Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/515

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,  улсын яллагч Ж.Батхуяг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б,  шүүгдэгч М.Л.А /M Liv A/, түүний өмгөөлөгч

Б.Буянтогос / № 0669/, Б.Бадамцэцэг /№ 0989/, орчуулагч Б.Халиунаа, 

нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх

хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Румын улсын иргэн М.Л.А /M Liv A/-д холбогдох 000000000 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. 

 

Шүүгдэгч М.Л.А /M Liv A/ нь арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг суулгасан хуурамч төлбөрийн картуудыг ашиглан “Голомт” болон “ХААН” банкны автомат теллер машинаас их хэмжээний мөнгө авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Л.А /M Liv A/ нь Монгол улсын нутаг дэвсгэрт 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг суулгасан хуурамч төлбөрийн картуудыг ашиглан “Голомт” банкны автомат теллер машинаас 99.960.000 төгрөг, “Хаан” банкны автомат теллер машинаас

1.931.982 төгрөг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

Шүүгдэгч М.Л.А /M Liv A//-ийн мөрдөн байцаалнад өгсөн “...бичлэгүүд дээрх хүн би мөн байсан. Би яг 101.981.982 төгрөгийг АТМ-аас авсан гэдгээ мэдэхгүй байна. Энэ дунд миний авсан аваагүй үйлдлүүд хүртэл байгаа. Би яг хэдэн төгрөг авсанаа хэлж мэдэхгүй байна. Хамгийн ихдээ 90.000.000 төгрөг авсан гэж бодож байна. Яг өөрийнхөө учруулсан хохирлоо төлөхөөр прокурорын хохирлын дансанд нийтдээ 93.423.000 төгрөг төлж хийсэн байгаа. Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 249-250х, 2хх-ийн 1х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  2017оны 05 сарын 30 өдрөөс 300 орчим удаагийн үйлдлээр нийт 99.960.000 төгрөгийн хохирол манай банкны АТМ-с авсан байдаг. Учруулсан хохирлыг шүүгдэгч прокурорын дансанд хийсэн байдаг. Дээрх мөнгөө прокурорын данснаас авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  2017 оны 06 дугаар сард нийт 9 удаагийн үйлдлээр 1.932.982 төгрөг хохирол учирсан. Шүүгдэгч прокурорын шатанд дээрх мөнгийг прокурорын дансанд хийсэн байдаг. Дээрх мөнгийг данснаас авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шангрила тооцооны төвийн АТМ буюу автомат бэлэн мөнгөний машинаас сэжигтэй гүйлгээ хийгдсэн талаар мэдээлэл ирсэн... Тус гүйлгээг шалгахад Монгол улсад хэрэглэдэггүй гадаад улсын карт болох нь гүйлгээ баримт, камерын бичлэгээр тогтоогдсон. Цаашид нарийвчлан АТМүүдийн гүйлгээ камерын бичлэгийг шүүж үзэхэд гадаад бололтой царайтай, нүүр царайгаа хар өнгийн саравчтай малгайгаар халхалсан эрэгтэй хүн үл мэдэгдэх, дээрээ бичиг тэмдэглэгээгүй олон  картыг сольж хэд дахин оролдож байж гүйлгээг хийж байгаа дүрс буусан байсан. Түүний дагуу “Голомт” банкны эзэмшилийн Улаанбаатар хотод байрлах бусад АТМ-үүдийн гүйлгээ, камерын бичлэгийг шалгахад... Нийт 99.960.000 төгрөг гарган авч банкинд бодитой хохирол учруулаад байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн

9-10х/, хохирогч Д.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017оны 6 дугаар сарын эхээр “Голомт ” банкны АТМ- ээс хуурамч төлбөрийн карт ашиглан гадаадын иргэн луйврын гүйлгээ хийсэн талаар шалгалт хийсэн. Анх бол 3.400.000 төгрөгийн луйврын гүйлгээ хийгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тэгээд нарийвчлан шалгалт хйихэд нийт 9 удаагийн гүйлгээгээр 1.931.982 төгрөгийн луйврын гүйлгээ хийсэн байдаг нь тогтоогдсон” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-17х/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-12х/, Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 27-47х/, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн 66-68х/, 

Монгол банкны 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2ххийн 123-127х/, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1ххийн 66-68х/, Гэрч Р.О-ийн мэдүүлэг /1хх-ийн 64-65х/, М.М-ын сэжигтнээр тооцогдон өгсөн мэдүүлэг /1хх-ийн 111х/, Г.Б-ийн сэжигтнээр тооцогдон өгсөн мэдүүлэг /1хх-ийн 116х/, Г.Н-ийн сэжигтнээр тооцогдон өгсөн мэдүүлэг /1ххийн 126-127х/, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 143х/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-ийн 204х/, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /1ххийн 165х/, Хохирогч Б.Эын мэдүүлэг /2хх-ийн 9-10х/, Хохирогч Д.Н-ийн мэдүүлэг /2хх-ийн 16-17х/, ХААН банкны хохирлын судалгаа /2хх-ийн 23х/, Голомт банкны хохирлын судалгаа /2хх-ийн 27-34х/, Хуурамч картаар хийсэн луйврын гүйлгээг шийдвэрлэх дүрэм /2хх-ийн 36-38х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч М.Л.А /M Liv A/-ийг хуурамч мэдээлэл суулгасан, төлбөрийн картыг ашиглан Монгол улсын арилжааны банкуудад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч М.Л.А /M Liv A/ нь гэмт хэрэг үйлдсэний улмаас “ХААН” болон “Голомт” банкуудад нийт  101.891.982 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүгдэгчийн хохиролоо төлж барагдуулах зорилгоор Нийслэлийн прокурорын газрын ............ дугаартай дансанд байршуулсан нийт 57.133.912 төгрөг /2хх-ийн 175, 232, 233, 245х/, мөн Нийслэлийн прокурорын газрын  ............ дугаартай дансанд байгаа энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол төгрөг нь нийт 43.398.510 төгрөг, гадаад мөнгөн тэмдэгт нийт 630 евро зэргээс хохирогч нарт учирсан хохиролыг төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэн Нийслэлийн прокурорын газрын дээрхи дансанд байгаа төгрөг, евро-ноос гаргуулж, “ХААН” банкинд 1.931.982 төгрөг, “Голомт” банкинд 99.960.000  тус тус олгож хохиролыг бүрэн төлж барагдуулсанд тооцож, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч М.Л.А /M Liv A/-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, бусдад учруулсан хохиролоо төлж байрагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан торгох ялаар шийтгэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хяналтын камерын бичлэг бүхий 6 ш компакт диск, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн М.М-ын нэрээр Их Британи улсын Лондон хот руу Vasile Danit Bolde гэх хүн рүү 2380 ам доллар шилжүүлсэн Төрийн банкны мөнгө илгээх маягт 2ш /2хх-194, 196х/, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Г.Н-ийн нэрээр Румын улс руу Elisabet lldiko Sipos гэх хүн рүү 2400 ам.доллар шилжүүлсэн Ариг банкны мөнгө илгээх маягт 1ш /2хх-ийн 195х/, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн М.М-ын нэрээр Их Британи улсын Лондон хот руу Gyorgo Janos Sorian гэх хүн рүү 1.803 ам.доллар шилжүүлсэн Ариг банкны мөнгө илгээх маягт 1ш /2хх-ийн 197х/,  ANAMARIA BOLDE LONDON.UK.ENGLAND  гэсэн бичигтэй нарийн цаас 1ш /1хх-ийн 153х/, Г.Н-ийн нэртэй Ариг банкны 6.000.000 төгрөгийг 2500 ам.долларт шилжүүлсэн вальют арилжааны баримт 1ш /1хх-ийн 153х/, Н-ийн Их Британи улсын Лондон хот руу Anamaria Bolde гэх хүн рүү 3165 ам.доллар шилжүүлэх гэж бичсэн мөнгө илгээх  маягт 1 ширхэг, хор хувийн хамт /1хх-ийн 154-155х/,2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Г.Н-ийн Их Британи улсын Лондон хот руу Anamaria Bolde гэх хүн рүү 3165 ам.доллар шилжүүлэх гэж бичсэн мөнгө илгээх  маягт 1 ширхэг, хор хувийн хамт /1хх-ийн 156-157х/, Г.Н-ийн нэрээр Их Британи улсын Лондон хот руу Anamaria Bolde гэх хүн рүү 8.000.000 шилжүүлэх гэж бичсэн мөнгө илгээх маягт 1ш хор хувийн хамт, /1хх-ийн 156-157х/, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Г.Б-ийн 111 ам.доллар буюу 266.955 төгрөгийн кассын орлогын баримт /1хх-ийн 118х/, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Г.Б-ийн 2380 ам.доллар буюу 5.723.900 төгрөгийн Western Union гадаад мөнгөн гуйвуулгын баримт /1хх-ийн 118х/, Valentin Iacob Germani гэж гараар бичсэн нарийн цаас 1ш /1хх-ийн 120х/,  зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байх тул  хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дөрвөлжин хэлбэртэй цагаан өнгийн даавуун цүнх 1ш, Хар өнгийн нарны шил 1ш, Хар өнгийн саравчтай малгай 1ш, бэлэн мөнгө, төлбөрийн баримт хадгалж байсан, хар өнгийн зөөврийн компьютерийн цахилгаантай резинэн цүнх 1ш, Хар хөх өнгийн үүргэвч 1ш, Их британи улсын төрийн далбааны зурагтай хөх өнгийн түрийвч 1ш, Самсунг маркийн 352558/06/827508/01/ дугаарын имей кодтой шар өнгийн үүрэн холбооны мобиком компанийн сүлжээний сим карттай гар утас 1ш, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны ажилчдын 102 дугаар байрны 18 тоотоос хураан авсан Ленево маркийн зөөврийн компьютер 1ш зэрэг шүүгдэгч М.Л.А /M Liv A/-ний эзэмшлийнх байх ба түүнээс хурааж авсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.К.МАХХ гэсэн бичигтэй цахим карт 25ш, Хар өнгийн ........................... дугаартай мастер карт 1ш, Үүрэн холбооны Мобиком компанийн ............... гэсэн дугаар бүхий сим картны үүр 1ш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагаан өнгийн даавуун цүнхнээс гарсан 20000 төгрөгийн дэвсгэрт 355 ширхэг буюу 7.100.000 төгрөг, /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, Түрийвчнээс гарсан АН8654929 серийн дугаартай 20000 мянгатын дэвсгэрт 1ш, AG3611434, AJ58832658, AH6986363, AG8708271, AJ3129574, AF0954772, AF8578153, AG1684291, PS4807124 серийн дугаартай 10 мянгатын дэвсгэрт 9ш, нийт 110,000 төгрөг,  /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, 20-н мянгатын дэвсгэрт 1646 ш буюу 32.920.000 төгрөг, 10-н мянгатын дэвсгэрт 19 ш буюу 190.000 төгрөг, 5-н мянгатын дэвсгэрт 20ш буюу 100.000 төгрөг, мянгатын дэвсгэрт 10ш буюу 10.000 төгрөг, 5-н зуутын дэвсгэрт 13 ш 6500 төгрөг, зуутын дэвсгэрт 14ш 1400 төгрөг тавьтын дэвсгэрт 11ш 550, хорьтын дэвсгэрт 3ш буюу 60 төгрөг нийт 33.228.510 төгрөг, /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, Х14755309913, S08996869501, X09563782061, X11119471598, X16239571481, S09804586264 серийн дугаартай зуутын дэвсгэртийн евро 6ш буюу 600 евро, PA1407510719, EA3231869842, NA6808723075 серийн дугаартай аравтын дэвсгэртийн евро 3ш буюу 30 евро, нийт 630 евро, /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, MH05848646 А серийн дугаартай тавьтын дэвсгэртийн ам.доллар 1ш буюу 50 ам.доллар MH61433773 А серийн дугаартай аравтын дэвсгэртийн ам.доллар буюу 1ш 10 аи доллар, В088063869 С, В88063894 С серийн дугаартай нэгтийн ам.доллар 2ш буюу 2 ам.доллар, нийт 62 ам.доллар /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, Р.О-ээс хураан авсан 1.180.000 төгрөг, /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/,

Г.Н-, М.М-ь, Г.Б- гараас хураан авсан 1.880.000 төгрөг /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/ зэргийг М.Л.А /M Liv A/-ний гэмт хэргийн замаар үйлдэж олсон орлого гэж үзэн тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролыг нөхөн төлүүлж, хохиролоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Л.А /M Liv A/-ыг хуурамч цахим картыг ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

      

  1. Шүүгдэгч М.Л.А /M Liv A/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27.000 /хорин долоон мянга/ нэгжээр буюу 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан М.Л.А /M Liv A/-ны цагдан хоригдсон нийт 47 хоногийг, 1 хоногийг нь 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож торгох ялаас нь хасч, түүний торгох ял биелүүлэх хэмжээг нийт 26.295.000 төгрөгөөр тогтоосугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан М.Л.А /M Liv A/-с торгуулийн ял биелүүлэх зорилготой тушаасан Нийслэлийн прокурорын газрын ............... дансанд байгаа төгрөгнөөс тогтоол хүчин төгөлдөр болмогц, шүүхээс оногдуулсан торгох ялыг нь биелүүлж, түүнийг ял эдэлсэнд тооцсугай. 

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Л.А /M Liv A/-с хохиролоо төлж барагдуулах зорилготой тушаасан болон хураан авсан Нийслэлийн прокурорын газрын ............... дансанд байгаа төгрөгнөөс нийт 101.891.982 /нэг зуун нэг сая найман зуун ерэн нэгэн мянга есөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулж, “ХААН” банкинд 1.931.982 /нэг сая есөн зуун гучин нэгэн мянга есөн зуун наян хоёр/ төгрөг, “Голомт” банкинд 99.960.000 /ерэн есөн сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгосугай.  

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хяналтын камерын бичлэг бүхий 6 ш компакт диск, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн М.М-ын нэрээр Их Британи улсын Лондон хот руу Vasile Danit Bolde гэх хүн рүү 2380 ам доллар шилжүүлсэн Төрийн банкны мөнгө илгээх маягт 2ш /2хх-ийн 194,196х/, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Г.Н-ийн нэрээр Румын улс руу Elisabet lldiko Sipos гэх хүн рүү 2400 ам.доллар шилжүүлсэн Ариг банкны мөнгө илгээх маягт 1ш /2ххийн 195х/, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн М.М-ын нэрээр Их Британи улсын Лондон хот руу Gyorgo Janos Sorian гэх хүн рүү 1.803 ам.доллар шилжүүлсэн Ариг банкны мөнгө илгээх маягт 1ш /2хх-ийн 197х/, ANAMARIA BOLDE

LONDON.UK.ENGLAND гэсэн бичигтэй нарийн цаас 1ш /1хх-ийн 153х/,

Г.Н-ийн нэртэй Ариг банкны 6.000.000 төгрөгийг 2500 ам.долларт шилжүүлсэн вальют арилжааны баримт 1ш /1хх-ийн 153х/, Н-ийн Их Британи улсын Лондон хот руу Anamaria Bolde гэх хүн рүү 3165 ам.доллар шилжүүлэх гэж бичсэн мөнгө илгээх  маягт 1 ширхэг, хор хувийн хамт /1хх-ийн 154-155х/, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Г.Н-ийн Их Британи улсын Лондон хот руу Anamaria Bolde гэх хүн рүү 3165 ам.доллар шилжүүлэх гэж бичсэн мөнгө илгээх  маягт 1 ширхэг, хор хувийн хамт /1хх-ийн 156-157х/, Г.Н-ийн нэрээр Их Британи улсын Лондон хот руу Anamaria Bolde гэх хүн рүү 8.000.000 шилжүүлэх гэж бичсэн мөнгө илгээх маягт 1ш хор хувийн хамт, /1хх-ийн 156-157х/, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Г.Б-ийн 111 ам.доллар буюу 266.955 төгрөгийн кассын орлогын баримт /1хх-ийн 118х/, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Г.Б-ийн 2380 ам.доллар буюу 5.723.900 төгрөгийн Western Union гадаад мөнгөн гуйвуулгын баримт /1хх-ийн 118х/, Valentin Iacob Germani гэж гараар бичсэн нарийн цаас 1ш /1хх-ийн 120х/ зэргийг хэрэгт үлдээж, 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дөрвөлжин хэлбэртэй цагаан өнгийн даавуун цүнх 1ш, Хар өнгийн нарны шил 1ш, Хар өнгийн саравчтай малгай 1ш, Бэлэн мөнгө, төлбөрийн баримт хадгалж байсан, хар өнгийн зөөврийн компьютерийн цахилгаантай резинэн цүнх 1ш, Хар хөх өнгийн үүргэвч 1ш, Их британи улсын төрийн далбааны зурагтай хөх өнгийн түрийвч 1ш, Самсунг маркийн 352558/06/827508/01/ дугаарын имей кодтой шар өнгийн үүрэн холбооны мобиком компанийн сүлжээний сим карттай гар утас 1ш, Чингэлтэй дүүргийн 4-р хороо Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны ажилчдын 102 дугаар байрны 18 тоотоос хураан авсан Ленево маркийн зөөврийн компьютер 1ш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.К.МАХХ гэсэн бичигтэй цахим карт 25ш, Хар өнгийн ........................... дугаартай мастер карт 1ш, Үүрэн холбооны Мобиком компанийн ............... гэсэн дугаар бүхий сим картны үүр 1ш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Цагаан өнгийн даавуун цүнхнээс гарсан 20000 төгрөгийн дэвсгэрт 355 ширхэг буюу 7.100.000 төгрөг, /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, Түрийвчнээс гарсан АН8654929 серийн дугаартай 20000 мянгатын дэвсгэрт 1ш, AG3611434, AJ58832658, AH6986363, AG8708271, AJ3129574, AF0954772, AF8578153, AG1684291, PS4807124 серийн дугаартай 10 мянгатын дэвсгэрт 9ш, нийт 110.000 төгрөг, /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, 20-н мянгатын дэвсгэрт 1646 ш буюу 32.920.000 төгрөг, 10-н мянгатын дэвсгэрт 19 ш буюу 190.000 төгрөг, 5-н мянгатын дэвсгэрт 20ш буюу 100.000 төгрөг, мянгатын дэвсгэрт 10ш буюу 10.000 төгрөг, 5-н зуутын дэвсгэрт 13 ш 6500 төгрөг, зуутын дэвсгэрт 14ш 1400 төгрөг тавьтын дэвсгэрт 11ш 550,  хорьтын дэвсгэрт 3ш буюу 60 төгрөг нийт 33.228.510 төгрөг, /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, Х14755309913, S08996869501, X09563782061, X11119471598, X16239571481, S09804586264 серийн дугаартай зуутын дэвсгэртийн евро 6ш буюу 600 евро, PA1407510719, EA3231869842, NA6808723075 серийн дугаартай аравтын дэвсгэртийн евро 3ш буюу 30 евро, нийт 630 евро, /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, MH05848646 А серийн дугаартай тавьтын дэвсгэртийн ам.доллар 1ш буюу 50 ам.доллар MH61433773 А серийн дугаартай аравтын дэвсгэртийн ам.доллар буюу 1ш 10 аи доллар, В088063869 С, В88063894 С серийн дугаартай нэгтийн ам.доллар 2ш буюу 2 ам.доллар, нийт 62 ам доллар /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, Р.О-ээс хураан авсан 1.180.000 төгрөг, /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/, Г.Н-, М.М-ь, Г.Б- гараас хураан авсан 1.880.000 төгрөг /Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны ............ тоот дансанд/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролыг нөхөн төлүүлж, хохиролоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

  1. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ