| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00613/И |
| Дугаар | 665 |
| Огноо | 2017-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2017/00613/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Уламбаяр
Хүсэлт гаргагч И.Ц нар оролцов.
......................................оршин суух, И.Ц “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 11-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч И.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал, ажлаас халагдсан тушаалыг нэг өдөр, нэг өнгийн үзгээр бичигдсэн тул хүчингүйд тооцогдоод байна. Тухайн үед улсын төлөвлөгөө нормтой, өдөр, шөнийн ээлжтэй, сар бүрийн төлөвлөгөө нормоо сайн биелүүлж ажилладаг байсан юм. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Нийгмийн даатгалын байгууллага намайг шүүхээр ажилласан байдлыг тогтоолго гэсэн юм.
Иймд 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 1, 15 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч И.Ц нь 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
.
Хүсэлт гаргагч И.Ц хөдөлмөрийн дэвтэр, зөрчилтэй тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И.Ц нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч МЮ-000000000 регистрийн дугаартай, И.Ц нь 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 0000 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч П.Х:...Миний бие 1974 оноос 1992 он хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан юм... И.Ц нь 1977 оноос Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд орж байсан. Тэр үеэс хойш мэддэг болсон....И.Ц нь 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласан юм....гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 тал)
2. Гэрч Ц.Ц:....Миний бие Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нийтийн ахуй үйлчилгээнд оёдлын мастераар ажиллаж байсан юм....И.Ц нь Хэнтий аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөөд 1977 оноос 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласан юм.... 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу шилжсэн.....гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 тал)
3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Ичинхорлоогийн Цэнд, 000 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, МЮ-0000000 регистрийн дугаартай....гэжээ. (хх-ийн 3 тал)
4. 1976 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:... И.Ц 1977 оны 04 дугаар сарын 04-ний өдрөөс Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 84 дүгээр тушаалаар оёдолчноор томилсугай.... 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 66 дугаар тушаалаар оёдолчны ажлаас чөлөөлсүгэй гэжээ (хх-ийн 4 тал)
5. Хэнтий аймгийн архивын газрын тодорхойлолт:... И.Ц Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатын 1977-1982 оны удирдлагын баримт шилжиж ирээгүй гэжээ...(хх-ийн 5 тал)
Хүсэлт гаргагч И.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан: Би 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал, ажлаас халагдсан тушаалыг нэг өдөр, нэг өнгийн үзгээр бичигдсэн тул хүчингүйд тооцогдоод байна. Тухайн үед улсын төлөвлөгөө нормтой, өдөр, шөнийн ээлжтэй, сар бүрийн төлөвлөгөө нормоо сайн биелүүлж ажилладаг байсан юм. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Нийгмийн даатгалын байгууллага намайг шүүхээр ажилласан байдлыг тогтоолго гэсэн юм.
Иймд 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн тайлбар. (хх-ийн 1, 15 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч МЮ-59060701 регистрийн дугаартай, И.Ц 1977 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож,
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч И.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ