм. Цонхоор нь очсон чинь цонхон дээр нь эсгий хураалттай байхаар нь нэг эсгий авчихсан. Тэрийг нь нэг шил архины мөнгөөр өгчихсөн. Тэгсэн чинь тэр нь хулгай болсон. Эсгийний нь мөнгийг болон эсгийг нь буцаагаад өгчихсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Хохирогч С.Алтантуяагийн мэдүүлэг /хх-ийн 79 тал/, хохирогч Б.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/, шүүгдэгч Г. Идэрбаярын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10, 62-63 тал/, гэрч Л.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/, шинжээчийн №07/334 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-20 тал/, шинжээчийн №07/374 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-74 тал/, шүүгдэгч Г.Иын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36, 85-86 тал/ болон шүүгдэгч Г.Иын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.И нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 07-04 тоотод байх Б.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу байшингийн цонхоор дотогш нэвтрэн орж, Б.Түмэндэмбэрэлийн хөрөнгө болох монгол гэрийн цагаан өнгийн эсгий дээврийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 113.190 төгрөгийн хохирол,

Мөн согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 0-1 тоот хашаанд байрлах тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт 2020 оны 06 дугаар сарын 29-ний хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан иргэн С.Алтантуяад 139.280 төгрөгийн хохирол, бусдад нийт 252.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 48 тал/
  • 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  хэргийн газар үзлэг хийсэн: "...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Баянхошуу хорооллын Хөтөлийн 2-3 тоотод байх байшингийн зүүн талын цоонхыг дотогш түлхэж онгойлгосон байдалтай хаалга цоожтой хаалгыг онгойлгож ороход үүдэнд нь хүний баас байв, Тус өрөөнд монгол гэрийн модон хана, автомашины дугуй төмөр поошиг, монгол гэрийн модон шал, төслийн зуух цаасан хайрцагтай эд зүйлсүүд байв. Баруун талын өрөөнд монгол гэрийн тооно, модон хаалга, эсгий, туурга 4 ш монгол гэрийн модон хана зэрэг байв...Хохирогч Түмэндэмбэрэл эсгий туурга зааж тоолж 1 ширхэг эсгий туурга алдагдсан байна өөр зүйл алдагдаагүй байна гэснийг тэмдэглэв..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-53 тал/
  • 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн  хэргийн газар үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутаг 0-1 тоот хашаан байх бөгөөд уг хашааны Баянхошуу 3 дугаар багийн дундуур нэвт гарсан асфальтан замын ертөнцийн зүгээр урд талд байрлах баруун зүг рүү харсан төмөр ногоон өнгийн хаалгатай хашаа байх бөгөөд хашааны хойд талд газраар хуучин ашиглах боломжгүй 16 ширхэг машины нум төмөр, хуучин сорогч мотор 1 ширхэг, машины цаф төмөр 1 ширхэг, машины хуучин стартер 1 ширхэг, машины хропны гадна төмөр 1 ширхэг эд зүйлүүдийг тарааж байрлуулсан байдалтай хажууд нь Г.И гэх хүн согтуу сууж байв. Драгер багажаар согтуурлыг шалгах гэсэн боловч драгер багаж үлээх чадваргүй байсан болно. Үзлэгийг хашаан дотор орж үргэлжлүүлэн хийхэд хашааны хойд талд тулгаж тавьсан модон амбаар байх бөгөөд уг модон амбаарны хаалга нь цагаан өнгийн цоожтой байх бөгөөд цоожтой модон хаалганы доод талын хаалт модыг цөмлөж орсон байдалтай байв. Амбаар дотор машины нум төмөр болон бусад хуучин тоос шороонд даграгдсан төмөр эд ангиуд эмх замбараагүй хураасан байдалтай байв. Хэргийн газар дээр байсан алдагдсан гэх 16 ширхэг машины нум төмөр, хуучн ус сорогч мотор 1 ширхэг, машиный цаф төмөр 1 ширхэг, машины хуучин статер 1 ширхэг машины хропны гадна төмөр 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг эзэмшигч С.Алтантуяад хүлээлгэн өгөв” гэх мэдүүлэг, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 тал/
  • "Эй Жэй Жэй Эм" ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 13-24, 68-78 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 33, 83 тал/
  • Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 47 тал/
  • Хохирогч Б.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Манайх Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 074-04 тоот байшинд амьдардаг. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай гэрийн хөрш айлын Долгорсүрэн гэх хүн танай гэрт хулгай орсон юм шиг байна, цонх чинь онгорхой байна гэж хэлсэн тэгээд 6и цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Хамгийн сүүлд 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байшиндаа ирж би байшингийн хойд талд байдаг 2 цоонхоо мод тавьж хадаад явсан. Тэгэхэд гэрт хулгай орсон ямар нэгэн шинж тэмдэг байхгүй зүгээр байсан...Манай байшингаас гэрийн эсгий дээвэр алга болсон өөр алга болсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 59-61тал/,
  • Гэрч Л.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай цагаан өнгийн эсгий дээвэр авчирч өгсөн...Манай 3 дугаар багт оршин суудаг хүн би танина...би хулгайн вм уу би авахгүй гэсэн чинь Идэрбаяр би хулгайлаагүй манай эсгий дээвэр та хямдхан ав гээд хашаанд оруулаад хаяад байхаар нь би 15000 төгрөгөөр авсан дараа нь 15000 төгрөг өгнө гээд эсгий дээвэр авсан байсан...одоо байгаа эсгий дээвэр нь гэрийн ард байшинд байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/
  • Шүүгдэгч Г.Иын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "...Би 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 07-04 тоот байшингийн урдуур явж байхдаа хүн байхгүй байшин байхаар нь би тэр байшингийн цонхоор нь ороод том цагаан эсгий байхаар нь авч гараад Баянхошуу гэх нэртэй дэлгүүрийн хажуу талын айлд зарсааа хүлээн зөвшөөрч байна...би ганцаараа хулгай хийсэн...би архи авч уух мөнгөгүй болоод тэр айлд ороод хулгай хийсэн нь үнэн...Арига гэх нэртэй хүнд зарсан. Тэр хүн хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Би 5000 төгрөгөөр зарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/
  • Хохирогч С.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "Би Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг 3-14 тоотод оршин суудаг хүн байгаа юм. Манай хуучин хашаа Баянхошуу 3-р багийн 0-1 тоотод байдаг юм. тухайн хашаанд хүн байхгүй 6 cap болж байгаа. Тухайн хашаанд амьдарч байсан манай төрсөн ах БНСУ-руу ажил хийхээр явсан. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төв орчихоод 18 цагийн үед буцаад гэрлүүгээ явж байтал манай хуучин хашаа болох 0-1 тоотын хойд талд манай хуучин хашаанд амбаарт дотор байсан 16 ширхэг машины нум төмөр, хуучин ус сорогч мотор-1 ширхэг, машины цаф төмөр-1 ширхэг, машины хуучин стартер-1 ширхэг, машины хропны гадна төмөр-1 ширхэг зэрэг эд зуйлүүдийг хашааны хойд талруу давуулаад шидчихсэн байсан. Тэгэхээр нь гайхаад хашааруугаа ортол зүс таних Баянхошуунд архи уугаад яваад байдаг Идэрээ гэх хүн соггуу манай хашаанд орчихсон тухайн эд зүйлүүдийг хашаагаар давуулж шидээд байж байсан. Тухайн эд зүйл амбаар дотор байсан цоожтой амбаарын хаалганы доод талын модыг эвдэж орсон байсан. Тэгээд Идэрээ гэх хүнд хандан "Та чинь одоо яаж байгаа юм бэ?" гэхэд еедөөс би өөрийнхөө юмыг авч байна гээд тоохгүй байсан би цагдаа дуудлаа гахад дууд дууд гэж байсан. Нилээд согтуу байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Идэрээ гэх хүн манай хашаанаас хулгай хийж байгаад надад үйлдэл дээрээ баригдсан. Идэрбаяр гэх хүн ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй хашаан дотроос эд зүйлийг хашааны гадгашаа давуулж шидэж байгаад баригдсан. Тухайн эд зүйлүүдийг би үнэлэж мэдэхгүй байна. Хуучин ашиглахгүй болсон 16 ширхэг машины нум төмөр, хуучин ус сорогч мотор-1 ширхэг, машины цаф төмөр-1 ширхэг, машины хуучин стартер-1 ширхэг, машины хропны гадна төмөр-1 ширхэг зэрэг эд зүйлүүд л байсан миний бодлоор үнэ хүрэхгүй байхаа. Эд зүйлдээ гол нь бишээ эзэнгүй айлийн хашаанд орж амбаарт байсан эд зуйлүүдийг хулгайлж байгаад нь дургүйцэж байна. Гомдол санал нэхэмжлэх зуйл байхгүй. Хуулийн дагуу л шийдэж өгөхийг хүсэж байна. Би эд зүйлүүдээ бүрэн хүлээж авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/
  • Шүүгдэгч Г.Иын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "Би 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3-р багт байрлах 0-1 тоотод орж хулгай хийж байгаад баригдсан үйлдэл дээрээ эзэн нь бололтой нэг эмэгтэй хүнд баригдсан. Би тухайн үедээ согтуу байсан учраас юу хулгайлсанаа сайн санахгүй байгаа. Би бага зэрэг архины хамааралтай манайх Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3-р баг 15-5 тоотод ганцаараа амьдардаг. Эхнэр хүүхдээсээ салаад 7 жил болж байна. Түүнээс хойш ганцаараа амьдарч байгаа. Тухайн үед яагаад хулгай хийсэнээ мэдэхгүй. Архины мөнгө олох зорилгоор л хулгай хийсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/
  • Шүүгдэгч Г.Иын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, би хулгайлсан энд зүйлээ эзэд нь буцаан олгосон, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 85-86 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Иын үйлдсэн хүний байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.И нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г.И нь бусдын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Н.Болор-Эрдэнэ, Г.Давааням нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Н.Сэрдамба нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “Шүүгдэгч Н.Сэрдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаа хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар нь “Сэрдамба нь 3-н удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь тогтоогдсон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн барагдуулсан. Айлын ганц хүүхэд. Ээжтэйгээ хамт амьдардаг. Хулгайн үйлдлээ ээждээ илчлэн хэлсэн байдаг. Мөн Н.Сэрдамба нь өөрийн ойр дотны хүмүүсээс хулгай хийсэн, энэ хэргийн нийгэмд учруулах хор уршиг бага байх тул ялыг хөнгөрүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Н.Сэрдамбийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Н.Сэрдамбад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг хэрэглэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.Сэрдамбийг тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Ирыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Г.Ирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ирт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА