Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 434/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ

-улсын яллагчаар Э.Билгүүн

-шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хнд холбогдох эрүүгийн 2034000000430 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 04-ний едөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн төвд иргэн О.Сотой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хуйханд нь улайлт, баруун, зүүн тохой, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Ө.Мөнхнасангийн мэдүүлэг /хх-ийн 4-6, 48 тал/, шүүх эмнэлгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн №1684 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 тал/, гэрч П.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 10-11, 49 тал/, гэрч С.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 12-13, 50 тал/, шүүгдэгч А.Доржпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 04-ний едөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн төвд иргэн О.Сотой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хуйханд нь улайлт, баруун, зүүн тохой, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Төв аймаг дахь шуүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 382 дугаартай “???????????????” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 тал/,
  • Хохирогч О.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Манай ээж Оргилмаа нь Бумаа гэх хүнээс мөнгө авах ёстой байсан бөгөөд Бумаа нь тухайн үед ээжийн яриаг тоож байгаа шинж байхгүй утсаар яриад байсан. Тэгээд цаанаа нь Хоролсүрэн гэх хүн Бумааг дуудахад Бумаа нь ээжийг тоохгүй яваад өгсөн. Тэгээд ээж над дээр ирээд мөнгө өгөхгүй байна Хоролсүрэн нь хараагаад байна гэж хэлсэн.Тэгээд би очоод уулзаадахъя гээд Бумаатай уулзах гэтэл Хоролсүрэн нь надад хандан явах гээд байна яасан ядаргаатай юм мэдрэл муутай юмуу гээд л миний өөдөөс хэрэлдээд байсан. Тэгээд Хорлоо нь янхан авгай минь янхан охиноо авчирчихаад яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд Хоролсүрэнг баруун гараараа зүүн гарын булчин хэсэгрүү нь цохитол намайг зүүн гараараа миний шанаа хэсэгрүү цохисон.Тэгээд муудалдчихаад ээж бид хоёр гэрлүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод байж байтал Бумаа, Хоролсүрэн гэх хүмүүс нь манай гэрийн үүдэн дээр ирээд Бумаатай юм яриад байж байтал Хоролсүрэн нь манай гэрт орж ирээд чи яахаараа намайг цохидог юм бүдүүн авгай, луйвар хийгээд сурчихсан луйварчид гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд юу гээд байгаа юм бэ? гэтэл намайг үсдэж аваад доошоо тонгойлгосон. Тэгээд л маргалдсан юм.......Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл алга байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
  • Гэрч М.Оргилмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Манай охиныг поошиг шиг бүдүүн янхан гээд доромжилоод байсан. Тэгээд гадаа гараад охиныг минь үсдэж зодоод түлхэж унаган нүүр амыг нь маажсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
  • Гэрч Б.Буяннэмэхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Хорлоо араас орж ирээд аниа явъя гэтэл охин нь босч ирээд янханууд минь гарцгаа гэсэн. Тэгээд би гараад явах гэж байтал Хорлоог араас нь үсдээд тэр эмэгтэй Хорлоо хоёр зодолдож байхад аав нь араас нь гарч ирээд цуг үсдсэн чинь жолооч болон хамт явсан залуу хоёр бууц ирээд салгаад бид нар явсан. Хорлоо хоёр найзтайгаа хамт гол дээр 1 шил 0.75 литрийн Ерөөл архи хувааж уусан. Би машинд сууж байсан..., ...хэдэн удаа цохисоныг нь би хараагүй, ямартай ч Солонго гэх эмэггэй эхлэж гар үсдсэн. Тэгээд л хоорондоо харилцан зодолдсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,
  • Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би үснээс нь зулгаасан, мөн хүзүүнээс самардаад маажчихсан байсан..., ...Би гэм буруугаа ойлгосон..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Хгийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Ө.Мөнхнасангийн биед “зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шанаа, дух, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан А.Доржпүрэвийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ө.Мөнхнасангийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч А.Доржпүрэв нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.Доржпүрэвийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ө.Мөнхнасан нь мөрдөн байцаалтын шатанд нийт 2.465.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч А.Доржпүрэв нь мөрдөн байцаалтын шатанд 2.150.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 315.100 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Доржпүрэвээс 315.100 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Мөнхнасанд олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч А.Доржпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын мөнгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” ялын дүгнэлтийг гаргасан байна.  

 

Шүүгдэгч А.Доржпүрэвийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч А.Доржпүрэвийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.Доржпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн мөнгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

         

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Хнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Хнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Хг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ю.ЭНХМАА