Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 666

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:156/2017/00635/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.

Хэнтий аймгийн...................... оршин суух, Ц.Б-ийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 25-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:  Миний бие 1974 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан. 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан юм. Цэргээс халагдаж ирээд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон тул Нийгмийн даатгалын байгууллага намайг шүүхээр ажилласан байдлыг тогтоолго гэсэн юм.

Иймд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 1, 20 тал)                                              

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан: Би  1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Дадал суманд цас зуд ихтэй байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт. (хх-ийн 34 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Ц.Б нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Хүсэлт гаргагч Ц.Б 1981 оны 07 дугаар сарын 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 13, 14-ний өдрүүдэд, 1989 оны 10, 11, 12 дугаар саруудад ажиллаж байсан нотлох баримт байхгүй тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Ц.Б  нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Б нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

   Хүсэлт гаргагч СЙ-000000 регистрийн дугаартай, Ц.Б нь 0000 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэрч Г.Б:.... Би Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Балж” бригадад малчнаар ажиллаж байсан юм... Ц.Б айл аймаг нэг нэгдэлд ажиллаж байсан....Ц.Б нь 1981 оны 07 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Балж” бригадад 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тасралтгүй ажилласан юм....гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 тал)

2. Гэрч Ц.Б:...Би Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд тракторчин, жолоочоор ажиллаж байсан.....Би Ц.Б сайн мэднэ. Ц.Б нь 1978 оноос 1989 он хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм....гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 тал)

3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Ц.Б, 0000 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, СЙ-0000000 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3тал)

4. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтын хуулбарт:... Ц.Б 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал авч байсан цалинг бичжээ...(хх-ийн 5-6 тал)

5. Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай тушаалын хуулбарт: ... Ц.Б үхэрчнээр томилсугай гэжээ... (хх-ийн 7 тал)

6. Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай тушаалын хуулбарт: ... Ц.Б хоньчноор томилсугай гэжээ...  (хх-ийн 9 тал)

7. Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаартай тушаалын хуулбарт:....Ээлжийн амралт олгосугай гэжээ....

11 дүгээрт: Ц.Б (15 хоног)....гэжээ. (хх-ийн 10-11тал)

8. Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай тушаалын хуулбарт:....Ээлжийн амралт олгосугай гэжээ....

71 дүгээрт: Ц.Б (15 хоног)....гэжээ. (хх-ийн 12-13 тал)

Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:  Миний бие 1974 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан. 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан юм. Цэргээс халагдаж ирээд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон тул Нийгмийн даатгалын байгууллага намайг шүүхээр ажилласан байдлыг тогтоолго гэсэн юм.

Иймд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэсэн тайлбар. (хх-ийн 1, 20 тал)                               зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Ц.Б нь 1981 оны 07 дугаар сарын 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 13, 14-ний өдрүүдэд, 1989 оны 10, 11, 12 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх нотлох баримт нь хэрэгт байхгүй, энэ талаарх бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.

Хүсэлт гаргагч Ц.Б нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн  34 тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЙ-000000 регистрийн дугаартай, Ц.Б-ийг 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн  тогтоож,  нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ЦЭРЭНДУЛАМ