Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Хотгойд овогт Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Шүхэр овогт Базаррагчаагийн Хадхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хадхүүд холбогдох 1923000660057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог Найрамдлын хэсэгт оршин суудаг, урьд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шүхэр овогт Базаррагчаагийн Хадхүү Регистрийн дугаар: /ИА96081416/ Шүүгдэгч Б.Хадхүү нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Хадхүү нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиассумын Өлзийт багийн тоглоомын талбайд тоглож бооцооны мөнгөө өгсөнгүй гэсэн шалтгаанаар Б.Баян-Ундрахыг зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Б.Баян-Ундрахын “...Тэгээд над руу дөхөж ирээд бид хоёр бооцооны мөнгөнөөс болж хоорондоо маргалдаж байтал тэр залуу миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохихоор нь би зөрүүлээд хэд цохисон. Тэгээд нөгөө залуутай заамдалцаад зодолдож байтал намайг Мандаа хүнсний дэлгүүрийн таамбарын хэсэгт оруулаад хэд хэд цохиж орхисон...” гэсэн мэдүүлэг Гэрч Э.Пүрэвдоржийн “...Хадхүү ахтай уулзаад Товцог багийн байрны гад тоглоомын талбай дээр нэг ах бид нарыг дээрэлхээд байна гэж хэлээд дагуулаад явсан. Хадхүү ах Баян-Ундрахыг гараараа цохих үед хоорондоо зодолдож эхэлсэн...” гэсэн мэдүүлэг, Б.Хадхүүгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Баян-Ундрахтай маргалдаж байгаад 1 удаа толгойн тус газарт нь цохисон юм. Би уг хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Хадхүүгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Баян-Ундрахын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 811950076 дугаартай “Б.Баян-Ундрахын биед тархи доргилт, хамрын таславч ясны муруйлт, зүүн тохойн үений зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний доод зовхины хэсэгт, шилэн хүзүүний хэсэгт, зүүн дунд хурууны үений хэсэгт, баруун эрхийн хурууны арын үений хэсэгт өнгөц зулгаралт, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бага зэрэг хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Б.Хадхүүгийн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. . .- , 16 13 , 3 “ ”, “ , 11.6 1 . Шүүгдэгч Б. Хадхүү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч Б.Хадхүү нь хохирогч Б.Баян-Ундрахын эмчилгээ, сувилгаатай холбогдон гарсан 148000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан тэдний баталгаа гаргасан баримт болон хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Б.Хадхүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Б.Хадхүүг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Б.Хадхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүхэр овогт Базаррагчаагийн Хадхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хадхүүд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. 5.3 4 . 450 450000 / / 03 // хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хадхүүд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч Б.Хадхүүд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Б.Хадхүүгийн хувьд ногдох хөрөнгөнөөс эд зүйл битүүмжлээгүй болохыг дурдсугай. 7.Шүүгдэгч Б.Хадхүү нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА