| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00455/И |
| Дугаар | 103/ШШ2017/00458 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2017/00458
| 2*******7 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 10*******/ШШ2*******7/00458 | Улаанбаатар хот |
2*******7 11 15 10*******/ШШ2*******7/00458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* нар овогт ******* ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.950.856 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******7 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.*******, В.*******, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч В.*******, Ю.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бидний танил ах болон түүний эхнэр Т. нар 2*******5 оны 10 дугаар сард Та хоёр өөрсдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан *******.000.000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай авч өгөөч гэж гуйсан. Улмаар хүүтэй мөнгө зээлдэг Б.-Эрдэнэ гэх хүнээс өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авч зээлээ хааж байсан учир Т.ийн хамт 2*******5.10.27-ны өдөр Б.- ******* тоот Барьцаат зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан *******.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэй зээлж, бид өөрсдийн өмчлөлийн Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Хуцаагийн ******* дүгээр гудамжны ******* тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 метр квадрат талбай бүхий газар болон уг хаягт байрлах хувийн сууц зэргийг барьцаалсан болно. Т. уг *******.000.000 төгрөгийн зээлийг зээлийн хүү болон алдангийн хамт 1 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулаад бидний газар болон үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн учир бид тухайн өдрөө Хаан банкны данснаасаа уг мөнгийг авч *******.000.000 төгрөгийг бэлнээр Т. өгсөн. Дараа нь 2*******5.11.04-ний өдөр В.*******, Т. нар *******.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн гэж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад Т. эгч зээлийн хугацааг 1 сараар сунгаж өгөөч гэж гуйгаад 1 сарын хүү болон алданги нийт **************0.000 төгрөгийг Б.- дансанд хийсэн. Мөн дахин 2*******5 оны 12 сар, 2*******6 оны 1 сард Т. эгч - данс руу зээлийн хүүг шилжүүлж, зээлийн гэрээг сунгаж байсан. 2*******6 оны 2 дугаар сараас Т. эгч зээл болон зээлийн хүүг төлөхөө больсон бөгөөд Б.-Эрдэнэ биднээс зээл болон зээлийн хүү, алдангийг нэхэж эхэлсэн бөгөөд энэ талаар Т. эгчид хэлэхэд зээлийн хүү алдангийн хамт төлнө гэж байсан. Дараа нь 2*******6 оны 4 дүгээр сар болон 5 дугаар сард Т. эгч - 1.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийг төлж байгаа газар болон үл хөдлөх хөрөнгийг чинь удахгүй чөлөөлж өгнө гэж хэлсэн боловч түүнээс хойш зээлийг төлөөгүй учир Б.- биднийг шүүхэд хариуцагчаар татаж зээл болон зээлийн хүүг нэхэмжилсэн. Үүний дагуу танай шүүхийн 2*******6.12.02-ны өдрийн 529 дугаартай шийдвэрээр Т., В.*******, Ю.******* нараас нийт 2.264.600 төгрөгийг гаргуулж Б.- олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Т. тодорхой хэмжээний мөнгийг төлсөн бөгөөд бид хүнээс мөнгө зээлж 2*******7.09.1*******-ны өдөр 1.58*******.856 төгрөгийг төлж, өөрсдийн газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж авсан. Үүний дараа 2*******7.09.21-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж Капитал ББСБ-аас 2.000.000 төгрөгийг сарын *******.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж аваад хүнээс авсан зээлээ төлсөн. Бид Б.- зээлж авсан *******.000.000 төгрөгнөөс нэг ч төгрөгийг хэрэглээгүй, Т. тус болох гэж яваад ийм байдалд орж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 1.58*******.856 төгрөг төлж, мөн энэ мөнгийг төлөхийн тулд ББСБ-аас мөнгө зээлж, бүтэн жил зээлийн хүү төлөх болж байна. Анх ******* сая төгрөгийг эгч нөхөртэйгөө ирээд хүнээс надаар зээлүүлж авахуулсан. Тэгээд авсныхаа дараа төлнө, төлнө гэсээр байгаад хүү нь хэтрээд, алданги нь 2 сая гаруй төгрөг болоод тэр алдангийг өмнөх шүүхийн шийдвэрээр эгч, манай эхнэр бид гурваар тэнцүү хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэр үед эгч болохоор хашаа байшингаа зараад бүх мөнгийг төлнө, биднийг ямар ч байсан хохиролгүй болгоно гэж байсан, тэгээд сая хашаа, байшин, машинаа зарчихаад бүгдийг төлнө гээд байсан чинь 700 гаруй мянган төгрөг төлсөн байсан. Тэгтэл шүүхийн шийдвэрийн 1.500.000 төгрөгийг төлөхгүй бол байшинг чинь хураалаа гэсэн шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдэх хуудас бидэнд ирсэн. Тэгэхээр нь эгчээс энэ ямар учиртай зүйл болоод байна аа, та бүгдийг нь төлнө гэсэн биз дээ гэсэн чинь эгч эгч нь шүүхийн шийдвэрээр төлөх ёстой мөнгийг төлчихсөн, чи өөрөө мөнгөө төл, шүүхийн дагуу асуудлыг шийднэ гэхээр нь аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймээс Т.ээс 1.58*******.856 төгрөг болон уг мөнгөнөөс ББСБ-д 1 жил төлөх зээлийн хүү *******67.000 төгрөг, нийт 1.950.856 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Т. шүүхэд өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******, ******* нараас 2*******5 оны 10 сарын 17-нд ******* сая төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж авсан нь үнэн. Би хувиараа бизнес эрхэлдэг, тухайн үед маш их хямралтай байсан, тэрнээс болоод мөнгө төгрөгний маань эргэлт зогссон байсан. Гэвч би чадлынхаа хэрээр 2*******5 оны 11, 12 сар, 2*******6 оны 1, 4, 5 сар гээд нийт *******.4**************.000 төгрөгийг төлсөн байгаа, мөн 2*******6 оны 09 сарын 08-нд ******* надад холбогдуулж, нэхэмжлэл гаргаж, шүүх хурал болоод, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн 2*******6 оны 12 сарын 02-нд -Эрдэнэ биднээс мөнгө нэхэмжилж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн дагуу гарсан шүүхийн шийдвэрт зааснаар би 784.000 төгрөг төлөх байсныг төлөөд нийт 4.21*******.000 төгрөгийг төлсөн байгаа. Тухайн үед - шүүхэд нэхэмжлэл гаргахад нь *******тэй 1 сая төгрөг өгөөд тохиролцъё гэхэд эд нар тохиролцоогүй, бас мөнгө хүүлэгч - үгсэж хуйвалдаж, над руу дайрч давшлаад байгаад маш их гомдолтой байна. -Эрдэнэ, Аруинтөгс, ******* нарт *******.4**************.000 төгрөг мөн 2*******6.09.08-ны өдөр шүүхийн ший.двэр, 2*******6.12.02-ны өдөр гарсан шүүхийн шийдвэр 780.000 төгрөгийг төлж, нийт 4.21*******.000 төгрөгийг барагдуулсан. Өмнө нь гарсан хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул дахин хариуцах боломжгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.*******, В.******* нар хариуцагч Т.ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.950.856 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаарлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Т., Ю.*******, В.******* нар нь Б.- *******.000.000 төгрөгийг зээлсэн, 2*******6.12.02-ны өдрийн 529 дугаартай шүүхийн шийдвэрээр нийт 2.264.600 төгрөгийг Т., Ю.*******, В.******* нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн 2*******6.12.02-ны өдрийн 529 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу шийдэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Ю.*******, В.******* нар 1.58*******.856 төгрөгийг төлсөн болох нь 2*******7.09.05-ны өдрийн ******* тоот мэдэгдэл, Хаан банкны 2*******7.09.1*******-ны өдрийн орлогоын мэдүүлэг, 2*******7.09.18-ны өдрийн 09/208 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.
Ю.*******, В.*******, Т. нар нь Б.- *******.000.000 төгрөгийг зээлж, *******.000.000 төгрөгийг Т. авч хэрэглэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн авч хэрэглэсэн мөнгөний улмаас алданги бодогдож түүнийг нэхэмжлэгч нар төлснийг хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн нэхэмжлэгч Ю.*******, В.******* нар Банк бус санхүүгийн байгууллагад төлөх хүү *******67.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэхүү хүүг банк бус сангүүгийн байгууллагад төлөөгүй байгаа тухайгаа өөрсдийнхөө тайлбартаа мэдүүлсэн байна.
Иймд Т.ээс 1.58*******.856 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.*******, В.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******67.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю.*******, В.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ээс 40.292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.*******, В.******* нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар овогт ээс 1.58*******.856 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт ******* *******, ******* нар овогт ******* ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******67.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ээс 40.292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт ******* *******, ******* нар овогт ******* ******* нарт олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО