| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/03254/и |
| Дугаар | 2794 |
| Огноо | 2017-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А -ийн гаргасан,
Хариуцагч: А
Хариуцагч: Н ХХК нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 226,843,720.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, өмгөөлөгч М.Б, хариуцагч А, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, өмгөөлөгч М.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай байгууллага хариуцагч А, У.Б******* нартай 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт нийт 250,000,000.00 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлдүүлсэн.
Бид, тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Н ХХК-ийн өмчлөлийн ******* тоот улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, 17/21 тоот дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах 541.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
Хариуцагч Т.А******* гэрээний хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сар хүртэл үндсэн зээлд 77,728,272.00 төгрөг, зээлийн хүүнд 124,237,269.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,434,459.00 төгрөгийг төлсөн боловч уг өдрөөс хойш дахин зээлийг төлөхгүй өнөөдрийг хүрч байна.
Нэхэмжлэгч А-иас шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар хамтран хариуцагч У.Б*******д холбогдох шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Ааас нэхэмжилж байгаа юм.
Учир нь, хэдийгээр хариуцагч А үндсэн зээлд 77,728,272.00 төгрөг төлсөн гэх боловч нөгөө зээлдэгч болох У.Б*******гийн зүгээс талуудын авсан 250,000,000.00 төгрөгийн зээлээс 80,000,000.00 төгрөгийн зээлийг хариуцаж, тусдаа гэрээ байгуулсан тул ийнхүү үндсэн зээлийн дүн хасагдаж, 172,271,728.00 төгрөг болсон.
Бид 80,000,000.00 төгрөгийг зээлдэгч У.Б*******д шилжүүлэхээс өмнө зээлдэгчид үндсэн зээлд 1,367,547.00 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 248,632,453.00 төгрөг болсон ба 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ийнхүү 80,000,000.00 төгрөгийг хасах үед тухайн сарын 11 хоногийн хүү 2,279,131.00 төгрөг, өмнөх саруудын хуримлагдсан хүү 4,124,104.00 төгрөгийг тус тус төлүүлж, үлдэх 73,596,765.00 төгрөгийг үндсэн зээлээс хассан.
Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 175,035,688.00 төгрөг болсноос хойш хариуцагч тал 2,763,960.00 төгрөгийг үндсэн зээлд төлж, 172,271,728.00 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 172,271,728.00 төгрөг, хүү 45,446,514.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,089,302.00 төгрөг, үүн дээр нотариатын зардал 35,000.00 төгрөг, нийт 226,843,720.00 төгрөг гаргуулахаар болсон ба энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж байна.
Иймд, хариуцагч Ааас 226,843,720.00 төгрөгийг гаргуулах, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Н ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна” гэв.
Хариуцагч А, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие иргэн У.Б*******тэй хамтран нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулж, 250,000,000.00 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд нийт 203,400,000.00 төгрөгийг төлсөн.
Гэрээнд зааснаар тус зээлийг вакуум цонхны үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулан авч, зохих ёсоор ашигласан боловч 2016 оноос эхлэн захиалгын тоо буурсан учраас зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн.
Би, зээлийн үлдэгдэл 172,271,728.00 төгрөг болон хүүгийн тооцоолол түүнчлэн тухайн зээлийг хамт авсан У.Б******* 80,000,000.00 төгрөгийг тусдаа хариуцах тухайд маргахгүй, зээлийн хүү 2,279,131.00 төгрөг, өмнөх саруудын хуримлагдсан хүү 4,124,104.00 төгрөг, үндсэн зээлд төлсөн 73,596,765.00 төгрөгийн нийлбэр 80,000,000.00 төгрөг болсон байна.
Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч талтай зээлийг буцаан төлөх, зээлийн гэрээг цуцлах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг талаар уулзаж байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дахин уулзаагүй.
Гэвч өмнөх хугацаанд зээлийн хүүг зохих ёсоор төлж байсныг харгалзан одоо нэхэмжилж буй 45,446,242.00 төгрөгийн зээлийн хүү болон 9,089,248.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлттэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А-иас хариуцагч А, У.Б******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 226,843,720.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Ат нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч У.Б*******гээс татгалзаж, хамтран хариуцагчаар Н ХХК-ийг оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан тухай 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 101/ШЗ2017/09702 тоот дугаартай захирамж гаргажээ /х.х-ийн 69-р хуудас/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Г.Алтанхуяаг, мөн иргэн У.Б******* нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 250,000,000.00 төгрөгийг бакуум цонхны үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулан 120 /нэг зуун хорин/ сарын хугацаатайгаар сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна /х.х-ийн 8, 9-р хуудас/.
Түүнчлэн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Н ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 541.95 м.кв талбайтай ******* тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ /х.х-ийн 10, 11-р хуудас/.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 7, 152-157-р хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид эрх бүхий этгээдээс банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдүүлэгчээс гэрээний зүйл болох 250,000,000.00 төгрөгийг зээлдэгчийн буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх талаар зохигчид маргаагүй, хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч А-иас зээлдэгч А, У.Б******* нарт 250,000,000.00 төгрөгийн зээлийг олгосон байна /х.х-ийн 18, 133-р хуудас/.
Иймд, нэхэмжлэгч А болон хариуцагч А мөн зээлдэгч У.Б******* нарын хооронд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний дагуу зээлдүүлэгч А нь гэрээний зүйл болох 250,000,000.00 төгрөгийг зээлдэгч А, У.Б******* нарт шилжүүлэх, зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу ашиглаж, тохирсон хүүг төлөх үүрэг хүлээх бөгөөд зээлдэгчид тус гэрээгээр зээлдүүлэгчийн өмнө зээлийг буцаан төлөх үүрэг бүхий хамтран үүрэг гүйцэтгэгчид болсон байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн, хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.2-д “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаас гадна 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэсний дагуу зээлдэгч А, У.Б******* нар тухайн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч А-ийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч тал зээлийг хариуцагч нарын хэн альнаас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор зээлдэгчид нийт 250,000,000.00 төгрөгийг 120 /нэг зуун хорин/ сарын хугацаанд сарын 2.5 хувийн хүүтэй ашиглаж, үндсэн зээлийн үлдэгдлээс гэрээнд заасан хэмжээгээр хүү тооцож, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон байна.
Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зээлийг ашиглах хугацаа 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу 120 /нэг зуун хорин/ сар, түүнчлэн үүргийг хэсэгчлэн буюу үндсэн зээл, зээлийг хүүг төлөх тусгай хугацааг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4, 6 дугаар зүйлийн 6.1.6 болон хавсралтад зааснаар сар бүрийн 25-ны өдөр байхаар тохирч, хэрэв зээлдэгчид зээлийг дээр дурьдсан хугацаанд зохих ёсоор төлсөн тохиолдолд зээлийн гэрээний үүрэг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бүрэн дуусгавар болох ажээ.
Талуудын хооронд байгуулсан 111 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиараас үзвэл зээлдэгчид 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 198,667,800.00 төгрөг, үндсэн зээлд 7,832,200.00 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн бол нэмэгдүүлсэн шаардлага гаргасан хугацаа болох 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 217,003,142.00 төгрөг, үндсэн зээлд 8,996,858.00 төгрөг, нийт 226,000,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 12, 13-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 203,400,000.00 төгрөг төлснийг үндсэн зээлд 77,728,272.00 төгрөг, зээлийн хүүнд 124,237,269.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,434,459.00 төгрөгийг тус тус суутган авч, үндсэн зээлийн үлдэгдэл 172,271,728.00 төгрөг болсныг зохигчид хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байна /х.х-ийн 133-148-р хуудас/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн зээлийн дансны хуулгаар зээлдэгч энэхүү хугацаанд ердийн журмаар зээлийн хүүнд 77,611,362.00 төгрөгийг зохих ёсоор төлсөн бол зөрчилтэй буюу хугацаа хэтэрч хуримтлагдсан 92,072,150.00 төгрөгийн хүүгээс 46,625,907.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 149-151-р хуудас/.
Хэдийгээр нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус 250,000,000.00 төгрөгийн зээлээс 80,000,000.00 төгрөгийг зээлдэгч У.Б******* дангаараа хариуцахаар болсон, талуудын авсан зээлийн хэмжээ тухайн дүнгээр хасагдсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаас татгалзсан хэмээн тайлбарлаж буй боловч хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээл төлсөн баримт болон зээлийн дансны хуулгаар хариуцагч тал нийт 203,400,000.00 төгрөг төлснийг дээр дурьдснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тус тус суутгаж, өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдлийг 172,271,728.00 төгрөг, зээл, зээлийн хүүг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зохих ёсоор төлөөгүй гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч А-иас хариуцагч Атай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийг түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулахыг хүсчээ.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн үйл ажиллагаанд энэ хуулиас гадна Монгол Улсын бусад хууль тогтоомж үйлчилнэ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “.............................. . Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар зээлдэгч тал зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй тохиолдолд нөгөө тал буюу зээлдүүлэгч тал гэрээг цуцлах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч тал зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, үндсэн зээлийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойших хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрчээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүний зориулалт болон зээлийг буцаан төлөх эргэн төлөлтийн хуваариас үзвэл энэхүү гэрээ урт хугацаатай гэрээний харилцаа ажээ. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцалж болох бөгөөд гагцхүү 221.3-д заасны дагуу гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.
Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгч буюу хариуцагч тал гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгчээс энэхүү зөрчлийг үндэслэн цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзаж буй шалтгаан нь үүрэг гүйцэтгэгчийн үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн зөрчлөөс болсон байхаас гадна зээлдэгч цаашид үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, зээлийг төлөх санхүүгийн чадваргүй болсон хэмээн тайлбарлаж байх тул зээлдүүлэгчийн хувьд Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар гэрээг цуцлах үндэслэл бий болсон байгааг харгалзан шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 172,271,728.00 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 45,446,514.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,089,302.00 төгрөг, нотариатын зардалд 35,000.00 төгрөг, нийт 226,843,720.00 төгрөгийг нэхэмжилжээ.
Зээлдэгч буюу хариуцагчийн зээлийн дансны хуулгаас үзвэл тэрээр нийт хуримтлагдсан хүү болох 92,072,150.00 төгрөгөөс 46,625,907.00 төгрөгийн хүүг төлж, үлдэх 45,446,243.00 төгрөгийн хүүг төлөөгүй, энэ тухай маргахгүй байгаа боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлттэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулсан 111 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар талууд гэрээгээр тохирсон 2.5 хувийн хүүг үндсэн буюу гэрээгээр тохирсон хугацаанд болон хэтэрсэн хугацаанд хэрэглэхээр тохирсон байгаагаас гадна 4.4-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тус тус тохирчээ /х.х-ийн 8-р хуудас/
Хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээл, түүний ашигласан буюу зээлийг зохих ёсоор төлөөгүй 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан өдөр болох 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлийн хүүг тооцвол 45,876,132.00 төгрөг болж байна /172,271,728x2.5%=4,306,793x12*365=141,593.20x324 хоног=45,876,132 төгрөг/.
Түүнчлэн гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг дээрх хугацаанаас тооцвол 9,175,239.00 төгрөг болж байна /2.5x20%=0.5, 172,271,728x0.5%=861,358x12=10,336,303*365=28,318x324 хоног=9,175,239/.
Гэвч нэхэмжлэгч тал хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 172,271,728.00 төгрөгийн зээлийн хүүнд 45,446,514.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,089,302.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх тул шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд, хариуцагч Ааас үндсэн зээлийн үлдэгдэл 172,271,728.00 төгрөг, зээлийн хүүнд 45,446,514.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,089,302.00 төгрөг, нийт 226,807,544.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-нд олгохоор шийдвэрлэв.
Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал болох 35,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагчийн хариу татгалзлыг нотолсон нотлох баримтыг эх хувиар гаргаж өгөх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримтыг ийнхүү нотариатаар гэрчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчээс гарах ёсгүй зардал гэж үзэхгүй юм.
Иймд, нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 35,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А-иас хариуцагч А болон Н ХХК-нд холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Аийн өмчлөлийн бус харин Н ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байх боловч энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.
Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээл 172,271,728.00 төгрөг, зээлийн хүүнд 45,446,514.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,089,302.00 төгрөг, нийт 226,807,544.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР