Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 664

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 156/2017/00631/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: А.Уламбаяр

Хүсэлт гаргагч Х.Ө нар оролцов.

Хэнтий аймгийн .............................................газар нутаглах, Х.Ө “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 23-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Х.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар ажиллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдсэн боловч ажлаас халагдсан тушаал бичигдээгүй. Би ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэхээр ажлаас халагдсан тушаал байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Нийгмийн даатгалын байгууллага намайг шүүхээр ажилласан байдлыг тогтоолго гэсэн юм.

Иймд намайг 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний  өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 1, 24 тал)

                                      

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Х.Ө нь 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Хүсэлт гаргагч Х.Ө хөдөлмөрийн дэвтэр, зөрчилтэй, ажлаас халагдсан тушаалгүй тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Ө нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СЕ-0000000 регистрийн дугаартай, Х.Ө нь 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны  өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

1. Гэрч Х.Х:...Миний бие 1983 оны 07 дугаар сараас Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар ажиллаж байсан юм.... Х.Ө нь 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас илгээлтээр Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар 1990 он хүртэл тасралтгүй ажилласан юм......гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 тал)

2. Гэрч Б.Г:.....Миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар ажиллаж байсан юм.....Х.Ө нь 1983 оын 07 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгаас илгээлтээр Хэнтий аймгийн “Тэмцэл” нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар ажиллахаар ирж байсан....Х.Ө нь 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар ажиллаж байсан юм......гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32 тал)

3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Х.Ө, 000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, СЕ-0000000 регистрийн дугаартай....гэжээ. (хх-ийн 3 тал)

4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай тушаалын хуулбарт... Х.Ө “Өгөөмөр” бригадад хоньчноор томилсугай гэжээ.  (хх-ийн 7 тал)

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай тушаалын хуулбарт:....Мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллах ажилчдыг томилсугай гэжээ....

10 дугаарт: Х.Ө (ахлагч)....гэжээ. (хх-ийн 9 тал)

6. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 76 дугаартай тушаалын хуулбарт:....Ээлжийн амралт олгосугай гэжээ....

12 дугаарт: Х.Ө (15 хоног)....гэжээ. (хх-ийн 10-11 тал)

7. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 84 дугаартай тушаалын хуулбарт:....Ээлжийн амралт олгосугай гэжээ....

31 дүгээрт: Х.Ө (15 хоног)....гэжээ. (хх-ийн 12-13 тал)

8. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай тушаалын хуулбарт:....Ээлжийн амралт олгосугай гэжээ....

23 дугаарт: Х.Ө (15 хоног)....гэжээ. (хх-ийн 14-15 тал)

9. 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:... Х.Ө 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 65 дугаар тушаалаар малчнаар томилсугай....гэжээ (хх-ийн 16-17 тал)

10. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтын хуулбарт:... Х.Ө 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 06 дугаар  сарын 30-ны өдрийг дуустал авч байсан цалинг бичжээ...(хх-ийн 5-6 тал)

Хүсэлт гаргагч Х.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон  шүүх хуралдаанд гаргасан: Би 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар ажиллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдсэн боловч ажлаас халагдсан тушаал бичигдээгүй. Би ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэхээр ажлаас халагдсан тушаал байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Нийгмийн даатгалын байгууллага намайг шүүхээр ажилласан байдлыг тогтоолго гэсэн юм.

Иймд 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний  өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн тайлбар. (хх-ийн 1, 24 тал)     зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Х.Ө нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх нотлох баримт нь хэрэгт байхгүй, энэ талаарх бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЕ-0000000000 регистрийн дугаартай, Х.Ө 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн “Өгөөмөр” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн  тогтоож,  нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ