Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 658

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 156/2017/00620/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: А.Уламбаяр

Хүсэлт гаргагч Ш.Ц нар оролцов.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын......................................... тоотод оршин суух, Ш.Ц “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 13-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ш.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс сүү тосны заводын технологич, эрхлэгчээр 1992 оны 04 дүгээр сарын 04-ний  өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан юм. 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэл өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн юм. Би ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэхээр ажлаас халагдсан тушаал байхгүй. Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг тосон балаар бичсэн тул хүчингүй гэсэн. Нийгмийн даатгалын байгууллага намайг шүүхээр ажилласан байдлыг тогтоолго гэсэн юм.

Иймд 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 04-ний  өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд сүү тосны заводын технологич, эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 1, 15 тал)

                                      

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ш.Ц нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 04-ний  өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд сүү тосны заводын технологич, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Хүсэлт гаргагч Ш.Ц хөдөлмөрийн дэвтэр, зөрчилтэй тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Ц  нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч ЦЗ-0000000 регистрийн дугаартай, Ш.Ц нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 31-ний  өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд сүү тосны заводын технологич, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

1. Гэрч Ж.А:... Миний бие 1984 оны 07 дугаар сард сургуулиа төгсөж ирээд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд тракторын жолооч, дизельчнээр  ажилд орж байсан юм Ш.Ц нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд сүү тосны заводын технологич, эрхлэгчээр тус тус ажилласан юм......гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 тал)

2. Гэрч Д.Г:.....Миний бие 1985 онд сургуулиа төгсөж ирээд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд нягтлан бодогчоор томилогдож ажилласан юм. Би Ш.Ц “Тэмцэл” нэгдэлд орсноосоо хойш мэддэг болсон юм.... Ш.Ц нь 1984 оны 07 дугаар сараас 1991 оны 04 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд сүү тосны заводын технологич, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан юм......гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 тал)

3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Ш.Ц, 0000 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ЦЗ-000000 регистрийн дугаартай.... гэжээ. (хх-ийн 4 тал)

4. 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн № 089450 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:.... Ш.Ц 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 59 дугаар тушаалаар сүү тосны заводын технологичоор томилсугай....1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөв .... гэжээ (хх-ийн 5-6 тал)

5. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтын хуулбарт:... Ш.Ц 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг бичжээ...(хх-ийн 7 тал)

Хүсэлт гаргагч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон  шүүх хуралдаанд гаргасан: Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс сүү тосны заводын технологич, эрхлэгчээр 1992 оны 04 дүгээр сарын 04-ний  өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан юм. 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэл өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн юм. Би ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэхээр ажлаас халагдсан тушаал байхгүй. Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг тосон балаар бичсэн тул хүчингүй гэсэн. Нийгмийн даатгалын байгууллага намайг шүүхээр ажилласан байдлыг тогтоолго гэсэн юм.

Иймд 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 04-ний  өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд сүү тосны заводын технологич, эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн тайлбар. (хх-ийн 1, 15 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Ш.Ц 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх нотлох баримт нь хэрэгт байхгүй, энэ талаарх бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ЦЗ-0000000 регистрийн дугаартай, Ш.Ц 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд технологич, эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн  тогтоож,  нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ