| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2014/07841/и |
| Дугаар | 3578 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 3578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж 44 дүгээр байр 1Б тоотод оршин суух, /******* Л*******ийн Э,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Малчин 1 дүгээр гудамж 69 тоотод оршин суух, /******* Өөлд овогт Л*******ийн Б,
Нэхэмжлэгч: Өөлд овогт Л*******ийн Ц нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр ******* тоотод оршин суух, ******* овогт Л*******ийн О,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр ******* тоотод оршин суух, /******* овогт Тын Б,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр ******* тоотод оршин суух, /******* Өөлд овогт Тын Б нарт холбогдох,
Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өвлөх хөрөнгөөс ногдох хувиа гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Л.Э, Л.Б, Л.Ц нарт холбогдох хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өвлөх хөрөнгөөс өөрт ногдох хувиа гаргуулах Л.Оийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Л.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,
Нэхэмжлэгч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнаран /ШТ№ 0131/,
Хариуцагч, хариуцагч Т.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Хариуцагч Л.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг /ШТ№1144/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б, Л.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, нэхэмжлэгч Л.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, нэхэмжлэгч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнаран нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид эцэг, эхээс 4-үүлээ бөгөөд том эгч Л.Ц БНСУ-д 2007 оноос өнөөг хүртэл ажиллаж амьдарч байгаа, ах Л.Б, Л.Э, дүү Л.О бид эндээ амьдарч байна.
Бидний ээж Ж.Д өндөр настай, суга таягтай, хүнээр түшүүлж явдаг байсан ба 2009 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өвчний с нас барсан.
Ээж минь амьд сэрүүн байхдаа өөрийн байрны гэрчилгээнд нэрээ бичүүлэн авсан Л.Оийг удаа дараа нэрээ хасуулахыг гуйж, шаарддаг байтал тэрээр өөрийн болон хүүхдүүдийнхээ бүх бичиг баримтуудыг ээжээс минь нууж, олон хоногоор сураггүй алга болдог байсан. Ээж маань өөрийн бичсэн гэрээслэлийн хамт, байр болон зуслангийн газрын гэрчилгээг Л.Оээс нууж, орцны жижүүрт өгч хадгалуулсан байсан. Ээж маань маш их гомдолтой өнгөрсөн.
Ээжийг нас бараад удаагүй байтал Л.О нь ээжийн байрнаас нүүлгэн гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан бөгөөд эхийнхээ хойдохын буяныг гүйцээн зул өргөн гал голомтондоо байсан ах Л.Б маань буянаараа болог гээд байрыг орхиж байсан.
Л.Э миний бие Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын өрөөнд Л.Отэй тааралдахдаа “ээжийн бүх бичиг баримт надад байгаа, байр, зуслангийн асуудлыг том эгч Л.Цг ирэхээр 4-үүлээ сууж байгаад шийднэ” гэдгийг анхааруулан хэлсээр байтал ах, эгчийгээ удаа дараа шүүхэд өгсөн.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр ******* тоотын 29.м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг миний ээж Ж.Д өмчилж байсан бөгөөд уг байрыг худалдаж авахад төрсөн дүү Л.О, хоёр хүүхэд Т.Б, Т.Б нарын хамт хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дугаарт бүртгэгдэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байсан.
Ээж Ж.Дгийн өв хүлээн авах хүсэлтээ Баянзүрх дүүргийн*******2 дугаар тойргийн наториатч Д.От 2010.10.11-ний өдөр хандаж Л.Э, 2010.10.12-ны өдөр Л.Б тус тус гаргаж байсан, холбогдох төлбөрийг төлсөн. Ийм байтал нотариатч танхимдаа бүртгүүлээгүй байгааг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм. Бид хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ зохих тойргийн нотариатчид хандан гаргасан гэж үзэж байна.
Бидний аав Л******* угийн их хөдөлмөрч хүн байсан тул 1975 онд Шадивлан дахь зуслангийн газартаа өөрийн гараар ах эгч хоёртой хамт зуслангийн байшинг барьж босгосон олон жилийн түүхтэй бөгөөд аавын минь ур ухаан сэтгэл шингэсэн үр хүүхэд бид төдийгүй, бидний үр удам аав ээж, өвөө эмээгийнхээ сэтгэл шингээн барьж босгосон байшинд зундаа бид зусдаг байв.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 249 тоот шийдвэрээр 317 м.кв талбай бүхий зуслангийн газрыг дугаарын эзэмших эрхийн гэрчилгээний дагуу ээж Ж.Д эзэмшдэг байсан, түүнд 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээ олгогдсон. Ээжийг бурхан болсноос хойш түүний бичиг баримт бүгд Л.Эт байсан.
Гэтэл бидний бага дүү Л.О хууль бусаар өөрийн нэр дээр зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргуулан авч, дур мэдэн хууль бусаар эзэмшиж байсан.
Уг газар, модон байшин нь ээж Ж.Дгийн эзэмших эрхэд бүртгэлтэй байсан, эцэг эх маань уг газар дээр хүүхдүүдийн хамт барьж босгосон тул зуслангийн модон байшингийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, уг газар, байшингийн өвлүүлэгчид ногдох хэсгийг Л.Б, Л.Э, Л.Ц бид нарт ногдох хэсгийг хуваарилж өгөхийг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байсан.
Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/208 тоот захирамжаар Л.От олгосон эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Уг зусланг 2016 он хүртэл Л.О эзэмшиж, ашиглаж байсан, сүүлийн 2 жилд бид эзэмшиж, ашиглаж байна. Ямар нэгэн байдлаар биднийг уг газрыг чөлөөлөх шаардлага ирж байгаагүй.
Хөрөнгийн үнэлгээний “М” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр, ******* тоот, 2 өрөө орон сууцны үнийг 72.500.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн******* дугаар хороо, Шадивлан дах 314 м.кв эзэмших эрхтэй газар, түүн дээр баригдсан модон байшинг 7.300.000 төгрөг гэж үнэлсэн.
Дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч нь талийгаач ээж Ж.Д, Л.О, Т.Б, Т.Б нар бөгөөд хууль ёсны өмчлөгч нарт ногдох хэсгээс өөрийн ээжид ногдох хэсэг буюу өвлөгдөх эд хөрөнгийг эгч дүү бид 4 хуваахад нэг хүнд 4.531.250 төгрөг ногдох бөгөөд 3 хүний 13.593.750 төгрөг болно.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч Л.О нь нэхэмжлэгч Л.Бт Чингэлтэй дүүргийн Шадивлан дахь 317 м.кв зуслангийн газар, байшингаа эзэмших эрхийг шилжүүлж, харин Л.Бын хувьд зуслангийн газар, байшингийн ногдох хувиа Л.Оээс гаргуулахаас татгалзаж Л.Ц, Л.Э нар Л.От ногдох хувь 1.825.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн Шадивлан дахь зуслангийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг зөвхөн Л.Бын нэр дээр шилжүүлж, бүртгүүлэхээр харилцан тохиролцсон.
Шүүхийн шийдвэрт зуслангийн газар, байшингийн дээрх тохиролцоог тусгаж, өвлөгч тогтоогдсоноор Л.Б нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар болон Чингэлтэй дүүргийн газрын албанд хандан эзэмших эрхээ бүртгүүлэхээр харилцан тохиролцлоо.
Чингэлтэй дүүргийн Шадивлан дахь 317 м.кв зуслангийн газар болон 1975 онд аавын маань эгч Ц, ах Б нарын хамт өөрийн гараар барьсан модон байшинг ах Л.Бын нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргаж байна.
Иймд нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э биднийг ээж Ж.Дгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, өвлөгдөх эд хөрөнгө болох орон сууцнаас өвлөгч тус бүрт ногдох 4.531.250 төгрөг буюу нийт 13.593.750 төгрөгийг Л.Оээс гаргуулж өгнө үү.
Маргаан бүхий байрны хамтран өмчлөгч Т.Б, Т.Б нар байсан учраас тэднийг хариуцагчаар татсан бөгөөд тэднийг хариуцагчаар татсанаас татгалзаж байна.
Нэгэнт бид эцэг эхээс дөрөвүүлээ тул тус зуслангийн байшингийн үнэлгээ болох 7.300.000 төгрөгийн 4/1 хувь буюу 1.825.000 төгрөгийг Л.От эгч Л.Ц, эгч Л.Э бид хоёр өгнө. Харин Л.Б нь уг газар, байшингаас ногдох хэсэг 1.825.000 төгрөгийг Л.Оээс гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Л.О, Т.Б, Т.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч, хариуцагч Т.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Л.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.О, Т.Б, Т.Б нар “Иргэний хууль”-ийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх заалтад “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн”, мөн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажина” гэж заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр, ******* тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.
Бидний өмчлөлийн байранд Л.Б хууль бусаар амьдраад байсан тул байр чөлөөлүүлэх шаардлагыг шүүхэд гаргаснаар Л.Б хүлээн зөвшөөрч, уг асуудлыг Баянзүрх дүүргийн шүүх 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1159 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.
Чингэлтэй дүүргийн******* дугаар хороо, Шадивлан дах 314 м.кв талбай бүхий газар эзэмших эрх ээж Ж.Дгийн нэр дээр байсныг мэдэлгүй өөрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авсан.
Тус дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/208 тоот захирамжаар Л.От олгосон эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч Л.Ц, Л.Э нар дээрх зуслангийн газар, зуны модон байшингаас Л.От ногдох хувь 1.825.000 төгрөгийг өгнө, Л.Б нь өөрт ногдох хувийг Л.Оээс гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэх саналыг зөвшөөрч байна.
Уг газар эзэмших эрхийг Л.Б нэр дээр шилжүүлэхээр зохих байгууллага, албан тушаалтанд хандахад татгалзах зүйлгүй.
Ээж Ж.Дгийн хууль ёсны өвлөгч эгч Л.Ц, ах Л.Б, эгч Л.Э гэдэгтэй маргахгүй.
Гагцхүү Л.Ц 2007 оноос хойш одоог хүртэл, Л.Э 2000-2006, 2008-2011 онуудад БНСУ-д ажиллаж амьдарч байсан бөгөөд энэ бүх хугацаанд Л.О нь ээж, 2 хүүхдийнхээ хамт Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр, ******* тоотод хамт амьдардаг байсан. Энэ нь Засаг даргын тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогддог. Ээж Ж.Д нь тус байрны 38 тоот орон сууцаа зараад үүнээс ах, эгчид ногдох хувийг өгсөн, үлдсэн мөнгөн дээр Л.О мөнгө нэмж байж энэ байрыг худалдан авсан.
Ах Л.Б ээжийнхээ хамт энэ байранд хамт амьдарч байгаагүйг Засаг дарга тодорхойлсон бөгөөд ээж Ж.Дтай хамт Л.О, 2 хүүхэдтэйгээ амьдарч байсан. Нас барагчтай хамт амьдарч байгаагүй бусад хүүхдүүд нь өв хүлээн авах хүсэлтээ зохих тойргийн нотариатчид хандаж гаргаагүй нь Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ. Ээж Ж.Д 2009.12.27-ны өдөр нас барснаар Л.О өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авсан.
Нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн*******2 дугаар тойргийн нотариатч Д.От хандсан гэх боловч энэ нь танхимын өвийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. Өвийн нэгдсэн бүртгэлд өв хүлээн авах хүсэлт нь бүртгэгдээгүй учраас тэд өвлөх эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэгч нарын шаардлагыг зөвшөөрөхгүй.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар Шадивлан дах эзэмших эрхтэй газрын эзэмшигч нас барснаар дуусавар болохоор байх боловч өв залгамжлагч нар байхгүй нь тогтоогдоогүй тул өв залгамжлагч нар хүсэлтээ гаргаж эзэмшилдээ авах боломжтой гэж үзэж байна. Хэдийгээр Ж.Д нас барсан боловч түүний нэр дээр эзэмших эрх хадгалагдаж байгаа гэж үзэж байна.
Уг газар, модон байшинг хөрөнгийн үнэлгээний компани 7.300.000 төгрөгөөр үнэлсэнтэй маргахгүй, эгч Л.Ц, Л.Э нар дүү Л.Отээ ногдох 1.825.000 төгрөгийг өгнө гэж байх тул уг газрын эзэмших эрхийг Л.Бын нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Ээж Ж.Д албан ёсоор гэрээслэл үйлдээгүй гэв.
Хариуцагч Л.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бидний ээж Ж.Д 2009 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан бөгөөд тэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 249 тоот шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Шадивланд зуслангийн зориулалтаар 317 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай авсан байдаг.
Тус газар дээр зуны модон байшин барьсан, нас барах хүртлээ тэнд зусланд гарч байсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015.04.28-ны өдрийн А/208 тоот захирамжаар Л.От давхардуулан олгосон эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Миний бие түүний бага охин болохын хувьд том эгч Л.Ц, ах Л.Б, эгч Л.Э нарын адил ээж Ж.Дгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ээж Ж.Дгийн эзэмшилд байсан Шадивлангийн зуслангийн зориулалт бүхий 317 м.кв газар, зуны модон байшингаас болохыг тогтоолгож, тус өвлөгдөх хөрөнгөнөөс өөрт оногдох хувиа тодорхойлуулах шаардлага гаргасан.
Дээрх газар, зуслангийн байшинг 7.300.000 төгрөг гэж үнэлсэнтэй маргах зүйлгүй.
Эгч Л.Ц Л.Э нар уг зуслангийн газар, байшингаас ногдох хэсэг 1.825.000 төгрөг өгнө гэдгийг зөвшөөрч байна. Уг газар эзэмших эрхийг ах Л.Б өөрийн нэр дээр гаргуулахаар зохих газарт хандахад татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, нэхэмжлэгч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнаран шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.О нь ээж Ж.Дгийн хууль ёсны өв залгамжлагч гэдэгтэй маргахгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ах Л.Бт Чингэлтэй дүүргийн Шадивлан дахь 317 м.кв зуслангийн газар, байшингийн эзэмших эрхийг шилжүүлэн авахаар зохих газарт хандахад татгалзахгүй гэж тайлбарлаж байна.
Иймд уг газар, байшинг 7.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр тооцож эгч Л.Ц, Л.Э бид дүү Л.От ногдох хувь 1.825.000 төгрөгийг өгнө. Уг газрыг эзэмших эрхийг Л.Бын нэр дээр шилжүүлэн авахад эгч Л.Ц, Л.Э бид татгалзахгүй, Л.Б зохих байгууллагад хандахаар харилцан тохиролцож байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э нар хариуцагч Л.О, Т.Б, Т.Б нарт холбогдуулан
Ж.Д асны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өвлөгдөх хөрөнгө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр ******* тоотын 29.м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо, Шадивлан дах зуслангийн зориулалттай, эзэмших эрх бүхий 317 м.кв газар, түүн дээр баригдсан модон байшингаас ногдох хувь гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
Хариуцагч Л.О нь ээж Ж.Д асны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо, Шадивлан дах зуслангийн зориулалттай, эзэмших эрх бүхий 317 м.кв газар, түүн дээр баригдсан модон байшингаас ногдох хувь гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад зохигч нь Чингэлтэй дүүргийн******* дугаар хороо, Шадивлан дахь 317 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, түүн дээр баригдсан зуслангийн байшинг эзэмших эрхийг нэхэмжлэгч Л.Бын нэр дээр шилжүүлэх, нэхэмжлэгч Л.Ц, Л.Э нар уг газар байшингаас өөрсдөд ногдох хэсгээс татгалзаж, нэг хүнд ногдох /7.300.000төгрөг/4=1.825.000/ хэсэг 1.825.000 төгрөгийг хариуцагч Л.От өгөх, нэхэмжлэгч Л.Б нь өөрт ногдох хэсгийг хариуцагч Л.Оээс гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч Л.О нь 1.825.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Ц, Л.Э нараас авахыг зөвшөөрч байна.
Зохигч нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Ж.Д асны хууль ёсны өвлөгч Л.Ц, Л.Б, Л.Э, Л.О гэдэгтэй маргаагүй, нэхэмжлэгч нар Т.Б, Т.Б нарыг хариуцагчаар татсанаас татгалзсан болно.
Хариуцагч Л.О нь нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э нар өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул өвлөхөөс татгалзсан гэж үзэх тул Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр ******* тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Жандангийн Д 2009 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т зааснаар өв нээгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э, Л.О нар түүний төрсөн хүүхдүүд болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №111/008387, №111/008388, №111/008389 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа болон №15 тоот төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.
/хх-ийн I-11-15, 72 дугаар тал/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э, хариуцагч Л.О нар Ж.Д асны хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэднийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй этгээд гэж үзнэ.
Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч Ж.Д, Л.О, Т.Б, Т.Б болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000134928 тоот гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 8/172 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.
/хх-ийн I-54, 164-176,*******7 дугаар тал/
Дээрх орон сууцанд хариуцагч Л.Оийн 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, нэхэмжлэгч Л.Б, Л.Ц, Л.Э нарын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэн,
НШГАлбаны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2/912 тоот албан бичгийн дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тэмдэглэл хийгдсэн болох нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №8/172 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №11-554928 тоот албан бичгээр тогтоогджээ.
/хх-ийн I-54-55, 175-176, II-259-260 дугаар тал/
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 249 тоот шийдвэрээр нэгж талбарын*******642321501760 дугаар бүхий, 317 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, Шадивланд зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх № тоот гэрчилгээг 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Жандангийн Дд олгосон,
Л.Оийн 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 207 тоот шийдвэрээр уг газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх №0311961 тоот гэрчилгээг Л.От олгосон,
Мөн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/208 тоот захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2010 оны 207 дугаар захирамжийн иргэн Л.От холбогдох хэсгийг хүчингүйд тооцжээ.
Энэ нь Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1447 тоот, Чингэлтэй дүүрэг, Газрын албаны 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12/399 тоот, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1945 тоот албан бичиг, тэдгээрт хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
/хх-ийн I-61-73, 120, 203-214, II-6-14, 157-166, 266-276 дугаар тал/
Нэхэмжлэгч Л.Э, Л.Б нар 2010 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн*******2 дугаар нотариатчид хандан, ээж Ж.Дгийн өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр, ******* тоот орон сууцыг өвлөн авах хүсэлтээ гаргасан, нотариатч үйлчилгээ үзүүлсний хөлс хураан авч, баримт үйлдэн өгчээ.
/хх-ийн II-258-260 дугаар тал/
Монголын Наториатчдын Танхимын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №122 тоот, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №341 тоот албан бичгээр:
“2009 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан Жандангийн Д /ЦБ31031500/-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрх болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 207 тоот шийдвэрийг үндэслэн гэрчилгээний дугаартай,*******642321501760 нэгж талбарын дугаартай, Шадивлан дах зуслан хаягт байрлах 317 м.кв газар эзэмших эрхийг өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх”-ийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй гэжээ.
/хх-ийн II-189-190 дугаар тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Ц нь 2007 оноос хойш өнөөг хүртэл, Л.Э нь 2000-2006, 2008-2011 онуудад БНСУ-д ажиллаж амьдарч байсан,
нэхэмжлэгч Л.Э 2010.10.11-ний өдөр, Л.Б 2010.10.12-ны өдөр Баянзүрх дүүргийн*******2 дугаар тойргийн нотариатчид хандан Ж.Д асны бусадтай хамтран өмчлөх орон сууцыг өвлөн авах хүсэлтээ гаргаж байсан,
хариуцагч Л.О нь газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, түүнд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна.
Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч Л.Э, Л.Б нар өв залгамжлах хүсэлтээ өв нээгдсэн газрын нотариатад 2010 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдөр тус тус гаргасан нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д нийцсэн байх бөгөөд тухайн тойргийн нотариатч Танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй нь тэднийг өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Л.Б, Л.Э нарын хүсэлтийг бүртгэсэн Баянзүрх дүүргийн*******2 дугаар тойргийн нотариатчийн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Л.О дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо,******* дугаар байр, ******* тоот оршин суух бүртгэлтэй боловч тэрээр 2006 онд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байр 370 тоот хаягт түр оршин сууж байсан, 2008-2009 онуудад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1-27-4 тоот орон сууцыг түрээслэн амьдарч байсан болохыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга тус тус тодорхойлжээ.
/хх-ийн I-244-245 дугаар тал/
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д: “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зааснаас үзэхэд Л.Оийг өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан гэж үзэх боломжгүй байна.
Дээрх байдлуудаас үзэхэд Ж.Д асны төрүүлсэн хүүхдүүд болох Л.Ц, Л.Б, Л.Э, Л.О нарт түүний эзэмшил, өмчлөлд байсан эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагчийн өмөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 36407 тоот захирамжаар:
- Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр, ******* тоот орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “Лэндс” ХХК-ийг,
Нэхэмжлэгч Л.Эийн хүсэлтээр дээрх шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10814 тоот захирамжаар:
- Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр, ******* тоот орон сууцны үнэлгээ,
- Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо, Шадивлан хаягт байрлах, нэгж талбарын талбарын*******642321501760 дугаар бүхий, 317 м.кв газар, түүний дээр байрлах зуслангийн байшингийн үнэлгээг тогтоолгохоор “Мөнх Оргил Трейд” ХХК-ийг,
Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2626 тоот захирамжаар дээрх орон сууцны тухайн үеийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор нэмэлт шинжилгээ хийх шинжээчээр “Мөнх Оргил Трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ.
/хх-ийн I-196-200, II-57-60, 129-133 дугаар тал/
“Мөнх Оргил Трейд” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо, Шадивлангийн зусланд байрлалтай, зуны сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 317 м.кв эзэмшил газрыг 7.300.000 төгрөг,
2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр, ******* тоот, 2 өрөө орон сууцыг 72.500.000 гэж үнэлсэн №28-02, №07 дугаартай дүгнэлт гаргасан байх бөгөөд уг үнэлгээний талаар зохигч маргаагүй.
/хх-ийн II-82-96, 138-154 дүгээр тал/
Нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э нарын Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо, Шадивлан дах 317 м.кв талбай бүхий зуслангийн газар, зуны модон байшингаас ногдох хэсгээ гаргуулах тухай,
Хариуцагч Л.Оийн дээрх газар, байшингаас өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд уг газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, үүний үндсэн дээр ногдох хэсгээ тодорхойлуулах гэж үзэхээр байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/208 тоот захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2010 оны 207 дугаар захирамжаар иргэн Л.От маргаж буй газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцсоноор уг газрыг тэрээр эзэмших эрхгүй болох нь тогтоогдож байна.
Зохигч нь Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо, Шадивлан дахь 317 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, түүн дээр баригдсан зуслангийн байшинг эзэмших эрхийг нэхэмжлэгч Л.Бын нэр дээр шилжүүлэх,
нэхэмжлэгч Л.Ц, Л.Э нар уг газар байшингаас өөрсдөд ногдох хэсгээс татгалзаж, нэг хүнд ногдох /7.300.000төгрөг/4=1.825.000/ 1.825.000 төгрөгийг хариуцагч Л.От өгөх,
нэхэмжлэгч Л.Б нь өөрт ногдох хэсгийг хариуцагч Л.Оээс гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч Л.О нь 1.825.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Ц, Л.Э нараас авахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Талуудын дээрх тайлбараас үзэхэд Ж.Д асны хууль ёсны өвлөгчийн хувьд нэхэмжлэгч Л.Ц, Л.Э, хариуцагч Л.О нар түүний эзэмшилд байсан дээрх газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтээ зохих байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэхээс татгалзаж, Л.Б энэхүү хүсэлтээ гаргахад татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн гэж үзэхээр байна.
Үүний үндсэн дээр нэхэмжлэгч Л.Ц, Л.Э нар зуслангийн газар, модон байшингаас ногдох хэсэг 1.825.000 төгрөгийг хариуцагч Л.От өгөх, нэхэмжлэгч нар уг зуслангийн газар, модон байшингаас ногдох хэсгийг хариуцагч Л.Оээс гаргуулах шаардлагаасаа татгалзжээ.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т: “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заажээ.
Дээрх зуслангийн газар, байшинг 2016 он хүртэл Л.О, 2016 оноос хойш өнөөг хүртэл Л.Э, Л.Б нар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч эзэмшиж, ашиглаж байгаа, уг газрыг чөлөөлөх талаар хэн нэгнээс шаардаагүй гэж тайлбарлаж байх ба зохигч үүнтэй маргасангүй.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д: “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасан байна.
Газар эзэмших эрх нь өв залгамжлах эд хөрөнгө биш тул түүний эзэмших эрхийг Л.Бт шилжүүлэхээр тохиролцсон талуудын тохиролцооны дагуу тэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой нөхцөл байдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй тул энэхүү шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Ж.Д асны хууль ёсны өвлөгч Л.Ц /РД:ЦБ59112007/, Л.Б /РД:ЦБ62012133/, Л.Э /РД:ЦБ64100108/, Л.О /РД: ЦБ66122606/ нар болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Өвлүүлэгч Ж.Д асны өвлөгдөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Л.О, Т.Б, Т.Б нарын өмчлөлд үлдээж, хууль ёсны 4 өмчлөгчийн нэг гишүүнд ногдох*******.125.000 төгрөгөөс өвлүүлэгчид ногдох хэсэг*******.125.000 төгрөгийн өвлөгчид ногдох хэсэг 4.531.250 төгрөг буюу Л.Ц, Л.Б, Л.Э нарт ногдох хэсэг 13.593.750 төгрөгийг хариуцагч Л.Оээс гаргуулан нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э нарт олгох нь зүйтэй гэж үзэв.
/72.500.000/4=18.125.000төгрөг/4=4.531.250х3=13.593.750 төгрөг/
Талууд Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо, Шадивлан дахь 317 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, түүн дээр баригдсан зуслангийн байшингийн үнэлгээг 7.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дагуу нэхэмжлэгч Л.Ц, Л.Э, Л.Б нар уг газар байшингаас өөрсдөд ногдох хэсгээ хариуцагч Л.Оээс гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч Л.Ц, Л.Э нар нэг хүнд ногдох /7.300.000төгрөг/4=1.825.000/ 1.825.000 төгрөгийг хариуцагч Л.От өгөхөөр тохиролцож байна.
Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1.1-д: “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заажээ.
Л.Оээс орон сууцны ногдох хэсэгт нэхэмжлэгч тус бүрт 4.531.250 төгрөг гаргуулан Л.Ц, Л.Б, Л.Э нарт,
Л.Ц, Л.Э нараас газар, байшингаас ногдох хэсэг 1.825.000 төгрөг гаргуулан Л.От олгохоор байх тул тэдний хоорондох ижил төрлийн шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дараах байдлаар дуусгавар болгох нь зохистой гэж үзэв.
Үүнд Л.Оээс нэхэмжлэгч Л.Цд олгох 4.531.250 төгрөгөөс Л.Цгоос хариуцагч Л.От олгох 912.500 төгрөгийг хасч Л.Оээс 3.618.750 төгрөг гаргуулан Л.Цд,
мөн Л.Эрдэнэцэгт олгох 4.531.250 төгрөгөөс хариуцагч Л.От олгох 912.500 төгрөгийг хасч Л.Оээс 3.618.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”,
56.2-т: “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж заасны дагуу шинжээчийн ажлын хөлсийг талуудад хувааж хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.
Шинжээчийн ажлын хөлсөнд “Лэндс” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 165.00 төгрөг , “Мөнх Оргил Трейд” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 130.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 55.000 төгрөгийн нэхэмжлэхийг шүүхэд ирүүлжээ.
/хх-ийн I-229, 2-68-70, 137 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31649 тоот захирамжаар ”Мөнх Оргил Трейд” ХХК-ийн 2016.05.04-ний өдрийн ажлын хөлс 130.000 төгрөгийг шүүхийн зардалд тооцож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар төлсөн болно.
Шинжээчийн зардалд нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э нараас 175.000 төгрөг гаргуулан 82.500 төгрөгийг “Лэндс” ХХК-д, 27.500 төгрөгийг “Мөнх Оргил Трейд” ХХК-д, 65.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт,
Хариуцагч Л.Оээс 175.000 төгрөг гаргуулан 82.500 төгрөгийг “Лэндс” ХХК-д, 27.500 төгрөгийг “Мөнх Оргил Трейд” ХХК-д, 65.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус олгохоор,
Нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э нар улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлсөн байх бөгөөд тэднээс улсын тэмдэгтийн хураамжид 112.894 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар,
Хариуцагч Л.Оийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 96.250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Ж.Д асны хууль ёсны өвлөгч Л.Ц /РД:ЦБ59112007/, Л.Б /РД:ЦБ62012133/, Л.Э /РД:ЦБ64100108/, Л.О /РД:ЦБ66122606/ нар болохыг тогтоосугай.
2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.4, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* дугаар байр, ******* тоот орон сууцыг Л.О, Т.Б, Т.Б нарын өмчлөлд үлдээж, Л.Оээс 11.768.750 төгрөг гаргуулан 4.51.250 төгрөгийг Л.Бт, 3.618.750 төгрөгийг Л.Цд, 3.618.750 төгрөгийг Л.Эт тус тус олгосугай.
3. Нэхэмжлэгч Л.Ц, Л.Э, хариуцагч Л.О нар Ж.Д асны эзэмшилд байсан Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо, нэгж талбарын*******642321501760 дугаар бүхий, Шадивлан дах 317 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авахаас татгалзсан,
нэхэмжлэгч нар уг газар, байшингаас ногдох хэсгийг Л.Оээс гаргуулах шаардлагаас татгалзсан,
нэхэмжлэгч нар хариуцагч Т.Б, Т.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзсан болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б нь Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо, нэгж талбарын*******642321501760 дугаар бүхий, Шадивлан дах 317 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ зохих байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэхийг дурдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зйүлийн 56.1, 56.2-т тус тус зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э нараас 175.000 төгрөг гаргуулан 82.500 төгрөгийг “Лэндс” ХХК-д, 27.500 төгрөгийг “Мөнх Оргил Трейд” ХХК-д, 65.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт,
хариуцагч Л.Оээс 175.000 төгрөг гаргуулан 82.500 төгрөгийг “Лэндс” ХХК-д, 27.500 төгрөгийг “Мөнх Оргил Трейд” ХХК-д, 65.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц, Л.Б, Л.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 112.894 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж,
хариуцагч Л.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 203.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож,
хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 96.250 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж Л.От олгож,
нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгөөс үлдэх 44.150 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын*******-ны өдрийн 25197 тоот захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ