| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/04271/И |
| Дугаар | 3305 |
| Огноо | 2017-10-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 3305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э.М” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ХХК- д холбогдох
Хариуцагч: Б.Д нарт холбогдох
11,664,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, В.Арслан, хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э.М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай компани нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн Амгалан худалдааны төвийг хүнсний зах, агуулах, оффисын зориулалтаар түрээслэн ажиллуулдаг юм. Тус худалдааны төвийн 3 давхрын 315 дугаартай 72 м.кв талбайг 15,000 төгрөгөөр тооцож нэг сарын 1,080,000 төгрөгийг хариуцагч компани нь төлөх үүргийг хүлээсэн байна. 2016 оны 4 дүгээр сараас гэрээний төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 02 сарын 10-ны өдөр протокол үйлдэж үлдэгдэл төлбөрийг 11,664,000 төгрөгөөр баталгаажуулсан юм. Тус компани нь 2017 оны 02 дугаар сарын 11-нд багтаан 1,664,000 төгрөг, 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөх нэмэлт үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд компанийн хувьцаа эзэмшигч компанийн хариуцлагыг давхар хүлээх тул хувьцаа эзэмшигч болон Г ХХК-иас түрээсийн төлбөр гаргуулах хүсэлтэй байна. Иймд Г ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Б.Д нараас 11,664,000 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.
2015 оны 3 сараас 2016 оны 3 сарыг дуусталх хугацаанд нийт 12,600,000 төгрөгийн түрээсийн өглөгтэй байснаас 2,307,600 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл нь 10,292,400 төгрөг болж байгаа. 2015 оны 4 сараас 2016 оны 3 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй учир 2 байгууллагын нягтлан бодогч нар тооцож алдангийг 1,371,600 төгрөгөөр тохирч тооцоо нийлсэн. Ингээд үндсэн төлбөр 10,292,400 төгрөг, алданги 1,371,600 төгрөг, нийт 11,664,000 төгрөгийг хариуцагч компани болон хувьцаа эзэмшигч Б.Д нар төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Амгалан зах нь нийт талбайгаараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ авсан ба хэсэг талбай түрээслэхээр хэсэгчилж улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй учраас гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй ...” гэв.
Хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч болон Б.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Манай компани нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн “Э.М ХХК” ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийсний үндсэн дээр БЗД-ийн 10 дугаар хороонд байрлах Амгалан захын 72м.кв талбай бүхий оффисын зориулалттай өрөөг 1,080,000 төгрөгөөр түрээслэн сууж 2016 оны 04 дүгээр сар хүртэл графикийн дагуу төлж байсан ба 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд төлөх төлбөрийн хэмжээ 11,664,000 төгрөг байгаа. Компанийн хэрэгжүүлж буй төслийн санхүүжилт удаашралтай шийдэгдэж байгаад хүлцэл өчье. Энэ нь улс орны эдийн засгийн байдал, сонгуулийн үйл ажиллагаа, засгийн газрын өөрчлөлтөөс болж гадаадын хөрөнгө оруулагч нар байдлыг харах зэргээс шалтгаалж байгаа болно. Иймд уг санхүүжилт нь 2018 оны 04 дүгээр сарын 15-нд орж ирж ажил эхлэхээр болсныг харгалзан үзээд төлбөрийг хойшлуулж өгөх ба оффисыг цаашид үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтэй байгаа учир бидний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж гүн туслалцаа үзүүлнэ үү. Бид 2018 оны 04 дүгээр сарын 15-нд бүх төлбөрөө бүрэн барагдуулж дуусгах бөгөөд энэ хугацаанд дуусгаагүй тохиолдолд хуулийн хариуцлагыг бүрэн хүлээнэ.
2015 оны 3 сараас 2016 оны 3 сарыг дуусталх хугацаанд нийт 12,600,000 төгрөгийн түрээсийн өглөгтэй байснаас 2,307,600 төгрөгийг төлсөн, үлдэгдэл нь 10,292,400 төгрөг болж байгаа. 2015 оны 4 сараас 2016 оны 3 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй учир 2 байгууллагын нягтлан бодогч нар тооцож алдангийг 1,371,600 төгрөгөөр тохирч тооцоо нийлсэн нь үнэн. Үндсэн төлбөр 10,292,400 төгрөг, алданги 1,371,600 төгрөг, нийт 11,664,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э.М ХХК” ХХК хариуцагч Г ХХК, Б.Д нарт холбогдуулан “түрээсийн гэрээний үүрэгт 10,292,400 төгрөг, алданги 1,371,600 төгрөг, нийт 11,664,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“Э.М ХХК” ХХК болон Г -ийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Оффис түрээсийн гэрээ”-г 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаатай байгуулсан байх бөгөөд түрээслүүлэгч тал өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг 10-р хороонд байрлах Амгалан захын 3-р давхарт нийт 72 м.кв талбай бүхий байрыг оффисын зориулалтаар түрээслэгч талын ашиглалтад шилжүүлэн өгөх, түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна.
Хариуцагч тал Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үндэслэлээр маргаагүй, зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Гэрээний дагуу түрээслүүлэгч тал болох “Э.М ХХК” ХХК нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан захын 3-р давхарт 72 м.кв талбай бүхий байрыг түрээслэгчид оффисын зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Түрээслэгч тал болох Г ХХКХХК хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, “Э.М ХХК” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Л.Нэргүй, Г ХХКХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д, төлөөлж Д.Даваа-Очир нарын хооронд 2015 оны 3 сарын 30-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ нийлж үзэн 11,664,000 төгрөгийг Г ХХКХХК “Э.М ХХК” ХХК-д төлөхөөр тооцсон түрээсийн төлбөрийн мэдээлэл, 2017.01.03-ны уулзалтын протокол, 2017.02.10-ны уулзалтын протокол зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна.
Зохигчид гэрээгээр “үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон” нь хуульд нийцэж байх тул алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэлд 2015 оны 3 сард 72,000 төгрөг, 2015 оны 4 сараас 2016 оны 2 сар хүртэл сар бүр 1,080,000 төгрөгөөр 11 сард 11,880,000 төгрөг, 2016 оны 3 сард 648,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөг төлөхөөс 2,307,600 төгрөг төлсөн, алдангийг 2015 оны 4 сард 75,600 төгрөг, 2015.06 сараас 2016 оны 2 сарыг дуустал сар бүр 135,000 төгрөгөөр 9 сард 1,215,000 төгрөг, 2016 оны 3 сард 81,000 төгрөг, нийт 1,371,600 төгрөг, бүгд 11,664,000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлийн талаарх тооцоог дэлгэрэнгүй тусгаагүй боловч хэргийн 12-р хуудсанд тооцоолол хийсэн баримтыг хэрэгт өгсөн, энэ баримттай хариуцагч тал танилцсан, хариуцагч Г ХХКХХК-ийн захирал Б.Д түрээсийн төлбөрт 10,292,400 төгрөг, алдангид 1,371,600 төгрөг, нийт 11,664,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй гэж байх тул нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж хариуцагч талд гардуулах шаардлагагүй, энэ дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзэв.
“Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигч Б.Д хариуцлага хүлээнэ” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх ба Б.Д Г ХХКХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмшдэг нь тус компанийн дүрмээр тогтоогдож байх тул хариуцагч Б.Дгээс хамтарч гаргуулах үндэслэлтэй.
Иймд хариуцагч Г ХХКХХК, Б.Д нараас түрээсийн төлбөрт 10,292,400 төгрөг, алдангид 1,371,600 төгрөг, нийт 11,664,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э.М ХХК” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХКХХК, Б.Д нараас 11,664,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э.М ХХК” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХКХХК, Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 201,574 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э.М ХХК” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ